10-р сарын 4
13 цаг 54 минут

Идээ ундааны соёл /36-37-р хэсэг/

Идээ ундааны соёл 36

 Цагаан идээний соёл

 “Сөн үдэлгийн ерөөлийн” үргэлжлэл нь:

  Гэрээр дүүрэн суусан

 Төрийн түмэн хүрээ болсон

 Төв шударгуу зантай

 Төвшин сайхан жаргалтай

 Аав, ээжий, ах, дүү нэр

 Агь, авхай нар

 Аячин, хөгчин

 Адуучин, хоньчин бүгдээрээ

 Энэ баян айлын

 Засмал найман талтай

 Завьяа дүнзэн туургатай

 Ган найман цагирагтай

 Гангар эрдэнийн дотортой

 Гал мэт бадранхан дүүрч

 Бадмаалянхуан цэцэг шиг

 Цацран дүүрч байдаг

 Баярын их манлай

 Бат өндөр цагаан сөнгийн чинь өмнө

 Бараалхаж очоод

 Айлтгаж байдгий нь учир болбол

 Араар суусан ах нар, дүү нэр

 Өврөөр суусан

 Үеийн сайхан нөхдүүд та бүхэндээ

 Нэгэн амаар хэлж

 Нийтийн сонорт хүргэе ээ

 Энэ айлын бат цагаан өндөр сөнг

 Түр өндөрлөж

 Түргэн саатуулж

 Даруй удаа

 Дахин сөгнөж

 Өнөө өгнөж

 Өглөө сөгнөж

 Барихын баярыг

 Нэгэн амаар хэлж

 Нийтийн сонорт хүргэж

 Мөргөж барьж

 Сөхөрч хүртэе яа

 гэхчлэн ерөөдөг аж. Гүүгээ тавьж, зэл, ногтоо хурааж, ирэх оны хөхүүрийн ам наашилтал энэ айлын бат цагаан өндөр сөнг “түр өндөрлөж” байгаа учрыг айлтгаж, монгол түмний бие, сэтгэл, оюуны цангааг тайлагч “цэгээн өнгөтэй цэнгэх бэлгэтэй” ундаагаа магтан цэнгүүлж байна [Дулам, Нандинбилиг 2007, 264-267]. Монгол орон даяар айргийнхаа сайхнаар алдаршсан газар бол Булган аймгийн Сайхан сум, Могод сум юм. Дээр үеийн Долоон хошуу даншиг наадам, цагаан сараар Богд хаан болон Их хүрээний ихэс дээдсийн уух айргийг Сайхан-Хулжийн голын адуучдаар исгүүлж аваачдаг, ууж цэнгэдэг байжээ.

 Идээ ундааны соёл 37

 Цагаан идээний соёл

 Гурван зөөлөн идээ нь бүтэх аргын хувьд хөөрүүлэн самарч загсаадаг өрөм болон хөндий сэрүүнд хураадаг зөөхий, хутган буцалгаж шүүдэг аарц цагаа, ээдүүлэн боож шүүрүүлдэг ээдэм гурав байна. Энд тайлбарлууштай нэгэн зүйл нь өрмийг зарим газар зөөхий хэмээн нэрлэх тул үнэндээ нэгэн идээний хоёр өөр дүр учраас хамтатган авч үзлээ. Өрөм бол олон үелсэн их идээний орой дээр цавцайн шаргалтаж, хүрсэн хүн болгон түрүүлж амсдаг, хүүхэд багачуулаас эхлээд шинэ юм болгоныг мялаадаг мялаалгын идээ юм. “Амьдын жаргал өрөм зөөхий”, “идээний дээж өрөм эдийн дээж хадаг”, “өрөмгүй идээ зуны зовлон, өөхгүй мах өвлийн зовлон” гэсэн цэцэн мэргэн үгс энэ идээний эрхэмлэг хүндлэлийг илэрхийлнэ. Өрөмийг буриадууд “үрэмэ” гэдэг бол Увсын баруун, баруун хойд нутаг, Говь-Алтайн баруун урд нутагт сүү хөөрүүлдэггүй байна.

 С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Роботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна3 минут 26 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд8 минут 26 секундын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана13 минут 26 секундын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга18 минут 26 секундын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов23 минут 26 секундын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо28 минут 26 секундын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ33 минут 26 секундын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга38 минут 26 секундын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ43 минут 26 секундын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв48 минут 26 секундын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ53 минут 26 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд58 минут 26 секундын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно1 цаг 4 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна1 цаг 9 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ1 цаг 14 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно1 цаг 24 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ1 цаг 34 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай1 цаг 44 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь1 цаг 54 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 24 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 34 минутын өмнөХакүхо аваргын ЖУДАГ10 цагийн өмнөКирибаяма Б.Лхагвасүрэн Монголын шинэ цолтон болох боломжтой боллоо1 сар 21. 22:05Хацү башё: Хакүхо аварга тэргүүлж буй 9 дэх өдрийн барилдаан1 сар 21. 21:31Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 21. 18:10Япон тэнгисийн нэрний асуудлаар хоёр Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна1 сар 21. 18:00БНАСАУ-ын төлөөлөгчтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй гэж нэрлэжээ1 сар 21. 17:55110 жилийн настай алдарт гурвалжин шоколадны бүтсэн түүх1 сар 21. 17:50Америкийн шинжээчид Оросын зэвсгийг цөмийн зэвсгээс ч илүү аймшигтай гэжээ1 сар 21. 17:45“Bohemian Rhapsody” киноны талаарх сонирхолтой мэдээллүүд1 сар 21. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.