2018 оны 9-р сарын 26
10 цаг 21 минут

С.Амарсайхан: Хүүхдийн зуслангийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороор зочилж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тайлан мэдээллийг сонсож, тус цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.  

 

Дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн харьяа нутаг дэвсгэрийнхээ зорилтод бүлгийн гэр бүл, хүүхдүүдийг бүртгэж, нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан арга хэмжээ авч буй аж. Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, ахуйн хий, дэлгэцийн донгийн хор хөнөөлийг хүүхэд, залууст таниулж, хамтарсан багийнхантай байнгын холбоотой ажиллаж байгаа гэв. Мөн зорилтод бүлгийн гэр бүлд дэмжлэг үзүүлж байгаагаа энэ үеэр танилцууллаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийнхэн хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлон, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч байгааг онцоллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сэргээн засах эмчилгээнд хамруулж буйг дурьдлаа.

Тус дүүрэгт улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг 40 хүүхэд байдаг бөгөөд тэдэнд чиглэсэн арга хэмжээ ч авч байгаа гэв. Түүнчлэн 0-5 настай, хөгжлийн бэрхшээлтэй 28 хүүхдийг сэргээн засах эмчилгээнд хамруулсан байна. Хүүхдийг өөртөө итгэлтэй байж, өөрийгөө илэрхийлэх чадварыг нь нэмэгдүүлэхээр "Хүүхдээ сонсоё" аян өрнүүлж буйгаа тус хэлтсийнхэн онцолсон. Аяны хүрээнд хүүхдүүдийг дүүрэг, хороодын Засаг дарга болон удирдах хүмүүстэй уулзуулж, саналыг нь сонсдог уламжлал тогтжээ.

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн бусдаасаа ялгарах нэг давуу тал өөрийн гэсэн байртай явдал. Тус дүүрэгт 0-15 насны 12 мянган гаруй хүүхэд амьдардаг. Зүүн аймгуудаас Улаанбаатар хотыг чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй тул зам, тээврийн осолд хүүхэд өртөх эрсдэл бий. Тиймээс дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн нь хөтөлбөр гарган, дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг шалгасан байна. 14-өөс доош насныхан ихэнх цагийг гэр бүлийнхэнтэйгээ, түүнээс дээш насныхан нь найзуудтайгаа өнгөрүүлдэг тул онцлогт нь тохируулан хөгжүүлэх арга сэджээ. Мөн тус хэлтсийнхэн хүүхдүүдийг монгол ахуйд заншуулахын тулд тусгай өрөө бэлджээ. Казах үндэстнүүдэд ч зориулсан өрөө байгуулсан байна. Ирэх аравдугаар сарын эхээр өсвөр үеийн охидод зориулсан өрөө нээж, зорилтод бүлгийн охидод чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн эдгээрээс гадна  хүүхдэд чиглэсэн  олон арга хэмжээг хэрэгжүүлэхийг  зорьж байгаа ч төсөв хөрөнгө хангалтгүйг байгааг учирласан.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн үйл ажиллагааны талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар тус цогцолборт 103 хүүхэд хүмүүжиж байна. Тэдний олонх нь нийслэлийн хүн амын нягтрал ихтэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргээс иржээ. Сүүлийн жилүүдэд дүүргүүдийн Засаг дарга нарын захирамжаар тэнд ихэвчлэн бага насны, тэр дундаа нэн эмзэг бүлгийнхэн байгаа гэнэ. Цогцолборын удирдлага хүүхдүүдийг дотооддоо болон Япон, ӨМӨЗО, БНХАУ-д сургаж байгааг дуулгалаа. Хүүхдүүдийн 51 хувь нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй тул нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлага байгааг цогцолборын дарга Б.Лхамсүрэн онцолсон. Гэвч харьяа "Од" зуслан нь хүүхэд хүлээн авах бололцоогүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болоод уджээ. Засаж, шинэчлэхэд нийтдээ 4.2 тэрбум төгрөг хэрэгтэйг дурьдав. Өнгөрсөн жилүүдэд энэ талаар нийслэлийн удирдлагад удаа дараа уламжилсан ч хэрэгцээтэй хөрөнгө, мөнгийг шийдэж өгөөгүй гэв.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал "Хүүхэд хамгааллын асуудал чухал ажлуудын нэг. Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг сайжруулахыг бид дэмжиж байна. Гагцхүү тооцоо судалгаагаа сайтар нягтлах шаардлагатай. Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудалд цаашид улам анхаарч ажиллана" гэв.

Төлөөлөгч Ц.Одонтунгалаг "Хүүхдийн төлөө үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага хэн нэгэн даргын шийдвэрийг хараад сууж болохгүй. Зарим тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд шууд хандаж, тулгамдсан асуудлаа шийдүүлж байх хэрэгтэй" гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан  тайлан, мэдээллийг сонсоод "Эрүүл нийгмийг цогцлоон, хүүхдийг хамгаалахад та бүхний үүрэг, оролцоо их. Та бүхэн хүнд, хэцүү ажил хийж байгааг ойлгож байна.  Уг ажилд дан ганц Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийнхэн бус, бүх төрийн байгууллага оролцох ёстой. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох албаныхан боломжит бүх хэлбэрээр анхааран ажиллаж байгаа. Цаашид улам идэвхжүүлнэ. Харин та бүхэн мэдээллээ зөв солилцож, болохгүй зүйлээ шийдэж, бүтэж байгааг нь дэмжих хэрэгтэй. Хийсэн ажлаа тайлагнах бус, үр дүнг нь үзэх ёстой. "Од" хүүхдийн зуслангийн засвар, шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг нэг дор төсөвт суулгах боломж хомс. Хүүхэд бол монголын ирээдүй. Тиймээс ирэх оны төсөвт эхний хөрөнгө оруулалтыг тусгана. Орон нутгийн өмчит болон төсөвт үйлдвэрийн газруудын ашиг болох 1.6 тэрбум төгрөгийг ирэх жилээс нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Энэ хөрөнгийг хүүхдийн зусланд зарцуулж болно. Харин холбогдох албаныхан бүтээн байгуулалтын зургийг нягталж, ямар үйл ажиллагаа явуулах, ашиглалтын зардлаа хэрхэн олох вэ гэдгээ сайн судлаарай. Хүүхдэд зориулсан байгууллагын үйл ажиллагааг бизнес болгож, хариуцсан эзэнгүй байлгах ёсгүй гэдгийг  анхааруулъя" гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.