9-р сарын 29
11 цаг 51 минут

Б.Тунгалаг: Үе, үеийн Засгийн газар соёл урлагийг дээрэлхэж ирлээ

Ч.ГАНТУЛГА

Монголын урлагийн ажилтны холбооны захирал, гавьяат жүжигчин Б.Тунгалагтай ярилцлаа. 

 

Монголын урлагийн ажилтны холбоо хэмээх нэгэн өрх гал голомтоо бадраагаад 40 гаруй жилийг үджээ?

-Манай холбоо орон нутаг бүрт салбар­тай. Үргэлж оволзсон их ажилтай байдаг байгуул­лага. Анх байгуулсан гишүүд нь их дэврүүн сэтгэлээр байгуулсан учир тэр эрчээрээ ажилласаар өнөөдөртэй золгож байна.

Анхны гишүүдтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

-Энэ байгууллагын шавыг тавьсан анхны гишүүн бүхнээ бид хүндэтгэдэг. 95 настай Б.Долгорсүрэн гуай, 94 настай Л.Цогзолмаа гуай, Х.Хайдав гуай гээд бүгдтэй нь холбоотой байдаг. Гэхдээ хорвоо гэдэг хатуу шүү дээ. Жил өнгөрөх тусам азай буурлууд минь цөөрөх юм даа.

Танай байгууллага хэдэн гишүүнтэй вэ. Залуу уран бүтээлчид хэр олон байна?

-Хот төдийгүй орон нутгийн урлагийн байгууллагуудад залуус олонтой болж. Манай байгууллага анх 200 гишүүнтэй байлаа. Харин энэ 40 гаруй жилийн хугацаанд 1500 болж өргөжсөн. Үүний ихэнх нь шижгэнэсэн залуус бий. Урлагийн ажилтны холбоог анх байгуулахдаа урын санг бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийн авьяасыг нээж хөгжүүлэх, уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гадаад харилцаагаа өргөтгөх гэсэн дөрвөн зарчим гаргасан байдаг. Бид энэ уламжлалыг алдалгүй өнөөдрийг хүрсэн.

Удахгүй X дугаар их хурлаа хийнэ гэж сонссон?

-Бид дөрвөн жилд нэг удаа их хурал хийдэг. Энэ жилийн хурлын тов хараахан гараагүй байна. Хурлын үеэр удирдлага болон тэргүүлэгч гишүүдээ сонгоно. Энэ дөрвөн жил бидний хувьд ололт, амжилтаар дүүрэн байлаа. Оны сүүлчээр бид Л.Цогзолмаа гуайн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын VI их уралдаан”-ыг зохион байгуулах гэж байна. Мөн дараагийн том ажил нь энэ байгууллагыг анх босгосон, эрдэмтэн зохиолч, найруулагч, урлаг судлаач Э.Оюун багшийн 100 жилийн ой тохиож байна. Э.Оюун багшийн бүтээл, орчуулсан зохиол, бичсэн жүжиг, дурсамжийнх нь тухай таван цуврал ном гаргах ажил ид өрнөж байна.

Саяхан Монголын соёл, урлагийн ажилтны баяр болсон. Өмнөх жилүүдийг бодвол нам гүм өнгөрчих шиг боллоо?

-Урлагийнхан өөрсдөө баярлаж чаддаггүй улс. Хүмүүсийг баярлуулах үүрэгтэй тул баяр ёслолын үеийг ажлаа хийж л өнгөрүүлдэг. Харин соёл урлагийн ажилтны өдрөөр өөрсдөө баярлахыг эрхэмлэдэг байлаа. Жил бүр тоглолт хийж, бөх барилдуулж, эх орон даяар тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд харьцангуй нам жим өнгөрүүллээ.

Уг нь тоглолтын хувцсаа өмсөөд төв талбай дээр цугларч, үзэгчидтэйгээ уулздаг байсан. Энэ жил багш нар ажил хаяад ийм боломж олдсонгүй бололтой?

-Манай баярын өмнөхөн багш нар ажил хаяснаас гадна ЗТХЯ –нд айхтар хэрэг гарлаа. Энэ хэргийн дараа Засгийн газар сахилга, хариуцлагын тухай ярьж эхэлсэн. Албан байгууллага бүрт үүрэг өгсөн. Тиймээс энэ жил УДБЭТ-т баярын хурлаа хийж, шагнал урамшууллаа өгөөд өнгөрсөн.

Соёл, урлаг маань дахиад л БСШУСЯ-ны мэдэлд ирчихлээ. Уран бүтээлч хүний хувьд үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Хүмүүсийн ёсзүйг бариулдаг, хэм хэмжээтэй байхад нь тусладаг ганц хүчин зүйл нь соёл, урлаг юм. Гэтэл энэ алдагдчихсан. Би Засгийн газрыг ойлгодоггүй юм. Соёлын яамгүй байж яаж соёл урлагийн тухай ярих гээд байгаа юм бэ. Боловсрол бол цар хүрээний хувьд том салбар шүү дээ. Хажууд нь манай салбар дэндүү жижигхэн. Энэ том салбарын далбаан дор аваачаад наачих юм.

Тэгэхээр урлаг хаягдаад байна гэж та хэлэх гээд байна уу?

-Боловсролын сайд ямар бүхнийг чадагч биш дээ. Боловсролоо ярьсаар соёл руугаа орж чадахгүй байгаа нь үнэн. Үе, үеийн сайдууд соёл урлаг ярьж байхыг та бүхэн харсан уу. Ц.Цогзолмаа ч ялгаагүй багш нараа л ярьж байна. Өнөөх л багш нарын ажил хаялт. Соёлоо анхаарахгүй байгаа учир өнөөдөр чих дэлсээд байгаа муухай хэргүүд гаарч байгаа юм. Яаман дээрээ гар зөрүүлнэ гэдэг соёлтой монгол хүний араншин мөн үү.  Хэрэв соёлтой төрийн албан хаагч байсан бол хэзээ ч ийм хэрцгий хэрэг хийхгүй.

Соёлтой хүн, төрийн албан хаагч бэлтгэхэд агентлаг төдийхөн багадаад байна уу?

-Соёл, урлагийг түгээн дэлгэрүүлж, асуудлыг нь ярих, цаашлаад шийдвэрлэхэд нэг агентлагийн хүч яагаад ч хүрэхгүй. Хэрэгжүүлэх гэчихээд бодлогын шатанд очихоороо алдаа хийчихээд байна.  Удахгүй сонгуулийн уур амьсгал орох нь. Тиймээс төрийн түшээд, томоохон намууд минь Соёлын яамаа эргүүлж сэргээж өгөөч. Уран бүтээлч бидэнд чинь энэ яам ус, агаар мэт хэрэгтэй байна.

Ядахдаа хуулиа батлуулахсан?

-Соёлын яамгүй болохоор бид хуулиа ч баталж чадахгүй байна. Өнөөдөр Боловсролын хуулийн шинэчлэл, эрүүл мэнд, барилгын тухай хуулийн шинэчлэл гээд яваад л байна. Соёлын хууль байдаггүй ээ.1990-ээд онд хэрхэн батлагдсан хэвээр. Хэрэв яам нь байсан бол хуулиа бариад оруулахад өөр шүү дээ. Бас нэг зүйл миний сонирхлыг татаад байдаг юм. Номын хууль, өв соёлын хууль, сэргээн засварлах хууль гээд дундаас нь жижиг, жижиг хууль салбарлаж гараад байх юм.

Гэтэл үндсэн барьж авах, том хууль нь алга. Танай холбоо сураг тавьж үзэв үү?

-Сураг тавихаар бэлдээд байна л гэх юм. Соёлын яамтай байх үед манай холбоо соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт байсан. Нэлээд дөхүүлсэн. Гэтэл яам нь татан буугдчихсан. Өнөөдрийг хүртэл Улсын их хурлаар ороогүй байна. Өнөөдөр бүх зүйл чөлөөтэй болсон нь сайхан. Хүссэн хүн бүр дуулж, бүжиглэж байна. Гэхдээ өндөр шалгууртай байсан соёл урлаг нэг шат доош буусан. Дахиад өндөр лүү тэмүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд яам нь, хууль нь, ёсзүй нь бидэнд хэрэгтэй.

Бодлогын хувьд ямар ч зохицуулалт алга бололтой?

-Соёлын дархлаа, монгол ёс заншил гэдгээ бид хэрхэн хайрлан хамгаалж үлдэх вэ. Яам, бодлого байхгүйгээс болж олон уран бүтээлчийн эрх ашиг зөрчигдөж байгаа нь нууц биш. Ядахдаа л үр хүүхэд минь аялгуут сайхан монгол хэлээрээ зөв ярьж, бичиж чадаж байна уу. Өчигдөр орой нь театрт жүжиг үзээд гарсан хүүхэд маргааш нь ангийнхантайгаа мэндлэх нь хүртэл өөр. Бид уг нь яамтай байж үзсэн. Одоо л өөрчлөлт ирэх байх гэж найдаж байсан ч юу нь болохоо байчихсан юм бүү мэд. Уран бүтээлчдээс ч асуулгүй татан буулгачихсан. Ер нь хатуухан хэлэхэд үе, үеийн Засгийн газар соёл, урлагийг дээрэлхэж ирлээ. Монгол Улс цирктэй байсан. Манай цирк шиг барилга дэлхийд ховор. Гэтэл Монгол Улсын урлагийн нэгээхэн түлхэц болсон энэ байгууллагын хувь заяаг яагаад нэг айлын эрх мэдэлд өгч байгаа юм бэ. Циркчидэд очих газар алга. Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино театр гэж байлаа. Бид хэзээ ч хүүхэдтэйгээ хамт суугаад том хүний кино үзэж байсангүй. Хэрэв соёл руугаа эргэж харж, анхаарал хандуулвал энэ олон гэмт хэргийн тоо багасна, хүмүүсийн ухамсар дээшилнэ. Би төрийн томчуудыг бүгдийг нь хулгайч гэж боддоггүй. Гэтэл өөрсдөө хурал дээрээ бие биенээ 76 хулгайчаа гээд л хашгираад байх юм. Тэр хүн ёс зүйтэй, соёлтой байсан бол ийм үгс амнаас нь гарах уу.

Хөрөнгө оруулалтгүй ганц салбар нь соёл урлаг гэх юм?

-Сумын төвийн клубт нэг дуу өндөрсгөгч авч өглөө. Хэдэн гэрэл нэмлээ гэхээс өөрөөр дээшилсэн зүйл алга. Ядахдаа л тэр тоног төхөөрөмжийг нь ажиллуулах боловсон хүчинг нь бэлдэх ёстой шүү дээ. Бидний үед театрын зураач гэдэг хүн гол багана байлаа. Одоо энэ мэргэжлээр хүн бэлтгэхгүй байна. Үүнээс болоод уран бүтээлчид загварын хувцас өмсч тайзнаа гарч байна. Орон нутгийн театрууд нь хотод ирэхээрээ хаана ч хамаагүй мөнгийг нь өгөөд л оёулчихдаг. Жүжигчин нь дурын хувцсаа өмсөх жишээтэй. Энэ чинь л мэргэжлийн уран бүтээлчдийг сайн дурын уран сайханч болгож харагдуулаад байгаа юм.Үүнийг барьж, хэм хэмжээг нь тааруулах үүрэгтэй газар нь Соёлын яам байх ёстой.

Мэргэжлийн урлагийн төлөөлөл болсон хамгийн том албан байгууллагыг та удирдаж байна. Яамтай, соёл урлагийн агентлагтайгаа хэр холбоотой ажиллаж байна?

-Манай байгууллагын хувьд анх байгуулагдсан үеэсээ үе, үеийн яамдуудтай холбоо, уялдаатай ажилладаг. Харин яг сүүлийн үед би агентлагтай холбоотой ажиллаж байна гэж үнэ­хээр хэлж чадахгүй нь.

Та Монголын соёл урлаг цэцэглэн хөгжиж байх үед уран бүтээлээ хийж явсан. Тэр үе сайхан байсан биз?

-Үнэндээ бидний муу хэлээд байдаг социализмын үед соёл урлаг хөгжиж байсан юм шүү. Сонгодог урлагийн театртай болтлоо хөгжсөн. Хөлийн хуруун дээрээ бүжиглэдэг дэлхийн сонгодгийг хийнэ гэхэд малчин төрхөөр нь төсөөлвөл хол хэвтэнэ. Гэтэл бодлого байсан учир бид алдарт “Хунт нуур”-ыг тэр үед тавьж чадсан юм. Дэлхийн алдарт Шекспир, Молер, Шиллер зэрэг зохиолчийг мэдэж байгаа нь тэр үед соёлын бодлого ямар өндөр төвшинд байсныг гэрчилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.141.60Tuya   • 2018, 10 сарын 1. 16 цаг 15 минут

Соёл урлаг ямар ч босгогүй болж хар зах дээр гарсан. Хэн дуртай нь алиалгчийн дүрээр соёл урлагийг доош нь татаж байна. Соёлын яам хэрэгтэй. Зорилго, бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлт чухал. Энэ хүний хэлж байгаа бүгд үнэн.

202.179.26.134Зочин   • 2018, 10 сарын 1. 11 цаг 48 минут

Icheechee urlag-n bie unelegchees dutahgui eree tseree aldsan luivarchid uls buzarlaj bgaa hognuud! songuuli monguul-n buzar bulaig gardan hiideg humuus bol bagsh urlag-n l bdag shuu dee!

124.158.106.141Зочин   • 2018, 10 сарын 1. 11 цаг 40 минут

Саяхан соёлынхны цалинг нэмлээ гэхээр цалингаа бодоод үзсэн чинь 20000 төг-р л нэмэгдсэн байна. Цалингийн сангий нь нэмээгүй болохоор хоорондоо хөлөө жийлцэх л арга хэрэглэсэн байна . Хөөрхий соёлынхныг доромжилжээ.

122.201.19.99зочин   • 2018, 10 сарын 1. 9 цаг 41 минут

Харин ч Урлаг -спортыг сайн дэмжидэг шүү нэг л их болсон болоогүй Гавьяат ардын болон баатаруудтай

103.57.92.206Зочин   • 2018, 10 сарын 1. 0 цаг 19 минут

өөрөө олигтой дүр бүтээсэн ч юм шиг солиордог байн ш дээ

122.201.22.67Онч   • 2018, 9 сарын 30. 23 цаг 37 минут

Хошин шог гэдэг хачин, марзан, утгагүй зүйл нь жинхэнэ урлагийг баллаж, нийгмийг бохирдуулж байна.Нийгэм ,хүмүүс, залуучууд эвдэрч, буруу үзэгдэл газар авч байгаагийн гол буруутан нь хошин шогчдын тэнэглэл,мөнгө хөөсөн завхрал юм. Аливаад хэм ,хэмжээ байх ёстой шүү.

78.250.187.133Зочин   • 2018, 9 сарын 30. 16 цаг 49 минут

enhbayriin bugs saltaag doloogchid zailaa

202.9.40.171Зочин   • 2018, 9 сарын 30. 15 цаг 55 минут

enxbayr dargiin ved saixan baijee

202.9.40.53зочин   • 2018, 9 сарын 30. 9 цаг 52 минут

Соёлгүй дарга сайдтай юм чинь соёлыг уландаа гишгэхээс яахав, Сайдад бас сайн хэрэлдэж чаддаг хүн томилсон учраас соёлын асуудал мартагдсан. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд нь энд тэнд очоод концерт үзлээ гэж мэдээлэл гардаггүй бодвол тухайн улсын томоохон театраар орж сонгодог хөгжим сонсох, дуурь балет үздэггүй түүнээс сэтгэлийн таашаал авч мэддэггүй нь харамсалтай. Тэд зөвхөн зоос л бодно.

175.193.236.105Зочин   • 2018, 9 сарын 30. 3 цаг 35 минут

Энхбаярын уед соел урлаг маань сайхан байсан шуу

202.9.42.96зочин   • 2018, 9 сарын 29. 19 цаг 16 минут

урлаг гэдгийг хэдэн кароке дуулдаг хүмүүсийг хэлдэг гэж манай томчуул гэх боловсроогүй түүхий манжингууд бодоод байна мөнгөнөөс өөр бодолгүй хөлдүү төмснүүд

116.44.154.116zochin   • 2018, 9 сарын 29. 15 цаг 38 минут

terii chn AH lustgasan bih ooroo ymar toriin ued soel urlagtai bisnaa martaj meden budilj hulchgar tsarailj hutsaad yahavdee chada n bival zah zeeliin urlagaa hogjuuleech uragiin orsoldoon gej medehgui duuriamal har baraan kinogoor duuren

64.119.22.132Зочин   • 2018, 9 сарын 29. 13 цаг 56 минут

bvvr sanaa amarshdee,soyoliin yamgvi ulsdaa bid...

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа46 минут 41 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа1 цаг 55 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл1 цаг 59 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 4 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 9 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 14 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 19 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 24 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 29 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 34 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 39 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 44 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 49 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 54 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав2 цаг 59 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв2 цаг 59 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 4 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 9 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 14 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 19 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 29 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 34 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 39 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 48 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 49 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 54 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”3 цаг 59 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 4 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 9 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.