2018 оны 9-р сарын 26
12 цаг 10 минут

“Номтой нөхөрлөсөн хүүхэд номхоныг сурдаг”

Ч.ГАНТУЛГА

Хорвоо дэлхий дээр олон янзын байшин бий. Том, жижиг, гоёмсог, хуучин гээд л. Эдгээр байшинд олон хүн бий. Харин Стокгольм хотын нэгэн байшингийн дээвэр дээр нисдэг Карлсон амьдардгийг хэн ч мэдэхгүй. Үлгэр ийнхүү эхлэв. Нисдэг Карлсон болон бяцхан хүүгийн нөхөрлөлийн тухай үлгэрийг уншиж өсөөгүй хүн ховор биз ээ. Айл бүрийн номын сангийн эхний тавиур дээр байж үе үеийн хүүхэд багачууд унших дуртай номоороо нэрлэсээр иржээ. “Хүүхдийн номын ордон”-ын үйлчлүүлэгч тавдугаар ангийн сурагч ч ялгаагүй энэ номыг уншиж байхтай нь таарсан юм. Бид энэ удаад хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим номын сангаар зочиллоо. Номын сангийн онцлог, архив болон үйлчилгээний орчны тухай сурвалжлахыг зорьсон юм.

 

НОМЫН САНД ХҮҮХДҮҮД НОМ УНШИХААС ГАДНА ГЭРИЙН ДААЛГАВРАА ХИЙДЭГ

 

“Хүүхдийн номын ордон” хэмээх нэгэн өрх айл Эзэн Чингис хааны талбайн хажууханд үйл ажиллагаа эхлээд хэдийнэ 10 гаруй жил өнгөрчээ. Номын сангийн хаалгаар ороход нам гүм орчин угтсан юм. Ихэвчлэн бага, дунд ангийн хүүхдүүд үйлчлүүлдэг юм байна. Энэ номын сан зургаан уншлагын танхим, 80 мянга гаруй номын фондтой. Жилд 80 мянга гаруй хүүхдэд үйлчилдэг тухай номын санч мэдээлэл өгсөн юм. Номын тавиурыг сонирхвол ихэвчлэн танин мэдэхүй, гадаадын уран зохиол, Монголын сонгомол өгүүллэг, үлгэрийн ном олон байв. Үүнээс хүүхдүүд ихэвчлэн “Монгол ардын үлгэрүүд”, “Дэлхийн уран зохиол”, “Хүүхдийн жүжгийн түүвэр” гэсэн номыг сонирхдог гэж номын санч бүсгүй онцолж байсан юм. Мөн зөвхөн монгол номоос гадна дөнгөж гадаад хэл сурч байгаа хүүхдүүдэд зориулсан гарын авлага, англи, орос, хятад хэлний ном олон байдаг аж. Номын фондоос гарч уншилгын танхимын хаалгыг татлаа. Уншилгын танхим жижигхэн боловч цэвэрхэн, тохилог. Цонхны тавцан дээр тасалгааны цэцгүүдийг байрлуулжээ. Зарим нь нил ягаан өнгөөр цэцэглэсэн харагдана.Эхний танхимд сургуулийн дүрэмт хувцастай 10 гаруй хүүхэд байна. Зарим нь даалгавраа хийж байгаа бололтой. Их л хичээнгүйлэн юм бичиж харагдана. Харин үсээ хоёр салаа сүлжсэн нэгэн охин эртний танил нисдэг Карлсоны тухай үлгэрийн номыг уншиж байсан юм. Б.Солонго I сургуулийн тавдугаар ангид сурдаг юм байна. Тэрээр “Би энэ жилээс номын санд сууж байна. Ээж минь үргэлж ном унш гэж захидаг. Өөрөө жаахан байхдаа үргэлж үлгэрийн ном уншдаг байсан тухайгаа ярьдаг. Манайд том номын сан бий. Гэхдээ найзуудтайгаа хамт номын санд ирж, унших нь илүү хөгжилтэй санагддаг. Өнөөдөр Карлсоны тухай үлгэрийг уншиж байна. Энд бид ном уншихаас гадна гэрийн даалгавраа хийдэг” гэв. Харин түүний цаана суух Г.Билгүүн V сургуулийн сурагч гэнэ. “Манай ээжийн ажил энэ номын сантай ойрхон байдаг. Миний хичээл эрт тардаг учир ээжийгээ хүлээх зуур ном уншиж, гэрийн даалгавраа хийдэг” гэсэн юм. Тэрээр ирээдүйд мундаг эмч болох хүсэлтэй байдгаа бидэнтэй хуучиллаа.

 

50 МЯНГАН НОМТОЙ “ГОРЬКИЙ”

 

Утга уран зохиолд дурласан хэн бүхний очих дуртай номын сан нь А.М.Горькийн нэрэмжит номын сан юм. Энэ номын сан нь Нийслэлийн соёл, урлагийн газрын харъяа гэдгээрээ онцлог. Ихэвчлэн оросын уран зохиол, дэлхийн сонгодог бүтээл зонхилох хувийг нь эзэлдэг. Анх 1946 онд хаалгаа нээж байсан ч улмаар 2009 оноос үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Харин 2016 оноос хэвийн ажиллагаандаа орсон байна. Тус номын сан нь   монгол, гадаад, хүүхдийн номын фонд гэсэн гурван төрөлжсөн хэсэгтэй. Номын сангийн уншилгын танхимд очлоо. Энд ихэвчлэн ахлах ангийн сурагчид болон оюутнууд ирдэг юм байна. Танхимд ном сэтгүүлийн тавиур болон ус буцалгагчийг байрлуулжээ. Хүүхдүүд өөрсдөө цай, кофегоо найруулж уух боломжтой юм байна. Харин сэтгүүлийн тавиур дээр өдөр тутмын зарим сонин болон чөлөөт цагийн сэтгүүлүүдийг өржээ. Номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг “Манай номын сан анх 3000 гаруй сан хөмрөгтэй, 20 гаруй суудал бүхий уншилгын танхимтай байгуулагдаж байсан бол одоо 50 мянган номтой хоёр уншилгын танхимтай болж өргөжөөд байна. Хичээл эхэлсэн учир уншигч харьцангуй олон байна. Зарим хүн залуучууд ном уншихгүй байна гэж ярьдаг. Гэтэл манай номын сангийн үйлчлүүлэгчдийн 90 хувь нь 15-30 насны залуучууд байна” гэсэн юм. Тус номын сангийн байнгын үйлчүүлэгч Б.Одгэрэл “Би КУДС-ийн II дамжааны оюутан. Жүжигчин мэргэжлээр суралцаж байна. Энэ номын сангаар хоёр жил үйлчлүүлж байгаа. Ажилтнуудыг нь таньдаг болчихсон. Долоо хоногт гурван удаа ирдэг. Миний хувьд ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Яг одоо У.Шекспирийн “Лир Ван”-г уншиж байна. Сүүлийн хоёр сар У.Шекспирээр өвчилсөн гэж ойлгож болно. Энэ номын дараа инээдмийн жүжгүүдийг нь уншихаар төлөвлөсөн. Ном унших их сайхан. Төлөвлшилд хүртэл их сайнаар нөлөөлдөг юм байна. Багш минь байнга “Номтой нөхөрлөсөн хүүхэд номхоныг нь сурдаг юм” гэж хэлдэг гэсэн юм. Горькийн номын санд урлагийн чиглэлээр сурдаг оюутнууд их ирдэг тухай номын санч онцолж байсан юм. Учир нь энд орос болон Америк, Франц гээд дэлхийн сонгомол зохиол, роман олон бий.

 

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС Ч НОМ УНШИЖ БОЛНО

 

Их зохиолчийн нэрээр овоглосон Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан хамгийн олон үйлчлүүлэгчтэй. Үндэсний төв номын сан зөвхөн оюутнууд болон магистр, доктор, эрдэм шинжилгээний ажилтнуудад үйлчилдэг бол Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан нийтийн статустай. Нийтийн уншлагын хоёр танхимаас гадна гадаад, хүүхдийн, сонин уншлагын, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан танхим гэж бий. Энэ танхимыг зорилоо. 20 хүний суудалтай тус танхимд таван хүн байсан юм. Тэд цахим ном уншиж, компьютер дээр ажиллаж сурах дадлага хийж байв. Танхимд буй компьютеруудад “Daisy”  гэх тусгай программ суулгасан юм байна. Жирийн аудио номоос ялгаатай нь “Daisy” программаар бичсэн ном нь яг цаасан ном уншиж байгаа мэт хуудас хуудсаар нь хайж, гүйлгэж болдог тухай инженер М.Цэнгэл ярьж байсан юм. Үүнээс гадна брайль үсгийн 300 гаруй номтой гэж байв. Тус танхимын үйлчлүүлэгч Б.Бямбасүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Би жаахан байхдаа ном унших их дуртай хүүхэд байсан. Харин дөнгөж сургуулиа төгсөөд 2009 онд хараагүй болсон. Хараагүйчүүдийн хувьд энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж, мэргэжил эзэмшинэ гэдэг худал. Тиймээс цаг үеийн мэдээллээс хоцрохгүй, шинээр гарч буй ном зохиолыг уншихын тулд энэ номын санд ирдэг болоод жил болж байна. Энд л ирж тархиа цэнэглэж, номын ерөнцөөр аялах боломж бий. Тиймээс сэтгэл их өндөр, баяртай байдаг” гэсэн юм. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан энэ өдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Уншигчдынх нь ихэнх нь оюутан, сурагч болохоор хичээлийн холбогдолтой сурах бичгүүд хамгийн эрэлттэй байдаг тухай номын санч Ц.Байгальмаа ярьж байсан юм. Мөн энэ номын санд АНУ-ын Соёл, мэдээллийн төв байрладаг аж. Тиймээс АНУ-тай холбоотой мэдээлэл болон энэ улсын түүх, соёлыг судалж буй хүнд хамгийн өгөөжтэй нь гэж онцолмоор санагдаж байв. Манай улс 1000 гаруй номын сантайгаас 256 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвхөн зорьж очсон гурван номын сангийн тухай тэмдэглэлийг хүргэхэд ийм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ2 цаг 48 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд2 цаг 53 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана2 цаг 58 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ3 цаг 3 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал3 цаг 8 минутын өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд3 цаг 13 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй3 цаг 18 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’3 цаг 23 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ3 цаг 28 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам3 цаг 33 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ3 цаг 38 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв3 цаг 43 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ3 цаг 48 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ3 цаг 53 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн3 цаг 58 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл4 цаг 3 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ4 цаг 8 минутын өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан4 цаг 13 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ4 цаг 18 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани4 цаг 23 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ4 цаг 26 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд4 цаг 28 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 33 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ4 цаг 38 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ4 цаг 43 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ4 цаг 48 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг4 цаг 52 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ4 цаг 53 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ4 цаг 58 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй5 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.