9-р сарын 25
15 цаг 45 минут

Хубилай хааны Чао мөнгө

Хубилай хаан цаасан мөнгийг эргэлтэд оруулсан нь хүн төрөлхтний түүхэнд анхных байсан төдийгүй мөнгөний бодлогыг цоо шинээр хэрэгжүүлэх боломжийг нээсэн үйл явдал байлаа. Үүний дүнд үнэ ханш нь буурдаггүй алт, мөнгө, сувд, үнэт эрдэнийн чулууг цаасан мөнгөөр худалдан авах нөхцөл бололцоог бий болгосон юм. Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж алт, мөнгөн зоос цутгуулснаас гадна 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэсэн гэж зарим судлаач үздэг. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах мөнгөний шинэтгэл хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.

Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байсан аж. Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархоринд "Мөнгө тушаах яам" байгуулж, улмаар мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газрыг Бээжинд байгуулжээ. Устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоосон гэдэг. Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Монголын их хааны санаачилгаар 1260 онд хэвлэн гаргасан "Хубилай хааны мөнгөн дэвсгэрт" буюу чао гүйлгээний найдвартай хэрэгсэл байлаа. Оросын эрдэмтэн Козлов Өвөрмонголын Эзэний хошууны нутаг Хар хотын туурьт 1907 онд хийсэн малтлагын үеэр Юань гүрний цаасан мөнгөн дэвсгэртийг олжээ. Уг мөнгөн тэмдэгтийг луу болон цэцгэн хээгээр чимж хүрээлсэн байв. Нүүрний төв хэсэгт эвхмэл үсэгтэй тамга дарж баталгаажуулсан байна. Энэхүү мөнгөн дэвсгэртийг ОХУ-ын Санкт-Петербургийн Эрмитажид хадгалж байгаа аж. Хубилай хааны ордонд олон жил амьдарсан Италийн аялагч Марко Поло чао мөнгөний талаар шагшин бичсэн байдаг. Гэхдээ Юань улсын эрх баригчид цаасан мөнгийг ихээр хэвлэх болсноор инфляцийг хяналтаасаа алдсан билээ. Энэ хямрал монголчуудын ноёрхол Хятадад нуран унах хүртэл буюу 1368 он хүртэл үргэлжилжээ. Дашрамд өгүүлэхэд, Юань гүрний чао мөнгөн дэвсгэртийг дэлхийн санхүүгийн музейд өнгөрсөн зургаадугаар сард байршуулсан байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

198.8.84.194Зочин   • 2018, 9 сарын 25. 16 цаг 44 минут

Хятад нар цаасыг хийж эхэлснээсээ хойш л цаасан мөнгийг ашиглах оролдлогууд хийж байсаан. Энэ нь Юань гүрнээс хамаагүй өмнөх зүйл бөгөөд Хубилай хаан анх сэдсэн зүйл бус. Зүгээр л хятад газар байсан өмнөх зүйлийг давтсан хэрэг. Түүхийг үнэн гээд худлаа зүйл бодож олох бол гутамшигтай хэрэг. Нөгөө Оркууд нь итгээд олон хүний өмнө илүү дутуу вм донгосоод... Бусдын өмнө "Монголчууд худалч. Юм мэддэггүй тэнэг" гэж хэлүүлнэ шүү.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.