9-р сарын 12
11 цаг 20 минут

Монголд нэг сувилагч долоон өвчтөн хариуцдаг

Монгол Улсад амь тэнссэн үеийн анагаахын салбар, тухайлбал эрчимт эмчилгээний тусламж нь эмнэлгийн бусад мэргэжлүүдийн дотор харьцангуй залуу салбар юм. Тухайн салбарт хүний нөөц, сургалт, ажлын ачаалал, эрүүл мэндийн санхүүжилт, эмнэлгийн тусламжийн өртөг зардал зэрэг олон тулгамдсан асуудал тулгардаг. Хүний нөөцийн хувьд тухайлбал Их Британи, Австрали зэрэг анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудад 2-р шатлалын буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээнд нэг сувилагчид хоёр өвчтөн ногдох бол 3-р шатлал буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн төв болон төв эмнэлгийн эрчимт эмчилгээнд 1:1 гэсэн харьцаатай байдаг. Гэтэл Монгол Улсад хийгдсэн судалгаагаар нэг сувилагч дунджаар ээлжийнхээ хугацаанд долоо орчим эмчлүүлэгчийг хянаж, эмчилгээ үйлчилгээг хариуцаж хонодог нь эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар хангалтгүй байгааг илтгэдэг.
Мөн олон улсад эмнэлгийн нийт орны 3-5 хувийг эрчимт эмчилгээний ор эзэлдэг бол Монголд энэ нь ердөө 1.7 хувь байдаг. Энэхүү байдал нь орны ачаалал их, хүлээгдэл үүсгэдэг бөгөөд биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчдэд тусламж цаг алдалгүй авч чадахгүй байх нөхцөл болдог гэж тухайн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Цаашид энэхүү салбарыг хөгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмнэлгийн хангамж, хүний нөөцийн бодлогыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс "Эрчимт эмчилгээнд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт чуулга уулзалт есдүгээр сарын 13-14-нд “Сүнжин гранд” зочид буудлын хурлын танхимд болох аж. Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэгээс зохион байгуулж буй уг арга хэмжээнд анагаахын салбарын 200 гаруй эмч, сувилагч оролцох юм байна. Дашрамд дурдахад "Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг" төрийн бус байгууллага нь жил гаруйн өмнө байгуулагдсан бөгөөд Монгол Улсад эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн эмнэлгийн тусламжийг сайжруулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжин ажилладаг аж.

Х.Соёл-Эрдэнэ

 

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.99Зочин   • 9 сарын 13. 1 цаг 55 минут

Хөөрхийлөөд байсан таван төгрөг нэмчихлээ гэж ингэж муулж байгаа юм уу ? Монголчуудын атаархал хэрэг алга .Өөр оронд бол баярлана даа .

176.179.130.142Зочин   • 9 сарын 12. 23 цаг 19 минут

Yamar ch chadvargui humuus

112.72.11.101irgen   • 9 сарын 12. 14 цаг 27 минут

Emnelegt anh irsen dariud ni uilchlehgui dugaar avah geh metees avahuulaad eldev busiin bichig barimt shaardaj zalhtal ni yvuulstaar etsest ni hundruuleed irsen chini uuriin chini buruu geed buruu emchilj amiig ni hohiroochihood uvchin ni hunderden baisnaas gej hergees multardag shuu

202.179.26.83Зочин   • 9 сарын 12. 13 цаг 13 минут

yu ve? huuhd-n emnelegt bol aimar achaalaltai bdag yum blee!

103.10.22.211төв эмнэлгийн эрчимт-н эмч   • 9 сарын 12. 13 цаг 00 минут

Эрчимт эмчилгээний хүнд өвчтөнд нэг хүн, энгий тасагт байгаа хүнд бус 7-10 өвчтөнд нэг сувилагч үйлчилнээ!!!!

99.203.142.115Zochin   • 9 сарын 12. 12 цаг 57 минут

Ami nasnii batalgaa baihgui yum bna daa.

182.160.0.57Зочин   • 9 сарын 12. 12 цаг 01 минут

нэг сувилагч 7 өвчтөн гэсэн худлаа цалин нэмэх ажил хаях ҮЭ арга барил

103.212.116.197Зочин   • 9 сарын 12. 11 цаг 40 минут

Энэ цалин нэмэх, орон тоо өсгөх гэсэн агуулгатай мэдээ мэдээлэл, тэмцэл бол цаанаа нэг л өөр санаа агуулаад байна даа. Үүний цаана ямар нэг томоохон улс гүрний дохио зангаагаар утсан хүүхэлдэй болсон улс төрийн нам хүчин, эрх мэдэлтэн, хагалан бусниулагч байгаа юм биш биз. Монголчууд өөр хоорондоо муудалцаж, хагарч бутрахыг хэн хүсээд байна аа. Мэдээж хүн бүр баян тарган, санасанаа авч, сарвайсандаа хүрч амьдрахын хүсэхгүй бодохгүй хэн байхав дээ. Гэхдээ дэлхийд тийм юм байдаггүй л байхгүй юу.

66.181.183.35Зочин   • 9 сарын 12. 11 цаг 29 минут

худал 56 хүнд нэг сувилагч цагийн тариа, дусал энэ тэрийг нь залгах гээд шээх ч завгүй чардайж явааг 2 ноггооноороо би бээр олон ч удаа харсан билээ

122.201.25.46Зочин   • 9 сарын 12. 11 цаг 21 минут

Тэгвэл гадаадад нэг сувилагч 10-15 өвчтөн харицаж ажилладаг энэ юу гэсэн үг вэ?

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 18. 18:20Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ9 сар 18. 18:10Сүүн бүтээгдэхүүн таныг үхлээс аварна9 сар 18. 18:00Пхеньянд тоглох дараагийн К-ПОП одод9 сар 18. 17:55Хүүхдийнхээ дэрэн доор САРМИС нуухын 13 ач тус9 сар 18. 17:50Гэрлэн дохио хэзээ солигдохыг мэддэг “Ауди”9 сар 18. 17:45Дэлхийн мисст Монголоо төлөөлөн оролцох Э.Энхриймаагийн фото зургаас9 сар 18. 17:40Цөсний чулуу, элэгний үрэвсэл болон түрүү булчирхайг хушны самраар эмчлэх арга9 сар 18. 17:35Сураггүй болсон С.Эрдэнэчимэг энд явна9 сар 18. 17:35Цахилгаан тамхи уушгинд халтай9 сар 18. 17:30Америкийн дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна9 сар 18. 17:25“BMW” 139 мянган автомашинаа эргүүлэн татна9 сар 18. 17:20Аваргуудын лигийн хуваарилалтыг сонирхоно уу? Хэн хэнтэй таарав?9 сар 18. 17:15Хүүхдүүд амьтадтай танилцаж, өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө9 сар 18. 17:13Хамгийн эртний шар айргийг олжээ9 сар 18. 17:10Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 17:05Ходоод цэвэрлэж, арьсыг өнгөлөг болгох өргөст хэмхний салатны жор9 сар 18. 17:00Турктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна9 сар 18. 16:55Г.Занданшатар: Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгууллаа9 сар 18. 16:51Тарвасыг хэрхэн гэрийн нөхцөлд хадгалах вэ9 сар 18. 16:50Япон улс Өмнөд Хятадын тэнгист болох сургуулилтад оролцуулахаар шумбагч онгоцоо илгээжээ9 сар 18. 16:45Даатгалын салбарын анхны IPO амжилттай хаагдлаа9 сар 18. 16:42АНУ-д Монголоо сурталчилж, дэлхий дахинд авъяасаа гайхуулж яваа Б.Марал охины үзүүлбэр9 сар 18. 16:40Самраар хэрхэн амин дэм ихтэй бэлдмэл хийх вэ9 сар 18. 16:35Мөнгө угаасан хэрэгт HSBC банк буруутгагджээ9 сар 18. 16:30Т.Бархүү: Хятадын зах зээлд киногоо гаргахын тулд бүхий л бололцоогоо ашигласан9 сар 18. 16:25Идлиб хотод цэрэггүй бүс байгуулна9 сар 18. 16:20Н.Мөнхсоёл: Амьдралд алдсан, гэхдээ тэрийгээ олонд зарлаад байхыг хүсдэггүй9 сар 18. 16:15Өмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулна9 сар 18. 16:10Хятадын хувьцаанууд дөрвөн жилд байгаагүйгээр уналаа9 сар 18. 16:05
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.