2018 оны 9-р сарын 13
9 цаг 55 минут

Ерөнхийлөгчийн  Владивостокт ярьж яваа Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ

Владивостокийн “Дорнын эдийн засаг-2018” форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын хоёр дахь  өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн энэ төсөлтэй холбоотой санал, эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардуулжээ. Тэгэхээр энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч анхаарч байгаа нь харагдана.

Харин Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ гэдгийг тодотгож харъя.

Нэгэнтээ үүнийг “Монголчуудыг долларын дарангуйллаас гаргах Азийн супер сүлжээ” хэмээн тодотгож байсан удаатай. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох “Азийн супер сүлжээ”  гэдэг нь Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон улс зэргийг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбох төсөл юм. Санаачлагч нь Японы “Софт” банкны үүсгэн байгуулагч Масоёоши Сон. Энэ төсөл хэрэгжвэл дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж улс орнуудад түгээнэ гэсэн үг.

Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг бөгөөд энэ нь БНХАУ-ын жилийн хэрэглээтэй дүйх хэмжээ юм.

Энэ хүрээнд Монгол Улсын хувьд байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулж нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл гол нийлүүлэгчдийн нэг байх гэсэн амбицтай байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Манай улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Азийн супер сүлжээ”  төслийг олон улстай хамтарч хэрэгжүүлэхээр зорьж байна. Уг төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой” гэж онцолж байв.  

Хэрэв Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулбал гол худалдан авагч нь Япон улс байх юм. 2016 онд Японы Софт банк, Өмнөд Солонгосын Кепко, Хятадын Стэйп Грид, Оросын Россети компанийн төлөөлөгчид Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих ТЭЗҮ-ийг хийх санамж бичиг байгуулсан нь ажил хэрэг урагштай байгааг илэрхийлнэ.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг энергийг хэлдэг.

Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орон. Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэх бололцоотой ажээ. Одоогоор манай улсын эрчим хүчний жилийн хэрэглээ 1 гегаватт/цаг орчим.

Харин нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.  Тухайлбал, Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8  их наяд кВт цаг бөгөөд энэ нь БНХАУ-ын жилийн хэрэглээтэй дүйх хэмжээ юм. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават юм билээ.

Энэ бол гайхалтай боломж. Тэгэхээр ирээдүйд Монголын эрчим хүчний үйлдвэрлэл борлуулалт эдийн засгийн маш үр дүнтэй тулгуур болж, ногоон мөнгөний урсгалыг жинхэнэ утгаараа дотогш нь татна гэсэн үг.

Хэт өөдрөгөөр төсөөлөлгүй нар, салхиныхаа эрчим хүчний гуравны нэгийг л ашиглаж чадвал бид Хятад, Солонгос, Японы нийт цахилгааны хэрэглээний 25 хувийг хангаж чадна гэсэн тооцоо  байдаг аж.

Одоогоор Монголд хэд хэдэн салхин станц  баригдаад буй. Тодруулбал  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Салхит” цахилгаан станц, мөн Өмнөговийн Цэций, Дорноговийн салхин парк гэхчлэн  томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд байгаа. Эдгээрийн нийт хүчин чадал нь 150 мВт. Үүнээс гадна Дарханы 10 мВтын нарны цахилгаан станц баригдаад буй.   

Бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэгч байх том боломжийг атгаж байгаа орон гэвэл ОХУ. Тус улс усны эрчим хүчээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн Азийн супер сүлжээнд нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНХАУ-тай хамтран хэд хэдэн томоохон цахилгаан станц байгуулахаар зорьж байгаа юм.

“Азийн супер сүлжээ”-ний тухайд нэг хоёр жилийн хугацаанд биш арав хорин жилийн туршид барьж байгуулах мега төсөл юм. Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь, Монголын сүлжээтэй яаж нэгтгэх талаар нарийн судалгаа хийж байгаа аж. Гэдээ Азийн супер сүлжээ нь эдийн засгийн хувьд ашигтай ч хамгийн гол нь тогтвортой байдлыг шаарддаг аж.

Ерөнхийлөгчийн “Дорнын эдийн засгийн форум-2018”-д  ярьж яваа Азийн супер сүлжээний  тухай товч өгүүлэхэд ийм буюу.

 

М.Нэргүй

 

 

 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.1Сандаг   • 2018, 9 сарын 22. 18 цаг 25 минут

Тий биш юм шүү .Азийн супер сүлжээ төсөл ОХУ ын саналаас бараг өмнө нь солонгос хятад монгол япон 4 ярьдаг ,төслийн нэгж нь УБ т олон жил ажиллаж байгаа ч дээ. Сэргээгдэх эрчим хүч том нүүрсний станц хоёр зэрэг явахад ямарч саадгүй.Хэн ярих нь хамаагүй байх ёстой зүйл.Өөрсдийгөө хангаж чадахгүй байгаа нь өнөөдрийн л асуудал ,юмийг арай хол харцгаагаач.

66.181.161.76odko   • 2018, 9 сарын 14. 21 цаг 04 минут

comiin tsaanaas ih meddeg erhem ih medegchdee uls topiin namnii bogs doloogchidoo... mongol ulsad ashigtail bol alich nam ymarch hvn hiisen yaadagiin gol n mongol uls hogjih ystoi joohon tom harj amidar.. tertei tergui uls chin mongotei bol gadagshaa garch booliin ajil hiihgui mongoldoo amidarhad boloh bishuu hudlaal hvn yrisan tamiin togooniihoon

112.72.11.120Зочин   • 2018, 9 сарын 14. 9 цаг 17 минут

Яах вэ, хэрэгжихэд хол ч Восточныйгоор дамжуулж Япон, Солонгост нүүрсээ гаргахаас арай бодитой байж болох үлгэр юм.

122.201.24.182Зочин   • 2018, 9 сарын 13. 23 цаг 57 минут

Баттулга одоо болно доо. Оросоос өөр юм бодохоо болилоолдоо хөөрхий.

103.212.118.94Зочин   • 2018, 9 сарын 13. 19 цаг 58 минут

Монголд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж шахах санаатай гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид сэргээгдэх эрчим хүчийг магтан дуулдаг. Монголд сэргээгдэх эрчим хүч ямарч хэрэггүй, бас ашиггүй. Арвин их нүүрсний нөөцтэй Монголчууд нүүрсээр ажилладаг аварга том төрийн өмчит дулааны станцууд бариад цахилгаан эрчим хүчээ экспортловол Монголын эдийн засаг тэр дороо сэргээд төрийн албан хаагчдын цалинг наад зах нь 5-10 сая болгох боломж Монголчуудад бүрэн бий.( Техникийн ухааны доктор, зөвлөх инженер этгээд үүнийг бичив.)

103.212.118.94Зочин   • 2018, 9 сарын 13. 19 цаг 51 минут

Сэргээгдэх эрчим хүч гэдэг яриа бол дэлхийн улс орнууд нүүрсний нөөцөө хэрэглэж дуусаад 1970-аад оны үед гарсан яриа. Арвин их нүүрсний нөөцтэй Монгол орны удирдагчид сэргээгдэх эрчим хүч гэж ярьж яваа нь солирол юм. Эрчим хүчний шинжлэх ухааны талаа "А" ч байхгүй хүмүүс хөөрхий ерөнхийлөгчийн толгойг эргүүдэг бололтой.

202.9.43.216Зочин   • 2018, 9 сарын 13. 17 цаг 13 минут

270км төмөр замаа тавьчихаад дараа нь ярь.Сэтгэлийн хөөрөлөөр бус ШУ-ны үндэстэй асуудлыг авч хэлэлцдэг болмоор байна.

202.9.43.216Хайдо   • 2018, 9 сарын 13. 17 цаг 07 минут

Монгол орны сэргээдэх эрчим хүчний нийт нөөц ихэд маргах зүйлгүй.Гэвч бүх нутаг дэвсгэрийг хамарсан ёрөнхий дүн гэдгийг анхаарах хэрэгтэйгээс гадна манай нутаг дэвсгэр асар их гэдгийг бодолцож ярих хүн ховор юм.Эрхэм сайд Даваасүрэн кадасторийн тухай ойлголтоо дээшлүүлэх хэрэгтэй.Монгол 4 улиралтай,хэрэглэгээ нь эсрэг гэдгийг сайтар тунгаан бодох хэрэгтэй.Монгол эх газрын уур амьсгалтай.

66.181.165.220Зочин   • 2018, 9 сарын 13. 16 цаг 25 минут

Unen SUPER muruudul

43.242.243.193Zochin   • 2018, 9 сарын 13. 15 цаг 01 минут

YAANAA YAMARCH SUDALGAA TURSHLAGGUI ULSUUD YU YARIAAD YAVNAS.UNEN TOLGOI BOL OLGOI SJUUDEE ENE ****** BUHVHUUD

59.153.115.113Зочин   • 2018, 9 сарын 13. 16 цаг 01 минут

Сүүлийн 30 жилд биднийг удирдсан гэх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан этгээдүүд бүгд худалч, хулгайч, луйварчин, шуналтангууд байсан нь нэн харамсалтай! Худлаа сүржин гоё үгийг хоолойгоо шахаж ирээд хэлэх нь зэвүүн. Том том юм ярина, тэр нь огт биелэхгүй. Харин тэр сүржигнэл, хоосон дүр эсгэлтийн цаана хулгайч, луйварчны гар нь үндсэн ажлаа хийнэ. Оюутолгойн гэрээг батлагдах үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд байсан С.Баяр нар хязгааргүй баярлаж байсан нь, сүр сүр үг хэлж өвчигнөж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ. С.Баярын хэлс

202.9.43.213Zochin   • 2018, 9 сарын 13. 14 цаг 43 минут

Bac neg yl bytes moroodol

66.181.167.194МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУ   • 2018, 9 сарын 13. 13 цаг 15 минут

Оркуудын бөөс жанхуугийн төмөр замас 280 сая доллар иддэг шиг ээлжит тархи угаалт, үлгэр. Монголчуудыг хуурч мэхэлдэг шиг гадныхныг бас хуурч зальдана гэж сэрүүн зүүдэлж байна. Атийсан тайрдас аа, олон юм донгосолгүй, амлалтаа биелүүлж чадахгүй, улсаас хулгайлснаа буцааж өгч чадахгүй бол огцроод зайлаад өг. Огцрохгүй бол ард түмэн чамайг тун удахгүй зайлуулах болно.

66.181.176.127Зочин   • 2018, 9 сарын 13. 13 цаг 08 минут

мянгуужин ээлжит үлгэр БАТТУЛГА даваасүрэн хоёр хэзээ эрчим хүчний үйлдвэрлэл мэддэг болов УИХ -д уу гадаадын ах нарынхаа үгээр үү.эхлээд өөрсдийгөө хангаж сур

66.181.183.42иргэн   • 2018, 9 сарын 13. 12 цаг 34 минут

ЭРЧИМ ХҮЧ ДУТАГДАЛТАЙ ГЭХ,ГЭТЭЛ ЭРЧИМ ХҮЧ ГАДАГШ ГАРГАНА ГЭХ ЭНЭ ХҮН ЕР НЬ ЯМАР ГЭЭЧ СҮЛЖЭЭНД ОРОХ ГЭЭД БАЙНАА сайн судлах хэрэгтэй

202.179.24.76mongol ulsiin irgen   • 2018, 9 сарын 13. 12 цаг 21 минут

ene bol gaihaltai bolomj uuniig ashiglah heregtei. uls oron mine hugjih bolno. hurdan heregjeesee

150.129.141.232Зочин   • 2018, 9 сарын 13. 12 цаг 20 минут

оросыг оролцуулахгүйгээр хийчихэж болох л юм байнашд

45.117.35.3Зочин   • 2018, 9 сарын 13. 13 цаг 09 минут

оросууд аль ч төрлийн эрчим хүчний нөөцөөр асар арвин улс, тийм болохоор түүнийгээ борлуулахын тулд биднийг даваад нөгөөдүүлтэй тэр тусмаа хятадтай хор найруулж бүр нутаг дээгүүр нь гаргахгүй байхад л бүх зүйл "будаа" болох зэргээр боддоо хө

64.119.16.179Эрдэнэ   • 2018, 9 сарын 13. 10 цаг 45 минут

өөрөө цахилгаан импортолж байж юун экспорт яриад байнаа. Үлгэр ярихаа болиоч.

66.181.160.15Зочин   • 2018, 9 сарын 13. 10 цаг 44 минут

Оросуудын бичиж өгсөн дараагийн мөнгө идэх үлгэр яааг төмөр зам шиг..

66.181.160.26zochin   • 2018, 9 сарын 13. 10 цаг 38 минут

elbegdorjiin yarij yavdgaas arai deer yum yarij yavaa yum bna daa

203.217.139.226Зочин   • 2018, 9 сарын 13. 10 цаг 17 минут

yarij chadaj l baigaa baigaa daa. tolgoi tarhi ch gej 00 shvv dee chaawaas yana daa

139.5.219.142будаа   • 2018, 9 сарын 13. 10 цаг 17 минут

Хоое!Энэ санаачилга монголынх тэр дугндаа Баттулгын санаачлага биш,аль дээр үед их гүрнүүдийн санаж сэдэж байсан зүйлийн манай мангар хар өөр санаачилсан болгож хөлсний сэтгүүлчдээр бичүүлж дээ. Сэтгүүлчид нь арай нүхтэй болохоор том гүрниүүд санаа гэдгийг эцэст нь тод болгож Женког будаа

103.57.95.148Зочин   • 2018, 9 сарын 13. 9 цаг 56 минут

Энэ их чухал асуудал шүү. Хамгийн гол нь сэргээгдэх цахилгаан станц барихад хугацаа бага зарцуулдаг. Тухайлбал, Цэций 50 мВт-ын салхин цахилгаан станцыг жилийн дотор л барьсан байх. Дарханы 10 мВт-ын нарны цахилгаан станцыг хэдхэн сарын дотор барьсан гэх мэт. Үнэхээр монгол Улс Азийн эрчим хүчний сүлжээний нийлүүлэгч болж чадах юм бол ногоон мөнгө Монгол руу урсч эхэлнэ. Жишээ нь Япрны нэг жилийн эрчим хүчний хэрэглээ 300 гегабайт. Нэг кВт цахилгааны үнэ нь 27 цент байдаг гээд төсөөлөөэй

139.5.219.142ониго   • 2018, 9 сарын 13. 10 цаг 12 минут

Алин болгон онио ярьж яхав дээ

66.181.178.223mongol   • 2018, 9 сарын 13. 9 цаг 46 минут

Mash sain uuniigee ajil hereg bolgohiin tuluu hamag huch bololtsoogoo daichlah heregtei medeej tom ambitstai baij tom amjiltand hurene, jingiin tsuvaa yavj bn jinger hutsaj l baig uragshaa zutgeed baigaarai noen erunhiilugchuu tand bol itgej baigaa

202.21.124.133Иргэн   • 2018, 9 сарын 13. 8 цаг 58 минут

Хуний бичиж огсон юмыг зов л уншиж яваа байгаа даа, еронхийлогч минь!

202.21.100.211Зочин   • 2018, 9 сарын 13. 8 цаг 41 минут

5-r stantsaa 20 jil yarij bgaa xumuus shuu dee saixan l ulger bna daa

122.201.26.172Бб   • 2018, 9 сарын 13. 8 цаг 39 минут

Энэ асуудалд оросууд л гол нөлөө асуудал үүсгэн суух нь тодорхой тул олон талын арга чарга хайн оролдох нь улс төрийн намууд, төрийн ажилд оролцож буй хүн бүрийн эрхэм үүрэг байх учиртай

139.5.219.142ониго   • 2018, 9 сарын 13. 10 цаг 12 минут

Өнөөдрийн үлгэр,ирээдүйн оньсог гэж мэдэх үү!!! Аа ёстой сүпер онигоо

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.