9-р сарын 14
13 цаг 25 минут

Т.Бархүү: Хятадын зах зээлд киногоо гаргахын тулд бүхий л бололцоогоо ашигласан

“Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хамтран нэгэн сонирхолтой киноны зохиол бичсэн нь дэлгэцийн бүтээл болон тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. “Алтан өндөг” нэртэй тэдний шинэ кинонд Өвөрмонголын уран бүтээлчид хамтран тогложээ.
 
-“Алтан өндөг” киноны зохиолыг та гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгтэй хамтран бичсэн. Юунаас сэдэвлэн уг кино зохиолыг бичих санаа төрөв?
 
-“Солиот эх”, “Х ТҮЦ” продакшныхны бүтээсэн “Болсон явдал”, “Миний хөрш чөтгөр” зэрэг бүтээлд хамтран ажилласан Мөнхбат гээд залуу байдаг. Энэ найзтайгаа Одноо бид хоёр ярилцаж шинэ уран бүтээл хийх сэдэл төрсөн. Тухайн үед бидэнд кино зохиолын дөрвөн санаа байснаас “Алтан өндөг” хамтран ажиллах залуучуудад таалагдаж кино зохиол бичихээр болсон юм. 2015 онд “Танхай тээгч” киногоо хийсний дараа намар зураг авалтаа эхлүүлсэн. Киноны зураг авалтын 90 хувийг Өвөрмонголын Хөх хотод, үлдсэн 10 хувийг нь Баянчандманий “Баян өндөг” тахиан фермэд хийсэн.
 
-Киноны зургийг Хөх хотод бүрэн авах боломжтой байтал яагаад Баянчандманьд үргэлжлүүлсэн юм бэ?
 
-Хөх хотоос цагаан тахиатай шувуун ферм хайгаад олдоогүй юм. Ихэвчлэн бор тахиатай учир зураг авалтаа хийх боломж байгаагүй. Өнгө үзэмжийн хувьд ч бор тахиа цагаанаасаа гоё харагддаггүй юм билээ. Тэгээд ч анхнаасаа цагаан тахиа гээд бодчихсон байсан учир Монголд зураг авалтаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Киноны гол үйл явдлын хэсгийг Баянчандманьд авсан.
 
-Инээдмийн жанрын энэ бүтээлд юуны тухай өгүүлэх вэ?
 
-Хүн мөнгөгүй байх дургүй. Үр хүүхдээ сайн явуулахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Энэ хүсэл мөрөөдөл ихдэхээр юунд хүргэдэг, хүн чанараа хэрхэн алддаг талаар “Алтан өндөг”-ийн зохиолд түлхүү оруулъя гэж бодсон. Магадгүй энэ санааг драмын төрлөөр илүү гаргаж болно. Гэхдээ бид инээдмийн жанрыг сонгосон. Учир нь, залуучууд инээдмийн, адал явдалтай кинонд дуртай шүү дээ. Жүжигчид бид уран бүтээлээрээ дамжуулан залуустаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Энэ үүргээ “Алтан өндөг” киногоороо биелүүлж байна.
 
-Та өвөрмонгол жүжигчинтэй хамтран гол дүрийг бүтээжээ?
 
-Би киноны гол дүрд Өвөрмонголын алдарт дуучин Д.Халинтай хамтран тоглосон. Кинонд мөн Өвөрмонголын алдарт жүжигчин, “Гаадан мээрэн”-д тоглосон Б.Баян-Ерөөлт дүр бүтээсэн. Энэ хүний эхнэр нь бас Хятадын алдартай жүжигчин. Б.Баян-Ерөөлт жүжигчинтэй хамт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр нэг баг болон оролцсон. Түүнчлэн манай кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин Б.Баатархүү, А.Туяа нар оролцон тоглосон.
 
-Гурван жилийн өмнө эхлүүлсэн ажлынхаа үр дүнг удахгүй харна. Цаашид гаднын зах зээлд гаргах бодол бий юү?
 
-Байлгүй яах вэ. Тиймээс “Алтан өндөг”-ийг олон улсын стандартад нийцсэн бүтээл болгохын төлөө хичээсэн. ОХУ, Украин улсад киноны дуутай холбоотой бүх асуудлыг шийдсэн. Бид дэлхийн стандартад нийцсэн уран бүтээл хийхийг зорьсон учраас киноны өнгөний программыг Бээжинд хийлгэсэн. Гурван жилийн хугацаанд хийсэн энэ бүтээлээ гаднын зах зээлд гаргаж, Монголын уран бүтээлчдээ танилцуулах нь бидний зорилго юм. Тиймээс ч Өвөрмонголын жүжигчидтэй хамтран киногоо бүтээсэн гэж ойлгож болно. Киног Хятадын зах зээлд гаргахын тулд бид бүхий л нөөц бололцоогоо ашигласан.
 
-Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг киноны найруулагч, зохиолчоор ажилласан болохоор энэ удаагийн бүтээлд дүр бүтээсэнгүй юү?
 
-Одноо маань киноны зохиолыг бичсэнээс гадна ерөнхий найруулагчаар ажилласан. Түүнээс гадна туслах дүр бүтээсэн. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн ахтай хамтран эхнэр, нөхрийн дүр бүтээсэн. “Солиот эх” киног өөрөө найруулаад гол дүрд нь тоглосон учир нэлээд ачаалалтай ажилласан. Хэдийгээр одоо туслах дүр бүтээгээд ачаалал нь гайгүй мэт санагдаж байгаа ч хүний нутагт зураг авалт хийхэд Монгол шиг чөлөөтэй байж чадахгүй шүү дээ. Тэнд бүх зүйл дүрмийн дагуу учир хэцүү асуудал олон байсан.
 
-Киноны нээлтийг Өвөрмонголд зэрэг хийх үү?
 
-Нээлт хийх албан ёсны эрхээ аваагүй байна. Гэхдээ киноныхоо нээлтийг Өвөрмонголд удахгүй хийх байх. Монгол хүн гурвын тоог бэлгэшээдэг. Бид киногоо хийгээд гурван жил болсон учир хугацаа алдахыг хүссэнгүй. Тиймээс Өвөрмонголд киноны нээлтийг хийхээс өмнө Монголдоо хийхээр болсон.
 
-“Алтан өндөг” киноны дууг та дуулсан. Дууны шүлэг, хөгжмийг хэн зохиосон бэ?
 
-“Амьдрал сайхан байгаасай” нэртэй дууг би дууллаа. Дууны хөгжим, шүлгийг Б.Наранзун зохиосон. Кино үйлдвэрт чингэлэг барьж, клипийн зургийг авсан. Клипээ дүрсжүүлэхэд “Боловсрол суваг” телевизийн хамт олон дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Амьд хөгжимтэй зураг авалт болсон учир сонирхолтой байлаа.
 
-Сүүлийн үед танай уран бүтээлд “Тэнгэр” продакшны талаар дурдах болсон. Энэ продакшныг шинээр байгуулсан уу?
 
-Бид “Фокус” фильмийн нэрийг сольж “Тэнгэр” продакшн болгосон. Санаж байгаа бол “Худалч залуу”, “Танхай тээгч” киног “Фокус” фильмийн нэрээр хийсэн. Тэнгэр нэрийг яагаад өгөв гэхээр Одноо бид хоёрыг харсан тэнгэр байдаг гэж бид боддог. Бидний болж бүтэхгүй зүйлийг цаанаас нь зохицуулж, замыг нь заагаад өгдөг юм шиг санагддаг. Энэ бүгдийг бодолцож бэлгэшээн продакшныхаа нэрийг “Тэнгэр” болгосон. Бид энэ нэрээрээ цаашид олон улсын кино наадамд оролцоно.
 
-Та гэргийтэйгээ Чиндаогийн олон улсын наадамд амжилттай оролцсон. Энэ үеэр мөн өмнөд хөршид киногоо гаргах эрхтэй болсон. Энэ талаар уншигчдад сонирхуулаач?
 
-Бид “Солиот эх” киногоороо Чиндаогийн олон улсын наадамд оролцож Одноо маань “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн. 10 гаруй улсын 55 бүтээлээс наймыг нь шалгаруулж Хятадад киногоо гаргах эрх өгсөн. Тэдгээр киноны нэг нь “Солиот эх” байгаа юм. Анх удаа албан ёсоор Бүх Хятадад бүтээлээ борлуулах эрхтэй болсон нь манай бүтээл боллоо. Бид үүнээс өмнө “Алтан өндөг” киног олон улсын зах зээлд гаргана гэж төлөвлөсөн. Гэвч цаг хугацааны хувьд “Солиот эх” түрүүлж олны хүртээл болсон.
 
-“Яг түүн шиг” шоугаар та өөрийгөө чадварлаг дуучин гэдгээр харуулж уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсныг сонссон. Тэр ажил бүтэмжтэй юү?
 
-Дуучин болох миний багийн хүсэл мөрөөдөл л дөө. Арван жилийн сурагч байхаасаа л хамтлаг байгуулахаар Пеонерын ордонд явж байсан. Тэр үеийн хүсэл мөрөөдөл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсоноор улам буцалж намайг хөглөсөн. Олон хүн “Дуу дуулаач” гэсэн учир энэ салбарт хүчээ үздэг юм уу гэж бодсон. “Яг түүн шиг” шоунаас хойш гаргасан бүтээл бол “Алтан өндөг” киноны “Амьдрал сайхан байгаасай” дуу болж байна. Энэ дуунаас өмнө гэргий, охинтойгоо “Жаргалтай гэр бүл” дуу хийсэн. Дууны шүлэг, хөгжмийг Б.Наранзун зохиосон. Гэхдээ энэ дуугаа олны хүртээл болгож хараахан амжаагүй байна. Сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгчтэй хамтран дуэт дуу бүтээхээр бэлтгэл ажилдаа орчихсон явна.
 
-“Тэнгэр” продакшны хэтийн төлөвлөгөөний талаар асууж ярилцлагаа өндөрлөе.
 
-Өмнө нь дурдсанчлан олон улсын зах зээлд киногоо танилцуулна. Түүнчлэн бид сайн зохиолын эрэл хайгуулд гараад байна. Сайн зохиолтой, шинэлэг санаа байвал үнэ хайрлахгүй авна. Бүр зураг авалтын ажилд шууд ороход ч бэлэн байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Эх сурвалж:
21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.101.186Зочин   • 2018, 9 сарын 21. 12 цаг 41 минут

хүний хөдөлмөр бүтээлийг хүндэтгэвэл зохино. амжилт хүсье.

202.131.243.190oyuna   • 2018, 9 сарын 21. 9 цаг 19 минут

sain ba amjilt ymar mundag ym be

85.1.95.183unshigch   • 2018, 9 сарын 18. 0 цаг 15 минут

ta byhendee amjilt hysie. ulam olon saihan kino hiij bidniig bayarluulaarai

124.158.95.14зочин   • 2018, 9 сарын 17. 16 цаг 40 минут

амжилт хүсье. улам ихийг бүтээгээрэй

176.179.142.59Зочин   • 2018, 9 сарын 17. 15 цаг 57 минут

Amjihgui ee

103.9.90.131Zochin   • 2018, 9 сарын 17. 12 цаг 26 минут

Amjilt husii

77.218.252.74Иргэн   • 2018, 9 сарын 17. 11 цаг 15 минут

Мундаг байна. Баяр хүргэe. Гэвч энэ ярилцлагыг уншихад нилээд хэцүү байлаа. Монгол хэл маань юм шиг л байх юм. Ямар их үг, үсгийн алдаа вэ? . Эх сурвалж нь " Монголын Үнэн " сонин гэнээ. Аль нь ийм их алдаатай бичээд байна вэ? Олон жилийн туршлагатай сонингийн сэтгүүлч үү? Эсвэл сонирхолтой мэдээ оруулах гэж ядсан хүн үү? ( Пeонeр , багийн мөрөөдөл) гэх мэт.

73.247.211.98Зочин   • 2018, 9 сарын 16. 23 цаг 39 минут

Хийж бүтээж үзээд улам туршлагажиж алдаа оноогоо мэднэ.Түүнээс хэн нэгэн зоргоороо бичигсдэд таалагдах албагүй.Амжилт хүсье

73.247.211.98Зочин   • 2018, 9 сарын 16. 23 цаг 37 минут

Амжилт хүсье

64.119.25.194Иргэн   • 2018, 9 сарын 16. 16 цаг 12 минут

Олон улсын зах зээлд өрсөлдөхөөр зорьж буй Бархүү ба Тэнгэр продакшны хамт олонд баяр хүргэж амжилт хүсье. Атаархаж байхын оронд дэмжиж бахархая...

203.91.116.74ss   • 2018, 9 сарын 16. 13 цаг 58 минут

oligtoi kino 1 ch hiigeegiu bj yun hytad onigii bolovdoo mongoliin ner shuu duu mini

202.126.89.29Зочин   • 2018, 9 сарын 16. 13 цаг 18 минут

Нэгмөсөн авгайгаа арай залуужуулаад ху жаа авгай аваад эфү цэрэн шиг үе удамаараа жаргалыг мэдэр чавганцын эрлэг минь

108.29.45.89Зочин   • 2018, 9 сарын 16. 10 цаг 13 минут

Soliot eh kinog uzsen heterhii jujiglechihsen bain lee shuu. Odonchimeg taalagdaagui. Joohon amidraltai jujiglemeer yum. Kinog uzeed l ***** hun gej yoroosoo itgeegui. ***** hun bolj jujiglej chadaagui baina. Ingej jujiglevel kino naadamd turuulehgui ee. Hyataduud uzehgui shuu.

202.72.245.206ИРГЭН   • 2018, 9 сарын 15. 14 цаг 12 минут

АМЖИЛТ, САЙХАН ЭХНЭРТЭЙ АЗТАЙ ЗАЛУУ ЮМ АА, ГАЙХАЛТАЙ САЙХАН ГЭР БҮЛ ТА НАРТ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

116.84.110.26монгол   • 2018, 9 сарын 15. 0 цаг 32 минут

өөрсдийнхөө тухай кино хийсэн юм байх даа х түц шиг шунал нь ихдэж мөнгө хөөж монголоо орхиж олон хүнтэй хятадуудад зориулсан кино хийх донтой болсон хамтлаг байхгүй.нэг мөсөн хятадын иргэд болчихооч бүр их баян болно шүү дээ

208.54.80.147Иргэн   • 2018, 9 сарын 14. 22 цаг 01 минут

Хийж бүтээж байгаа жүжигчиндээ амжилт хүсье. Ажиллаж хөдөлмөрлөж буй хүмүүсээ муулах юм. Юу хийхгүй шүүмжлээд цэцэрхээд байвал болж байгаа хэрэг үү. Шүүмжилснээрээ бол бид нар их хөгжсөн байх ёстой доо.

103.240.241.32ШИНЖЭЭ   • 2018, 9 сарын 14. 16 цаг 05 минут

Х-ТҮЦ гэдэг чинь Хятад-с Тасарсан ҮндснийЦөөхүүл ГЭСЭН НЭРЭЙ ДАН ХЯТАД ГАРАЛТАЙ ХҮМҮҮС БАЙДАГ ХУДЛАА ГЭВЭЛ 100% ХЯТАД ЖҮЖЭГ ТАВЬДАГ ХЯТАД КИНО ХИЙГЭЭД ЭЛСЭН, СЭРҮҮН ХАСЫН ЗҮҮД МЭТ

202.21.106.165Зочин   • 2018, 9 сарын 16. 12 цаг 50 минут

oor ulsiin um hiij l baisan shdee. bitgii tuilshraad bai

59.153.115.69Зочин   • 2018, 9 сарын 14. 14 цаг 43 минут

соц-ийн үед Чехийн алтан өндөг гэдэг кино байдаг байлаа тэрний үйл явдлыг жаахан өөрчлөн хийгээ биз хүний юмыг жаал өөрчлөөд л өөрсдөө зохиосон гээд хуцах юм даа

202.9.42.168зочин   • 2018, 9 сарын 19. 13 цаг 39 минут

хүүхэд байхдаа үзсэн киногоо мартчихсан байж байгаад гэнэт санаанд нь орохоор өөрөө зохиочихлоо гэж боддог байх зайлуул

202.55.183.108Kkk   • 2018, 9 сарын 14. 13 цаг 40 минут

Hujaanuudig z7gaatsuulna gene uu

Шинэ мэдээ

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг ялагчаар тодруулж, 20 сая төгрөгийн хадгаламжийг дүүд нь гардуулан өглөө9 цаг 39 минутын өмнөНӨАТ: 225 сая төгрөгийн супер азтан тодорлоо1 сар 20. 19:05"Насны хишиг"-ийг олгож эхэллээ1 сар 20. 14:452019 онд заавал аялах таван хот1 сар 20. 14:30Женнифер Лопез будаггүй төрхөөрөө гайхуулав1 сар 20. 14:151,6-гаар төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид энэ сард татвараа төлнө1 сар 20. 14:00Мадагаскарын үндэсний урлаг, хөгжмийн зэмсгийн онцлогоос1 сар 20. 13:45Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй1 сар 20. 13:30Монгол залуу Олон улсын цохивор хөгжмийн наадамд тэргүүлжээ1 сар 20. 13:15АНУ-ын эмэгтэйчүүд Доналд Трампыг эсэргүүцэн жагсчээ1 сар 20. 13:00Ирэх долоо хоногт УИХ-аар юу хэлэлцэх вэ1 сар 20. 12:45Монгол хүний жилийн спиртны хэрэглээ дарс, шар айрагны хэрэглээнээс 2-3 дахих их байна1 сар 20. 12:30Япон охидыг байлдан дагуулж буй хумсны будагтай шилэн оймс1 сар 20. 12:00АНУ-ын хоёр мужид онцгой байдал зарлажээ  1 сар 20. 11:45Цэргийн бүртгэл маргааш дуусна1 сар 20. 11:15Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 сар 20. 11:00Өнөөдрийн зурхай1 сар 20. 10:30Цаг агаарын мэдээ1 сар 20. 10:00Шуурхай: Гэр лүүгээ орж байсан эмэгтэйг цохиж унаган дээрэмдсэн этгээдийг баривчиллаа1 сар 19. 23:28Х.Эрдэнэбаатар:Жюү жицүгийн УАШТ-д түрүүлсэн тамирчид Азийн АШТ-д оролцох эрхээ авна1 сар 19. 16:05Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ1 сар 19. 15:05Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 15:00Саятнууд Их Британийг орхиж эхэлжээ1 сар 19. 14:55рюкийн самрыг цөмж идээд буруудах шахлаа1 сар 19. 14:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’1 сар 19. 14:45Таньд хэрэгтэй 10 ашигтай зөвлөгөөг хүргэж байна1 сар 19. 14:40Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 19. 14:35“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ1 сар 19. 14:30Топ Э.Сэлэнгийн эршүүд имиж1 сар 19. 14:25Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв1 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.