9-р сарын 14
16 цаг 57 минут

Газар шорооны ажил хийхгүйгээр цэвэр усны шугам солих дэвшилтэт технологи нэвтрүүллээ

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургын 856,5 км шугам сүлжээ бий. Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй жил болсны улмаас  элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага жил бүр тулгардаг. 

Тэгвэл Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлох, сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлэхээр болсон. 

image

Энэ ажлын нээлтийн үйл ажиллагаа Драмын театрын хойд талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагууд оролцож төслийг хэрэгжүүлж эхэлж буй үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа. Цаашид төслийг эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр  дэмжиж ажиллахаа хотын удирдлагууд илэрхийллээ.

2017-2020 онд уг төслийг хэрэгжүүлж эхлэх  бөгөөд технологийг нь цаашид үргэлжлүүлэн Монголчууд бид нутагшуулна. Улаанбаатар хотын цэвэр усны 36 км цэвэр усны шугамыг уг технологиор доторлохоор төлөвлөсөн байна.  Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit  болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбай, ногоон байгууламжийг гэмтээж хөнддөгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвэлж доторлодогоороо давуу талтай юм.  Энэ аргаар шугам сүлжээг доторлосноор:

  • Шугамын ашиглалтын хугацааг уртасгах
  • Усны алдагдлыг бууруулах
  • Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгах
  • Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулах
  • Цаг хугацаа, зардал хэмнэх
  • Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй
  • Байгаль орчинд ээлтэй гэх зэрэг ач холбогдолтой юм байна. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав8 цаг 31 минутын өмнөНям гарагийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө11 сар 18. 15:00Улс жижиг байх тусмаа асуудал бага байдаг11 сар 18. 14:45Ши Жинпин: Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гарахгүй11 сар 18. 14:30Хүчирхэг 100 эмэгтэйн ярилцлагаас шүүж авсан шилдэг 10 зөвлөгөө11 сар 18. 14:15Алдартнуудын нууцлаг шивээс11 сар 18. 14:00Д.Зөөлөнсий охины намуухан эгшиг11 сар 18. 13:45Аргентин живсэн шумбагч хөлөг онгоцоо гаргаж авч чадахгүй ажээ11 сар 18. 13:38НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно11 сар 18. 13:30Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 18. 13:15Сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй эмчид хандаарай11 сар 18. 13:00ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: С.Зоригийн хэрэг УЛСЫН НУУЦАД хамаарахгүй11 сар 18. 12:45Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ11 сар 18. 12:30Шанхай хотын ойролцоо ашиглагдахаа больсон ил уурхайд зочид буудал барьжээ11 сар 18. 12:15“Гоёл-2018” наадам энэ сарын 30-нд болно11 сар 18. 12:00Өвөл аялах боломжтой газрууд11 сар 18. 11:45Гайхамшигтай нүүр будалт11 сар 18. 11:30Орост Чингис хааны анхны хөшөө сүндэрлэжээ11 сар 18. 11:15Шатахууны үнэ нэмж, замын түгжрэлийг багасгах гээ юу!11 сар 18. 11:00Өнөөдрийн зурхай11 сар 18. 10:30Цаг агаарын мэдээ11 сар 18. 10:00АНУ болон БНХАУ-ын талуудыг хамтран ажиллахыг уриалжээ11 сар 17. 18:00“Умардын урсгал 2”-ын эсрэг үйл ажиллагааны талаар тохиролцжээ11 сар 17. 17:55Хүн үхэх үедээ мэдэрдэг зүйлс11 сар 17. 17:50Сүрьеэ сүжгээр эдгэхгүй11 сар 17. 17:45Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 17. 17:402 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ11 сар 17. 17:35Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд Хуваалцах 2 Жиргэх11 сар 17. 17:30Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ11 сар 17. 17:25Хүн төрөлхтний өлгий нутгаар аялахуй11 сар 17. 17:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.