9-р сарын 22
11 цаг 00 минут

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж, Нийслэлийн МАН-ын Бага хурал даргаа сонгосон өдрүүд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Вашингтон хотноо хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт /2018.09.20/  Мянганы сорилын сангаас олгож буй хоёр дахь удаагийн компакт гэрээг албан ёсоор баталгаажуулав. Тус улсын  Төрийн департаментын ордонд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Мянганы сорилын сангаас олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

 Энэ буцалтгүй тусламжийг монгол төгрөгөөр тооцвол 875 тэрбум төгрөг болж байгаа юм. Мянганы сорилын сангаас олгох уг хөрөнгөөр Улаанбаатарын усны нөөцийг сайжруулах, хэрэглэсэн усыг буцааж ашиглахад зарцуулах юм.

Үүнээс өмнө тус сангаар дамжуулан америкчууд 285 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгосон бөгөөд таван жилийн хугацаатай үргэлжилсэн уг гэрээ 2014 онд дуусгавар болсон билээ.  Хоёр дахь удаагаа компакт гэрээнд хамруулах шийдвэрийг Мянганы сорилын сангаас  мөн 2014 онд гаргасан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд тодорхой судалгаа тооцоонууд хийгдсэн байдаг. Уг тооцоо судалгаа, төсөл дээр үндэслэж, буцалтгүй тусламжийн мөнгөө юунд зарцуулахыг АНУ-ын талаас шийджээ.

-------------------------------------------------------------------------------------------

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн төрийн ордонд болж байна

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн есдүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болж байна. Уг зөвлөгөөнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас санаачилж, Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна. 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.

Монгол Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталж, 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

------------------------------------------------------------------------------------

“Намрын ногоон өдрүүд”

Энэ онд 13 дэх жилдээ зохиогдож байгаа  “Намрын ногоон өдрүүд-2018” нээлтээ хийгээд буй. “Алтан намар” хэмээх аялгуу сайхан дуугаар нээлтээ эхэлсэн энэ жилийн ногоон өдрүүд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд болж байна.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн үйлдвэрлэгчид оролцож байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байгаа. Үндсэндээ  орон нутгийнхан өөрсдийн бренд бүтээгэдэхүүнээрээ оролцож байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, Ховдынхон айрагны тос, хөх тарианы гурил, тарвас зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа бол Говь-Алтай алдарт чипсэн ааруул, Өмнөговийнхон нутгийн давжаа алим, таана хөмүүлийн сорс, Сэлэнгийнхэн утсан загас, хмелийн талх зэргээ дэлгэн арилжиж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 180 гаруй аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, 250 гаруй тариаланч, ногоочид оролцож байна.

-------------------------------------------------------------------

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 102  жилийн ой тохиов

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102  жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

 Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ Маршал Ю.Цэдэнбал нь улс эх орондоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг авч ирсэн улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй 1939, 1945 оны дайны жилүүдэд ардын армийн арыг хариуцсан комиссар, бүх цэргийн жанжны орлогч Улсыг батлан хамгаалах зөвлөлийг удирдсан гарамгай мастер байсныг дурьдаад “...нэгэн үе түүхийг гуйвуулан түүний нэр хүндийг гутаан доромжилж гүтгэн харлуулж улмаар чин шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байсан бүхэл бүтэн үеийнхний түүхийг баллуурдсан гутамшигт явдал манай нэн шинэ үеийнхний түүхэнд гарч байсныг хэлэх ёстой.

Гэвч өнөөдөр түүх үнэнээрээ үлдсэнийг бахархан хэлэхэд таатай байна. XX зууны монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээж, хоёргүй үнэн сэтгэлээр төр засгаа удирдаж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэн энэ өдөр бид зөвхөн түүний алдар гавьяаг дурсаад зогсохгүй, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байсан ахмад үеийнхээ хичээл зүтгэлийг хүндэтгэж, тэдний үнэтэй сургамж зөвлөгөөг сонсон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн зорилго дор цугладаг. Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн энэ өдөр гурван үеийн түүхийг бататгаж, ачааны хүндийг үүрэн өнөөдрийн нийгмийн цогцлоож, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авч ирсэн бүх ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг өдөр юм” гэдгийг онцоллоо.

 Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан байдаг.

Энэ хугацаандаа улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, хөгжил дэвшлийг авч ирж, улс ардын аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой болгоод зогсохгүй НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэн, төрийнхөө далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулж, огторгуйн уудамд иргэнээ нисгэх их үйлсийг удирдан манлайлсан МУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар юм. Тэрээр түүхийн эгзэгтэй мөчид санаачлагыг гартаа авч 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл хэргийг зохион байгуулж байжээ.  Мөн атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлсэн бичиг үсэгтэн болгох түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм. Түүнчлэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон анхны улс болж ЮНЕСКО-ын шагнал хүртэж, Монгол гэдэг нэрийг дэлхийн нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал мөн л түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монгол Улсын мал аж ахуй, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа зэргээс эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн хэргээс салгахын аргагүй юм.  

--------------------------------------------------------------------

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр 9-р сарын 18-д МҮЭ-ийн холбооны байранд боллоо.  Хэлэлцээрээр төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаар хэлэлцэв. 

Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд оролцон цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрсэн байна.

Үүнд:

  • Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
  • 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 266.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгана. Хэлэлцээрийн дараа талууд гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ХНХ-ын сайд С.Чинзориг ирэх баасан гаригт УИХ-д танилцуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. 

Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар удирдахаар боллоо

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үүр цайтал хуралдлаа. Улмаар хуралд оролдцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад  нэр дэвшүүлсэн хотын дарга С.Батболд  гишүүдээсээ 49, 6 хувийн санал авчээ.

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоологдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн 80 нь квотоор орж иржээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч ийнхүү ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хороог удирдахаар болов. 

 

 

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.60irgen   • 9 сарын 24. 8 цаг 36 минут

Nam turiin ajil tysdaa bh heregteish dee

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 22 цаг 04 минут

АРДЧИЛАЛ МОНГОЛД, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЯАЖ НААЛДАВ.!!! ЭНЭ 30 ЖИЛД МОНГОЛ ТҮМЭНГ МААНЬ 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ БОЛГОСОН... , 30 ГАРУЙ ТАСАРХАЙ БАЯЖСАН ЛУЙВАРЧИДТАЙ ҮЛДЭХ ШИВ ДЭЭ????

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 21 цаг 54 минут

Иахо

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 21 цаг 55 минут

АВЛИГАЧ САЙДЫГ ЦААЗЛАВ.Хятадад 8 сая евро-гийн авилгал авсан Зам тээвэр, төмөр замын сайдад цаазаар авлаа. Манайд 8 сая евро-гоор лимит тавьж цаазын ял өгөх юм бол мөн ч олон луйварчингуудцаазлуулна. Лав л С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Мие Энхболд, Элбэгдорж гээд олон этгээд хөврөнө...

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 17 цаг 18 минут

Хои

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 17 цаг 19 минут

АНХААР!!!!!!!!! ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ЗОРИГТОЙ ТЭМЦЭЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ГҮТГЭН ХАРЛУУЛЖ, ДАРАМТЛАН АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ИХЭЭХЭН ЮМ АМЛАЖ, ОЛОН УДАА ЯТГАЖ, ГУЙЖ, БҮХ АРГАА ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА ЗОГСООЖ ЧАДАХГҮЙГЭЭ МЭДСЭН МАНАН-ГИЙХАН САНДАРЧ ТҮҮНИЙГ ХОРЛОХООР ШИЙДСЭН БОЛОЛТОЙ. !!!!!!!!!

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 17 цаг 15 минут

Хх

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 17 цаг 15 минут

ЭЗЭНГҮЙ ТӨРТЭЙ УЛСАД НЭГ ИЙМЭРХҮҮ Л ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА. БАГАНУУРТ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЭРИЙДЛЭЭР 30 ЖИЛИЙН КОНЦЕССЫН ГЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ИРСЭН ХЯТАДУУД ТОВХИНОЖ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ДУРААРАА ХОРИГЛОСОН АРГА, ХЭРЭГСЛЭЛ АШИГЛАН ЗАГАС БАРИАД, МАШИН ТЭРЭГ АВЦГААЖ, ОХИД ХҮҮХНҮҮДИЙГ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЧАНГААГААД ЭХЭЛЖЭЭ.!!!!!!

202.21.106.104Зочин   • 9 сарын 23. 15 цаг 03 минут

МОНГОЛ ГЭДЭГ ЛУЙВАРЧИДДАА ДАРЛУУЛСАН УЛСААС БИДНИЙ ЗААСНААР ЯВАХ ЗАСАГ НЬ ИРЭЭД ЯВЛАА ГЖ БАЙГААШД.

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 17 цаг 35 минут

ХХБ-НЫ ХИЙСЭН ХУЛГАЙ МОНГОЛЫН ГАНЦ СААЛИЙН ҮНЭЭ ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙН АРД ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГ, "МОНГОЛРОСЦВЕТМЕТ"-ИЙН 49% БУЮУ МОНГОЛЫН ӨНГӨТ МЕТАЛЛЫН БҮХ САЛБАРЫГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХ СОР БОЛСОН СТРАТЕГИЙН ОРДУУД БҮГД БАЙГААГ САНААРАЙ МОНГОЛЧУУД АА. ЭНЭ БҮХНИЙГ ХАМТААР НЬ МАШ СЭЖИГТЭЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХХБ-Д АЛДЛАА! ОДОО ТЭМЦЭЖ БУЦААН АВЧ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮГЧДИЙГ ШИЙТГЭХ ЁСТОЙ! ОДОО ТЭД ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ НҮҮРСЭЭР ХАНГАЖ, МОНГОЛЧУУДЫГ ГЭРЭЛТҮҮЛЖ, ДУЛААЦУУЛДАГ БАГАНУУРЫН ОРД ГАЗРЫН ЛИЦЕНЗИЙГ ДЭЭРЭМДЭН АВАХААР ШҮҮХДЭЛЦЭЖ БАЙНА.

66.181.186.25Зочин   • 9 сарын 23. 11 цаг 30 минут

Сонголтоо буруу хийсэн бна даа.толгойл ажилахгуйл бна даа ха ха

150.129.143.94Зочин   • 9 сарын 23. 17 цаг 48 минут

МАН, АН ХОЕР АДИЛХАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗУУДЭЭР, УЛААН ЛУЙВАРЧДААР, ХУЛГАЙЧУУДААР, ЖИЖИГ ТАРХИТАНГУУДААР БЯЛАХАСАН НАМУУД. ШУДАРГА ЦАРАЙТ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ, ГАЗРЫН БОЛОН ТОРИЙН АЛБАНЫТУРШЛАГАТАЙ НАЙМААЧИН М.ЭНХБОЛД ТЭРГУУТЭЙ ААЛЗНУУД МОНГОЛЫН УЛС ТОРООС ЗАЙЛААГУЙ ЦАГТ МОНГОЛ УЛС ХОГЖИХГУЙ, АРД ТУМНИЙ НУРУУ ТЭНИЙХГУЙ.

202.9.42.28Зочин   • 9 сарын 23. 11 цаг 20 минут

Huuliin pizdaguud ene butsaltgui tusamjiin mungun deer hynalt sain tabih heregtei. Uursduu abilgach hulgaichidtaigaa niileed hulgai hiihee bolih heregtei.Huuli shvvh ni muu ajildag uchraas ard tvmnii amidral uls oron yaduu bna shvv dee

122.201.21.21Зочин   • 9 сарын 23. 11 цаг 08 минут

хэдэн өвгөн эмгэдийнхээ гол амьжиргаа болсон тэтгэвэрийг нэмж өгөөрэй.сар,жил хүлээх байтугай хоног тоолон гордин, зурагтаа ширтэн байгаа хэвтээ,суугаа ,таягтангууд олон байгаа шүү? сайн гэсэн эм тан ууж,сайхан болгоно гэсэн эмчид очиж,сэтгэл тайван шамбалын гэх оронд очихсон гэхсэд олширсоор.....хүлээсээр.... горьдсоор...төрийн зөвлөлгөөн,түмний жагсаалд бие нь тэнцэхгүй байгаа шүү?

202.55.183.108Зочин   • 9 сарын 23. 8 цаг 45 минут

NAAD HURELSUHEE ZAILUULAA SHAL HUDLAA GAR

202.9.42.148Зочин   • 9 сарын 22. 22 цаг 45 минут

hahahaha ene amjih uu ????

202.9.43.54nam bus   • 9 сарын 22. 19 цаг 41 минут

udirdah zuvluluu yalj dee.mash sain ajillah heregtei, hotiin darga boloh bailgui.

202.126.88.59Зочин   • 9 сарын 22. 19 цаг 08 минут

Ee xuurxii tegeed odoo Namiin darga ni Xotiin darga bolox uu. YIX-iin gishuun, Said xangaltgui. Yasan ix yu ve.

64.119.27.241Зочин   • 9 сарын 22. 16 цаг 53 минут

Женко Баттулгын хүн гарч дээ. Бөх байвал мэдлэг боловсрол 00 улсууд улам дээшээ гардаг цаг болж.

64.119.27.241Зочин   • 9 сарын 22. 16 цаг 51 минут

Ээ чааваас даа. Тэгээд хотын намын хороо дахин эвлэргүйгээр хэдэн хэсэг болж хагарах болж дээ. Женкогийн хүн гарчээ. Юу ч гэхэв дээ.

176.143.107.157Зочин   • 9 сарын 22. 16 цаг 34 минут

Нэртэйгээр нь гэр бүлийн бөхчүүдийн удирдлагатай вант улс болчихмоор юм. Боловсрол мэдлэг багатай байх тусам л өндөрлөгт гардаг байдал зөвхөн монгол улсад л бий болж мэдлэг боловсрол хогийн пункерт хаягдаж дээ. Баттулгын хор сайн үйлчилж байна да нэртэйгээр нь энэ хоёр нам ил цагаан нэгдэж нийлсэнээ зарлавал яанам.

150.129.141.190Zochin   • 9 сарын 22. 16 цаг 33 минут

Өмхий салга буриад Батүүлийг бодоход давгүй ажиллаж бгаа.

76.114.212.208Баяртай мэдээ   • 9 сарын 22. 14 цаг 37 минут

Дипломат ажиллагаа сайн хийсэн байна

103.229.120.22Зочин   • 9 сарын 22. 12 цаг 52 минут

тэтгэвэрээ л нэмээрэй

103.229.120.22ахмадуудаас   • 9 сарын 22. 12 цаг 50 минут

Нийслэлийн МАН-ын дарга Сумьяабазар болсонд баяр хүргэе. Одоо харин нийслэлчүүдийнхээ төлөө ихийг хийх хэрэгтэй дээ МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд ахмадуудынхаа тэтгэвэрийг сайн нэмээд өгөөрэй дөө. Уул уурхай ч таны мэдэл байна. Хүрэлсүхийг ЗГ сайн ажиллаад ажмлалтаа биелүүлчвэл болохгүй юм байхгүй. Хамгийн эхэнд л ахмадуудаа анхаараарай да яагаад гэвэл ахмадын тэтгэвэрийг зүгээр л нэг 27-хон мянган төгрөгөөр нэмсэн байгаа энэ мөнгө бол ахмадууд хөнгөлттэй эмээ авахад ч хүрэхгүй байгаа юм шүү дээ тэтгэвэр л нэмж өгөөрэй

66.181.179.105Зочин   • 9 сарын 22. 11 цаг 17 минут

60 ТЭРБУМЫНХЫГ ИНГЭЖ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ . ХОТЫН ЗАРИРГААНД ОРООД ҮЗВЭЛ ЁСТОЙ МУУХАЙ ЭРЭЭВЭР ХУРААВАР ДУУЧИН ХЭГ Ч ТАНИХГҮЙ ДАНЖААД АЛХААТАЙ ОРКУУД ДҮҮРЭН . БҮГД АВИЛГА Л ӨГДӨГ БАС АВДАГ . ЗАЙЛУУЛААД МЭРГЭЖЛИЙН ХОТЫН ЗАЛУУЧУУДААР ХОТОО УДИРДУУЛАХ ХЭРЭГТЭЙ .

150.129.141.5зочин   • 9 сарын 22. 11 цаг 01 минут

Су.Батболддоо ч биш байх аа. Ми.Энхболд Бадамжунай нарын бүлэглэлүүд их хүч гаргаж ажиллаад шудрага ёсонд гүйцэгдэж дөнгөж эхэлж байна. Олигархиудыг дутуу үнэлж болохгүй. Зул мөхөхдөө бадардаг гэдэг. Баас хатавч үмхийгээ тавьдаггүй гэж ардын үг бий. Сумьяабазар байна уу хэн байна үүнийг хэзээ нэгэн цагт хийх ёстой байлаа. Сумьяабазар зоригтой шудрага ёсыг эрхэмлэе гэж хар хүчний өөдөөс сөрж амжилт эхэлжээ. Амжилт хүсье. Монгол түмэн дэмжинэ. Цэвэр байвал нам ялна.

202.55.183.108Зочин   • 9 сарын 22. 9 цаг 28 минут

NAAD 1 TSEVERLEGCH GESEN YUMNUUDAA 2 EELJTEIGEER SHUNU HOT HUDULGUUNGUI UYED ZAM GUDAMJAA TSEVERELMEER BN,ALI CH OROND TIIM BDAG

49.0.218.247.Үйлс   • 9 сарын 22. 9 цаг 02 минут

Ю.Цэдэнбал нь Монголын эрт, эдүүгийн түүхэнд эх орондоо үнэнч,эгэл ард түмэндээ ээлтэй бөгөөд хайртай,хувь хүний мөн чанарын хувьд төгс төгөлдөржсөн,билиг хурц оюунтай,зохион байгууулах онцгой авъяастай гарамгай удирдагч байсан гэдэгтэй шударга хүн бүр санал нэгдэнэ.Ю.Цэдэнбал нь халх голын хийгээд чөлөөлөх дайнд монголын армийг удиидаж ялалтанд хүргэсэн цэргийн нэрт жанжин.Монголыг дан ганц МАА эрхлэхээс өөр юмгүй байсан дорой буурай орноос аж үйлдвэрийн орон болгож хөгжүүлж,Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн баатар

202.179.24.62Зочин   • 9 сарын 23. 15 цаг 01 минут

Цэдэнбал Зөвлөлтөд нэгдэж орох өрөгдлийг 4 удаа гаргасан. Гэхдээ заримыг нь хүний гараар тогой бариулах гээд Хруцевт өрөөнөөс нь хөөгдөж гарч байсан шүү дээ.

202.179.24.62Зочин   • 9 сарын 23. 14 цаг 59 минут

Нэрт жанжин гэнэж үү? Элэг авчих юм байна. Наадах чинь гал тогоо хавиар л хоол , орос хүүхний бөгс эргүүлж явсан байх шүү. Харин Чойбалсан, Лхагвасүрэн нар бол жинхэнэ жанжид байлаа. Өмнө НҮБ-д элсүүлсэн гээд хуцаад байсан Цэвэгмид гуай л очиж нэг аргалсан болохоос өмнө Цэдэбал очоод Оросын мал фермийн дарга ирлээ гэж шоолуулаад хөөгдөж буйсан нь зайлшгүй үнэн билээ. Түүх гуйвуулахаа больцаоо

202.9.43.63Зочин   • 9 сарын 22. 15 цаг 45 минут

gadaad uls hotoo hudulguun zogsson hoino steverldegiig ene olon gazraar tenj hundaga tulgaj yavdag darga nar nerleheed asuudaggui ,yadaj unuuh stunh barigch nartaa daalgadaggui yum baihdaa. huurhii.hezee ajil hiij surna daa.Stedenbal darga huvia hecheegch baigaagui zuvhun uls ekh ornoo hugjuulehiin tuluu noirgui shahuu ajillaj baisanig ard tumen medej uneldeg yum shuu. odoogiin darga nar bayajji avahaa urydal bolgoj avylagdahaa urydal bolgoj gadaain hudlaa ineesen luivarchidtai huivaldaj ulsaa stulmuj bn.

Шинэ мэдээ

О.НАСАНБУРМАА ШИГШЭЭ БАРИЛДААНД ШАЛГАРЛАА3 цаг 18 минутын өмнөО.Насанбурмаа хагас шигшээд шалгарлаа6 цаг 54 минутын өмнөГ.Наранчимэг Венесуэлийн бөхийг цэвэр ялав8 цаг 32 минутын өмнөБ.Бямбадорж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо8 цаг 48 минутын өмнөС.Батцэцэг хоёр дараалан ялж шөвгийн наймд шалгарлаа8 цаг 50 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ9 цаг 5 минутын өмнөСи Жиньпинтэй хийх уулзалтыг хувийн харилцаа холбоогоо сэргээх явдал гэж харж байна9 цаг 5 минутын өмнөНью-Йоркийн зочид буудал ухаалаг утаснаас татгалзсан зочдоо урамшуулж эхэлжээ9 цаг 10 минутын өмнөЗургийн цомгоо чимэх зураг гайхалтай зураг авахуулах арга9 цаг 15 минутын өмнөКазино болон покерийн тухай сонирхолтой баримтууд9 цаг 20 минутын өмнөАмрагийнхаа тоогоор тэргүүлдэг шоу бизнесийн одод9 цаг 25 минутын өмнөГерман Саудын Араб руу зэвсгийн нийлүүлэлт хийхгүй9 цаг 30 минутын өмнөӨнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан ихээр хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг9 цаг 35 минутын өмнөХүн өөрийгөө голсноор аливааг хийх урам зориг мохдог9 цаг 40 минутын өмнөХоёр Солонгос энэ сарын 25-нд цэрэггүй бүсийг чөлөөлнө9 цаг 45 минутын өмнөБ.Золбаяр: Намар ай9 цаг 50 минутын өмнөБНХАУ болон АСЕАН-ы орнуудын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ9 цаг 55 минутын өмнөЖүжигчин Ц.Алдармаагийн энэ удаагийн содон гутал...10 цагийн өмнөТрамп Хятад улсыг гэрээнд нэгтгэхийг шаардав10 сар 23. 17:00Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна10 сар 23. 16:55Хамгийн сайн нууцлалтай, хэрэглэхэд аюулгүй 5 чат апп10 сар 23. 16:50Дэлхийд алдартай ази жүжигчин Гон Ли10 сар 23. 16:45Канад улс Саудын Арабтай байгуулсан зэвсгийн хэлэлцээрээ цуцалж магадгүй10 сар 23. 16:40“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалт, семинар болж байна10 сар 23. 16:37Дуу, нулимс хоёр10 сар 23. 16:35Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки-г хүлээн авч уулзлаа10 сар 23. 16:34Талбайн голоос гоол оруулав (бичлэгтэй)10 сар 23. 16:30Дэлхийн хамгийн өндөр морь10 сар 23. 16:25“YouTube” компани боловсрол олгох контент гаргагчдад хөрөнгө оруулалт хийнэ10 сар 23. 16:20Ойрхон дүү-Хүүхдийн стресс10 сар 23. 16:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.