10-р сарын 3
15 цаг 10 минут

Идээ ундааны соёл /33-35-р хэсэг/

Идээ ундааны соёл 33

 “Унага тамгалах ерөөл” нь:

Түг түмэн өлзийвээр бүрдэгсэн

 Түгээмлийн хишиг чуулган хурияагсан

 Өрнөгсөн жилийн

 Өлзийтэй сайхан цог учрал бүрдэгсэн

 Чухмын сайн өдрийг

 Өнөөдрийн өдөр гэж

 Энэ буянт эдийг

 Эртнээсээ нааш

 Эзэн Чингисийн зохиогсон

 Эцэг авын байгуулагсан

 Эрдэнийн шинж бүрдэгсэн

 Эдийн тэмдэг бологсон

 Ийм их бат хүнд

 Баян тансаг тамганы

 Алдар их нэр нь ээ

 Аймаг хошуунд дуурсгал бологсон

 Асар олон дурсгалаар чимэгдсэн

 Асар сүр жавхлан нь

 Арван зүгтээ сацран дэлгэрэгсэн

 Толь шиг тов тодорхой

 Саруул сайхан тунгалаг билээ

 Баатар галвынхаа үед байгуулагсан

 Бат цагаан тамгаараа

 Бадарсан олон сүргээ тамгалаад

 Тамгалсан адуу чинь

 Талыг дүүрээд

 Тэмдэглэсэн сүрэг чинь

 Дэлхийг дүүргээд

 Энэ айлын хөгжих явдал

 Эрхтэй засгийн батжих явдал

 Энэ мэт бат зузаан

 Хүчин болон хөгжих болтугай!

 Энэ ерөөлийг бидэнд хэлж өгсөн Баярын Маналжав абугай, 1929 онд төрсөн, одоогийн Хэнтий аймгийн Дархан сум, хуучин Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошууны хүн. Найман наснаасаа өөрийн авга ах нар болох Агваан, Цэвэг, Жигжид, Загд нарын дөрвөн унзад лам нараар ерөөл заалган хэлж сурчээ.

 Идээ ундааны соёл 34

  Дээрх ерөөлийн утгыг бодолхийлж үзвэл, малын тамга бол эд өлгийн болон оюун санааны агаа их соёл, эртний удамшилт зүйл мөн бөгөөд тэр аймаг хошууныхан, тэдний удмынхан тийм ийм тамгатай хэмээн олноо дуурсгалтай, өөрсдөдөө дурсгалтай байдгийг өгүүлжээ. Түүнчлэн шинээр дарж байгаа тамганы дардас нь бүхэнд ил тод, ойлгомжтой байх ёстой гэсэн аж хэрэглээний санаагаа “толь шиг тов тодорхой, саруул сайхан тунгалаг” гэхчлэн уран найргийн хэлээр илтгэсэн байна. Чингээд энэхүү ерөөлийн хамгийн гол утга нь айл гэрийн бол адуу мал нь өсч үржиж, төр улсын бол үйл хэрэг нь бат зузаан, хүчин төгс байхыг зөгнөн бэлгэдэж байна.

 Идээ ундааны соёл 35

 Цагаан идээний соёл

 “Сөн үдэлгийн ерөөл” нь

Хөх сайхан тэнгэрийн ёзоороос

 Хөшиглөнхөн гардаг

 Хөвөн цагаан үүлийг

 Хөлгөлөнхөн явдаг

 Хөх халзан лууны дуугаар

 Хөгжиж орсон

 Хур борооны чийг

 Хурц нарны илчим ээ

 Хөрст алтан дэлхий дээр

 Жигдлэн ургагсан

 Цэцэг ногооны шимийг идэгсэн

 Адуу нэртэй, арслангийн шинжтэй

 Амьд чандмань эрдэнийн чанар бүрдсэн

 Адуу нэртэй гүүний чинь

 Саагаад авсан саамыг

 Зааны ширээр хөхүүр хийгээд

 Зандан модоор бүлүүр хийгээд

 Угалзын эврээр усгуур хийгээд

 Ум зандангаар хараа хийгээд

 Бузар орохгүй гэмээж нь

 Булган сүүлээр бөглөө хийгээд

 Эрдэнийн зүйлээс бөмбий хийгээд

 Идээний зүйлээс хөрөнгийг хийгээд

 Исгэж зассан

 Архад нэртэй

 Ариун чанартай

 Сархад нэртэй

 Сайхан бэлгэтэй

 Цэгээн өнгөтэй

 Цэнгэх бэлгэтэй

 Ариун чанартай

 Идээний маань дээжийг

 Алтан амсартай

 Алаг эрээн гангар шаазан

 Амсар нимгэнтэй

 Агар зандан хулнуудад

 Амсар тэгш мэлтэлзүүлэн дүүргэж

 Арван салаатай лянхуа цэцэг шиг

 Нарийн цагаан хурууны чинь үзүүр дээр

 Дэвшүүлэн бариулж байгаад

 Айлтгаж байдгий нь учир болбол

 Айл хөрөнгийн бэлгэ байна

 Ард олны журам байна

 Айраг найрын ёс байна

(Үргэлжлэл бий)

Энэ ерөөлийг бидэнд хэлж өгсөн Баярын Маналжав абугай, 1929 онд төрсөн, одоогийн Хэнтий аймгийн Дархан сум, хуучин Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошууны хүн. Найман наснаасаа өөрийн авга ах нар болох Агваан, Цэвэг, Жигжид, Загд нарын дөрвөн унзад лам нараар ерөөл заалган хэлж сурчээ.

С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор. 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.14ҮНЭНГ   • 2018, 10 сарын 4. 10 цаг 44 минут

дулдуй дулам юу мэддэгтээ худлаа солиорч байнаа,,,,их өрийг өрийг тэглэлээ,,гэж шоудахад чамаас өөр худлаа уйлж ,,Намбарвааны гутлыг долоосон хүн монголд байхгүй шүү, хар хуурамч бялдуучаа

103.212.119.140dulamiin naiz   • 2018, 10 сарын 4. 10 цаг 32 минут

bitgii khudlaan zalaad bai odoo khej medekhgui ym gargaj ireed l shal khudlaa

Шинэ мэдээ

Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа5 цаг 8 минутын өмнөБ.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай6 цаг 20 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ6 цаг 25 минутын өмнөХэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ6 цаг 30 минутын өмнөБНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ6 цаг 35 минутын өмнөХамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв6 цаг 40 минутын өмнөМонголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ6 цаг 45 минутын өмнөСирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна6 цаг 50 минутын өмнөГоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна6 цаг 54 минутын өмнөҮхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ6 цаг 55 минутын өмнөЭтиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ7 цагийн өмнөЦагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ7 цаг 3 минутын өмнөМУГЖ С.Жавхланг зодож явсан хөгжилтэй найруулагч7 цаг 5 минутын өмнөЖозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа7 цаг 10 минутын өмнөОддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна7 цаг 15 минутын өмнөЗагасчин айдас хүрмээр амьтдыг үзүүлдэг: Хүмүүс үүнийг дахин харахаас бэргэж байна7 цаг 20 минутын өмнөТүүхэн сүмд гал гарчээ7 цаг 25 минутын өмнөАжлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр7 цаг 30 минутын өмнө“Cheetah” робот сальто эргэж сурчээ7 цаг 35 минутын өмнөИлүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд7 цаг 40 минутын өмнөБ.Элбэрэлт Тусгай олимпоос Алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо7 цаг 41 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’7 цаг 45 минутын өмнөСирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна7 цаг 50 минутын өмнөЦаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо7 цаг 51 минутын өмнөЛиверпүүл ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв7 цаг 55 минутын өмнө“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ8 цагийн өмнөЦаасан онгоц нисгэх ДАШТ болно8 цаг 5 минутын өмнөУмард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай8 цаг 10 минутын өмнөЦэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна8 цаг 15 минутын өмнөДалай, тэнгис доторх хачирхалтай газрууд8 цаг 20 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.