9-р сарын 14
11 цаг 40 минут

П. Батнайрамдал: Сүүлчийн амьсгал

Үүр хаяарч, хорвоогийн хар цагаан ялгарч эхэллээ. Шөнөжингөө шогшсон азарган чоно Бууртын хөндийг нэгжсээр нүгэлт хорвоогийн нэгэн өглөөг угтав. Ертөнц ганцхан түүнээс бүхнийг хараласан юм шиг хүү татчих амьтай голтой энэ шөнө нэгээхэн ч таараагүйд араа шүдээ хавиран оч шиг хоёр нүдээ гялалзуулан байж зүүн хойшоо харан оцойж суугаад енгэнүүлэн улив.
Азарган чонын аниргүйг цочоосон энэхүү улилтаар хангай хээрийн амьд амьтан бүхэн дагжин чичирч, харин хурдан тэрэг, буу агссан хоёр хөлтөн явж гэмээ нь эрлээ үргэлжлүүлнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
Өлссөндөө биш өширхсөндөө азарган чоно хэдэнтээ заналтайяа улиад эргэн тойрноо ажиглав. Харганатын даваа тэртээд дүнсийж, хол дээр эргэлдэх хэдэн элээнээс өөр юу ч харагдсангүйд улам уурсан хэд алхаад мөн л улив.
Амьдрал гэдэг угтаа тэмцэл цаашлаад зовлон юм хойно, тэр жилийн сүргээс өнөө ганцаараа л үлдлээ. Төрж өссөн унаган газар шороон дээрээ гишгэх эрхгүй амьтан би л болох шив дээ. Уг нь өвөг дээдсээсээ гарвал нэг удам судрын хэлхээ холбоотой хэдэн сааралтайгаа хамт амьдрахгүй цагийн цагт үзэн ядаж устгасаар өнөөдөр намайг ганцаардал хэмээх шаналалд унагаж бүр удмыг минь таслахад хүргэдэг байнаа. Ёстой өнөө нүгэл гэдэг энэ бус уу. Хүн барьж гол зогоосон чоно гэж үгүй, чоно алсан, алахыг хорхойссон хүн л байна шүү дээ.
Хүлгийн туурай, хулсан ташуурын дороос хөлийн хурд заан зугтаж амь гардаг үе өнгөрч, хурдан тэрэгний дугуй, хурдан бууны суман дор толгой дараалан хядуулж дуусах цаг ч ирсэн дээ хөөрхий. Ижил заяанд төрсөн жил жилийн үр төлүүд маань удмаа ч үлдээлгүй цувраад цувраад хурдан тэрэгний тэвш дэрлэн одоцгоосон. Өнгөрсөн жилийн дөрвөн хөөрхөн бэлтрэгийг минь гол зогоох махны араас яваад ирэх хооронд суйлчихсэн байсан. Хэвтэр минь онгойж харлаад өш хонзон гэдэг өндөлзөөд ирдэг юм билээ.
Ноднин яг өдийд өнөөх улаан тэрэгтэй бүдүүн цагаан залуу Харганатын даваанаас уруудаж явахад минь таарч элдсээр байгаад гичийг минь салгаж, хурдан тэрэгний эрч, хурдан бууны хараан дор онилж, Бууртын адаг, голын тохойн мушгианд буудаж унагасан. Ертөнцийн нэгэн амь тасалж үлдсэн хэдийг нь уй гашууд нөмөрүүлсэн мань эр ялсан баатар шиг байсан. Хурдан тэргээ тэртээ тэнд орхичихоод хол хол алхлан очиж гичийний минь цусыг бууныхаа аманд түрхэн нүгэлт үйлээ мялааж инэээмсэглэн зогссоныг би нилээд ойрхон зайд голын битүү бургасан дундаас харсан. Хорвоогийн хахир хатуу тийм мөчийг өнгөрүүлэхэд сэтгэл эмтэрдэг юм билээ. Одоо ч нүдэнд харагдсаар бодох бүр нулимс дусалж зүрх шимширсээр мартаж хэрхэн чадна вэ?
Үр удам минь ч бай, өөр сүргийнх ч бай чонын гол тасрах бүр өш хонзон оволзож амьдрах өдөр хоногийн төлөө тэмцэх хүч чадал хор шар нэмэгдэж ертөнцөд чоно байсан, байх ч болно гэсэн омгорхол дүрэлзээд ирдэг юм билээ. Тэнгэрлэг чонын удам угсаа ухаант хүний заналтанд улам бүр цөөрсөөр байна. Хэний маань үед сүүлчийн амьд тасрах бол ...
Эргэн тойрон анир чимээгүй. Голын урсгал намуухан мэлтэлзэж өвсний толгойд шүүдэр гялбан бүдэг саарал манан татаад сэрүүн тунгалаг агаар азарган чонын сэрвээний үсийг сөрж урсана. Гэнэтхэн нэг л сонссон дуу гарах шиг. Азарган чоно соотон чихээ солбин нэгэнтээ газар шүргэн алдан налаад өндийж, Харганатын даваа өөд хурдаллаа. Энэ яахын аргагүй өнөө бүдүүн цагаан залуугийн тэрэгний дуу мөн дөө. Хоногийн минь тоо ингээд дуусах юм гэж үү. Нэг намхан гүвээ давтал өмнөөс нь улаан тэрэг. Хийморьгүй гэдэг нь, элдэв юм бодож байгаад яг урдаас нь харагдчихлаа. Азарган чоно эргэн хурдлав.
-Хүүе захирлаа цаана чинь ...
-Тэгнээ тэр, олон удаа бултсан юм. Бүр гичийнийх нь арьс надад бий. Одоо ингээд ижилсүүлнэ дээ. Яг улаан зам дээрээс чавхддаг байна шүү. Намайг хүлээж байсан юм биш биз. Хурдаа нэмээрэй. Энэ цонхыг онгойлгочих. Баяраа надад нэг сум өгөөтөх дөө.
Арын суудалд суусан захирлын туслах Баяраа нэг ширхэг сум сарвайгаад:
-Та ч ёстой тэнгэртэй эр юм. Явах бүрдээ л унагах юм гэхэд захирал баруун гараа толгой дээгүүрээ давуулан сумыг авч:
-Эдний сүрэг ингээд дуусч байгаа юм. Хашир туучий даа чи, миний гараас ч мултрахгүй вий. Чоно ч тэнгэртэй амьтан. Гэхдээ чононоос тэнгэртэй байж л эр хүн гэгдэнэ шүү дээ. Би тэгж доошоо орж тарвага зурам эргүүлдэг бага гар биш ээ. Ганцхан сум хэрэгтэй мэдэв үү гээд захирал мушилзан инээж буугаа сумлав.
-Тэр тэгэлгүй дээ, ямартаа л захирлыг эрийн тэнгэр гэхэв гэж жолооч үг нэмэрлээд хурдаа огцом ихэсгэв.
Азарган чоно, тэртээ алсад мушгирах голын тохойд хүрч бургасанд орвол л амь гарах ганц найдвар бий гэдгийг сайн мэдэж байлаа. Газар хол, тэгээд бас дэндүү ил цагаан. Ямар зүгээр зогсож байгаад ялтан шиг буудуулалтай биш. Чамгүй л нэг энэ хөндийгөөр хурдалсан даа. Хавханд орсон чоно шилбээ тас хазаж хаячихаад гурван хөлөөрөө хурдлан амь гардаг байхад дөрвөн хөлтэй би хурдлалгүй яахав. Энэ тэрэгний дууг яагаад би ийм ойрхноос сонсов. Уулыг цас намайг нас дарж дээ. Азарган чонын араас нэхсэн тэрэг улам бүр ойртон буйг тэр мэдэрч эхэллээ.
-Захирал аа, буудаач ээ! Голын тохой хүрвэл бургасанд ороод л алдана гэсэн үг.
-Байз, яарах юу байгаа юм. Жаахан тулнаа. Сунайсан сайхан амьтан байгаа биз. Баяраа минь, чонын шагайтай буцах шив, их эрээ бас.
Ертөнцийн амьдрал ингээд дуусч, чадлаараа амьдарч чадлаараа тэмцэж явлаа. Буун дуу тасхийж азарган чоно хар хоншоороороо газар хатган сунаж унав. Барааны газарт улаан тэрэг ч зогсов.
-Та ч алдаж буудна гэж байхгүй юмаа гээд Баяраа архины бөглөө мултлах зууртаа марсайтал инээх агшинд жолооч:
-Очоод авчихъя гэхэд захирал хаалга нээж буугаад:
-Та хоёр наанаа хүлээж бай, би аваад ирье гэснээ Баяраагийн өгсөн шаазантай архийг гүдхийтэл залгичихаад алхав.
-Захирал аа, буугаа аваач гэж Баярааг хэлэхэд захирал нь эргэж харснаа:
-Буудчихсан юм чинь яах гэсэн юм гээд тээр тэнд гулдайн хэвтэх азарган чоныг чиглэв.
Азарган чоно чадал заан сүүлчийн амьсгалаа авч нүдээ нээлээ. Харанхуйлан хоцорсон тэнгэр захаасаа цэнхэртэж, Харганатын нуруу сүүмэлзэн танил дов толгод тодрон ирэхүйд түүнийг чиглэн бүдүүн цагаан залуу айсуй. Өнөөх эр дэргэд нь ирж сүүлнээс нь атгаж авахаар тонгойх энэ л мөчийг бүх насаараа хүлээсэн азарган чоно гэнэт ухасхийн сурсан дадсан газар болох багалзуураас нь хамаг тэнхээгээрээ зууж соёо шүдээ гүн бат шигтгэн хүү татлаа. Нилийтэл урсах цусан дунд чонын тэнгэр эрийн тэнгэр хоёр сүүлчийн амьсгалаа хурааж, нүгэлт ертөнцийг орхив.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч
ын “Зүүдэн нуур” өгүүллэгийн номоос...........

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.33Зочин   • 2018, 9 сарын 14. 18 цаг 46 минут

ОРЧИН ЦАГЫН ҮЛГЭР БАЙНА .

124.158.106.141Зочин   • 2018, 9 сарын 14. 16 цаг 01 минут

Тийм байхаа.

202.126.88.36Zochin   • 2018, 9 сарын 14. 12 цаг 02 минут

Mon Erdene konpanii zahirliin uhliig bichsen yum bishuu ! Ter hun 90 eed onii dunduur buudsan chonondoo gedsee huuluulj tengert odson gej yaridag yu bn lee !

Шинэ мэдээ

Ангараг дээр хүчтэй дэлбэрэлт болсон ул мөрийг илрүүлжээ1 минут 33 секундын өмнөОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах нөхцөлийг хэлэлцжээ6 минут 33 секундын өмнөБанкуудын зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцэнэ гэв11 минут 33 секундын өмнө60 тонн хөгцөрсөн будааг хил дээрээс буцаажээ16 минут 33 секундын өмнөМонголын "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэнэ21 минут 33 секундын өмнөЭнэ сарын 15-аас шатахууны үнэ буусан эсэхийг ШАЛГАВ26 минут 33 секундын өмнөЯпонд цунамигийн аюулын дохио өгчээ31 минут 33 секундын өмнөЖозе Моуринью шигшээ багийг дасгалжуулна36 минут 33 секундын өмнөД.Трамп дахин нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ41 минут 33 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд46 минут 33 секундын өмнөУЕФА-гийн ерөнхийлөгч асан суллагджээ51 минут 33 секундын өмнөТогтвортой байдлаа хадгалан авч үлдэхийг хүсжээ56 минут 33 секундын өмнөБ.Төмөрбаатар: Цөсний хүүдийн ургацаг хавдар болох эрсдэлтэй1 цаг 2 минутын өмнөБ.Цэлмэг: Аавыг минь тайван сайхан нойрсуулахыг хүсье1 цаг 7 минутын өмнөМишель Платиниг 2022 оны ДАШТ-тай холбоотой авлигын сэжигтнээр тооцон баривчилжээ1 цаг 12 минутын өмнөИраны цөмийн хэлэлцээрт эргэн орохыг санал болгожээ1 цаг 17 минутын өмнөИх мастер А.Энхтуул түргэн тоглолтын Азийн аварга боллоо1 цаг 22 минутын өмнөИндонезод хөлөг онгоц осолдож 17 хүн амиа алджээ1 цаг 27 минутын өмнөЗГ: Концессын гэрээг цуцлах асуудлыг хэлэлцэж байна1 цаг 32 минутын өмнө"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ1 цаг 37 минутын өмнөШХАБ-ын Залуучуудын зөвлөлийн хуралдаан болжээ1 цаг 42 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг ОХУ, Эстоний хүчирхэг багуудыг буулган авлаа1 цаг 45 минутын өмнө“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын үлгэр хэзээ төгсөх вэ1 цаг 47 минутын өмнөАлба сурталчлах өдөрлөг Сүхбаатарын талбайд болно1 цаг 52 минутын өмнөХаннам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ1 цаг 57 минутын өмнө“Төгс ялгуун” эмнэлгийн байранд химийн бодис алдагджээ2 цаг 2 минутын өмнөЯпон, Саудын Араб эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлнэ2 цаг 7 минутын өмнөВидео: 3x3 ДАШТ Монгол:ОХУ, Монгол:Эстон2 цаг 12 минутын өмнөС.Лхагвадорж: Ажилласан жил хүрээгүй бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоодог2 цаг 17 минутын өмнөМҮИС гэсэн сүржин нэртэй даржин сургууль иргэдийг хохироосоор байна2 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.