9-р сарын 12
16 цаг 07 минут

Химийн хорт бодис, тэдгээрийн нөлөөллийн талаар хэлэлцэж байна

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын семинарыг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд ХНХЯ, ЭМЯ, ХАБЭА үндэсний хороо, НДЕГ, МХЕГ, НЭМҮТ, Хор судлалын төв, мэргэжлийн өвчин судлаач эмч нар, сувилалын болон үйлдвэр уул уурхайн эмч, мэргэжилтнүүд, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцсан мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчид болон БНСУ, Нидерланд зэрэг улсын эрдэмтэн докторууд оролцож байна.

Манай улсад аж үйлдвэрлэл, гоелоги, уул уурхай, барилга зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүхий л салбарт техник технологийн дэвшил хурдацтай хөгжихийн хирээр химийн бодисын хэрэглээ ихсэж, түүний сөрөг нөлөөлөлд өртөх аюул нэмэгдсээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй.

Мөн тус байгууллагаас сүүлийн 35 жилийн хугацаанд хийсэн судалгааг гаргажээ. Судалгаагаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 9931 тохиолдол бүртгэгдсэн байдгаас 796 тохиолдол нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын хордлогын оноштой гэж гарчээ. Тиймээс тус төвийн хамт олон химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга, техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг түгээхийг зорьж энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм байна.

 Мэдээж химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөлөл, химийн хордлого орчин үеийн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт, хууль эрхзүйн баримт зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм байна. Хамгийн гол нь гадаадын орнуудын сайн туршлагыг хуваалцаж буй нь тус семинарын нэг онцлог ажээ. Учир нь дэлхий нийтээрээ ХАБЭА, Мэргэжлээс шалтгаалах өвчинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад илүүтэй анхаардаг болсон билээ. Тиймээс гадаад орнуудын ХАБЭА, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга туршлагыг судалж, өөрийн орны хөрсөнд буулгах ажлын эхний алхмаа эхлүүлээд байгаа нь энэ аж.

Түүнчлэн өнгөрсөн жил тус төв нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал, “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх” олон улсын сургалтыг тус тус амжилттай зохион байгуулж байжээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.229Зочин   • 9 сарын 13. 8 цаг 55 минут

байгаль орчны яамны химийн мэргэжилтэн юу ч хийхгүй хэдэн зөвшөөрөл гаргахаас өөр юу ч мэдэхгүй химийн салбар нурааж байгаа штэй.................. Цэрэнбат сайд аа

122.201.22.239Зочин   • 9 сарын 13. 7 цаг 42 минут

Мэргэжилиин улсууд нь хадгалах хамгаалах устгах ажлыг нь хиие гэхэд зөвшөөрлииг нь өгдөггүй тэнэг засаг төртэй улс юмдаа

103.10.22.37Зочин   • 9 сарын 12. 21 цаг 11 минут

Архийг химийн хорт бодис гэж үзэхгүй байгаад л архидалтын гол шалтгаан оршиж байна . аймшиг гэж энэ.

103.229.123.28болгоомжил   • 9 сарын 12. 16 цаг 47 минут

АВРАХ ТУСГАЙ АНГИЙН ХАШААНД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН УС АЛДАГДСАН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ ХЭРЭГТЭЙ

Шинэ мэдээ

Террорист халдлагын тоо буурчээ3 минут 25 секундын өмнөКриштиан Роналдо талбайгаас хөөгдлөө8 минут 25 секундын өмнөНамрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ13 минут 25 секундын өмнөФото: Харүмафүжи Д.Бямбадоржийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ18 минут 25 секундын өмнөКолумбад болсон хэрэг халдлага уу?23 минут 25 секундын өмнөТөрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ27 минут 40 секундын өмнөБиеийн хэлбэртээ тохирсон хүрэм хэрхэн сонгох вэ33 минут 25 секундын өмнөГачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өнөөдөр нээнэ38 минут 23 секундын өмнөХог ийм аюултай43 минут 25 секундын өмнөДуэйн Уэйд “Майами”-д үлдэнэ48 минут 25 секундын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн “Ду Хан” стайл53 минут 25 секундын өмнөБүртгэлтэй ажилгүйчүүдийн талаас илүү нь эмэгтэйчүүд58 минут 3 секундын өмнөДуучин Наки: Би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол ингэж байгаад яах вэ дээ1 цаг 4 минутын өмнөГазар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас оржээ1 цаг 9 минутын өмнөСпортын хорхойтнууд 17 настай нэгэн бүсгүйг онцолж байна1 цаг 14 минутын өмнөХятадын шоронгоос хэрэглэгчдэд хүрдэг сармис1 цаг 19 минутын өмнөФан Бин Бин хоригдож байна1 цаг 24 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Сүм хөх бүрд1 цаг 29 минутын өмнөДэлхийд 300 сая гаруй хүүхэд сургууль завсарджээ1 цаг 34 минутын өмнөИдээ ундааны соёл /Үргэлжлэл/1 цаг 39 минутын өмнөХуулийн хэрэгжилт 2 арга хэмжээ эхэллээ1 цаг 44 минутын өмнөУриалга1 цаг 49 минутын өмнөЦ.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна1 цаг 54 минутын өмнөДөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийнэ1 цаг 54 минутын өмнөАйлчлал: МУ-ын Засгийн газраас шуурганд өртсөн АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүллээ1 цаг 59 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Суварга хайрхан2 цаг 4 минутын өмнө“Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ”2 цаг 9 минутын өмнөГоломт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрлээ2 цаг 14 минутын өмнөГлэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ2 цаг 19 минутын өмнөСурвалжлага: Монголчуудын эко хүнсний боломжийг илтгэсэн “Намрын ногоон өдрүүд”2 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.