10-р сарын 3
13 цаг 00 минут

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компаниуд хийгээгүй ажлынхаа төлөө хөлс нэхдэг

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар гэдгийг байшин орон сууц болон үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахаар зуучлалын компаниудад бүртгүүлчихвэл өөрсдийн оролцоогүй зар сурталчилгааг нь хийж борлуулж өгдөг газар гэж иргэд ойлгодог. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол байнга зарж борлуулахгүй, худалдаж авахгүй, зарим нэгний хувьд амьдралынхаа туршид 1-2 удаа л зарж борлуулдаг эсвэл худалдаж авдаг.

Иймд хүмүүс үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахдаа зуучлалын компаниар дамжуулвал хурдан зарагддаг гэсэн бодлын үүднээс тэдэнтэй гэрээ байгуулан байрны гэрчилгээгээ өгч заруулах гэрээ байгуулдаг. Харамсалтай нь зуучлалын компаниуд иргэдийн энэ бодол итгэл дээр хэрхэн тоглож мөнгө унагадагийг мэддэггүйгээс  зуучлагч компаниудын золиос болон өнгөрдөг байна.

Жишээ 1:

Би байраа зарахаар болж, зарим нэг газруудаар зар өгч байгаад зуучлалын компанид хандвал илүү хурдан зарагддаг гэсэн хүмүүсийн ярианд итгэн ийм компаниудыг судлаж байгаад олон жил ажиллаж байгаа туршлагатай гэдгээр нь “ОСМА”  компанийг сонгож, гэрээ байгуулан байраа заруулахаар болсон.

Гэрээ байгуулснаас хойш 1 сар болоход нийт 3 хүн ирж үзсэн ямар нэг идэвхтэй зар сурталчилгаа хийхгүй болхоор нь  өөрөө “Үнэгүй.мн” болон бас бусад сайтуудаар зар тавьж байв. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд зуучлалын компаниар дамжуулан нийт 5 хүн ирж үзсэн бөгөөд тухайн зуучлалын компани өөрийн сайтад тавьсанаас өөр ямар нэг зар сурталчилгааг хийгээгүй байх./Яагаад гэвэл өөр зар болон сурталчилгаа хийж байгаа мэдээлэл надад ирээгүй/

Харин “Үнэгүй.мн”  сайтад 14 хоног тутам дээш нь гаргаж тавихад 14 хоногтоо 10-аад хүн ирж үздэг байсан. Энэ зарын дагуу хүн ирж үзээд авахаар болж “ОСМА” ХХК-аас гэрчилгээгээ авъя гэтэл гэрээ маань 3 сарын хугацаатай хийгдсэн. Гэрээн дээр зуучлалын компаниас гадна өөрөө зарсан нөхцөлд ч гэсэн үнийн дүнгээс 2 хувийг тухайн компанид өгнө гэж байсан нь арай л дэндүү зүйл шиг санагдсан. Өөрөөр хэлбэл тэд хийгээгүй ажлынхаа төлөө хөлс төлөхийг үйлчлүүлэгчдээ гэрээгээр тулгадаг аж.

Хэрвээ идэвхтэй зар сурталчилгаа хийж миний байрыг зарж өгсөн бол би 2 хувийг шууд л гаргаж өгнө. Гэтэл өөрсдөө үйл ажиллагаа идэвхтэй явуулахгүй байж байгаад хүний өөрийн зарсан байрных нь үнийн 2 хувийг авна гэдэг арай л хэтэрсэн хэрэг юм.

Ингээд байрны гэрчилгээгээ авахын тулд арга буюу 2 хувийг өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Надаас гадна өөр олон хүмүүс ийм байдалтай тулгарч байсан байх. Өөрсдөө зарсан тохиолдолд ядахдаа 1 хувийг нь авдаг бол асуудалгүй баймаар байх юм. Энэ тал дээр ямар төрөөс тавьдаг хяналт гэж байдаг болов уу

Жишээ 2:

Би байраа зарахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг найзынхаа зуучлалын компанид хандсан. Мөн өөрөө зарын сайтуудаар болон таньдаг найз нөхдөдөө хэлж фасебүүкээр зар тавьж байсан. Би зуучлалын компанид байрны түлхүүрээ өгсөн учраас ирж үзэж байсан эсэхийг мэдээгүй. Надад ямар ч мэдээ, мэдээлэл өгөөгүй. Харин би байраа найз нөхдөөрөө дамжуулан борлуулсан. Хэрвээ тухайн компани байрыг зарж өгсөн тохиолдолд 1,5 хувийг өгөх байсан.Манай найз ажилладаг зуучлалын компани байгаагүй бол би хэдэн хувийг нь өгөх байсан байх. Ер нь зуучлалын компаниар биш өөрөө борлуулах нь арай хурдан юм байна лээ.

 

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.202сартуулын Б,Улаанхүү   • 2018, 10 сарын 6. 22 цаг 29 минут

тэр осма энэ тэр бол зүгээр л шулаачид энэ хашаа байшинг сонирхож бна өөрийн үндсэн эзэнтэй ярьмаар бна утасыг нь өгөөч гэхээр ердөө өгөхгүй тэнэг газар хувь эзэнтэй уулзаж тохиролцмоор байхад жинхэн садааны газар блаа шүү битгий ОСМА хандаж байгаарай хүмүүсээ зүгээр л ҮНЭГҮЙ,МН шүү тэр нь шулуухан байдаг юм

66.181.178.240Зочин   • 2018, 10 сарын 3. 20 цаг 15 минут

Naad zuuchlal hudlaa hzeech zarii gsn bodolgui.ashigtai bairlal bwl hudla tgj bgd oorsdoo hymdhan awdag yum shig bn

122.201.22.171Зочин   • 2018, 10 сарын 3. 16 цаг 35 минут

Bichig barimttai holbootoi margaan deer bid nar hariutslaga huleehgui geed site n deeree tavisan baihiig harj baisan. Hamgiin gol n hudaldagch hudaldan avagch taluudiin ersdliig haah yostoi bizdee. Tulburiig n dundiin dansand bairshuulah, ner shiljuuleh, geree contractaa yaj hiihev geed chuhal yumaa orhigduulchaad gyals munguu avah geel notariat yavii notariat yavii geed baihiin bainelee.

202.179.18.144аран   • 2018, 10 сарын 3. 16 цаг 22 минут

Уул нь цаг зав хэмнэсэн зөв л үйлчилгээ , зарим нь арай хэтрээд байгаа юмаа

66.181.161.103Зочин   • 2018, 10 сарын 3. 15 цаг 27 минут

үл хөдлах зуучын ажилчид зарна түрээслэнэ гэсэн заруудыг урж хуулж аваад явж байдаг нөхдүүд байна лээ. тэгээд оронд н манайд хандана уу гэсэн бичиг наагаад явж байдаг юм байна лээ. пиздаанууд ажил хийхгүй хүмүүсийн дунд ченж хийж мөнгө олох гэж л явдаг байхгүй юу

202.21.106.128ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 2018, 10 сарын 3. 14 цаг 47 минут

тэц4-ийн урд зам дагуу байрлалтай, агуулах оффисийн барилгатай, 1га аж ахуйн газар зарна. 88145555

202.179.27.254иргэн   • 2018, 10 сарын 3. 14 цаг 44 минут

оройтож мэдэж дээ Угаасаа л Хөрөнгө зуучлалын компаниуд чинь Ашиг хонжооны хойноос явна уу гэхээс Иргэд бидний Байрыг хурдан шуурхай борлуулах тал дээр О зогсолт ш дээ Эд нарт Найдаж байхаар ёстой тэр Үнэгүй мн Зар чинь Найдвартай

66.181.164.171irgen   • 2018, 10 сарын 3. 14 цаг 34 минут

luivar sh dee bas yne nemj zardag gej bgaa

202.126.89.21Luivarchid shyy!!!   • 2018, 10 сарын 3. 14 цаг 17 минут

Yl xodlox zuuchiin kompani bol tsever luivarchid shyy!!! Bair xashaa baishingaa ooroo zarsan ni ilyy xurdan naidvartai shyy xymyysee!!!

202.126.89.85Зочин   • 2018, 10 сарын 3. 13 цаг 59 минут

Eren survjlagagui setgyyl zyi iim ayultai bga sh dee zahialgaar bichij bgaa zyilee gazar deer ni ochiod yadaj neg udaa sudalj yzmeer yum daa

202.126.88.41Иргэн   • 2018, 10 сарын 3. 13 цаг 15 минут

Яг үнэн. Луйвар. Цагдаад өгөх хэрэгтэй

202.9.42.202сартуулын Б,Улаанхүү   • 2018, 10 сарын 6. 22 цаг 31 минут

яг зөв цагдаад өг

Шинэ мэдээ

Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа5 цаг 11 минутын өмнөБ.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай6 цаг 23 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ6 цаг 28 минутын өмнөХэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ6 цаг 33 минутын өмнөБНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ6 цаг 38 минутын өмнөХамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв6 цаг 43 минутын өмнөМонголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ6 цаг 48 минутын өмнөСирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна6 цаг 53 минутын өмнөГоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна6 цаг 57 минутын өмнөҮхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ6 цаг 58 минутын өмнөЭтиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ7 цаг 3 минутын өмнөЦагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ7 цаг 6 минутын өмнөМУГЖ С.Жавхланг зодож явсан хөгжилтэй найруулагч7 цаг 8 минутын өмнөЖозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа7 цаг 13 минутын өмнөОддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна7 цаг 18 минутын өмнөЗагасчин айдас хүрмээр амьтдыг үзүүлдэг: Хүмүүс үүнийг дахин харахаас бэргэж байна7 цаг 23 минутын өмнөТүүхэн сүмд гал гарчээ7 цаг 28 минутын өмнөАжлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр7 цаг 33 минутын өмнө“Cheetah” робот сальто эргэж сурчээ7 цаг 38 минутын өмнөИлүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд7 цаг 43 минутын өмнөБ.Элбэрэлт Тусгай олимпоос Алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо7 цаг 44 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’7 цаг 48 минутын өмнөСирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна7 цаг 53 минутын өмнөЦаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо7 цаг 53 минутын өмнөЛиверпүүл ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв7 цаг 58 минутын өмнө“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ8 цаг 3 минутын өмнөЦаасан онгоц нисгэх ДАШТ болно8 цаг 8 минутын өмнөУмард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай8 цаг 13 минутын өмнөЦэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна8 цаг 18 минутын өмнөДалай, тэнгис доторх хачирхалтай газрууд8 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.