9-р сарын 14
9 цаг 35 минут

Бүсийн хөнгөлөлтийг бүтэн эдлүүлэх асуулга тавив

Аливаа улс орон баялаг бүтээгчдээ дэмжиж байж хөгждөг. Тийм ч учраас төрөөс үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ гааль татварын бодлогоор дэмжиж, импортыг орлох экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгодог. Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлж, чөлөөлөх, Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж болон нийт дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжих тухай тодорхой зорилтууд туссан. Тэгвэл 2016 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг суманд 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгаж өгсөн. Харамсалтай нь энэ хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Тухайлбал Ховд аймагт бүртгэлтэй 1848 татвар төлөгч аж ахуйн нэгжээс ердөө 13 нь татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан гэсэн мэдээ байна. Мөн манай улсаас экспортолж буй бараанд Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 9300 төрлийн бараанд тэдгээр улсын гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болсон ч энэ бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Иймээс энэ асуудлыг эрчимжүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Тэрбээр асуулгадаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгж 50-иас 90 хувийн татварын хөнгөлөлт эдэлсэн, энэ нь нийт дүнгээрээ хэдэн төгрөгт хүрсэн талаар асуусан байна. Мөн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем /XEC буюу GSP/, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ буюу EPA/-ийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой 9300 төрлийн бараанаас хэдэн төрлийн бараа экспортод гарч, ямар хэмжээний тарифын хөнгөлөлт үзүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Түүнчлэн хөрш орнууд болох БНХАУ, ОХУ болон БНСУ, Хойд Америк, Ази-Номхон далай, Арабын орнуудын зах зээл рүү гаалийн татваргүй буюу татварын хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийн хүрээнд Засгийн газар, Гадаад харилцааны яам, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газраас хийж буй ажлын талаарх тодорхой мэдээлэл боловсруулж ирүүлэхийг асуулгадаа дурдсан байна.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

178.10.211.164Зочин   • 9 сарын 16. 5 цаг 24 минут

Hovdiin hog shaar. Ur huuhed ni muugaar yarigdah bolno

103.26.195.97Зочин   • 9 сарын 19. 8 цаг 34 минут

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

202.9.43.176иргэн   • 9 сарын 15. 8 цаг 04 минут

Ховд аймгаар тоглосон хогийн ****

202.179.26.7zochin   • 9 сарын 14. 15 цаг 08 минут

muruuruu duugai yavaach chi yadargaatai yum be

103.9.88.70сандаг   • 9 сарын 14. 11 цаг 51 минут

хангах олон хөнгөлөлт эдэлдэг юм байна лээ.

103.9.88.70сандаг   • 9 сарын 14. 11 цаг 49 минут

түүнээс гадна орон нутгийн зарим үйлдвэрүүдийн тусгай зөавшөөрлөө сунгах шимтгэнлийг багасгах хэрэгтэй. Жишээ нь аймгуудын архины үйлвэрүүдийн зөвшөөрлөө сунгахад 50 сая төг нэхдэгээс болж ихэнх нь зогссон байгаа.муу нэртэй үйлдвэрүүд ч гэсэн 10-15 хүнийг ажлын байраар хангадаг. МХГ гэх мэтийн олон шалгалтын дор л амьдардаг.тэд зогслоо гээд хотын архи импортын бензинээр л тээгдэж нөхөж очдог шүү дээ.Бас өөр жижиг үйлдвэрүүд дээр ч ийм асуудлууд орон нутагт байгааг анхаарах хэрэгтэй. хөгжилтэй орны мужууд өөрийн үйлдвэрээр өөрсдийгөө х

Шинэ мэдээ

Криштиан Роналдо талбайгаас хөөгдлөө6 минут 26 секундын өмнөНамрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ11 минут 26 секундын өмнөФото: Харүмафүжи Д.Бямбадоржийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ16 минут 26 секундын өмнөКолумбад болсон хэрэг халдлага уу?21 минут 26 секундын өмнөТөрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ25 минут 41 секундын өмнөБиеийн хэлбэртээ тохирсон хүрэм хэрхэн сонгох вэ31 минут 26 секундын өмнөГачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өнөөдөр нээнэ36 минут 24 секундын өмнөХог ийм аюултай41 минут 26 секундын өмнөДуэйн Уэйд “Майами”-д үлдэнэ46 минут 26 секундын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн “Ду Хан” стайл51 минут 26 секундын өмнөБүртгэлтэй ажилгүйчүүдийн талаас илүү нь эмэгтэйчүүд56 минут 4 секундын өмнөДуучин Наки: Би Монголын Лучано Павароти болохгүй л юм бол ингэж байгаад яах вэ дээ1 цаг 2 минутын өмнөГазар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас оржээ1 цаг 7 минутын өмнөСпортын хорхойтнууд 17 настай нэгэн бүсгүйг онцолж байна1 цаг 12 минутын өмнөХятадын шоронгоос хэрэглэгчдэд хүрдэг сармис1 цаг 17 минутын өмнөФан Бин Бин хоригдож байна1 цаг 22 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Сүм хөх бүрд1 цаг 27 минутын өмнөДэлхийд 300 сая гаруй хүүхэд сургууль завсарджээ1 цаг 32 минутын өмнөИдээ ундааны соёл /Үргэлжлэл/1 цаг 37 минутын өмнөХуулийн хэрэгжилт 2 арга хэмжээ эхэллээ1 цаг 42 минутын өмнөУриалга1 цаг 47 минутын өмнөЦ.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна1 цаг 52 минутын өмнөДөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийнэ1 цаг 52 минутын өмнөАйлчлал: МУ-ын Засгийн газраас шуурганд өртсөн АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүллээ1 цаг 57 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Суварга хайрхан2 цаг 2 минутын өмнө“Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ”2 цаг 7 минутын өмнөГоломт банкны дотоод аудитын үйл ажиллагаа дэлхийн жишигт хүрлээ2 цаг 12 минутын өмнөГлэнн Вэйс “Эмми”-ийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ2 цаг 17 минутын өмнөСурвалжлага: Монголчуудын эко хүнсний боломжийг илтгэсэн “Намрын ногоон өдрүүд”2 цаг 20 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хуралдана2 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.