10-р сарын 2
17 цаг 16 минут

"Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд"

Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:
«Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна»

Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:
«Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!»

Бас логиктой сэтгэхийг заасан:
«Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!»

Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:
«Орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!»

Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:
«Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!»

Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:
«Наад амаа хамхиад хоолоо ид!»

Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:
«Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!»

Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:
«За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа...»

Өөрийгөө анагаах шидийг заасан:
«Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм»

Маш уян хатан байхад сургасан:
«Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!»

Зайнаас мэдрэх увидаст сургасан:
«Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!»

Өндөр болгох эрдмийг заасан:
«Ногоо идэхгүй бол өсдөггүй юм»

Надад генетикийн үндсийг заасан:
«Аавынхаа аль мууг дуурайх юм даа!»

Биеэ зөв авч явахыг заасан:
«Эцэг шигээ аашлахаа боль!»

Байж болшгүй юманд итгэхийг сургасан:
«Би чамайг нэвт шувт харж байна шүү»

Бүх юмыг эерэгээр харахыг заасан:
«Гэр гэж нохойн хороо!»

Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:
«Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!»

Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:
«Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!»

Бусдад атаархахгүй байхыг заасан:
«Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий!

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.33Зочин   • 2018, 10 сарын 3. 23 цаг 23 минут

Хөөрхөн юм. Муу ээж минь зайлуул, аргаа барахаараа "Би юу удахав дээ, та нарт л хэрэгтэй гэсэндээ энэ" хэмээн өөрөө эхлэн уйлсанаар биднийг аль ч тохиолдолд буулгаж авдагсан.

66.181.160.103зочин   • 2018, 10 сарын 3. 8 цаг 57 минут

хэлдэг үгнүүд л байна. Нулимсаа гартал инээлээ. Сайхан байлаа.

95.82.135.130narsar   • 2018, 10 сарын 3. 0 цаг 17 минут

heeree eejuudiin surgaali mon bna gantsaaraa baahan ineelee

66.181.160.27Зочин   • 2018, 10 сарын 2. 22 цаг 17 минут

Хөөрхөн эвлүүлжээ, ёстой л тийм шүү. Нулимсаа гартал инээлээ :-)

66.181.186.76Зочин   • 2018, 10 сарын 2. 18 цаг 50 минут

Khukh mongol шиг хүмүүс л Монгол ялна энэ тэр гэж ярьдаг байх даа.

202.131.230.114taivan bai l daa   • 2018, 10 сарын 2. 17 цаг 48 минут

muulaagui ee. tsagaahan nargia l bn shde

87.97.123.231khukh mongol   • 2018, 10 сарын 2. 17 цаг 39 минут

chi mongolooroo setgej sur.Daraa ny eejiigee muul Adgiin khun eej aavaa muuldag yum Chi tednii neg ny yag mun

Шинэ мэдээ

Д.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ11 минут 56 секундын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая1 цаг 6 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.