9-р сарын 12
18 цаг 10 минут

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр,  шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, нэг хүн гэмтжээ4 сар 19. 16:40НАТО Оросоос айв уу4 сар 19. 16:40БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 16:35Дэлхийн хамгийн том онгоц4 сар 19. 16:30"Нэг бүс нэг зам" Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна4 сар 19. 16:25Мөс ба дөлийн улс төр: “Хаадын тоглоом” бодит улс төрийн талаар юу өгүүлнэ вэ4 сар 19. 16:25Уургийн дутагдалд орсон юм биш биз4 сар 19. 16:20М.Дариймаа: Кармен бол маш том, хүнд дүр4 сар 19. 16:15ЧУУЛГАН: УИХ хаалттай горимоор хуралдаж байна4 сар 19. 16:14Канад: The North Face компанийн ивээн тэтгэдэг дэлхийн шилдэг уулчид амиа алджээ4 сар 19. 16:10Эм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ4 сар 19. 16:05БНХАУ сансар судлалын хөтөлбөрт хамтран оролцохыг уриалжээ4 сар 19. 16:00Дуучин Т.Дэлгэрмөрөн тодорч явна4 сар 19. 15:550-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд хэрхэн массаж хийх вэ4 сар 19. 15:50БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно4 сар 19. 15:45Ан Чангрим: Гадаадад дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй4 сар 19. 15:40Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө4 сар 19. 15:35Зээлсэн жаахан юмаа хэрхэн хурдан буцааж авах вэ4 сар 19. 15:30Солонгос эмэгтэйг илсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна4 сар 19. 15:25Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 15:20"Ellie Goulding" - ийн шинэ уран бүтээл "Sixteen"4 сар 19. 15:15Сонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/4 сар 19. 15:11Ижил хүйстнүүдийн үзэх хамгийн дуртай цуврал “Хаадын тоглоом”4 сар 19. 15:10Энэ өдөр дэлхийн түүхэнд4 сар 19. 15:05Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ4 сар 19. 15:03Д.Оюунхорол: Нийгмийн үнэт зүйлийг бий болгоход МҮОНРТВ хамтарч ажиллах хэрэгтэй байна4 сар 19. 15:02Нотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ4 сар 19. 15:00ФОТО: Улаанбаатар хотод шороон шуурга шуурч байна4 сар 19. 14:55Жинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй4 сар 19. 14:55Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг4 сар 19. 14:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.