9-р сарын 12
16 цаг 06 минут

"Шидэт толь" төвөөр дамжуулан 18 гэр бүлд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээний шинэ нэр төрлийг тодорхойлох, үйлчилгээний арга зүйг боловсруулах, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

 Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн сэтгэлзүйч нарт арга зүйн зөвлөгөөг   сэтгэл засаач Т.Түвшинжаргал, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч Ж.Үйлст нар өгч ажиллана. Үүгээр дамжуулан дүүрэг бүрийн сэтгэлзүйч нар зорилтод бүлгийн 1620 өрхөөс гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дагуу сэтгэл зүйн үйлчилгээ авах нэн шаардлагатай 18 гэр бүлд харилцааны эерэг хэлбэрүүдийг төлөвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн хямрал, гутралыг багасгах, сөрөг зан үйлээ эерэгээр удирдах дадал эзэмшүүлэх үйлчилгээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын 1 давхарт байрлах “Шидэт толь” төвөөр дамжуулан 1 сарын хугацаанд үзүүлнэ. 

Энэхүү үйл ажиллагааны талаар 2018 оны 9-р сарын 12-ны өдөр ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны хүмүүс мэдээлэл өглөө. ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг хэлэхдээ “Гэр бүлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дутагдалтай байгаа зүйл нь сэтгэл зүйн үйлчилгээ байгаа юм. Сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямралаас яаж гарах уу, амьдралд учирч байгаа сөрөг зүйлүүдийг яаж багасгах талаар гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө авах маш их шаардлагатай байна. Бидэнд хандаж зөвлөгөө, үйлчилгээ авах иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Судалгааны үр дүнд үндэслээд гэр бүлд тулгамдаж байгаа асуудал, үйлчилгээний нэр төрлүүдийг тодорхой болгож гаргаж ирнэ. Үүнийгээ “Гэр бүлийн тухай” хуулиндаа тусгаж өгнө.”

“Шидэт толь” төвөөр дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнд гэр бүлүүд гэр бүлийн гишүүдийн сэтгэл хямрал, түгшүүр, сэтгэцийн тулгамдсан асуудал багассан, сөрөг зан үйлээ удирдаж эзэмшсэн, өөрийн үнэлэмж, амьдралын итгэл дээшилсэн, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нэмэгдсэн, гэр бүлийн харилцааг эрүүлээр удирдах олон хэлбэрийн арга зүйгээр хангагдсан байна гэдгийг сэтгэл зүйчид онцлон хэлж байлаа. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ24 минут 17 секундын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ2 цаг 9 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая3 цаг 2 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.