2018 оны 9-р сарын 28
8 цаг 20 минут

Сурвалжлага: Аравдугаар ангийн сурах бичиг хайснаас амьдралын ханиа хайвал арай хялбар гэв

Өчигдөр “Азхур” номын дэлгүүр хүн олон, дараалал их байхтай таарав. Үүнийг хараад эхэндээ монголчууд үнэхээр уншигч ард түмэн болжээ хэмээн бахархсан ч учир явдал арай өөр байжээ. Сурагчдын сурах бичиг шинээр ирсэн учир ийн үйлчлүүлэгч олонтой байсан юмсанж.

МУБИС-ын урдах талбай дээр хуучин ном сурах бичиг худалддаг олон ТҮЦ бий. Зарим нэг нь “Сурах бичгийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна” хэмээн хулдаасан дээр томоор хэвлүүлж гадна ханандаа өлгөсөн харагдана. Болж л байна ш дээ, байгаа байгаа хэмжээндээ. Энэ хавийн хэдэн ТҮЦ бас л хүний хөл хөдөлгөөн ихтэй, ном сурах бичиг хайсан хүмүүс хөлхөөстэй. Угаас жижиг амбаарт хөл тавих зай бага. Сониучирхаж орж үзлээ.  Хижээл насны эмэгтэй Х ангийн сурах бичиг сураглавал худалдагч залуу “Ишш эгч минь, аравдугаар ангийн ном хайснаас амьдралын ханиа хайсан нь арай амархан олдоно” гэж үг байдаг юм ш дээ. Тэр чинь ёстой нүдний гэм хэмээн учирлав.

Үнэхээр ч тэр хавийн бүх ТҮЦ-д Х ангийн сурах бичиг үзээд өгье гэмээнэ ч байсангүй. Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэгч тэр аж.

Энэ хавийн номын худалдагч хижээл эртэй хэдэн минут хөөрөлдлөө.  Бараг 20 шахам жил номын ченж хийж, монголчуудынхаа тархийг цэнэглэж байна хэмээн хошигнов. Түүний ярьснаар хичээл сургууль эхлэхээр номын ченжүүдийн хувьд орлогын үүд нээгдэж нэг хэсэгтээ л орлого, зарлага овоо өсдөг гэв. Зарлага гэдэг нь хуучин сурах бичиг их орж ирж, мөн тэр хэрээр зарагддаг гэнэ. Тэрбээр:

-Одооны хүүхдүүд олон төрлийн сурах бичиг хэрэглэдэг болж. Миний үед тийм байсангүй. Жишээ нь,  долдугаар ангийн хүүхэд гэхэд 16 төрлийн сурах бичиг хэрэглэж байна. Ер нь ихэнх анги 15-16 нэр төрлийн сурах бичиг хэрэглэдэг. Энэ үндсэн сурах бичгээ дагалдуулсан дасгал, ажилбарын ном гээд бас өчнөөн юм бий. Багш нар нь хүүхдүүддээ дасгал хураамжийн ном авахыг шаарддаг, тулгадаг юм шиг байгаа юм. Асууж сурагласан хүүхдүүд зөндөө. Тэр байтугай зуныхаа амралтаар хийх бодлого дасгалын ном гэж гардаг байсан. Хүүхдүүдийг номоор бөмбөгддөг  болсон шүү дээ, сайндаа сайн, саардаа саар л байх хэмээн ярьж байх юм.

Хуучин сурах бичгийн үнэ дунджаар 5000 төгрөг аж. Хэрэв энэ жишгээр тооцвол 16 нэр төрлийн сурах бичиг хэрэглэдэг долдугаар ангийн номын үнэ доод тал нь 80 000 орчим төгрөг болохоор байна. Харин шинэ ном илүү үнэтэй. Хуучин сурах бичгээр хүүхдийнхээ хэрэгцээг хангана гэж тооцоход  80 мянган төгрөг гэдэг бага мөнгө биш. Ийм үнээр сурах бичиг худалдан авч чадахгүй  эцэг эхчүүд бий.

Энэ тухайд салбар яамныхан бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй зохицуулалт хэвээр үргэлжлүүлнэ гэдгийг мэдээллээ.

Хүүхэддээ сурах бичиг хайж яваа Чингэлтэй дүүргийн иргэн Т.Цогзол “Манай хүүхэд 9 дүгээр ангид сурдаг. Нийтдээ 16-17 төрлийн ном үзэх ёстой гэсэн. Гэхдээ зарим нь олдсонүй. Эцэг эхчүүдийн ярьж байгаагаар шинээр хэд хэдэн сурах бичиг хэвлэгдэнэ гэлцэх юм. Харин ямар сурах бичиг  гэдэг нь тодорхойгүй болохоор хэрэглэхгүй ном авчих вий гэж эргэлзэж тээнэгэлзээд явж байна хэмээв.

Нэгэн ээж эндээс 20 мянган төгрөгөөр хүүхдэд зориулсан англи хэлний ном авч байгаа харагдана. Өөр нэгэн мөн л англи хэлний ном 18 мянгаар авч байна. Ер нь англи хэлний ном үнэтэй талдаа аж. Тэднээс тодруулбал, “Сайн мэдэхгүй юм аа. Энэ миний авсан ном хүүхдэд зориулсан англи хэлний цуврал номын нэгдүгээр дэвтэр нь. Багш нь аваарай гэсэн юм гэнэ лээ” гэв.

Мөн хуучин сурах бичиг, ном зарна гэсэн хүмүүс ч цөөнгүй байх агаад тэд номын ченжүүдтэй үнэ тохирч, зарим нэг нь шууд солио холио хийж “авсан өгсөндөө өлзийтэй” арилжаа хийнэ.

Ном борлуулж байгаа эмэгтэйгээс энэ жил долдугаар ангийн ном шинэчлэгдэж хэвлэгдэх үү хэмээн асуувал “Шинэчлэгдэж байгаа гэсэн. Гэхдээ хараахан гараагүй байгаа бололтой” гэв.

Салбар яамны мэдээлснээр 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглах юм байна. Өөрөөр хэлбэл 32 нэрийн нийт 97 нэрийн 1.6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

 М.Нэргүй

 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.149.18zoochin   • 2018, 9 сарын 29. 8 цаг 09 минут

davartsan ene heden change nariig boliulaachee 5-6 nugalj zarj baileeshd yadarsan huuhdees nomiin 2.3mungaar avchaad

203.91.117.8зочин   • 2018, 9 сарын 28. 22 цаг 25 минут

сурах бичиг хөдөө аймаг суманд бүр байдаггүй олдохгүи номгүи л байна сайд юу бодож явдаг болоо

103.10.21.112Зочин   • 2018, 9 сарын 28. 21 цаг 55 минут

ах эгч нь хэрэглэж байсан номоо дүүдээ өгч болдоггүй жил болгон дарааллыг өөрчилөөд шинэ ном

66.181.176.154Зочин   • 2018, 9 сарын 28. 21 цаг 49 минут

Номгүй хүүхдүүд юу сурах вэ номын нэг үсэг солиод шинэ ном гээд зарж байгаа багш нарыг яах вэ Цогзолмаа сайдаа

202.21.99.226ном   • 2018, 9 сарын 28. 17 цаг 12 минут

Хичээл эхлэхээс өмнө сурах бичгийн асуудлыг шийдээд худалдаанд гаргаж болдоггүй юм байх даа. 1 сар дөхөж байхад хүүхдүүд номоо хайгаад явж байхын. Цогзолмаа сайдаа

202.72.247.14АА   • 2018, 9 сарын 28. 16 цаг 40 минут

Нэмж хэлхэд 2 хоногийн өмнө 9-р ангийн Монгол хэлний ном \Уйгаржин монгол\ авах гээд Аз хур орход одоогоор дууссан байгаа хэвлэлтээс 3-4 хоногийн дараа гарна үнэ нь 2,900 төгрөг гэж байсан. тэхээр нь багшийн дээдийн номны ТҮЦ дээр очход 18,000 гэж байна лээ. Яагаад ийм үнэтэй байгаан гэсэн чинь Аа энэ хуучны монгол бичгээр болхоор цаанаасаа их ховор бас үнэтэй гарсан гэж хуцаж байгаан.

202.72.247.14АА   • 2018, 9 сарын 28. 16 цаг 36 минут

Сурах бичгийн үнэ өсгөж байгаа нь энэ хэдэн ченж нар шдээ. Хэвлэлтээс 2,900 төгрөгөөр гардаг номыг 15-20 мянгаар үнэ нэмэж зарна. Номын дэлгүүрт дууссан эрэлт хэрэгцээтэй бол наад новшнууд чинь даварсан үнэ хэлнэ. Шинэ номнуудынхаа ҮНЭ гэсэн арын хэсгийн цаасны хутгаар зүсээд авцан байдаг юм байна лээ.

202.72.247.14бы   • 2018, 9 сарын 28. 16 цаг 33 минут

бый

202.21.126.30Номоо хангалттай хэвлүүлээч   • 2018, 9 сарын 28. 14 цаг 27 минут

Тухайн жилд хэддүгээр ангид хэдэн хүүхэд суралцахыг тооцоо гаргаж ирж чадах БСШУЯ, Үндэсний Статистикийн Хороо... гээд олон байгууллага байгаа. Тэгээд тэр тоогоор нь яагаад сурах бичгийг хэвлүүлж болдоггүй юм бол? Тодорхой хувийг нь төр даана гэдгээ больчихооч.

64.119.25.124зочин   • 2018, 9 сарын 28. 11 цаг 43 минут

Монголчууд бид бүх шатандаа дампуурчихсан байгаа. 60 тэрбумын сүлжээчид бүхий л салбарыг ийм болгосон. Миеэгийн хүүг буудахад ч багадна.

103.10.21.47зочин   • 2018, 9 сарын 28. 10 цаг 37 минут

хуучин ном зардаг газар 10 ийн ном ширхэг нь 20000 байна лээ

202.21.106.101ТЭЦ4-ийн урд аж ахуйн газар   • 2018, 9 сарын 28. 10 цаг 04 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу байрлалтай агуулах оффисийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. 88145555

66.181.180.95Зочин   • 2018, 9 сарын 28. 9 цаг 38 минут

БИЗНЕС ЭЭ ГЭЖ

202.179.31.49Зочин   • 2018, 9 сарын 28. 9 цаг 28 минут

Хүүхдийн сурах бичиг олдохгүй их хэцүү үүнийг яагаад чөлөөтэй худалдаж авч болохоор хэвлэж болдоггүй вм бол ойлгодоггүй

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 6 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 11 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 16 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 21 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 26 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 31 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 36 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 41 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 46 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 51 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно9 цаг 56 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.