9-р сарын 26
11 цаг 26 минут

Та үүнийг мэдэх үү: Толбо нуур

Өлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг. Талбай нь 185 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 21.5 километр, өргөн нь 6 километр, далайн төвшнөөс дээш 2080 метр өндөрт оршдог. Эргэн тойрон 1000-1500 метрийн өндөртэй хад асга бүхий намхавтар уул нуруугаар хүрээлэгдсэн. Хэд хэдэн жижиг аралтай. Хамгийн том нь усны мандлаас 4-хөн метр өндөр Гичгэний толгой хэмээх арал юм. Нуурт түрж орсон хошууны үзүүр дээш ил гарсан нь тэр ажээ. Эргэн тойрны уулсаас урсан орж ирэх 10 орчим гол горхиноос усжиж, илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан Ховд голын баруун цутгал болох Өмнө хэмээх голд өгдөг. Гэвч хур бороо бага үед илүүдэл ус өгөх боломжгүй болж усны төвшин доошилдог нуур юм. Нуураас Түргэний гол урсан гарч буй хэсэгт усны шувууд ихээр цугладаг. Нуурын урд үзүүрт Толбо сум орших бөгөөд Казакын Жантекей, Шыбыр-Айгыр омгийн хүмүүс голчлон амьдардаг.

Толбо нуурын тулалдаан хэмээн алдаршсан нэгэн түүх байдаг бөгөөд энэ нь 1921 оны ардын хувьсгалын үйл явдалтай холбоотой. Хасбаатар, Байкалов нарын удирдсан Монгол Зөвлөлтийн 160 цэрэг дайчид Толбо нуурын эрэгт Барон Унгерний Кайгарадов, Бакич нарын удирдсан 2400 орчим цагаан оросын цэрэгтэй тулалдсан түүхэн үйл явдал юм. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Монгол Зөвлөлтийн цэргүүд “үхэвч сэхэвч хамтдаа” гэсэн тангараг тавьж бүслэлтэнд 42 хоног байсан бөгөөд хоол хүнсээ барж, нохой муурын мах зэргээр хооллон эцэст нь эмээлийн гөлмөө усанд дэвтээн чанаж зажлан амиа зогоож байгаад тэмцэж үхсэн нь дээр хэмээн амь өрсөн байлдаж бүслэлтийг сэтэлжээ. Цагаан оросын цэргүүд 2 удаагийн дайралт хийсэн боловч амжилтгүй болжээ. Тэдний дурсгалд зориулж самбар босгосон бөгөөд төв замын дагуу нэгэн толгойн орой дээр бий. Мөн Хасбаатар, Байкалов нарт зориулсан дурсгалын хөшөө Толбо сумын төвийн ард 1 километр зайд байдаг. Хасбаатар нь өвөрлөгч хошууны Хайлаастын хүрээний тэргүүн лам байсан бөгөөд Богд хаант Монгол улсын үед гамин цэрэгтэй байлдах үед ирж нэгдэн хожим Халх цэргийн хороог удирдаж байжээ. Тэрээр 1921 онд Ховд голын ойролцоо Цагаан оросын цэрэгт баригдан амь эрсэджээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.