10-р сарын 1
10 цаг 35 минут

Баяжуулах үйлдвэрийнхэн “Инновацийн баатар”-аар тодорч, 100 сая төгрөгийн урамшуулал хүртлээ

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг төгс хослуулж, оновчтой, эдийн засгийн үр ашиг авчирхуйц сайн  санал санаачилга, бүтээмжийг дээшлүүлэн  техник технологийн өндөр хөгжилд хүрэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос эхлэн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дөрөв дэх удаа болж буй энэ удаагийн зөвлөгөөн тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд менежментийн ухаан, ажлын арга барил, бизнесийн сайжруулалтын тэргүүн туршлагыг хуваалцахадчиглэсэн нь онцлог байв. Монгол улсын уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаач инженерүүдийн өргөн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш шинэ санаа, мэдлэгийг хуваалцан,  бүтээмж, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ололт амжилт, хүндрэл бэрхшээл, гарц шийдлээ ярилцсан нь зөвлөгөөний цар хүрээ, ач холбогдлыг  нэмэгдүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад хүлээн авсны 40 жилийн ойн босгон дээр бид өнөөдрийн  хөгжлийн түвшинд үнэлэлт өгч,  цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү үйл явцыг үргэлжлүүлж, тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн инновацид түшиглэн хөгжүүлэх вэ гэдгийг уул уурхайн эрдэмтэд, академич, судлаач инженерүүд та бүхний оюун ухаанд тулгуурлан нээлттэй солилцож байна” хэмээсэн нь зөвлөгөөний зорилго, үр өгөөжийг тодотгож өгөв. Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн  илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-эрдэнэ танилцуулж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэн оролцогчдод амжилт хүссэн. Мөн шинжлэх ухаан,үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Шинжлэх ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар гарын үсэг зурав. Энэ үеэр Академич  Г.Чулуунбаатар “Эрдэнэт үйлдвэр нь байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд төсөв санхүүгийн бүрдүүлэлтэнд ямагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ард түмний сайн сайхан амьдралын нэгэн бодит баталгаа болсон манай уул уурхайн дэлхийд данстай томоохон үйлдвэрийн нэг. Шинжлэх ухааны Академийн зүгээс тус үйлдвэртэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн буй” гэдгээ онцоллоо.

“Эрдэнэт үйлдвэр 40”  сэдвийн дор зохиогдсон 1000 инженерийн зөвлөгөөн “Тасралтгүй сайжруулалтын тэргүүн туршлага”, “Инноваци-Оюуны өмч” салбар хуралдаанаар үргэлжлэн, дүгнэлт зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг салбар хуралдааны даргалагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, Их барилгын асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар танилцуулав.

1000 инженерийн зөвлөгөөний шагнал гардуулах үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлийн тэргүүн, дэд байрын шагналыг гардуулснаар эхэлж, шинийг санаачлагч, манлайлагч, өсөх ирээдүйтэй инженер  техникийн ажилтнуудын урамшууллаар үргэлжилсэн. Харин дараа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Инноватор-2018” цомыг шинийг санаачлагч, оюунлаг шилдэг хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулах цаг мөч ирснийг хөтлөгч дуулгав.

Энэ удаа “Инноватор-2018” цомын эзнээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорсон.  Тус хамт олны санаачлан, хэрэгжүүлсэн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төсөл ийнхүү 2018 оны “Инновацийн баатар”-аар тодрох амжилт өөд хөтөлжээ. Инноватор цомын 2016 оны эздээр Ж.Ганзориг ахлагчтай “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлийн Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын хамтарсан баг шалгарч байв.

 

М.Балжинням

  

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

79.142.65.247Зочин   • 2018, 10 сарын 1. 14 цаг 20 минут

Энэ жил их онцгүй болсон шүү.

59.153.112.162Зочин   • 2018, 10 сарын 2. 16 цаг 48 минут

ИНДОНЕЗИЙН АРД ТҮМЭН РИОТИНТОГООС БАЯЛГАА БУЦААН АВЧ ЧАДЛАА! ХҮН БҮР ҮЗЭЭРЭЙ! #МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав: Шаардлагатай бол Оюутолгой төслийг зогсоож, гэрээг шинэчилнэ‼️Улсын Их Хурал, ЗГ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна‼️ Индонез Улс 25 жил үр ашиггүй ажилласан Grasberg ордын 51%-иа РиоТинтогоос салган авч чадлаа‼️ Ингэснээр баялгийн эзэд Индонези, индонезийн ард түмэн болж байгаа юм. 40% эзэмшигч Риотинто компани зөвхөн операторын үүрэг гүйцэтгэнэ. Грасберг бол дэлхийн хамгийн том алтны нөөцтэй ор

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа4 цаг 55 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа6 цаг 2 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл6 цаг 6 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв6 цаг 12 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ6 цаг 17 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 22 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ6 цаг 26 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ6 цаг 31 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном6 цаг 37 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ6 цаг 42 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй6 цаг 47 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ6 цаг 52 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ6 цаг 57 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 цаг 2 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 цаг 6 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 цаг 6 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 цаг 12 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 цаг 16 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 цаг 22 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 цаг 26 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 цаг 36 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 цаг 42 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 цаг 47 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 цаг 56 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 цаг 57 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон8 цаг 1 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”8 цаг 6 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй8 цаг 12 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт8 цаг 16 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө8 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.