10-р сарын 2
17 цаг 01 минут

Идээ ундааны соёл /31-32-р хэсэг/

Идээ ундааны соёл 31

 Цагаан идээний соёл

 Сөнг дүүрэн саагаад аваачихад гэрт улс цуглачихсан байна. Бэлдсэн гэрт хөрөнгөний эзэн зочдоо уриад найрын дарга, баруун зүүн аягачин, бас сөнчийг сонгоно. Сөнчин нь голдоо байж, баруун зүүн хоёр талын аягачин нь хоёр талаар дугараа тойруулна. Халбагаа дангаар хий гэх юмуу, хоёр юмуу гурван халбагаар хий гэх юмуу тэр бүхнийг найрын даргын хэлсэн ёсоор ёсолно. Эхлээд “аясын дугараа” гэж барина. Дараа нь “найрын гурван дугараа“ гэж барих бөгөөд эхний гурван дугарааг заавал тогтооно. Өвгөн настай хүнийг элдвээр шахдаггүй, харин ид дундын насныхнаар бол заавал тогтоолгоно. Найрын дарга “тэр ая барь, тэр хөг барь” гэхчлэн дуучин хуурчныг томилно. Хуурчин гэрийн эзний доор суух бөгөөд дуучин хуурчны доор сөхрөн суугаад “хөг нийллээ” хэмээн хуурчийг хэлэхэд дуулдаг. Найр ид дундаа орон чангараад ирэхлээр тамганы эхний ерөөлийг ерөөлчид айлтгана.

 Идээ ундааны соёл 32

Орой болохоор “сөн үдэлгэ” гэж өөр нэг ерөөл хэлнэ. Сөнгийн түрүүнд ”энх мэндийн баяр” дуулан, сөнтэй айрагнаас нь дүүрэн халбагадаж байгаад, хадагтай ерөөгөөд гурав самраад халбага (угалзын эвэр усгуур) дүүрэн айрагтай хамт хөрөнгөний эзэнд гардуулж өгдөг. ”Сөн үдэлгээний“ дараа сөнч гэрийн эзэнд сөнгөө шилжүүлж өгөхдөө, халбага дүүрэн айраг хийгээд ”за барьсан сөнгийн баярыг айлтгая аа” гэхлээр гэрийн эзэн хүлээж аваад, өөрөө аягалж ”баярын айраг“ гээд хүн болгонд хүртээнэ. Энэ найр боржигин найрын адил хатуу дэгтэй бөгөөд малгай хазгай, энгэр задгай, хөл сольж суусан, тал сольсон, чөлөөгүй гарсан, ая хөг барьж байхад тамхи татсан хүнд “шог хүртээнэ” (торгоно), ”дугараа ариусгана” (өнгөрсөн дугараануудыг нөхөж өгнө). Айраг тулчихлаа гэсэн мөртлөө яах ч үгүй байгаа хүнийг “говь горьдоолоо“ хэмээн шийтгэнэ.

 С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ2 минут 13 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ7 минут 13 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг12 минут 13 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2217 минут 13 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна22 минут 13 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд27 минут 13 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана32 минут 13 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга37 минут 13 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов42 минут 13 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо47 минут 13 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ52 минут 13 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга57 минут 13 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 3 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 8 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 13 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 18 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 23 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 28 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 33 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 43 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 53 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 3 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 13 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 43 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 53 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ1 сар 22. 0:03Кирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.