2018 оны 9-р сарын 26
10 цаг 16 минут

"Цагдаа" толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа" толгой орчимд байгуулахаар боллоо. Тэнд ямар бүтээн байгуулалт өрнөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Газрын албаны дарга Э.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа.

Тус толгойг тойрсон дөрвөн га газарт бүтээн байгуулалт өрнөнө. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ. Мөн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ.

Цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулж, тохижуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.


Тус тойргоос нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Отгонсүх "Гэр хорооллын бүсэд хүүхэд, залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн байхгүй. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны орчин нөхцөл муу, өнгөрсөн онд айл өрхүүдийг цахилгаанд холбож дууссан. Гэр хороолол дахь анхны цэцэрлэгт хүрээлэнг энд байгуулах болсонд талархаж байгаа" гэсэн юм.


Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан бүтээн байгуулалт хийх орчинтой танилцаад "Нийслэлийн хүүхэд, залуус, ахмадуудад амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон  байгууламж  бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн барихаар боллоо. Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө, мөнгийг ирэх оны төсөвт багтаан тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна"  гэв.

Дашрамд сонирхуулахад, эл цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах бөгөөд 2.1 тэрбум төгрөг зарцуулна. Үүний 500 сая төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.7халзан   • 2018, 9 сарын 28. 8 цаг 05 минут

сайхан санал байна Ногоон нуурыг сэргээж моджуулан амралтын бүс болгох ажлыг ажлыг анхааралдаа авч хэрэгжүүлнэүү Сэлбийн хоёр талыг тохижуулан дугуй явган хүний замтай болох саналыг дэвшүүлж байна Ууланд ассан айлуудыг нүүлгэж байртай болговол, гудамжуудыг цэггцлэн шавааралдсан айлуудыгцэгцлэн халуун хүйтэн ус оруулж хаус хэлбэртэй болгох, орон сууцны гадуур барьсан олон хэрмэн хашаа,төмөр хайсуудыг буулгаж хүүхэд хөгшид амрах газар болгож моджуулах, хотын төвд нэмж байшин барихыг зогсоох зэрэг арга хэмжээ даруй авахгүй бол Улаанбаатар арлын Ма

202.21.100.210s   • 2018, 9 сарын 27. 8 цаг 54 минут

амжилт

64.119.19.74болор тунгалаг   • 2018, 9 сарын 26. 15 цаг 41 минут

худлаа цэцэрлэгт хүрээлэн болгож харагдуулаад сүүлд нь өөрсдөө чимээгүйхэн шилжүүлээд авна,,тэрийгээ юу гэж нэрлэнэ гээч түрээсийн гэрээгээр гэж нэрлээд ,төр зардлыг нь даахгүй байна хувь хүнд түрээслэвгээд ,,хувчилна гэсэн үг ,,ээдээ мөнч хжцүүхэн улс төрчидөөс хэзээ сална даа,,энэ зуунд ч өнгөрлөө

66.181.186.56зочин   • 2018, 9 сарын 26. 14 цаг 36 минут

нисэх спорт ордоны замын хойно цэцэрлэгтт хүрээлэн бариарай

182.160.5.13зочин   • 2018, 9 сарын 26. 11 цаг 36 минут

БЗД-н алслагдсан хороонуудад ийм хүрээлэн байгуулаасай

Шинэ мэдээ

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ6 минут 50 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь11 минут 50 секундын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...16 минут 50 секундын өмнөЭнэ өдрийн зурхай21 минут 50 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа23 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ26 минут 50 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана28 минут 40 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна32 минут 27 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна40 минут 47 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал42 минут 44 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ1 цаг 57 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.