9-р сарын 20
13 цаг 35 минут

Ирэх жилээс дэлхий зэсээр “өлсөх” үү

Монголын нүүрийг дэлхийд тахалж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг эрдэс баялаг гэвэл зэс. Нэгэн цагт экспортын орлогыг тэргүүлдэг нь зэс байв.  Сүүлийн таван жилд нэгдсэн төсвийн орлогын 20 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспортоос бүрдүүлж байгаа юм.   

2018 оны улсын төсвийн орлогыг тооцохдоо уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон. Өөрөөр хэлбэл 20 гаруй хувийг бүрдүүлнэ гэсэн үг.

Манай Засгийн газар,  хууль тогтоогчид төсвийн орлогыг тооцохдоо уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг их өөдрөгөөр төсөөлдөг гэм бий. Дэлхийн зах зээлийн араншин барьцгүй учраас үнэ яаж ч савлах магадлалтай байдаг. Энэ нь төсвийн орлогын  бүрдүүлэлтэд эрсдэл хийгээд эерэг хандлагын аль алинийг авчрах магадлал бий.

Тухайлбал, 2010-2011оны үед дэлхийн зах зээл дээр тонн зэсийн үнэ 10 мянган ам доллараас дээш давж, Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар гийж байв.  Харин одоо бол 6000 орчим ам.доллар байгаа. Зэсийн үнэ ингэж буурсан шалтгааныг түүхий эдийн зах зээл дээр зэс илүүдэлтэй, хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын  эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байв.

Монгол Улсын зэсийн салбарын тухайд “Оюу Толгой” ХХК 2018 онд 406.1 тэрбум төгрөгийг, "Эрдэнэт үйлдвэр" 538.4 тэрбум төгрөгийг, зэсийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас 62.6 тэрбум төгрөгийн татварыг 2018 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.  Энэ жилийн тухайд нэг иймэрхүү байна.

Харин 2019 онд зэсийн салбарт нэлээд өөрчлөлт харагдаж байгаа аж. Юу гэвэл 2019 онд дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсч, 2022 он гэхэд 400.000 орчим тоннд хүрч болзошгүй  гэсэн таамаглал байна. Энэ тухай ОХУ-ын Уралын Уул уурхай-металлургийн компаний ерөнхий захирлын орлогч Евгений Брагин танилцуулсныг “Ведомости” уламжилжээ. 

Тэрбээр энэ таамаглалаа түүхий эдийн боловсруулалт буурч, металлын хэрэгцээ өссөнөөр хомсдол үүснэ хэмээн тайлбарласан байна.

Дараагийн таван жилд зэсийн хэрэгцээ жил тутам 415.000 тонноор өсч, 2022 он гэхэд нийт өсөлт нь 2,5 сая тонн болно гэсэн тооцоог  хийжээ. Энэ тохиолдолд дэлхийн зах зээл дээр ойролцоогоор нэг сая тонн зэсийн хомсдол  үүсэхээр байгаа юм байна.

Зэсийн эрэлт ингэж өсөх нэг шалтгаан нь гибрид  автомашины үйлдвэрлэл өсч байгаатай холбоотой аж. Учир нь ийм  авто машины аккумлятор үйлдвэрлэлд 25-31 хувиар илүү зэс шаардагддаг бөгөөд  тэгэхээр зэсийн эрэлтийн гол хөдөлгөгч нь цахилгаан тээврийн хэрэгсэл болох аж.

Ямартай ч зэсийн хэрэглээ өснө  гэдэг бол сайн мэдээ. Тэр дундаа монголчуудын хувьд. Зах зээлийн эрэлтэд нийцүүлж экспортоо нэмэгдүүлэх маневр хийж чадахгүй юмаа гэхэд үнийн өсөлтөөс орох ногоон мөнгөний урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв дээрх таамаг бодитой болвол эрэлт  нэмэгдэж, энэ хэрээр үнэ өснө. Магадгүй 2011 оных шиг 10 мянган ам.доллараас давж ч мэднэ. Энэ тохиолдолд Монголын экспортлогчдын хувьд нар гийж, төсвийн орлого төлөвлөснөөс  илүү нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээрээ эдийн засгийг тэлж, бусад салбарууддаа ч эерэгээр нөлөөлнө.

Уралын Уул уурхай-металлургийн компаний ерөнхий захирлын орлогчийн тооцож байгаагаар  нэг тонн улбар металлын үнэ 11 мянган доллар хүртэл нэмэгдсэн тохиолдолд  энэ салбарт хөрөнгө оруулалтын шинэ мөчлөг эхэлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл зэсийн салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж,  эрэл хайгуул, олборлолт эрчимжинэ гэсэн үг.

Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын шинэ  урсгал Монголыг чиглэж мэдэх юм.   

Зэсийн салбарын ийм чиг хандлагатай уялдан том экспортлогчид  энэ завшааныг ашиглан хийх тоглолтдоо бэлтгэж эхэлжээ. Тухайлбал, 2019 онд  дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүсч болзошгүй гэсэн таамаглал тооцоон дээр  тулгуурлан ОХУ-ын хамгийн том, зэс үйлдвэрлэгч "Норильск Никель" 2018-2020 онд зэсийн үйлдвэрлэлийг 3-8 хувиар буюу 400-420 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхтэй төлөвлөгөөтэй байгаа гэжээ. 

Монгол ч гэсэн энэ тухайд дотроо бодолтой, дороо бэлтгэлтэй байхад гэмгүй л юм шиг байна. Эдийн засаг гэдэг энгийн утгаараа суусан газраасаа шороо атгахтай адил биш гэж үү.

М.Нэргүй

 

 

 

 

 

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.1сандаг   • 2018, 9 сарын 22. 18 цаг 38 минут

Хармагтай гэж ОТ шиг том ордыг олигтойхон, мрнголчуудтаа ашигтайгаар ашиглах юм сан даа.ОТ гэрээг сайжруулах шаардлагатай. срочно ...

202.21.106.104Зочин   • 2018, 9 сарын 21. 1 цаг 29 минут

Монголчуудад нэг их хамааралгүй байхаа. Оюутолгойн олборлогч компани, Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг улстөрчдийн компанууд л хагартлаа баяжина. Эднүүс энд тэнд барилга барьж жижиг сажиг үйлдвэр барихад нь ажиллах цөөн хүмүүс л түр зуур цалинтай болох биз. Улсын төсөвт жаал юм олдвол улстөрчид нь элдэв тендерээр хуваагаал цохичохно

94.134.88.113Зочин   • 2018, 9 сарын 20. 22 цаг 05 минут

Mongoltsuudad hamaarahgui nögöö hed ni halaaslana,Hurelsuh gaigui handval öröö daraad uldegdelgui uldene 5 jildee naidaltgui guiee

43.242.242.119Эх оронч   • 2018, 9 сарын 20. 16 цаг 12 минут

Одоо баахан эх орончид гарч ирээд баялгаа гадагш гаргахгүй гээд хав дарна. Үр дүнд нь орос ах нар зэсийн зах зээл дээр хүссэнээрээ тоглоно. Хүргэн хүү нь яаж жонхууруулахаа мэдэх байлгүй

202.179.26.241Зочин   • 2018, 9 сарын 20. 12 цаг 53 минут

BUH YUMRUGAA NULIMAJ YAVDAG BAABAR HUJAAGIIN HIISEN ALTAA UNEGUI UGUH GEREE SHUUDEE

202.179.30.194Зочин   • 2018, 9 сарын 20. 11 цаг 15 минут

оюутолгойнхоо гэрээг сайжруулаа хайран баялаг.

Шинэ мэдээ

Зохиолчдын хачиргүй яриа2 минут 20 секундын өмнөАНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ7 минут 20 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ12 минут 20 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв17 минут 20 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ22 минут 20 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй27 минут 20 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ32 минут 20 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ37 минут 20 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт42 минут 20 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"47 минут 20 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ52 минут 20 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг57 минут 20 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл1 цаг 3 минутын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 8 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 13 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 18 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 23 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 28 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 33 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 38 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 43 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 48 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 53 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 58 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цаг 3 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 8 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 18 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.