9-р сарын 14
12 цаг 25 минут

"Дундын бүсгүйг хуваалцахад..."

“Ухаантай хvн миний энэ киноноос эмэгтэй хvн гэдэг ямар эмзэгхэн болохыг мэдэрч, хайртай эмэгтэйгээ бусдаас харамлаж хайрлаж энэрэхгvй бол яаж алдаж болдогийг ойлгох болно. Харин тэнэгүүд нь Моника Беллучиг маань шөнөжин зүүдэлж хонох байх...” гэж Италийн зохиолч Лучиано Винсензони “Малена” киноны нээлтэн дээр хэлсэн алдарт үгийг эш татсан маань учиртай. Итали зохиолчийн бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд ойлгуулахыг зорьсон тэр л “подтекст” Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл “Дундын бүсгүй” шоу драмтай нэн уялджээ.

Үзэгчид “Дундын бүсгүй”-гүйгээс юуг ухаарах вэ. Уран бүтээлчид нь эл драмаар нийгэмд юуг хэлэхийг зорив гэдэгт  Лучиано Винсензони зохиолчийн алдарт эшлэлээс гэмгүйхэн “будаа идээд” хариулчихад буруудахааргүй. Үүнд мэдээж “Хүн харахыг хүссэнээ л хардаг.Сонсохыг хүссэнээ л сонсдог” гэх зүйр үг чухал үүрэгтэй.

Зарим үзэгч эл шоу драмаас монгол залуусын хүрээнд хэдийнэ хавтгайрсан хэрэглээ болчихоод байгаа хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл,хайр дурлалыг ердөө л бэлгийн замбараагүй амьдрал төдийхнөөр сэтгэх болсон нийтлэг ойлголт, орчин цагийн залуусын морал хэрхэн эвдэрснийг харж болох...  

Эсхүл, үйл явдлын уялдаа зангилааг ээрүүлийн утас мэт хөвөрдөж учир битүүлэг үхлийн нууцыг олох гэж хичээн, жүжгийн турш хэн чухам алуурчин байх магадлалтайг логик сэтгэлгээ ажиллуулан мөшгиж мөрдөн байцаагчийн дүрийн ачааг үүрэлцэж болох... Ингэж үзэхэд сонирхолтой хийгээд уйдахааргүй. Триллер, детективд дуртай үзэгчдийг “Дундын бүсгүй” гонсойлгохгүй нь лавтай.

Эсвэл зүгээр л гол дүр А.Туяад бүх л үзвэрийн турш “МӨӨМДҮҮЛЖ”, жүжигчин Алдармаа, Баярмаа нарын уран гоолиг биеийг нүд баясган ширтэж ч болно.

 Бүр эсвэл Дэнзэн яагаад тийм хайртай байсан хэрнээ ийм “жигшүүрт” үйлдэл хийв гэдэгт хариулт эрж, өөрийгөө оронд нь тавьж “Би байсан бол яах байсан бол?” гэж эргэцүүлж ч болох...

Харин үзэгч бивээр хүн хүнээ хэрхэн эвддэг, дөгөөж, хөөргөж өөгшүүлчихээд эцэст нэгнээ яаж дэвсэлдэгийг, хоосон магтаал, хүндлэлийн сүүдэрт нуугдсан хорсол атаархлын мунхагийг харж, мэдэрснээ нуух юун. Угаас хүмүн гэгч оюун ухаант араатан өөрөөсөө илүү сайхныг хүлцэн үл тэвчдэг. Эс бөгөөс ямар ч хамаагүй арга хэлбэрээр өөрийн болгохоор шунаглан тэмүүлдэг. Адгууслаг тэр араншин нь эцэстээ юунд хүргэдэгийг ойлгож ухаарч суулаа.

Нэгтгэн дүгнэхэд “Дундын бүсгүй” /Соко/ хэн ч байсан байж болно. Загвар өмсөгч, инстаграмын од, янхан, мансуурагч байсан байг хамаагүй. Эцсийн эцэст эмзэг, сул дорой, хайр халамжийг үгүйлдэг бүсгүй хүн байсан л хамаатай.

Монголын хошин шог урлагийнхан байр байрандаа очиж байна, юутай сайхан. Чаддаг чаддагаа хийж, дагнаж дадаж, мэргэших замдаа орж байна. Нэгнээсээ төдийлөн ялгарахааргүй шог гараа, ядмаг сюжетээс шинийг эрэлхийлэгчид нь татгалзаж дэлгэцийн урлаг, сет ком, драмын урлаг, мюзиклт авъяасаа сорьж эхэллээ. Хувьсаж хувирч чадахгүй нь зах зээлээс аяндаа шахагдаж продакшн хамтлагууд тарж байна. Жам ёсны хийгээд зах зээлийн эл шаардлага эрт нэхэгдсэн ч манай хошин урлагийнхан харьцангуй хожуу хөдөлгөөнд орсон. Гэхдээ оройтсонгүй. Одоо үзэгчдээ дагаж сэтгэхгүйгээр өөрсдөө урд нь гарч алхах шаардлага тулгарч байна. Үүнийг ч амжилттай хийгээд эхэлж. Үзэгчдээ хөтөлж, сэтгэхүйг нь шинэчлэхийн тулд хошин урлагийн жүжигчид өөрсдийгөө эвдэж, өөрчлөх том шалгуурыг давах шаардлагатай тулгарсныг ч анзаарлаа. Нөгөө л “Шинэ үе”-ийн Ганбаа, Сөрөлт хэвээр байвал шинэ уран бүтээл, зоримог туршилт хийсний хэрэг гарахгүй. Инээлгээд сурчихсан мимик, үг үйлдлээсээ ангижрахгүй бол эмгэнэлт драмын жүжиг тавьсан ч үзэгчид элгээ хаттал инээсээр байх шинжтэй байна. Ингэж хувьсаж чадваас хошин урлагийн “үнэнч” үзэгчид дагаад тоглолтод хүүхдээ дагуулж ирдэг, үзвэрийн танхимд хуванцар савтай хоолоо хээвнэг хэвэнгээ инээж гахаж цацдаг “орк” зангаасаа ангижирч “соёлын довтолгоо”-нд өртөх сайн цаг ойрхон байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ8 минут 26 секундын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ1 цаг 53 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая2 цаг 46 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.