9-р сарын 27
11 цаг 35 минут

Идээ ундааны соёл /26-27-р хэсэг/

Идээ ундааны соёл 26

 Цагаан идээний соёл

 Айраг сайхан исгэх хамгийн чухал үйл бол бүлэх юм. Бүлэхдээ улирлын байдлаар зун бол саамаа хийнгүүт 5000-7000 /2-3 цаг/ удаа, намар бол 3000-4000 /1.30- 2 цаг/ удаа бүлнэ. Намрын айргийг хэт олон бүлбэл шингэрч цайна гэж үздэг. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлүү амттай болно. Сайн бүлсэн айраг долоогоос найман цагт исч сайхан уунги болно. Бүлж барсны дараа айраг шаагихаа зогстол аль болох хөдөлгөөнгүй байлгах ёстой. Айраг бүлбэл тос унадаг, авир сөрвөл цус унадаг хэмээх үг буй. “Монголын нууц товчоонд”: “[Сорхон шарын] гэрийн бэлгэ нь сүү түсрээд эсэгээ шөнөд өдөр цайтал бүлэх бүлгээ” гэснээс үзвэл үүр цайж өглөө болтол айраг бүлнэ гэдэг нь монгол угсаатны эртнээс заншсан дадгаал бөгөөд эзэн Чингис хааныг маань бага балчир насандаа хар хүчинд автан мунгаа үзэж явахад амин насыг нь аварсан аугаа их бэлгэдэлтэй зүйл билээ.

 Идээ ундааны соёл 27

 Цагаан идээний соёл

 Зуны айраг исгэхэд бас нэг анхаарах зүйл нь айргаа халаахгүй арчлах юм. Үүний тулд халуун өдөр хөхүүр байрлаж буй газарт нар дагуулж сүүдрэвч татахын сацуу булгийн эхнээс авчирсан юмуу, гүний худгаас авчирсан хүйтэн усанд саамаа сойно. Мөн айргаа халаахгүй байхаас гадна улирлын аяст тохируулан дааруулахгүй байх учиртай. Айраг даарвал хөрөнгө нь төөрч болно. Исээгүй айраг сүүний үнэртэй гөлгөрдүү байх бөгөөд хичнээн бүлэвч шуугих нь бага, язмагтсан байх агаад аяганд хийхэд шар усан хүрээ татаж эвгүй үнэр гарна. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуун хийж сайтар бүлээд дулаан байлгавал зохино. Ер нь товчоор хэлбэл, айраг исгэнэ гэдэг маань нялх балчирыг өсгөн торниулахтай “агара нэгэн” зүйл болой.

С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ6 сар 17. 16:18Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №80 The Kinks, ‘You Really Got Me’6 сар 17. 16:15Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”6 сар 17. 16:10Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 сар 17. 16:09О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ6 сар 17. 16:05Таны заавал мэдэх ёстой 8 фэйсбүүк тохиргоо6 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.