9-р сарын 14
17 цаг 20 минут

ЗГ: Туслах ажилчдын цалинг нэмнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонсов. Улсын хэмжээнд ажил хаялтад оролцож байгаа багш, ажилчдын шаардлагыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-аас тэгш төлөөлөл оролцуулан байгуулсан.  Ажлын хэсэг ажил хаялтад оролцогчдын тавьж буй дөрвөн зүйл шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон гэв. Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300,000 төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12,3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт  23,000 орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ  багш нарын цалинг эмч нарынхаас 4,3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн  шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болголоо.

Ажил хаялтад нэгдээд байсан хоёр цэцэрлэг,  ерөнхий боловсролын 12 сургуулийн багш ажилчид өнөөдрийн байдлаар ажил хаялтаа зогсоож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд байна. Дээрхи санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан тохиолдолд ирэх даваа гаригаас ажил хаялт зогсох боломж бүрдэнэ гэж өргөтсөн ажлын хэсгийн гишүүд үзэж байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.126Зочин   • 9 сарын 16. 12 цаг 35 минут

ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгмөөр байна

103.229.120.126Зочин   • 9 сарын 16. 12 цаг 34 минут

АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ХЭЗЭЭ, ХЭДЭН ХУВИАР НЭМЭХ ВЭ, АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН АДИЛААР 8-30 ХУВИАР НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА ШҮҮ ДЭЭ ЯМРЫГ НЬ БОЛОХООР ХУВИЛЖ НЭМЭЭД ЯМРЫГ НЬ БОЛХООР ЗҮГЭЭР Л НЭГ ТОГТМОЛ ТОО 27 МЯНГААР НЭМДЭГ ЮМ БЭ АДИЛХАН Л ХУВИЛЖ НЭМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

124.158.126.197zochin   • 9 сарын 15. 13 цаг 39 минут

ha gazriin tuslah ajilchid niit ajiliin 80 hubiig hiicheed hamgiin baga tsalingn ugaasa abdag bzdee......tiimees tuslah ajilchidiin tsaling nemeh heregtei shu

202.126.89.114Зочин   • 9 сарын 15. 12 цаг 26 минут

Өгөх хэрэгтэй ард түмэн чинь үнэнхүү доошоо орсон байна шүү . Одоо өөрсдийгөө биш ард түмнээ бодох цаг нь иржээ . Ард түмэнгүй бол улс орон байхгүй улс орон байхгүй бол төр байхгүй гэсэн үг .

94.158.5.126Зочин   • 9 сарын 14. 18 цаг 54 минут

Ene zasgiin gazar unenxuu xvch shavxan shonojin onojin ajillaj bnaa

Шинэ мэдээ

С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав8 цаг 5 минутын өмнөНям гарагийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө9 цаг 45 минутын өмнөУлс жижиг байх тусмаа асуудал бага байдаг11 сар 18. 14:45Ши Жинпин: Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гарахгүй11 сар 18. 14:30Хүчирхэг 100 эмэгтэйн ярилцлагаас шүүж авсан шилдэг 10 зөвлөгөө11 сар 18. 14:15Алдартнуудын нууцлаг шивээс11 сар 18. 14:00Д.Зөөлөнсий охины намуухан эгшиг11 сар 18. 13:45Аргентин живсэн шумбагч хөлөг онгоцоо гаргаж авч чадахгүй ажээ11 сар 18. 13:38НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно11 сар 18. 13:30Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 18. 13:15Сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй эмчид хандаарай11 сар 18. 13:00ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: С.Зоригийн хэрэг УЛСЫН НУУЦАД хамаарахгүй11 сар 18. 12:45Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ11 сар 18. 12:30Шанхай хотын ойролцоо ашиглагдахаа больсон ил уурхайд зочид буудал барьжээ11 сар 18. 12:15“Гоёл-2018” наадам энэ сарын 30-нд болно11 сар 18. 12:00Өвөл аялах боломжтой газрууд11 сар 18. 11:45Гайхамшигтай нүүр будалт11 сар 18. 11:30Орост Чингис хааны анхны хөшөө сүндэрлэжээ11 сар 18. 11:15Шатахууны үнэ нэмж, замын түгжрэлийг багасгах гээ юу!11 сар 18. 11:00Өнөөдрийн зурхай11 сар 18. 10:30Цаг агаарын мэдээ11 сар 18. 10:00АНУ болон БНХАУ-ын талуудыг хамтран ажиллахыг уриалжээ11 сар 17. 18:00“Умардын урсгал 2”-ын эсрэг үйл ажиллагааны талаар тохиролцжээ11 сар 17. 17:55Хүн үхэх үедээ мэдэрдэг зүйлс11 сар 17. 17:50Сүрьеэ сүжгээр эдгэхгүй11 сар 17. 17:45Нойргүйдэл нь ой санамж муудаж, хөгшрөхөд шууд нөлөөлдөг11 сар 17. 17:402 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ11 сар 17. 17:35Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд Хуваалцах 2 Жиргэх11 сар 17. 17:30Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ11 сар 17. 17:25Хүн төрөлхтний өлгий нутгаар аялахуй11 сар 17. 17:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.