9-р сарын 18
8 цаг 00 минут

Томилгоо: Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг томилжээ

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. 

Тиймээс Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн наймдугаар сарын 10-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. 

Улмаар энэ хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, мөн тухайн өдөр хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг чөлөөлөөд байгаа юм. Тодруулбал, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артур, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэдний орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байна. 

ЗТХЯ-ны гурван газрын даргын үүрэг гүйцэтгэгч нарыг томилжээ

ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж, ЗТХЯ толгойгүй болсон гэхэд болно. ЗТХ-ийн сайд УИХ-ын чуулганаар томилж, чөлөөлдөг учир одоогоор томилгоо хийгдээгүй байгаа. Гэхдээ нэгэнт эл суудал эзгүй байж болохгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод буй. Харин дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон юм. 

Харин Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ж.Гантөмөр нь өмнө нь мөн энэ албан тушаалд ажиллаж байсан. Тодруулбал, 2017 онд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж. Харин  М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартаа ажиллаж байгаад ийнхүү даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа юм байна. 

Мөн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. А.Батболд нь Монголын Төмөр замын анхны даргаар ажиллаж байсан бол Д.Доржханд нь өмнө тус газрынхаа буюу Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

Үүнээс харахад Ж.Гантөмөрөөс бусад нь түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ. 

Газрын дарга нарын сонгон шалгаруулалт ирэх сарын 15-нд болно

ЗТХЯ-наас гурван газрын даргын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд явуулаад байгаа. Тус яамнаас Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын  3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлээд байгаа юм. Тодруулбал, ажлын байран дээрээ харамсалтайгаар амь алдсан Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга асны албан тушаалаас гадна Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нарын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах аж.

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг ирэх аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна. Улмаар аравдугаар сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар болсон бөгөөд одоогийн байдлаар Төрийн албаны зөвлөлд нэг ч хүн материалаа өгөөгүй байгаа аж. Учир нь яг сонгон шалгаруулалт зарласан өдөр нь очиж материалаа өгдөг, урьдчилж өгдөггүй юм байна.

Харин ЗТХ-ийн сайдыг асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх юм. 

Б.Анир 
 

 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.97Зочин   • 9 сарын 19. 10 цаг 17 минут

Nfhhh

103.26.195.97Зочин   • 9 сарын 19. 10 цаг 18 минут

180.000 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ДОР ХАЯЖ ТАЛ НЬ БИДНИЙ ТӨЛСӨН ТАТВАРЫН МӨНГИЙГ СОРОГЧ БЭРТЭГЧИНГҮҮД!

103.26.195.97Зочин   • 9 сарын 19. 8 цаг 20 минут

Ugffg

103.26.195.97Зочин   • 9 сарын 19. 8 цаг 21 минут

МАШ НОЦТОЙ ЗҮЙЛ БОЛ ДУБАЙН ГЭРЭЭ ГЭГЧ ЮМ!!! Ч.САЙХАНБИЛЭГ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, ДУБАЙН ГЭРЭЭГ ДУР МЭДЭН ХИЙЖЭЭ.!! ДУБАЙН ГЭРЭЭГ МОНГОЛ УЛСАД ДОР ХАЯЖ 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ МЭДЭЭЛСЭЭР ИРСЭН. 50,000,000,000,000 буюу 50 их наяд төгрөг!!! Ч.Сайханбилэг нь Дубай хотод гэрээ байгуулахаас ердөө 3 хоногийн өмнө, ажлын цагаар бол ганц өдрийн өмнө, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэлгүй ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ гээч ганц хүний шийдвэрээ гаргаж, дээрх хэмжээний хохирлыг Монголын ард түмэнд учр

66.181.189.25Dabgaa   • 9 сарын 18. 22 цаг 09 минут

Mongolcnuud negniigee muulah uraldaand orson um snig bna.humuusiig gutgeh doromjloh cn duurcnee. Er ni tegeed henni hen be gedgiig ter uamnihan ni iluu sain medeh bhaa daa. Bugdeeree medehgui umaa eldbeer uarihaa bolie doo.ih muu um uariud baibal muu um uarisan hund l muu ni ocnij naalddag um gesen

66.181.189.25Зочин   • 9 сарын 18. 22 цаг 03 минут

Mergen geed neg nohor ajildaa irmeer um aa, humuus uulzah geed ireheer baihgui , iim hun hetsuu snuu ajil unagana daa

66.181.177.202хэрэг алгаа   • 9 сарын 18. 20 цаг 33 минут

энэ салбарыг женкогийн савраас салгаад өгөөч ээ

203.91.115.247Зочин   • 9 сарын 18. 19 цаг 23 минут

энэ хэргээ нэг гайгүй шиг шийдчихээсэй дээ. Харилцан зодоон хийсэн гэдэг чинь зодуулахгүй байж байгаад үхэх ёстой гэж хэлсэнтэй л адилхан сонсогдож байна. ямар ч гэсэн л олны нүдэнд хэтэрхий ил хэрэг болохоор гайгүй шиг л шийдчихээсэй дээ

66.181.161.82Зочин   • 9 сарын 18. 19 цаг 17 минут

Доржханд гарсан бол наад замын тэндэр чинь авлига нь бүүр ихсэнэшдэ

66.181.161.82Зочин   • 9 сарын 18. 19 цаг 14 минут

Доржхандыг болиочээ

66.181.177.104zochin   • 9 сарын 18. 17 цаг 20 минут

IL TOD HKUNII NUDEN DEER BOLSON HKUN AMINII HKERGIIG SHUUKH , PROK. YASAN UDDAG UM. ZG TOMILJ CH CHADAHKGYI TERIIG , ENIIG GESEER JIL BOLNOO

202.72.245.122ө   • 9 сарын 18. 16 цаг 31 минут

Бичиг цаасны цэг таслал хөөж амьдрахаа больж Тээврийн асуудлаар том алсын бодлого хийдэг Залуус мэргэжилтэн олон болоосой.

202.21.113.238Зочин   • 9 сарын 18. 15 цаг 31 минут

бөыыбө

64.119.26.249zochin   • 9 сарын 18. 14 цаг 39 минут

авилгалыг нь бичээд байгаарай. олон жил болсон авилгал аваад сурцан гарууд томилогдсон байна. хуурамч хуулардаг нимгэн зам, төмөр замын овоолсон шороо гэх мэт нь эдгээр нөхдүүдтэй холбоотой

66.181.169.66Зочин   • 9 сарын 18. 14 цаг 29 минут

Шал дэмий томилгоо хийсэн байна. Ийм их асуудал гарсан газарт гаднаас томилгоо хийвэл зүгээр байсан байхаа

84.227.227.238irgen   • 9 сарын 18. 13 цаг 42 минут

hymyys medeed l bichij baigaa,,,ene avilgachin avgai baidag um bol zailuulaach, hariuzlaga toozooch !!!

35.0.127.52Зочин   • 9 сарын 18. 12 цаг 09 минут

Доржхандтай гар нийлдэг Замчдын холбооны Бямбаа, нарийн бичиг Уранчимэг нар замын бүх тендер дарж Уранчимэгийн ээж Цэрэндолгор гэгч цүнхэн доторхи цаасан компанитай эмгэнд өгдөг. Эмгэн авсан тендерээ замын компаниудад шахаж, дундаас нь цохисон мөнгөө Доржхандтай хувааж авдаг сүлжээтэй. Эмгэний нөхөр дээр үед Зам тээврийн яамны замын тендер атгадаг нөхөр байж байгаад нас барсан ч эмгэн охинтойгоо нийлж нөхрийн ажлыг үргэлжлүүлж яваа гэдэг юм. Доржханд авгай энэ мафийн толгойлогч.

35.0.127.52Зочин   • 9 сарын 18. 12 цаг 01 минут

Доржханд гэж улаан авилгачин луйварчин авгайг энэ яамнаас зайлуулаач. Замын тендерээс мөнгө цохиж гаршсан, Замчдын холбоотойгоо нийлж тендерээс авилга хусдаг, их зантай, төрийн албанд тэнцэхээргүй муухай луйварчин чавганцыг шалгаач ээ.

66.181.187.199зочин   • 9 сарын 18. 11 цаг 57 минут

Энэ засаг ер нь томилгоогоо ил тод зарлаад явчихгүй нөгөө л 60 тэрбумын схемээр яваад байна аа даа Саяхан байгуулагдсан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, дэд дарга,4 газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ.Бүр дэд даргаар нь АН гишүүнийг үүрэг гүйцэтгэгчээр бусад нь бас л Нотой гарууд байгаа .Энэ мал эмнэлэг хэзээ нэг төрхөндөө орно доо.

203.91.115.45Иргэн   • 9 сарын 18. 11 цаг 17 минут

МАН 100 жилийн туршлагатай Өвгөн алуурчид АН 28 жилийн туршлагатай залуухан Жинхэнэ алуурчид 2020 он бол АН-н тооллын арин үе хэмээн Өлсөж явсан өдрүүдээсээ өшөөгөө авахаар шазуур зуун хоног тоолон хүлээцгээж байна даа.

64.119.20.244зочин   • 9 сарын 18. 10 цаг 44 минут

бүлэглэж зодсон юм биш үү

202.179.31.119zochin   • 9 сарын 18. 10 цаг 32 минут

ene MANnii mangaruud negiigee barij alsaar bgaad duusgah ne dee

202.179.26.81zochin   • 9 сарын 18. 10 цаг 28 минут

bas aluurchin avilgachid songogdoj yanaaa

202.179.26.81Зочин   • 9 сарын 18. 10 цаг 27 минут

Dorjhand zailah heregtei hamgiin novshiin avilgagch ih zantai yaravgar turiin alband tentsehgui hun zailah heregtei dooguur tuvshinii uhamsartai hun

35.0.127.52Зочин   • 9 сарын 18. 12 цаг 03 минут

Яг үнэн. Замчдын холбооны Бямбаа, Уранчимэг, Зам тээврийн яамны Доржханд нар нийлж замын компаниудаас шантаажаар авилга шаадагаараа алдартай бүлэг дээрэмчид байдаг. Уранчимэгийн ээж Цэрэндолгор гэдэг эмгэн тэдний зууч хийж авсан тендерээ замын компаниудад шахдаг гэнэлээ

103.10.23.2Зочин   • 9 сарын 18. 9 цаг 34 минут

Доржханд замын компаниудаас байнга авилга авч байсан туршлагатай авилгач .

202.179.25.8A   • 9 сарын 18. 9 цаг 29 минут

,

202.179.25.8Зочин   • 9 сарын 18. 9 цаг 29 минут

Hey, Mongolia! All of your friends and neighbors simply adore your mineral wealth and your strategic location, and we would never do anything to disrupt your government and make it dysfunctional so that we can take advantage of you. Copper! Oil! Gold! Molybdenum! Uranium! Your trillions of dollars of mineral wealth has nothing to do with the gifts, grants, and loans that your friends and neighbors have bestowed upon you. We just love you, and want to be friends.

172.58.40.78Зочин   • 9 сарын 18. 9 цаг 20 минут

Tsaaz

66.181.167.171зочин   • 9 сарын 18. 9 цаг 09 минут

Нөгөө алуурчин юу болсон бэ?хэргийн эзэн тодорхой бус уу?Түүнээс бусад хэргүүдийг нь, бөгсөө долоолгодог нөхдийг нь тодруулах гээд удаад б.а уу?

64.119.20.33Зочин   • 9 сарын 18. 8 цаг 54 минут

Ямар ч олон М.Энхболд,Гантөмөртэй юм бэ??????

172.58.40.78Зочин   • 9 сарын 18. 8 цаг 38 минут

Al shuud al aluurchin.

66.181.184.79Зочин   • 9 сарын 18. 8 цаг 35 минут

Ж.Гантөмөр чинь Махбалын гардаж өсөгсөн багш нь шүү ёстой новшийн амьтан даа удахгүй шидээ үзүүлэх болно.

43.242.241.86Өө сайхан худлаа залав гэж.   • 9 сарын 18. 12 цаг 01 минут

Яах гэж ингэж улаан цайм худлаа бичиж байдаг юм бэ? Би Гантөмөр даргыг сайн мэднэ. Миний мэдэх Ж. Гантөмөр Махбалтай ямар ч холбоогүй. Махбал чинь Бат-Эрдэнэ сайд Гантөмөр даргын оронд тавьсан хүн шүү дээ.

66.181.169.66Зочин   • 9 сарын 18. 14 цаг 45 минут

Дуугай хүний доодох нь нойтон гэгчээр Ж.Гантөмөр гөлдүүчихэээд бас л эвгүй хүүхэмсэг, хорчин, хүйтэн гар ш дээ.

Шинэ мэдээ

“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байсан газраас бөөнөөр нь оршуулсан булшнууд олжээ4 минут 41 секундын өмнөП.Батхуяг: Миний хийл9 минут 41 секундын өмнөЧечень босогч Шамиль Басаевын бүлгийн нэгэн гишүүнийг Ессентукид баривчилжээ14 минут 41 секундын өмнөБНХАУ ирэх дөрвөн жилд агаарын бохирдлоо бууруулахад 300 тэрбум ам.доллар зарцуулна19 минут 41 секундын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүнүүд АНУ-ын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэв24 минут 41 секундын өмнөНийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо29 минут 41 секундын өмнө2018 оны хамгийн дэгжин хувцасладаг хүмүүсийн жагсаалт гаргажээ34 минут 41 секундын өмнөСальма Хайек нөхрөө гэрэлд цохиулав39 минут 41 секундын өмнөГэр бүлийн зургаа авахуулах гайхалтай санаанууд44 минут 41 секундын өмнөСПОРТЫН ДОМГУУД: Сантехникчээс Дэлхийн супер тулаанч Конор Макгрегор49 минут 41 секундын өмнө"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигч Ганхуягын Нандинзаяа54 минут 41 секундын өмнөС.Эрдэнэ: МУ-ын нөхцөл байдал урьд хожид байгаагүйгээр дордлоо59 минут 41 секундын өмнөЧУУЛГАН: Өнөөдрийн хуралдааныг цуцаллаа1 цаг 5 минутын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг НҮБ-ийн тэргүүн уриаллаа1 цаг 10 минутын өмнөКанад-Хятадын маргаан “Canada Goose”-ийн хувьцааны ханшийг унагав1 цаг 15 минутын өмнөЗагвар өмсөгч Д.Долгион "Miss Universe-2018" тэмцээнд оролцож байна1 цаг 20 минутын өмнөЭбола вирусийн халдвар авсан хүний тоо нэмэгджээ1 цаг 25 минутын өмнөӨөрийн жинхэнэ мөн чанараа өөрөөсөө нуух хэрэггүй1 цаг 30 минутын өмнө"Bohemian Rhapsody" хамгийн их хандалттай дуугаар тодорчээ1 цаг 35 минутын өмнөХарри Поттер киноны туслах дүрүүдийн өөрчлөлтүүд1 цаг 40 минутын өмнөЧуулганы ирц хүрэхгүй байна1 цаг 45 минутын өмнөД.Трамп өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцэхээс айхгүй гэв1 цаг 50 минутын өмнөГадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа1 цаг 55 минутын өмнөСингапурт нэг долларын хахууль авсан Хятадын иргэд ял эдэлж болзошгүй2 цагийн өмнөИкер Касильяс Аваргуудын лигт 100 удаа ялалт байгуулав2 цаг 5 минутын өмнө”Азийн цагаан дагина”-ыг эргэн санахуй2 цаг 10 минутын өмнөХөгжмийн багш нарын ур авьяасын уралдааныы шилдгүүд шалгарлаа2 цаг 15 минутын өмнөХачгийн халуун гэх оноштойгоор 205 адуу өвчилснөөс 126 үхжээ2 цаг 20 минутын өмнөБНХАУ: Мэн Ваньжоуг баривчилсан нь анхнаасаа алдаа байсан2 цаг 25 минутын өмнө“Daimler” компани шинэ технологид олон тэрбум ам.доллар зарцуулна2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.