9-р сарын 12
13 цаг 20 минут

ХСҮТ-ийг өргөтгөх талаар судлана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2018.09.12/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээ.

Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсын хүн ам ходоод, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувь байна.  Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оншлогдсноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Нэн тэргүүнд хүн амын дундах  хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэв. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд  11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм.

Сүүлийн 10 жилд амбулториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгууулалт, Эрүүл мэндийн сайд нарт  үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.137Зочин   • 9 сарын 12. 20 цаг 14 минут

Билэгт авгай гишvvн болсны хэргээ гаргаж эмнэлэгээ терд шахахнээ. Сарангэрэл замаас нь хэдийг цавчих бол? Барих-шахах гэдэг концесийн шинэ хэлбэр шvv энэ. Баянсэлэнгээгийн араас орчихгvй л бол яахав дэ тэ

202.179.18.61Зочин   • 9 сарын 12. 15 цаг 51 минут

аймгийн төвийг сайжруул удахгүй шархадны эмнэлэг шиг данхар эмнэлэг болно үр өгөөж нь юу байна харамсалтай зүгээр эмнэлгийн удирдлагаар мэргэжсэн хүмүүсээр удирдуул

64.119.17.181з   • 9 сарын 12. 13 цаг 51 минут

урьдчилан сэргийлье

Шинэ мэдээ

Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ11 сар 17. 16:44Таны гоо сайханд тус болох зөвлөгөө: Сэвх, сорви арилгах энгийн аргууд11 сар 17. 16:40Танд хэрэгтэй санаанууд: Хашаандаа өнгө нэмээрэй11 сар 17. 16:35Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжэний уулзалт эхэлжээ11 сар 17. 16:30Тэр “сайхан” тодотголыг дааж чадаж яваа бүсгүй11 сар 17. 16:25Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах саналыг би өөрийнхөө баланкан дээр гаргана11 сар 17. 16:22Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах найман алхам11 сар 17. 16:20Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ11 сар 17. 16:15Нэймар торгуулийн цохилтоор Уругвайн эсрэг ялалт байгуулав11 сар 17. 16:10Ханиаднаас сэргийлэх сармисны ханд11 сар 17. 16:05Чехийн ерөнхий сайдыг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаан боллоо11 сар 17. 16:00Сургуулийн сурагч хүү бусдын гээгдүүлсэн зүйлийг олж, эзэнд нь өгчээ11 сар 17. 15:55Халуун ус, дулаан доголдолтой айлууд дулааны суурь үнэ төлөх нь зөв үү11 сар 17. 15:50Бүсгүйчүүдийг төрсөн сараар нь шинжье11 сар 17. 15:45Москвад нефть боловсруулах үйлдвэр шатаж байна11 сар 17. 15:40Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов надтай миний дүрэм журмаар тулалдвал тулалд"11 сар 17. 15:35Реппер Диддигийн экс эхнэр нас баржээ11 сар 17. 15:35Энэ өдөр дэлхийн түүхэнд11 сар 17. 15:30Өвөл үсээ хэрхэн арчлах вэ11 сар 17. 15:25Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээлэл11 сар 17. 15:20Сансрын нисгэгчдийн хөшөөг 37 жилийн дараа сэргээн засварлалаа11 сар 17. 15:15Монгол, Хятад улсын автотээврийн төлөөлөгчид уулзалт хийлээ11 сар 17. 15:10Абе япончуудын гарт амиа алдсан австраличуудыг дурсав11 сар 17. 15:10Бөхчүүд ээ гэж хээгүй, хэнэггүй ч хүмүүс шүү!!11 сар 17. 15:05Калифорнид ойн түймрийн улмаас 1000 гаруй хүн сураггүй болоод байна11 сар 17. 15:00МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт 200 оюутан хамрагдлаа11 сар 17. 14:59Д.Трамп, Ким Жөн Ун нарын шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаагаа мэдэгджээ11 сар 17. 14:55ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны нээлттэй хаалганы өдөр болж байна11 сар 17. 14:53Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин”инээдмийн жүжиг Монголын тайзнаа амиллаа11 сар 17. 14:50Хонины орд: Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ11 сар 17. 14:45
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.