2018 оны 9-р сарын 17
10 цаг 35 минут

Хотын дарга хугацаандаа ажлаа дуусгаагүй компаниудад хариуцлага тооцно

Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт  хамааралтай  гадна талбайн газрыг бизнесийн зориулалтаар болон орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад  зарахгүй гэсэн зорилт тавин хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээг тухтай авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавьж, Хавдар судалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулаад байна.

Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийг гурван гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгон тохижуулсан. Энэ 2018 онд бүх дүүргийн эмнэлэг, амаржих газруудын гадна талын талбайг тохижуулж дуусгахаар төлөвлөөд буй. Зөвхөн машины зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь хийж байгаа юм. Үүнийг Нийслэлийн Засаг даргын эрүүл мэндийн салбарт зориулж байгаа онцгой бодлого гэж хэлж болно.

Энэ онд нийслэлийн төсвөөс 5,0 тэрбум төгрөг зарцуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв,  Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зам талбай, автомашины зогсоолыг иж бүрэн тохижуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 9 дүгээр сарын 15-ны бямба гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтын үйл явцтай танилцлаа. Харамсалтай нь, үндэсний хэмжээний энэ хоёр төвийн гаднах талбайн бүтээн байгуулалт графикт хугацаанаасаа нэлээд хоцорч, хамгийн их удаашралтай яваа тул ийнхүү анхаарал хандуулж, хариуцлага нэхсэн юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг “Энигма” компани, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг Улаанбаатар Зам засвар, арчлалт газар гүйцэтгэж байгаа ажээ. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилт 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнх ч үүнтэй ойролцоо. Аль аль нь зам, талбайн тохижилтоос гадна нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болох төлөвлөгөөтэй.

Нийслэлийн зүгээс хөрөнгө гаргаж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, зам, гарцтай, үндэсний хэмжээний томоохон төвүүдийг нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болгож байгаа хэдий ч гүйцэтгэл хариуцсан газрууд нь хангалтгүй ажиллаж, хугацаа алдаж, Эрүүл мэндийн яам ч анхаарахгүй, эдгээр эмнэлгүүдийн удирдлагын зүгээс ч сэтгэл гаргахгүй байгааг хотын дарга анхааруулж байлаа. Ингэж хайнга хандаж байгаа тохиолдолд нийслэлээс гаргасан хөрөнгийг буцаан татаж болохыг ч сануулав.

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг зургадугаар сарын 7-нд эхэлсэн ч өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй байгаа юм. Иймд  Улаанбаатар Зам засвар, арчлалт газрыг 10 дугаар сарын 10 гэхэд ажлаа дуусгасан байхыг хотын дарга шаардлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг хийж буй “Энигма” компанид ч ийм шаардлага тавьсан юм. Аль аль компанид газар чөлөөлөлтийн асуудал үүсээгүй, бэлэн талбайд зам тавьж тохижилт хийхэд ямар нэг бэрхшээл тохиодоогүй атал зургадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гурван сар гаруйн туршид хийсэн зүйл бага байгааг зөвхөн хариуцлага дутсаных хэмээн хотын дарга дүгнэлээ. Хэдэн тэрбумын өртөгтэй ажлыг ийнхүү цалгардуулж байгаа учир үлдсэн хугацаанд өдөр, шөнөгүй ажиллах хэрэгтэй. Шаардлага хангаагүй нөхцөлд ажлыг өөр компанид шилжүүлж болно гэдгийг ч хэллээ.

Ингээд дээрх хоёр компани 10 дугаар сарын 15 гэхэд даасан ажлаа бүрэн дуусгах амлалт өгч, хотын дарга ч ажлыг мөн хугацаанд бүрэн хүлээн авна гэдгийг анхааруулав.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.64Зочин   • 2018, 9 сарын 17. 12 цаг 49 минут

заавал ийм сэтгэлгүй газар ажил хийлгэх хэрэг юу байна хийе гээд ажил нь олдохгүй зөндөө л газар байгаа биз дээ Эх нялхас гэж ёстой нэг балиар газар байна лээ эргэлтийн цонх нь яг л шоронгийн газар шиг сэтгэлтэй дарга алга уу бүгд хувийн эмнэлэгрүүгээ гүйгээд алга болно эрүүл мэндийн сайд гэж амаа ангайсан юм тавьчих юм даа

64.119.24.22Зочин   • 2018, 9 сарын 17. 11 цаг 55 минут

Дөхүүлж байгаад хариуцлага тооцож байгаа юм уу, Эсвэл хаана ямар ажил хийгдэж байгааг огт мэддэггүй юм уу

202.131.227.50Зочин   • 2018, 9 сарын 17. 11 цаг 52 минут

энэ гүүрээ хурдлаа.Гадаах зогсоол энэ тэр яамай

43.242.243.138Зочин   • 2018, 9 сарын 17. 11 цаг 08 минут

HA HA HEDEN ZUUN TERBUMIIN BATLAGDSAN TUSUVIIN MUNGIIG 7 8 SAR ERGUULJ ERGUULJIHEED 9SARAAS HUITNII ULIRAL EHLEHEER AJILAA EHLUULDGEE L BLICHIH HEREGTEI MALNUUDAA BUGDIIG N SHOROND HIIH HEREGTEI

103.9.90.131Зочин   • 2018, 9 сарын 17. 10 цаг 55 минут

Тендерт өөрсдөө шалгаруулж, ажил өгсөн компанидаа яаж хариуцдага тооцох нь сонин байна аа

122.201.28.8iirgen Lamjav   • 2018, 9 сарын 17. 10 цаг 53 минут

ongots buulgana gej bichihiinma. hot dund emnelgiin gadaa ongots buulaa yu? survaljlagchaa yu bichij bgaagaa oilgoj bnuu?? jinhene DVP yum daa

124.158.109.232Зочин   • 2018, 9 сарын 17. 11 цаг 33 минут

Нисдэг тэрэг буух зогсоол юм. Өөрөө арай өөр онгоц бодоод байна.

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа46 минут 43 секундын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ4 цаг 19 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов4 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ4 цаг 29 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт4 цаг 34 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй4 цаг 39 минутын өмнөШар айрагны гаж нөлөө4 цаг 44 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ4 цаг 49 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна4 цаг 54 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент4 цаг 59 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ5 цаг 4 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ5 цаг 9 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ5 цаг 14 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна5 цаг 19 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ5 цаг 24 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа5 цаг 29 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө5 цаг 34 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна5 цаг 39 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно5 цаг 44 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй5 цаг 49 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ5 цаг 54 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна5 цаг 59 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ6 цаг 2 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ6 цаг 4 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ6 цаг 9 минутын өмнөДуут хавдар илэрчээ6 цаг 14 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ6 цаг 16 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ6 цаг 19 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ6 цаг 24 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна6 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.