2018 оны 9-р сарын 14
13 цаг 50 минут

Хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэр

Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.

1.Байнга хэлж байх үгс:

Би чамд хайртай.

Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.

Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.

Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.

Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.

Баярлалаа.

Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.

Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

2,Ярьж өгөх зүйлс:

Төрсөн (үрчилсэн) тухай түүхийг

Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа

Нэр өгсөн түүхийг

Өөрсдөө жаахан байхдаа хэрхэн амьдарч байснаа

Өвөө эмээ нар нь хэрхэн учирсныг

Дуртай өнгөнийхөө тухай

Өөрийг чинь заримдаа юу зовоодог тухай

Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох

Ойрын төлөвлөгөөгөө хуваалцах

Хийдэг ажлынхаа тухай ярьж өгөх

3, Сонсох зүйлс:

Машинд явж байхдаа хүүхэд чинь юу ярьж байгааг сонс.

Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоомоо таалж, сонирхож буй эсэхийг сонсож мэд.

Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.

Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.

Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.

4 .Асуух зүйлс:
Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?

Хэрвээ....яахав?

Хоёлаа яаж үүнийг зөвөөр тайлбарлах вэ?

Чи юуны тухай бодож байна?

Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?

Энэ ямар амттай бол?

5. Үзүүлэх зүйлс:

Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах

Өвсөөр шүгэл үлээхийг зааж өгөх

Хөзөр тоглох, байшин барихыг зааж өгөх

Талх зүсэхийг

Хувцсаа эвхэхийг

Мэдээлэл хайхыг зааж өгөх

Эхнэрээ (нөхрөө) хүндэлж хайрладгаа харуулж байх

Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах

6. Цаг гаргах зүйлс:

Хамтдаа барилгын ажлыг харах

Шувуудыг ажиглах

Хоол хийхдээ туслуулах

Аялалд буюу аль нэг тийшээ хамт явах

Хамт шавар шавхай туучих

Ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийх

Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суух

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ1 цаг 27 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ1 цаг 31 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ1 цаг 36 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй1 цаг 41 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ1 цаг 46 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна1 цаг 51 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд1 цаг 56 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур2 цаг 1 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй2 цаг 6 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй2 цаг 11 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа2 цаг 16 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ2 цаг 21 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ2 цаг 26 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ2 цаг 31 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.2 цаг 36 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо2 цаг 41 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна2 цаг 46 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ2 цаг 51 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...2 цаг 56 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ3 цаг 1 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ3 цаг 6 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт3 цаг 11 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ3 цаг 16 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ3 цаг 21 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна3 цаг 26 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо3 цаг 31 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв3 цаг 36 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав3 цаг 41 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ3 цаг 46 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.