9-р сарын 12
14 цаг 55 минут

Орхон аймагт 280 хүүхдийн шинэ цэцэрлэг байгуулагдаж 42 хүн ажлын байртай боллоо

Өнөөдөр Орхон аймагт гурван багийн 280 хүүхэд сурах шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Орон нутгийн 2.5 тэрбум төгрөгөөр хоёр давхар бүхий 12 бүлэгтэй 26 дугаар цэцэрлэг Цагаанчулуут багт ашиглалтад орлоо. Үүнд Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багийн хүүхдүүд сурна.

Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

26 дугаар цэцэрлэгийг орон нутгийн “Номун дөлгөөн” ХХК барьсан бөгөөд үүнд 42 ажлын байр шинээр бий боллоо.

Ийнхүү гурван багийн хүүхдүүд сурах 26 дугаар цэцэрлэгийг барьж байгуулахад Цагаанчулуут багаас аймгийн ИТХ-д сонгогдсон А.Түвшинжаргал, Рашаант багаас сонгогдсон М.Түмэнжаргал, Уртын гол багаас сонгогдсон Ц.Баяржаргал төлөөлөгч нарт баярлаж байна хэмээн нээлтэд оролцож байсан иргэд хэлж байлаа. Дээрх төлөөлөгчид цэцэрлэгийн нээлтийн үеэр хүүхдийн тоглоом бэлэглэсэн юм. Нээлтийн үеэр орон нутгийн удирдлагууд мөн мод тарилаа.

Уг цэцэрлэг тоглоомын нийт зургаан талбай, өрөө бүр нь хүүхдэд зориулсан шүршүүртэйгээрээ  бусад цэцэрлэгээс давуу юм.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд Орхон аймагт 24 сургуульд 20 мянга, 39 цэцэрлэгт 9600 хүүхэд сурч байна. Шинээр  дөрвөн цэцэрлэг, нэг сургууль барьж байгаагаас ашиглалтад орсон нь 26 дугаар цэцэрлэг байлаа. Ирэх сард Баянбулаг багийн 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орно. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэнээр сурагчдын хамран сургалт 94 хувьд хүрлээ.  

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.123Зочин   • 9 сарын 12. 15 цаг 11 минут

7 ХҮҮХДЭД 1 АЖИЛТАН. АРАЙ ИХ БИШ ҮҮ?

Шинэ мэдээ

Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ11 сар 17. 16:44Таны гоо сайханд тус болох зөвлөгөө: Сэвх, сорви арилгах энгийн аргууд11 сар 17. 16:40Танд хэрэгтэй санаанууд: Хашаандаа өнгө нэмээрэй11 сар 17. 16:35Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжэний уулзалт эхэлжээ11 сар 17. 16:30Тэр “сайхан” тодотголыг дааж чадаж яваа бүсгүй11 сар 17. 16:25Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах саналыг би өөрийнхөө баланкан дээр гаргана11 сар 17. 16:22Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах найман алхам11 сар 17. 16:20Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ11 сар 17. 16:15Нэймар торгуулийн цохилтоор Уругвайн эсрэг ялалт байгуулав11 сар 17. 16:10Ханиаднаас сэргийлэх сармисны ханд11 сар 17. 16:05Чехийн ерөнхий сайдыг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаан боллоо11 сар 17. 16:00Сургуулийн сурагч хүү бусдын гээгдүүлсэн зүйлийг олж, эзэнд нь өгчээ11 сар 17. 15:55Халуун ус, дулаан доголдолтой айлууд дулааны суурь үнэ төлөх нь зөв үү11 сар 17. 15:50Бүсгүйчүүдийг төрсөн сараар нь шинжье11 сар 17. 15:45Москвад нефть боловсруулах үйлдвэр шатаж байна11 сар 17. 15:40Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов надтай миний дүрэм журмаар тулалдвал тулалд"11 сар 17. 15:35Реппер Диддигийн экс эхнэр нас баржээ11 сар 17. 15:35Энэ өдөр дэлхийн түүхэнд11 сар 17. 15:30Өвөл үсээ хэрхэн арчлах вэ11 сар 17. 15:25Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээлэл11 сар 17. 15:20Сансрын нисгэгчдийн хөшөөг 37 жилийн дараа сэргээн засварлалаа11 сар 17. 15:15Монгол, Хятад улсын автотээврийн төлөөлөгчид уулзалт хийлээ11 сар 17. 15:10Абе япончуудын гарт амиа алдсан австраличуудыг дурсав11 сар 17. 15:10Бөхчүүд ээ гэж хээгүй, хэнэггүй ч хүмүүс шүү!!11 сар 17. 15:05Калифорнид ойн түймрийн улмаас 1000 гаруй хүн сураггүй болоод байна11 сар 17. 15:00МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт 200 оюутан хамрагдлаа11 сар 17. 14:59Д.Трамп, Ким Жөн Ун нарын шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаагаа мэдэгджээ11 сар 17. 14:55ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны нээлттэй хаалганы өдөр болж байна11 сар 17. 14:53Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин”инээдмийн жүжиг Монголын тайзнаа амиллаа11 сар 17. 14:50Хонины орд: Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ11 сар 17. 14:45
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.