10-р сарын 1
10 цаг 39 минут

Идээ ундааны соёл /28-30-р хэсэг/

Идээ ундааны соёл 28

 Цагаан идээний соёл

 Гүү барьж айраг исгэх уламжлалт ёс заншил маш нарийн бэлгэдлийн утгатай байдаг, тухайлбал, гүүний үрс гаргах (гүүгээ барьж, тавих) ёс нь адуун сүргийн өсч үржих, айраг нэрт ариун чанарт, амтат идээний аривжихын бэлгэдэл юм. Малчин ардууд (зарим их уугч) гүүний саамны хооронд арван литр айргийг өлхөн уучихна, найр дээр шахааны арван литрийн хултай айргийг хоёр гурвантаа амарсхийгээд нэг цаг орчмын хугацаанд залгилчихна. Зарим их аатай, шартай нэг нь “хулаар ярихгүй хувингаар ярина, хөнөгөөр ярихгүй хөхүүрээр ярина шүү” хэмээн ам гарч бооцоо тавьж ууцгаана. Айраг уухдаа айргийн хулыг ёроолд тултал уухыг цээрлэж, заавал хэдэн балгыг үлдээх ёстой нь сөн дундрахгүй байхын бэлгэдэл гэлтэй. Ер нь айраг найр дэлгэрсэн налгар цагаар нутгийн залуусын дунд орой ажлаа дууссаны дараа “айрагдах” гэж нэгэн сайхан зугаа буй. Голын, довын, айл саахалтын найр гээд зунжин, намаржин найрлана. Хуруу гаргах, дэмбээдэх, хуалах зэргээр талцах буюу нэг нэгээр тэмцэлдэнэ, бас харилцаа дууны тэмцээн хийж, бие биесээ “шогнойлгохыг” эрмэлзэнэ. Тэр их сайхан найрч хүн дээ гэж бие биесээ өргөмжлөнө. Айраг найр бол зөвхөн наргиан цэнгээний төдий зүйл биш, эвсэг найртай өөдрөг бадрангуй аж төрөхүйн нэгэн хэсэг болдог.

 Идээ ундааны соёл 29

 Цагаан идээний соёл

 Иймэрхүү айраг найрын цагаар хоол хийж идэхийг огт түвдэхгүй тул учир мэдэхгүй зочин гийчнийг өлсгөж мэдэх талтай. Харин өөрсдөө бол зунжин намаржин айрагдаад, тос дааварласан бор хүмүүс болчихоод л яваад байна. Ер нь монголчуудын айргийн соёл бол тусгайлан судлууштай сонирхолтой сэдэв билээ. Үүнд айлын гүүн зэлэн дээр очсон хүн уясан унаганых нь тоо, саадаг гүүнийх нь тоог асууж сураглаж болдоггүй. Зарим нутагт гүү барьсан айлд ороход “шавааны сандал” гэгч буй эсэхийг ажиж, мэдэж байхад илүүдэхгүй. Үүнийг үл мэдээчин юмуу анзааргагүй нэг нь энэ сандал суудлыг оноод суучих юм бол гэрт буй бүх хүнтэй хуруудаж, дэмбээдэж айраг уух учиртай болдог. Тэгээд хуруу гаргаж, дэмбээдээд хожигдох юм бол айргаа заавал уух торгуультай байдаг. Хатуу тоглоомтой ийм газар таарах юм бол танд тийм ч амаргүй болох буй заа. Чухам ийм болохоор нь л төвдүүд Монгол орныг “гүүний сүүгээр цэнгэгчдийн орон” гэсэн буй заа.

 Идээ ундааны соёл 30

 Цагаан идээний соёл

 Монгол угсаатны олон зүйл найр хуримын дотроос уламжлалт “Дөрвөн цагийн хуримын” гурав дахь нь болох “ногт сэргийн хуримын” өдгөө үед уламжилсан ул мөр нь боржигин овогтны дyнд ихэд дэлгэрсэн (1940-1950) ”унага тамгалах найр” болно. Энэ найрыг намар наймдугаар сарын дундуур, есдүгээр сарын эхээр хийдэг. Айраг нь багтах шингэх газаргүй болоод ирэхлээр сав суулгаа дундруулах гэж хоёр гурав хоног өдөр шөнөгүй найрладаг байв. Найрч өвөгчүүл энэ найрыг огт тасалж байсангүй. Түүнээс хойш намрын адаг сард түрүү цас ортол гүүгээ барьдаг айл ч бий. Энэ найр нь бусад найртай, дуу хуур, эрэмбэ дараа адил боловч эхлээд зэлнийхээ тэнд “тамганыхаа галыг” түлж, тамгаа улайсгаад, гүүгээ сааж, унагаа нэг хөхүүлээд, чадамгай улс нь зэлэнд буй ногттой унагыг нэг хүн нь дараад, нөгөө хүн нь тамгалаад байдаг. Тэгэхдээ хонгор юм уу хонгор халзан зүсмийн унагаар эхэлж байсан аж.

 С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 7 минут 55 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ12 минут 11 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ17 минут 11 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг22 минут 11 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2227 минут 11 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна32 минут 11 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд37 минут 11 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана42 минут 11 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга47 минут 11 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов52 минут 11 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо57 минут 11 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ1 цаг 3 минутын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 8 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 13 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 18 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 23 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 28 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 33 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 38 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 43 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 53 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 3 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 13 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 23 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 53 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 3 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.