9-р сарын 14
17 цаг 30 минут

ОХУ, Хятадыг холбох хий дамжуулах хоолой Монголын нутгаар дайрах нь хэр бодитой вэ

Жилдээ нэг удаа зохиогддог “Дорнын эдийн засгийн чуулган-2018”-ын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины монголчуудад хандаж хэлсэн сайн мэдээ гэвэл ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах өмнөх байр сууриа дахин нотолсон явдал байв. 

Энэ оны зургадугаар сард Хятадын Чиндаод  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр хөрш гурван орны тэргүүн нарын уулзалт дээр В.Путин  “ОХУ,  БНХАУ-ыг холбох нефть-хий дамжуулах хоолойг өөрийн нутгаараа дайруулах хүсэлтээ Монгол нөхөд маань илэрхийллээ. Энэ бол зөв зүйтэй санаа бодол бөгөөд бид үүнийг бүрэн дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрбээр “Ийм том төслийг хэрэгжүүлэхийн тулд техник эдийн засгийн үндэслэлийг нь сайтар бодож боловсруулах хэрэгтэй” гэдгийг нэмж сануулсан байдаг.  Тэрбээр энэ байр сууриа Владивостокт дахин нотоллоо.

Тэгэхээр нутаг дэвсгэр дээгүүрээ хийн хоолой дамжуулах “Виз”-ээ   хойд хөршөөсөө үндсэндээ авчихлаа гэсэн үг. Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын  "Интерфакс" агентлаг “ОХУ БНХАУ-ыг холбох хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулахыг Ерөнхийлөгч В.Путин дэмжлээ” хэмээн онцолж,  “Монгол улс ийм санал санаачлага гаргаж байгаа нь анх удаагаа биш бөгөөд Монголын нутгаар ийм хоолойг дамжуулах нь  аюулгүй бөгөөд газар ойр дөт гэсэн байр суурийг Улаанбаатар илэрхийлж байгаа юм”  гэж бичиж байв.  Тус агентлагийн мэдээнд дурдсанаар  Монголын энэ санал санаачлага гарахаас өмнө ОХУ, БНХАУ хоёр шууд хил залгаа нутгаараа хий дамжуулах хоолой барихаар төлөвлөж байсан бөгөөд тухайлбал, Благовещенск, Владивосток болон Алтайн район зэрэг газрыг  сонгон нэрлэж байжээ.

Харин БНХАУ-ын хувьд энэ талаар одоогоор ам нээгээгүй байна. Гэхдээ Чиндаогийн уулзалтын үеэр асуудлыг тэд хамтдаа сууж байгаад ярилцсан болохоор Ши Жиньпин даргын хувьд  Монголын гаргасан санал толгойд нь торолзож байгаа гэдэг нь тодорхой. Гэхдээ тэд яаран ам нээхгүй. Бидний хандлага, ажил хэрэгч байдлыг л харгалзана.

2018 оны наймдугаар сарын 24-нд Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болсон. Монгол мөрөөдөл биелэх томоохон алхам гэж үүнийг харах нь зөв байх.

Нутаг дэсгэрээрээ нефть хий дамжуулах хоолой бариулах нь Монголын хувьд олон жилийн хүлээлт байсаар ирсэн. Харамсалтай нь биелэгдэггүй, Монголын хоёр талаар тойрч дөлөөд байдаг. Харин одоо тэр боломж ойртож ирчихээд байна. Манай улстөрчдийн ухаан, эх оронч сэтгэлгээ, ажил хэрэгч шуурхай байдлаас л шалтгаална.

Үүний урьд ОХУ болон БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоёр ч хоолой Монголын хилийн цаахнуур баригдсан. Эрх баригчид нь дотроо байнга зөрчилтэй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй, хөгжлийн тодорхой бодлогогүй, улс төр нь тогтворгүй болохоор Монголыг  тойргийн гадна үлдээсэн байхыг үгүйсгэхгүй.

Хий дамжуулах гурав дахь хоолой ба Хятадын хэрэглээ

Владивостокийн чуулга уулзалтын үеэр  ОХУ болон БНХАУ-ын хооронд байгуулсан томоохон гэрээ гэвэл ОХУ-аас импортлох шатдаг хийн хэмжээг нэмэгдүүлэх тухай  байв. Хятадын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ баруун чиглэлээр импортолж байгаа байгалийн хийн хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх талаар ярьжээ. ОХУ БНХАУ-ыг холбосон хий дамжуулах хоёр том шугам байгаа бөгөөд үүнийгээ зүүн, баруун  маршрут хэмээн томъёолдог. Дорнод бүсийн хоолойгоо «Сила Сибири» гэж нэрлэдэг бол баруун бүсийн хоолойг  “Сила Сибири-2”  буюу Алтайн маршрут гэж нэрлэдэг.  Тэгэхээр энэ Баруун чиглэл гэдэг нь Алтайн районоор дайрсан хий дамжуулах хоолой юм.

ОХУ-ын “Газпром” болон  Хятадын CNPC компанийн хооронд байгуулсан гэрээгээр зүүн чиглэлийн «Сила Сибири» дамжуулах хоолой 2019 оны 12 дугаар сараас эхлэн жилдээ 38 тэрбум шоо метр  хий нийлүүлэх юм.

Харин баруун бүсийн  “Алтай”  шугам нь Баруун Сибирийг Хятадын баруун хойд бүстэй холбосон 2600 км урт шугам бөгөөд  30 жилийн хугацаанд  жилд 30 тэрбум шоо метр хий нийлүүлнэ гэсэн тооцолол бий.  

Харин гурав дахь маршрут буюу  төв чиглэлийн шугам баригдвал тэр нь Монгоын нутгаар дамжих хамгийн боломжтой юм.

«Газпрома»-ын тэргүүний орлогч  Александр Медведевийн хэлснээр “Алтай” хий дамжуулах хоолой нь ОХУ-ын хийн экспортыг нэмэгдүүлэх томоохон боломж гэжээ.

Гэхдээ ОХУ-ын байгалийн хийн голлох зах зээл нь Европ хэвээрээ байгаа. Өнгөрсөн оны байдлаар тус тивийн хийн хэрэглээний 34 хувийг “Газпром” дангаараа хангасан бөгөөд энэ нь тус компанийн экспортын 66 хувь болж байгаа юм. Харин Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг энэ хэмжээг цаашид өсөхгүй гэж үзэж байгаа аж.

Тэгэхээр БНХАУ “Газпром”-ын томоохон зах зээлийн нэг байсаар байх төлөвтэй.  Одоогоор “Газпром”-ын нийт экспортын 19 хувь нь Хятадад ногдож байгаа бөгөөд энэ хэмжээ цаашид тасралтгүй өсөх магадлалтай байна. Учир нь 2020 он гэхэд Хятадын байгалийн хийн хэрэглээ  жилдээ 300-350 тэрбум шоо метр хүрэхээр байгаа бөгөөд ойрын 20 жилд 2.8 дахин өснө гэсэн тооцоолол байгаа юм. Ийм өсөж буй өндөр хэрэглээ хий дамжуулах гурав дахь шугамын тухай санал санаачлагыг гаргаж байгаа бөгөөд үүнийг өөрийн нутгаараа дамжуулах нь Монголчуудын санаашрал болоод байгаа юм. Хамгийн чухал нь энэ хоолой улс төрчдийн ярьдаг “үлгэр” биш байгаасай гэдгийг иргэд сануулсаар байгаа.

Гэхдээ “Газпром” болон Хятадын CNPC компани 2017 онд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас Хятад руу хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бас санах хэрэгтэй. Дээрхи гэрээгээр  “Сахалин-2”  төслийн гурав дахь шугамын технологийн асуудал болон жилд 20 тэрбум шоо метр хий нийлүүлэх тухай яригдаж байгаа юм.

 

П.Булган

 

 

 

 

 

 

71
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

71 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.64Зочин   • 9 сарын 15. 13 цаг 38 минут

Нүүрстэй байж бас хий ажилладаг зуухтай болж хийн бeнзин шиг байнга нэмэгдэх үү ! Ийм мэдрэл юмнууд дээр суухаар улс яаж хөгжих вэ ?

103.26.195.97Зочин   • 9 сарын 16. 8 цаг 24 минут

МАН, АН ХОЕР АДИЛХАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗУУДЭЭР, УЛААН ЛУЙВАРЧДААР, ХУЛГАЙЧУУДААР, ЖИЖИГ ТАРХИТАНГУУДААР БЯЛАХАСАН НАМУУД. ШУДАРГА ЦАРАЙТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН БОЛОН ТОРИЙН АЛБАНЫТУРШЛАГАТАЙ НАЙМААЧИН М.ЭНХБОЛД ТЭРГУУТЭЙ ААЛЗНУУД МОНГОЛЫН УЛС ТОРООС ЗАЙЛААГУЙ ЦАГТ МОНГОЛ УЛС ХОГЖИХГУЙ, АРД ТУМНИЙ НУРУУ ТЭНИЙХГУЙ.

202.72.245.206иргэн   • 9 сарын 15. 13 цаг 35 минут

ХҮНИЙ ХИЙСЭН АЖЛЫГ ДЭМЖИХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ, БИД ЯМАР АМНЫ БИЛЭГГҮЙ БОЛСОН ЮМ ВЭ, ДАНДАА Л ЭСРЭГЭЭР НЬ ЯРЬЖ СЭТГЭХ ЮМ , ЗӨВ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛВОЛ ЯАСАН ЮМ ВЭ

202.9.40.149zochin   • 9 сарын 15. 12 цаг 43 минут

Hii yund heregteigee ene humuus medej bnuu benzin nuursnees iluu shuudee ailuug hiin pletik tabichihbal yamar ih tsahilgaan hemnehee medej bgaa bolobuu yadaj

202.126.89.114Зочин   • 9 сарын 15. 12 цаг 40 минут

Дамжина мөнгө өгнө мөнгийн хэдэн олигорхуд нь оффошортой хийчихнэ тэгэхээр ямар ч хэрэггүй . Явуулахгүй нь дээр .

202.9.40.149huyag   • 9 сарын 15. 12 цаг 38 минут

Dunduur n Ameriliin gar huluud orood irehgui l bol yabnadaa

202.126.89.127Зочин   • 9 сарын 15. 12 цаг 27 минут

Putin demjij baina gedeg n yag taviba gesen ug bishlee. Tezu n yanar garah be. Ur ashigtai yu gedeg n garaagui baigaa. Bas uuniig herqegjuuleh komoaniud n yamar bair suuritai biagaa ve. Uunii hariud bid yu tuluh ve. Huleej avahuits nuhtsul tavihuu gedeg n il boloogui baina. Suiuld n putin bi demjij baisan daanch ene ediin zasgiin tusul geh baihdaa

66.181.160.26Зочин   • 9 сарын 15. 12 цаг 25 минут

Хийн хоолой дамжин уу, болино уу тусгаар улс байж царай алдаж, гуйж, бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг шиг горьдлого тээж арчаагүй царайлж байхынхаа оронд нефт боловсруулах үйлдвэрээ хурдхан бариад, түүнийгээ дагасан химийн үйлдвэрүүдээ хөгжүүлэх хэрэгтэй. Хэрэгтэй бол Орос, Хятад 2 чинь өрсдөө гуйгаад ирнэ. Энэ боломжийг алдаж болохгүй гэж хошгорч, хошгоруулаад байгаа улс төрчид, бас бус нөхдүүд энэ асуудлаа орхиж үз. Урагшгүй новшнууд

107.77.173.9Зочин   • 9 сарын 15. 10 цаг 16 минут

Худлаа доо,худлаа

94.134.88.224Зочин   • 9 сарын 14. 23 цаг 57 минут

ter hiin hooloi damjin öngörvöl Mongoltsuudad ashigtai örtög baga hii hereglene....mön teriig dagaad buteene baiguulalt iheer nemegdene ajiliin bairuud bii bolno... Orosiin ashig sonirhol nemegdeed geopoletikiin huvid urdaas ireh ajul bagasna...uund durgui nöhduud gai saad hiih gej oroldono

202.9.42.113Зочин   • 9 сарын 14. 21 цаг 34 минут

Хэхэ хиг хог хиг хог баттулгын гар оролцсон болгон бутэлгуйтэж зэрэглээ шиг ул моргуй алга болдог гэдгийг 2 хоршийнхон аль хэдийн судлаад мэдцэн ийм гайтай муу ертой хунтийг их бутээн байгуулалтандаа гар дуруулнэ лэж гонжийнжоо

202.5.202.130иргэн   • 9 сарын 14. 21 цаг 27 минут

Харин хэн нэгэн хорон санаатнуудын явуулгаар бүтэхгүй болчих вий. Бас хойш татагдаж удааширах вий. Монголчууд ашиглаж чаднаа. Үр ашгийг нь мэдүүлчихвэл хэнээс ч дутахгүй шүү дээ. Хорлонтой чөтгөрүүд олон байгаа. тэд нараас л хамгаалах хэрэгтэй. Хорлон сүйтгэчихээд -Заа тэр биш үү хэлээд байгаагүй билүү гээд л зогсож байх болно

202.5.202.130Иргэн   • 9 сарын 14. 21 цаг 21 минут

Хийн хоолойг Монголын нутгаар дайруулахыг эсэргүүцэгчид Монгол эх орныг хөгжиж дэвжүүлэхгүй гэсэн хорон саанаатнуудын явуулга шүү. Хийн хоолой монголын минь нутгаар дайрвал маш их хөгжил дэвшил, ажлын байр, амжиргааны эх үүсвэр болно гээд асар их өөдрөг зүйлүүд гарна. Ганцхан хариуцлага сахилга, дэг журам шаардана. Үүнийг санаж сэдэж ажил болгож байгаа нь ерөнхийлөгч Г. Баттулгын гавьяа гэж хэлэхээс аргаггүй

202.55.183.108Зочин   • 9 сарын 14. 20 цаг 55 минут

ZAH ZEELIIN UNEER HYATADAD HEDEER NIILUULNE YAG TER SHIG NI BID BAS AVAH BOLNO,1 BOLLON GAZ BARAG 50 MYANGAN TUGRUG 1 AILIN SARIN ZUVHUN HOOLOO HIIH GAZ

112.72.11.117зочин   • 9 сарын 14. 20 цаг 00 минут

Монгол дарга нарын хувьд худалч хулгайч хэлсэн үгэндээ хүрдэггүй байдалд онц байдал тогтоох хэмжээнд хүчээд буйг хүршүүд маань сайн мэддэг болсон хийгээд ЗХУ-ын тусламжаар хийж өгсөн бүхнийг харлуулаж яридаг хийгээд (ЗХУ) ОХУ-ын эсрэг хамаг муу муухайгаа чихэж муулж бичдэг нэг бус эрхэмүүд буйг оросууд мэдэж байна. ВВ Путин Монголоор хийн хоолой дамжуулан гаргахыг дэмжинэ Маш сайн ТЭЗҮ байх ёстой гэж буйгаас үзэхэд Танайд үүнийг санхүүжүүлэх эх үүсвэр байна уу? гэсэнтэй адил сонсогдож байна. Хий хэрэглээний технологи байхгүй

103.10.21.121иргэн би   • 9 сарын 14. 19 цаг 19 минут

Манайханг сайн мэдээнд үнэн дургүй юмаа

66.181.184.33Зочин   • 9 сарын 14. 19 цаг 12 минут

ПУТИНЫ ХЭЛЖ БАЙГАА ТЭР ТЕХНИК ЭДИЙН ЗАСАГЫН ҮНДЭСЛЭЛИЙГ САЙТАР ТООЦОХ ГЭДГИЙГ ГЕО ПОЛИТКИЙН ТООЦОО ГЭЖ Л ОЙЛГОХ ЮМ ШИГ ЭЭ !

112.72.15.194Зочин   • 9 сарын 14. 19 цаг 06 минут

Санал гаргах нь маш зөв. Одоо бид өөрсдөө ажил хэрэгч байх хэрэгтэй. Шүлс үсэргэх бус гар хөдлөх нь зөв. Манай шүлстэй нөхөд улс орныхоо төлөө сайн сайхан зүйл бодож сурах хэрэгтэй байгаа юм.

193.80.236.207m nbvc   • 9 сарын 14. 18 цаг 42 минут

ted tsonhonii tsaanaas chiher doloolgoj bna

202.55.183.108Kkk   • 9 сарын 14. 17 цаг 00 минут

Europruu hiin hooloi turkeer damjuulj irakaas tatah geheer syr gai bolood slamin deeremchid gesen jujug togloj ballaj baigaag harahgui bn uu

202.9.43.224ЭНЭ ХИЙН ХООЛОЙ ГЭДЭГ ЮМАА   • 9 сарын 14. 16 цаг 32 минут

ОРОС ХЯТАД ХОЁРТ ХЭРЭГТЭЙ БОЛ МОНГОЛООР ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИГДАНА. МАНАЙ ДАРГА НАР ДЭМИЙ АМАА БУЗАРЛААД ГУЙГААД БАЙХ ЮМ.ГУЙСАН ГУЙГААГҮЙ АШИГТАЙ БОЛ ТАВИНА. АШИГГҮЙ БОЛ МОНГОЛЫН ГУЙСНААР ХИЙН ХООЛОЙГОО ТАВИНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ???

202.9.41.66Зочин   • 9 сарын 14. 15 цаг 57 минут

Энэ Мэргэн гэгч Взгляд гээд сайтын байр сууринд бүр итгэчихэж хөөрхий. Путины үг Взглядын таамаг 2-ын аль нь илүү үнэнд ойр байр суурь вэ гэдгээ ялгаж мэдэхгүй байгаа нь харамсалтай Хоёрт Алтайн БНУ-аар дамжиж буй хий дамжуулах хооой хэдийнэ яригдаад шийдэгдчихсэн бүтээн байгуулалт нь хийгдээд явж байгаа. Одоо харин гурав дахь шинэ шугамын тухай яригдаж байгаа гэдгийг ойлгочихоод бусдыг буруутгамаар

49.0.212.132Зочин   • 9 сарын 14. 14 цаг 27 минут

hyatad manaihig mongotoi bolgoh uu, teged l dugrahgui bga yma

202.21.100.211Зочин   • 9 сарын 14. 14 цаг 23 минут

bitgii gorid Mongolchuudaa oros xujaa nar zugeer l manaid mongo tolood yavj bxuu eruuleer setgeech manai usan stantsyg bariulaxgui bxyg xusej bgaa orosuudyn tsag xojson toglolt tegeed ch xujaa nar manaixaar yavuulaxyg zovshooroxgui ter bol oilgomjtoi asuudal

202.9.42.232Мэргэн   • 9 сарын 14. 13 цаг 38 минут

оросын взгляд сайтад Монголын мөрөөдөл бүтэхгүй эээ. баруун талаар Алтайн БНУ-ын нутгаар явуулахаар хэдийн тохиролцсон.... Му-ыг молиго үмхүүлж байгаа юм гэж бичсэн байхад... Энэ мэт мэдээ олоод еше ойлгоод.... утгын голыг нь олонд хүргэж аддагүй сэтгүүлчтэй энэ сайт яана даа. МУ-ын стгүүлчдийн өнөөгийн нийтлэг төрх энэ дээ.

202.55.183.108Зочин   • 9 сарын 14. 13 цаг 11 минут

UGAASAA MONGOLOOR DAIRIULAHGUIEE TER DAIRUULSAN GEJ OROS HYATAD 2 MASH TATVAR MONGOLD TULNU TEGSEN DOR NI SHUUD L HILEEREE ORUULNASHUUDEE MALNUUDAA,1 BOL OROS HYATADIN UNEGUI GAZARAA TUREESLUULEH HUND YATGALTAND ORNOSHDEE MALNUUDAA

202.55.183.108Зочин   • 9 сарын 14. 13 цаг 37 минут

UGAASAA MONGOLOOR DAIRIULAHGUIEE TER DAIRUULSAN GEJ OROS HYATAD 2 MASH UNDUR TATVAR MONGOLD TULNU TEGSEN DOR NI SHUUD L HILEEREE ORUULNASHUUDEE MALNUUDAA,1 BOL OROS HYATADIN UNEGUI GAZARAA TUREESLUULEH HUND YATGALTAND ORNOSHDEE MALNUUDAA

64.119.17.33з   • 9 сарын 14. 13 цаг 06 минут

зүгээр сууж байгаад түрээсийн мөнгө төсөвт оруулах уу

124.158.90.25Мэргэн ард   • 9 сарын 14. 12 цаг 39 минут

Одоо нэгэнт дасч. МТЗ монгол нутгийг хоёр хувааж ан амьтан, малын билчээр, нүүдэл суудал зэрэгт хичнээн гай учруулав. Одоо дахиад хуваахад дээрхи байдал юу болох вэ! Тэгээд газрын болон хийний үнэ гээд эдийн засгийн том том асуудлууд гарч ирнэ. Баярцогт шиг олон мянган хувьсагчтай тооцоонд хууртахгүйгээр тооцоогоо сайн хийж ул суурьтай хандах хэрэгтэй. Бүх ард түмнээсээ хийн хоолой тавих, тавихгүй талаар асуусанч болношүүдээ.

103.57.93.112Зочин   • 9 сарын 14. 12 цаг 29 минут

Mongoloor dairuulj chadval Battulgiin gavya ter bolno

203.217.139.225Зочин   • 9 сарын 14. 12 цаг 16 минут

ugaasaa mongolor dairahgui shu de. hedii boltol naad ulgerte itgeh yum be.

89.219.10.162Элбэгдорж   • 9 сарын 14. 12 цаг 15 минут

За больедоо . Хужа оноодориин сонинд барихгуй гэдэгээ шууд хэлсэн байна даа хоо . Дахиад Украйн шиг дамжуулах холойн шантаажинд орохгуй гэсэн байна . Монголчууд найдваргуй , хэлсэн угэнд унэнч биш , ундэсэрхэг шовшнууд гэдэгииг шууд биччихэжээ. Товчхон хэлэхэд битгий горьд гэсэн байна

202.9.42.180зочин   • 9 сарын 14. 11 цаг 57 минут

монголчуудыг хульхи, худалч гэдгийг хоёр хөрш андуурахгүй мэднэ

59.153.115.113Зочин   • 9 сарын 14. 12 цаг 14 минут

АЮУЛ! ??!!!! ТӨР ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛСНООС УЛС ОРОН ДАМПУУРЧ БАЙГААГИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛ МОНГОЛ УЛС ГЭДГИЙГ ОЛОН УЛСЫН СУДЛААЧИД ХЭЛЖ БАЙНА. ЛУЙВАРЧИД ТӨРД ОРСНООР ЖИНХЭНЭ ТӨР БАЙХГҮЙ БОЛСНООР ИРГЭДИЙН ОЮУНЫ ДАРХЛАА БҮРЭН УТГААРАА АЛГА БОЛЖ. ШИНЭ ЭЗЭД МОНГОЛЧУУДЫН ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ ТОХИРУУЛЖ БАЙНА.

103.9.88.70зориг   • 9 сарын 14. 11 цаг 39 минут

улс төр тогтворгүй болохоор Украйн шиг болох бий гэж айж байсан.Манайд ашигтай гэдэг нь ойлгомжтой. бидний хий гаргаад өрсөлдөх болоогүй. Барих л хэрэгтэй .Манай хий гарсан ч хамаагүй. Шал өөр асуудлуудыг хольж хутгахаа больцгоо. Орос монгол хоёр хоёулаа нүүрс хятадад ниилүүлээд л байгаа биз дээ.

176.179.172.10Зочин   • 9 сарын 14. 11 цаг 24 минут

Mongoliin talaar ogt yarigdaagui shd

202.55.191.130зочин   • 9 сарын 14. 11 цаг 10 минут

манайх өөрсдөө хийгээ олборлон ашиглаж экспортлох хэрэгтэй. Орос хоолой тавихдаа танайх өөрсдөө хий олборлохгүй гэсэн нөхцөлтэй л орж ирэх байхдаа импортыг нь бууруулах учир,

66.181.160.109равдан   • 9 сарын 14. 11 цаг 09 минут

Тэрүүгээр явж байгаа гайг Монголоор дайруулах хэрэггүй дээ Хоёр их гүрэний ашиг сонирхолийг өөрийн нутаг дээгүүр явуулах хэрэггүй л байлтай Айлаас гуйхаар авдараа уудалсан дээр дээ

202.179.27.132Зочин   • 9 сарын 14. 10 цаг 54 минут

Пануужингийн улгэр

202.9.42.155төмөр   • 9 сарын 14. 10 цаг 49 минут

Тодорхой судалгаанд суурилсан эдийн засгийн үнэлгээ хийгээгүй, ТЭЗҮ боловсрогдоогүй байхад ашигтай ашиггүй тухай ярих нь эртдэнэ. 3 улс харилцан тохирч чадах эсэх, тохиролцохын тулд хэн ямар нөхцөл боломжийг хариуцах, түүнээсээ ямар хэмжээний ашиг хүртэх зэрэг асуудлууд байна. Энэ асуудалд шуурхай хандаж ажиллах л хамгаас чухал. Хэрэв манайхаар хийн хоолой дамжих тохиолдолд нүүрсний метан хийн агууламж90%-с дээш тохиолдолд байгалийн хийн шугамд шууд нийлдэг учраас илүү ашиг хүртэх боломж нээгдэнэ. Тэгэхээр бид метан хийн судалгааг эрчимжүүлэхэд

202.131.245.226зочин   • 9 сарын 14. 10 цаг 44 минут

Таван толгойн орд газраас Монголын хийн хэрэглээг бараг 200 жил хангах орд байгаа гээд байсан яасан юм бол Айлаас гуйхаар авдраа ух гэдэгдээ

202.131.245.10Зочин   • 9 сарын 14. 10 цаг 42 минут

Battulga yurunhiilugch bgaa tohioldold Hyatad hezee ch hudluhgui

202.55.183.108Зочин   • 9 сарын 14. 9 цаг 58 минут

Yer ni hujaanuudtai tohiroltsoo hiih barag bolomjgui bainga huvirch uurchlugddug yalanguya mongol shig sul doroi orong bol uursdiin duraar degeleh bolno

203.91.118.180зочин   • 9 сарын 14. 9 цаг 58 минут

Путинг байгаа дээр нь эхлүүлээд авах нь чухал харин Хятад 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө энэ чиглэлээр тусгаагүй нь саад шүү

139.5.216.177Зочин   • 9 сарын 14. 9 цаг 57 минут

Таван толгойн бүлэг ордоос олдсон байгалийн асар их нөөцтэй хийн орд маань яасан бэ.Энэ хэдэн дарга нар мартагнуулаад дарж байгаад стратегын ордноос хасуулах гээд байна уу

124.158.92.16Зочин   • 9 сарын 14. 12 цаг 14 минут

bid uragshaa zarna. UB ashigguy

202.55.183.108Зочин   • 9 сарын 14. 9 цаг 56 минут

Heregtei bol gants hooloi tatuulaad mongold gaz oruulchih ni zaaval deeguuree tatuulah albagui,oros hujaa 2 uchnuun l hil zalgaa baigaa

202.55.183.108Зочин   • 9 сарын 14. 9 цаг 54 минут

Zaaval mongoloor tatah hereg bn u?teged naad hujaa oros 2 chini hereldevel dund ni mongol uregdeneshdee .hooloi barisan gazaraa naaduul chini 2 talaas haruul hamgaalalt toron tumurun hashaa biton geed barag shine hiliin zurvas baiguulaad end tendgui hujaanuud guildeed ehelnishdee

202.126.89.215Зочин   • 9 сарын 14. 9 цаг 53 минут

Ашигтай хэрэгтэй нь тэнэг хүнд ч ойлгомжтой.Гол нь Хятадаас илүү Оросууд Монголоор дамжуулахын эсрэг бдагийг хүн бүр мэдэхгүй бмаар юм.Монголчууд сонгуулийн шоугаар өнөө маргаашийн хөөрлөөр асуудлаа шийдэж бхд Хятад Орос 2 том бодлоготой гүрэн шүү дээ

202.21.106.141Зочин   • 9 сарын 14. 9 цаг 53 минут

Маш хэрэгтэй төсөл. Утаа, түлш,ажлын байр,а улгүй байдал, дамжуулан өнгөрүүлсэний түрээс гээд цааш тоочвол олон талаар Монгол улсад ашигтай. Харин бодит ажил л болгох хэрэгтэй дээ.

202.9.43.217Зочин   • 9 сарын 14. 9 цаг 50 минут

eniig 20 garan jil l sonsloo.

202.9.43.193Зочин   • 9 сарын 14. 9 цаг 49 минут

монголоор дайрахгүйгээр оросоос хятад руу байгалын хий дамжуулах боломж байна.

66.181.178.223zochin   • 9 сарын 14. 9 цаг 46 минут

er ni bol ursduu hereglehgui bol tiimch ih ashigtai bish bh shuu si jin pin darga mongold ireed hyatadiin CNPC kompani mongoliin nuursiig bolovsruulaad l jild 16 terbum shoo kub hii niiluuleh sanamj bichig baiguulaad l baisan yaasan ene hyataduud bas mongolchuudiig ih hoshgiruulana shuu,magadgui putench tegj hoshgiruulj baij boloh yam

66.181.169.66Иргэн   • 9 сарын 14. 9 цаг 41 минут

Баруун Европ Оросын ГАЗ-аас хамааралтай. Хамгийн хямд түлш

66.181.169.66Иргэн   • 9 сарын 14. 9 цаг 40 минут

Энэ төслийг эсэргүүцэж байгаа хүн Монголын дайснууд байх. Хөгжлийн ирээдүй шингэрүүлсэн шатдаг хий. Япон, Солонгос халаалтаа ГАЗ-аар шийдсэн. Хямд

202.72.245.122ө   • 9 сарын 14. 9 цаг 39 минут

Ашиг л бодож дэмийрэхээс цаашгүй

112.72.11.120Зочин   • 9 сарын 14. 9 цаг 27 минут

Энэ манайд тийм их ашигтай төсөл биш. Ердө л Оху армиа Монголын нутаг дэвсгэр дээр байрлуулах аятайхан далимаас цаашгүй.

202.126.89.93Иргэн   • 9 сарын 14. 9 цаг 49 минут

Мал

103.113.246.143Зочин   • 9 сарын 14. 12 цаг 27 минут

chi uuruu mal bi bas tegej bodoj baina teruugeer yavsan gaig enuugeer bitgii duudaj avchiraa gej

202.179.27.231эрка   • 9 сарын 14. 9 цаг 14 минут

Манайд ямар ашигтай юм.Сэтгэлийн хийрхэлээр аливаад яаран хандах хэрэггүй байх.Ард түмэнд ямар үр өгөөжтөй юм аль эсвэл энэ нефт импортлогч нар шиг хэсэг хүмүүсийн мөнгө олох шинэ сайхан гарц бий болох юм билүү хэн мэдэх бэ?Нутаг орны бүрэн бүтэн байдалд ч бас хамаатай байх шүү.

103.113.246.143Зочин   • 9 сарын 14. 12 цаг 28 минут

zuv bodoj baina yugaa ch medehgui oilgohgui baij zuv ashigtai ch geh shig bitgii balairaad baigaarai mongolchuudaa doloo hemjij neg ogtolno shuu

122.201.23.226Зочин   • 9 сарын 14. 9 цаг 53 минут

дундаас нь шаахгүй юу

202.126.89.93Иргэн   • 9 сарын 14. 9 цаг 50 минут

Эргүү

66.181.165.220Зочин   • 9 сарын 14. 9 цаг 00 минут

Манайд ямар ашигтай юм болоо замаас нь хулгайлна гэж горьдож байгаа байхдаа манай хэд

202.131.243.190ааа   • 9 сарын 14. 10 цаг 38 минут

хоолой тавиулсны төлбөр жил бүр хэдэн ногоон дарга нарын халаасанд, дээрээс нь замаас нь жаахан хий авах байх

66.181.185.178Зочин   • 9 сарын 14. 8 цаг 35 минут

Teeremiin 2 chuluund nyatslagdahnee

103.14.36.6Зочин   • 9 сарын 14. 8 цаг 31 минут

Mash kheregtei shuu dee

202.21.100.211Хүлээх үлдлээ   • 9 сарын 14. 8 цаг 28 минут

Хүлээх үлдлээ. Танкан дээр Далай ламаа суулгаад нэг залбирал уншуулаад өгвөл бүтэж болох юм. Хийн хоолой баривал ам доллар төгрөгийн харьцаа 1100 төгрөг болно доо

103.113.246.143Зочин   • 9 сарын 14. 12 цаг 29 минут

bitgii muruud

155.4.39.118Зочин   • 9 сарын 14. 8 цаг 24 минут

hiin hooloi manaid herregui dee

202.131.243.190бодьгүй   • 9 сарын 14. 8 цаг 07 минут

бодьгүй

Шинэ мэдээ

Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ11 сар 17. 16:44Таны гоо сайханд тус болох зөвлөгөө: Сэвх, сорви арилгах энгийн аргууд11 сар 17. 16:40Танд хэрэгтэй санаанууд: Хашаандаа өнгө нэмээрэй11 сар 17. 16:35Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжэний уулзалт эхэлжээ11 сар 17. 16:30Тэр “сайхан” тодотголыг дааж чадаж яваа бүсгүй11 сар 17. 16:25Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах саналыг би өөрийнхөө баланкан дээр гаргана11 сар 17. 16:22Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах найман алхам11 сар 17. 16:20Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ11 сар 17. 16:15Нэймар торгуулийн цохилтоор Уругвайн эсрэг ялалт байгуулав11 сар 17. 16:10Ханиаднаас сэргийлэх сармисны ханд11 сар 17. 16:05Чехийн ерөнхий сайдыг огцрохыг шаардсан томоохон жагсаал цуглаан боллоо11 сар 17. 16:00Сургуулийн сурагч хүү бусдын гээгдүүлсэн зүйлийг олж, эзэнд нь өгчээ11 сар 17. 15:55Халуун ус, дулаан доголдолтой айлууд дулааны суурь үнэ төлөх нь зөв үү11 сар 17. 15:50Бүсгүйчүүдийг төрсөн сараар нь шинжье11 сар 17. 15:45Москвад нефть боловсруулах үйлдвэр шатаж байна11 сар 17. 15:40Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов надтай миний дүрэм журмаар тулалдвал тулалд"11 сар 17. 15:35Реппер Диддигийн экс эхнэр нас баржээ11 сар 17. 15:35Энэ өдөр дэлхийн түүхэнд11 сар 17. 15:30Өвөл үсээ хэрхэн арчлах вэ11 сар 17. 15:25Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээлэл11 сар 17. 15:20Сансрын нисгэгчдийн хөшөөг 37 жилийн дараа сэргээн засварлалаа11 сар 17. 15:15Монгол, Хятад улсын автотээврийн төлөөлөгчид уулзалт хийлээ11 сар 17. 15:10Абе япончуудын гарт амиа алдсан австраличуудыг дурсав11 сар 17. 15:10Бөхчүүд ээ гэж хээгүй, хэнэггүй ч хүмүүс шүү!!11 сар 17. 15:05Калифорнид ойн түймрийн улмаас 1000 гаруй хүн сураггүй болоод байна11 сар 17. 15:00МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт 200 оюутан хамрагдлаа11 сар 17. 14:59Д.Трамп, Ким Жөн Ун нарын шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаагаа мэдэгджээ11 сар 17. 14:55ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны нээлттэй хаалганы өдөр болж байна11 сар 17. 14:53Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин”инээдмийн жүжиг Монголын тайзнаа амиллаа11 сар 17. 14:50Хонины орд: Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ11 сар 17. 14:45
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.