9-р сарын 14
16 цаг 23 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчлийг илрүүлжээ

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна.

2018.09.10-14-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1334 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 977 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 3 хүний амь нас, орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан. Осол, хэргийн улмаас 47 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 16 нь бага насны хүүхэд ба 10 нь явган зорчигч хэлбэрээр, 6 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 09.13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг “Шаварт” гэх газар асфальтан замд T.Landcruiser-100 автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон,
  2. 09.13-ны өдөр ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж “Оргил” худалдааны төвийн зүүн замд урд замд T.Ipsum автомашины жолооч нь явган зорчигч Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногтой харьцуулан авч үзвэл гэмтсэн хүний тоо 10 орчим хувиар нэмэгдсэн хэдий ч Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт, зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл 11 хувь, гэмтсэн хүүхэд 25 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 63 хувиар тус тус буурсан байна.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.26Зочин   • 9 сарын 15. 12 цаг 36 минут

Согтуугаар 1 хоногт 151 зөрчил буюу 151 жолооч илэрч байгаа бол сард хэд байх нь ойлгомжтой. Дундажаар сард 30000 жолооч, жилд 360000 жолооч эрхээ хасуулж байна гэж бодоход хотын замын хөдөлгөөн яагаад буурахгүй байна. За яахав энэ тооцоо өндөр байж болно. Гэхдээ хоногт илэрсэн 151 зөрчлийн цаана илрээгүй хэд байгаа бол. Ингээд бодохоор эрхээ хасуулсан нь ч нөхдүүд жолоо бариад байгаа юм байна гэсэн нөхцөл байдал гарч ирж байна.

Шинэ мэдээ

С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав7 цаг 44 минутын өмнөНям гарагийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө9 цаг 24 минутын өмнөУлс жижиг байх тусмаа асуудал бага байдаг9 цаг 40 минутын өмнөШи Жинпин: Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гарахгүй9 цаг 54 минутын өмнөХүчирхэг 100 эмэгтэйн ярилцлагаас шүүж авсан шилдэг 10 зөвлөгөө11 сар 18. 14:15Алдартнуудын нууцлаг шивээс11 сар 18. 14:00Д.Зөөлөнсий охины намуухан эгшиг11 сар 18. 13:45Аргентин живсэн шумбагч хөлөг онгоцоо гаргаж авч чадахгүй ажээ11 сар 18. 13:38НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно11 сар 18. 13:30Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 18. 13:15Сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй эмчид хандаарай11 сар 18. 13:00ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: С.Зоригийн хэрэг УЛСЫН НУУЦАД хамаарахгүй11 сар 18. 12:45Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ11 сар 18. 12:30Шанхай хотын ойролцоо ашиглагдахаа больсон ил уурхайд зочид буудал барьжээ11 сар 18. 12:15“Гоёл-2018” наадам энэ сарын 30-нд болно11 сар 18. 12:00Өвөл аялах боломжтой газрууд11 сар 18. 11:45Гайхамшигтай нүүр будалт11 сар 18. 11:30Орост Чингис хааны анхны хөшөө сүндэрлэжээ11 сар 18. 11:15Шатахууны үнэ нэмж, замын түгжрэлийг багасгах гээ юу!11 сар 18. 11:00Өнөөдрийн зурхай11 сар 18. 10:30Цаг агаарын мэдээ11 сар 18. 10:00АНУ болон БНХАУ-ын талуудыг хамтран ажиллахыг уриалжээ11 сар 17. 18:00“Умардын урсгал 2”-ын эсрэг үйл ажиллагааны талаар тохиролцжээ11 сар 17. 17:55Хүн үхэх үедээ мэдэрдэг зүйлс11 сар 17. 17:50Сүрьеэ сүжгээр эдгэхгүй11 сар 17. 17:45Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 17. 17:402 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ11 сар 17. 17:35Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд Хуваалцах 2 Жиргэх11 сар 17. 17:30Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ11 сар 17. 17:25Хүн төрөлхтний өлгий нутгаар аялахуй11 сар 17. 17:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.