10-р сарын 5
14 цаг 52 минут

Ж.Сауле: Цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор буудайн ургац буурах магадлалтай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа.

-   Ургац   хураалтын   үеэр   цаг   агаар   цочир   хүйтэрч тариаланчид хүнд байдалд орлоо. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-  Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган  тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний   ногоо,   30.1   мянган   тонн     тосны   ургамал,   86.3   мянган   тонн   малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон байсан юм. Гэвч энэ жилийн хувьд 5 дугаар сар бүхэлдээ хур тундас багатай, 6 дугаар сараас эхлэн Хөвсгөл, Булган, Увс аймгийн зарим бүс нутгаар хур тундас орж,  таримлын   өсөлт   хөгжилтөд   эергээр   нөлөөлж   эхэлсэн   хэдий   ч тариалангийн   гол   бүс   нутаг   болох   Сэлэнгэ,   Төв,   Дархан-Уул,   Архангай, Өвөрхангай,   Дорнод,   Хэнтий,   Сүхбаатар   аймгийн   нутгаар   7 дугаар   сарын   5-ныг хүртэл гандуу байсан нь ургацын төлөв болон болцод сөрөг нөлөө үзүүллээ. Түүнчлэн   8, 9 дүгээр сард хур дундас ихтэй, сэрүүн байсан нь ургацын болц,   жигдрэлтэд   сөргөөр   нөлөөлж   улмаар   үр   тарианы   хураалтын   ажил   9 дүгээр   сарын   15-ныг   хүрч   эхэлсэн   ч   өнөөдрийг   хүртэл   1-2   хоног бүтэн ажиллаж чадахгүй, ургац хураалтын ажил удаашралтай  байна.  Улсын   хэмжээгээр  9  дүгээр   сарын   30-ны   байдлаар   33.3   мянган   га-г ангилан хадаж, нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний   ногоо   тус   тус   хураан   авснаар   үр   тарианы   хураалт   22.1%,   төмс, хүнсний ногооны хураалт хэвийн буюу 81.1 %-ийн явцтай байна. Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн,  570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин, 3200 гаруй оюутан   залуус,   цэргийн   алба   хаагчид   гэрээгээр   ажиллаж   байна.  Ургац  хураалтын  ажлыг  14-21  хоногт  багтаан  гүйцэтгэх   техникийн боломж бүрдсэн байгаа.

- Хэр их ургац алдсан бэ? Яамны зүгээс энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-  Цаг  агаарын  төлөв   байдалтай  уялдуулан   ургац  хураалтын ажлыг   богино   хугацаанд  шуурхай  зохион   байгуулах,  төрийн   байгууллагуудын ажлын   уялдаа   холбоог   хангах  зорилгоор   Улсын   ургацын   комиссын   гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж албан даалгавар гарган үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ургацыг   хаягдалгүй   хураах   технологийн   нарийвчилсан     зөвлөмжийг эрдэмтдийн   оролцоотойгоор   боловсруулан    тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулав. Цаг   агаарын   хүндрэлийн   улмаас   орон   нутагт   үүсээд   буй   зарим тулгамдсан   асуудлыг   ажлын   хэсэг   томилон   ажиллуулах   замаар   шуурхай шийдвэрлэх,  ургацыг  малаас  хамгаалах,  хураалтын  ажилд  оюутан  сурагчдыг татан   оролцуулах   ажлыг   үр   дүнтэй   зохион   байгуулах   зэрэг   яаралтай хэрэгжүүлэх  арга  хэмжээний   чиглэлийг  тусгасан  ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын даргын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Үүссэн   нөхцөл   байдалтай   уялдуулан   ургац   хураалтын   ажлыг эрчимжүүлэх,   хаягдлыг   багасгахад   дэмжлэг   үзүүлж,   шаардагдах   шатахууныг ТЭДС-ийн   салбаруудаар   дамжуулан   50   хувийн   урьдчилгаатай   зээлээр   олгох ажлыг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ налсан тариа хураах иш  өргөгчийн  захиалгыг орон нутгаас авч ОХУ-аас нийлүүлэх, дотооддоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлээд байна. Аж   ахуйн   нэгж,   иргэдийн   үтрэм   дээрх   хүнсний   буудайг   ТЭДС   болон гурилын  үйлдвэрүүдэд   татан   авах  ажлыг  шуурхай зохион   байгуулах,   буудайн үнэ,   борлуулалтын   нөхцөлийг   харилцан   тохиролцох   боломжийг   бүрдүүлэх зорилгоор Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн ажлын уулзалтыг энэ сарын 28-ний өдөр Дархан хотод зохион байгуулав. Энэ  сарын  18-20   өдрүүдэд   орсон  цасанд  нийтдээ   80 шахам  мянган   га талбай өртөж, тариа налсан хэдий боловч өнөөдрийн байдлаар цас бүрэн хайлж хураалтын ажил эхлэж байна. Хүндрэлийн улмаас тодорхой хэмжээний хорогдол гарахыг   үгүйсгэхгүй.   Урьдчилсан   балансаар   17.6   мянган   га   талбай   тэжээлд шилжихээр   байсан   бол   энэ   сарын   18-20,   27-29-ний   өдрүүдэд   тохиолдсон   цаг агаарын   хүндрэл,   хүйтрэлттэй   холбоотойгоор   тэжээлд   шилжих   талбайн хэмжээ 30 шахам мянган га-аар нэмэгдэхээр байна. Тиймээс улсын нөөц болон аймаг  сумдын   аюулгүй  нөөцөд  ногоон  тэжээл   худалдан  авах  үүрэг   чиглэлийг аймгийн засаг дарга нарт хүргүүлж байна.

- Үр тариаг хатааж болно гэж байсан. Ийм боломж байгаа юу?

- Энэ намар хур бороо ихтэй, сэрүүн байгаа тул хураан авч буй үр тарианы ургац үтрэм дээр 17-20 орчим хувийн чийгтэй бууж байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд өөрсдийн үтрэмийн машин, техникийн боломжоороо чийгийг 16   хувь   хүртэл   буулгаад   гурилын   үйлдвэрүүд   болон  ТЭДС-д   нийлүүлж   эхлээд байна.   Энэ   жил   манай   ТЭДС-ийн   салбарууд   хатаах   төхөөрөмжөө   засварлаж хүчин  чадлыг   нь   нэмэгдүүлсэн   тул   19   хүртэл   хувийн   чийгтэй  буудайг  ямар ч асуудалгүй авч байгаа. Цас,  бороо  орсны  зэрэгцээ  хүйтэн  сэрүүн   байгаа  тул    ангилан   хадаж мөрөлсөн   тарианы   хаталт   удаан   байна.   Зарим   аж   ахуйн   нэгжүүд   мөрөлсөн тариаг эргүүлж хатаах арга хэмжээ авч байна. Гэхдээ 10 дугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутагаар цаг агаар тогтуухан, дулаахан байх төлөвтэй байгаа тул мөрөлсөн тариаг бүрэн хураах боломжтой гэж үзэж байна.

Үр   тариа,   төмс,   хүнсний   ногооны   дотоодын   хэрэгцээг хангахад хүндрэлтэй болсон байх?

- Ургацын  урьдчилсан балансаар 450.3 мянган тонн  үр  тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний   ногоо,   30.1   мянган   тонн     тосны   ургамал,   86.3   мянган   тонн   малын тэжээлийн ургамал тус тус хураан авч буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний   ногооны   56%-ийг   дотоодын   ургацаас   хангах боломжтой гэсэн   үзүүлэлт   гарсан байсан. Цаг агаарын хүндрэлтэй холбоотой буудайн ургац бага хэмжээгээр буурах   магадлалтай   байна.   Харин   төмс,   хүнсний   ногооны   хувьд   балансаар тогтоогдсон ургацаа бүрэн авах боломжтой.

- ОХУ-аас  улаан  буудай   авна   гэж   байсан.   Энэ   талаар   тодорхой мэдээлэл өгнө үү.

-  Импортоор   хүнсний   буудай   авах   асуудлыг   одоо   ярих   цаг   нь биш. Бид ургац хураалтын ажлаа дуусгаад буудайн борлуулалтыг ихэвчлэх үед нийт хураан авсан буудайн хэмжээ, үүнээс гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн буудай болон хүн амын хэрэгцээнээс дутагдах буудайн тоо хэмжээг тодорхой гаргаж байж дутагдах буудайг   импортлох  асуудлыг  ярина.  Тэр  болтол   буудайн  импортын асуудал яригдахгүй гэсэн үг.

Өнгөрсөн   хавар   Засгийн   газраас   тариалангийн   бүс   нутгийг тогтоосон. Үр дүн нь ямар байна?

-  Тариалангийн   үйлдвэрлэлийн   тогтвортой   хөгжлийг   хангах   зорилгоор Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг  үндэслэн эхний ээлжинд   Сэлэнгэ,   Төв,   Дархан-Уул,   Булган,   Архангай,   Өвөрхангай,   Хэнтий аймгийн  тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан Тариалангийн бүс   нутгийг   тогтоосон     шийдвэрийг   гаргаж,   хэрэгжилтийг   зохион   байгуулж эхлээд байна. Цаашид   орон   нутгийн   санал,   хүсэлтийг     харгалзан   тариалангийн   бүс нутгийг тогтоох ажлыг үргэлжлүүлэх бөгөөд, энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээд тариалангийн  бүс   нутагт эрчимжсэн  мал  аж  ахуйг  хөгжүүлэх  боломж бүрдэж, хөдөө аж ахуйн салбар нь жинхэнэ утгаараа “Хүнс экспортлогч улс” болох зорилт хэрэгжинэ гэж үзэж байна. Энэ жилийн хувьд  тариалангийн бүс нутгаас эхлэн талбайг хашаажуулах ажлыг   эхлүүлж,     тендерт   шалгарсан   аж   ахуйн   нэгжүүдтэй   гэрээ   байгуулан Сэлэнгэ   аймгийн   Цагааннуур,   Орхон,   Төв   аймгийн   Цээл,   Сүмбэр,   Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийтдээ 4.1 тэрбум   төгрөгийн   хөрөнгөөр   430.5   км   хашаа   барих   ажлыг   зохион   байгуулж байна.

- Тариалангийн талбайн хөрс доройтолд орсон гэдэг. Шинээр тариалалтын бүс газар тогтоох уу?

-  Тус   яамны   захиалгаар     2010   онд   тариалангийн   талбайн хөрсний   үржил   шимийн  иж   бүрэн   шинжилгээ   хийлгэсэн.   Тэрхүү   шинжилгээний дүнгээр   тариалангийн   талбайн   хөрсний     60   шахам   хувь   нь   үржил   шимийн доройтолд орсон гэсэн дүгнэл гарсан. Тиймээс бид Тариалангийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудад тариалангийн газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, иргэд нь   хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулахад чиглэсэн үйл ажилгагаанд  хөрөнгө  зарцуулах, таримлын зөв оновчтой  сэлгээг  нэвтрүүлэх, бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлж байхаар тусгаж өгсөн байгаа. Түүнчлэн тариалангийн талбай эзэмшигч аж ахуйн нэгж, иргэд нь хөрсний   үржил   шимийн  шинжилгээг  өөрийн  зардлаар   5   жил   тутамд  хийлгэж байхаар хуульчилж өгсөн. Харин   хөрсний   үржил   шимийн   доройтолттой   холбоотойгоор   шинээр тариалангийн бүс нутаг тогтоох тухай асуудал өнөө маргааштаа яригдахгүй.

-Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна вэ?

- Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 218 дугаар тогтоол,   түүнийг   хэрэгжүүлэх   ХХААХҮ-ийн   сайдын зөвлөмж, албан даалгавар зэргийг орон нутагт хүргүүлэн ажиллаж  байна.  Засгийн газрын ХЭГ-тай хамтран “Сахилга хариуцлагыг чангатгах тухай”   нэгдүгээр   албан   даалгаврын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл   ажлыг хангах асуудлаар "Цахим хурал" зохион байгуулав. Уг хурлаар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах  ажлын талаар   аймгийн удирдлагууд мэдээлэл хийв. Аймгийн Засаг дарга нар  сумдад  хадлан, гар тэжээл, хужир шүү бэлтгэх албан даалгавар хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна. Засгийн газрын дээрх тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас хуваарилсан  зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд зориулж 900.0 сая төгрөгийн санхүүжилт одоо болтол аймгуудад  олгогдоогүй байгаа, ажлын   гүйцэтгэлээр   санхүүжилтийг   олгох   асуудлыг   Сангийн   яамтай   хамтран зохицуулахаар ажиллаж байна.    Засгийн  газрын  тогтоолоор  аймаг,  сум, дүүргийн  өвс, тэжээлийн  аюулгүйн нөөцөд  25.9 мянган тн өвс, 14.7 мянган тн тэжээл  бэлтгэх  тоо, хэмжээг баталсан, одоогоор энэ ажил үнийн санал авах шатанд байна.  ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  ажлыг шалгах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх ажлын явцтай танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх   6 ажлын хэсгийг 10 дугаар  сарын 1-ний өдрөөс 15-ны хооронд 18 аймагт ажиллуулах тухай шийдвэр гарган, орон нутагт ажиллах удирдамж, чиглэл өгөв.

- Отрын бүс нутгийн бэлчээрийн даац ямар байгаа вэ?

- Бэлчээрийн даац, багтаамжийн талаар Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, харин нутгийн 40 шахам хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай,   Өвөрхангай  аймгийн  зарим сумын   нутгаар   бэлчээрийн   даац хэтэрсэн,  мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй  байгаа тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээлийг хангалттай бэлтгэх, өвөлжих малын тоог бууруулах зэргээр зохион байгуулах зөвлөмжийг орон нутагт өгөөд байна.Энэ   жил   ихэнх   нутагт   зуншлага   оройтсон   ба   бороо   их   орсон   газраар   лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тулгын ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даацад сайнаар нөлөөлсөн.  Бэлчээрийн   ургамалд   хөнөөл   учруулж   буй   үлийн   цагаан   огтоно,   царцаатай тэмцэх   ажлыг   зохион   байгуулснаар   энэ   онд   16   аймгийн   750.0   мянган   га   талбайг эргэлтэд орууллаа. Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 93 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах ажлыг зохион байгуулж, одоо ашиглалтад хүлээн авах  ажил явагдаж байна.

- Яамнаас “Хадлан, тэжээл 2018” уралдаан зарласан байна. Уралдааны талаар мэдээлэл өгнө үү?

- ХХААХҮ-ийн яамнаас орон нутагт мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй,   шуурхай   зохион   байгуулахын   тулд   малчид,   баг,   сум,   аймгийн   дунд   өвс, тэжээл   бэлтгэх,   өвөлжилтийн   бэлтгэлийг   хангах   “Хадлан   тэжээл-2018”   болзолт уралдааныг   зарлаад   байна.   Уг   болзолд   өвөлжилтийн   бэлтгэл   хангахад   байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион зохион байгуулсан, өвөлжих малын тоог бууруулж мал сүргээ эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан зэрэг үзүүлэлтүүдээр аймгийг 15.0 сая, сумыг 10.0 сая,   малчдын   бүлэг   хоршоо,   фермерийг   тус   бүр   3.0   сая   төгрөгөөр   урамшуулж,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.

-Шүлхийн вакцины нөөц ямар байгаа вэ?

- Монгол Улсын хэмжээнд 2018 он гарсаар 13 аймаг, нийслэлийн 56 сум, дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж нийт 709 өрхийн 11190 толгой мал эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, үүнээс 5567 толгой малыг зориудын устгалд хамруулаад байна. 2018 оны 10-р сарын 1-ний байдлаар хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа сум байхгүй байна. Улсын хэмжээнд 2018 онд шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг худалдан авалтаар 7,2 сая тун, буцалтгүй тусламжаар 1,6 сая тун хүлээн аваад байгаа. Уг вакцинаар шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор давхардсан тоогоор 20 аймгийн 160 орчим сумын 9,0 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулаад байна.

Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины нөөц өнөөдрийн байдлаар нийт 1,755 мянган тун хадгалагдаж байна. Үүнээс зүүн болон төвийн бүсийн эрсдэл бүхий аймгууд, мөн вакцины дархлааны хугацаа дуусч байгаа аймгуудын мэдрэмтгий 2,5 сая толгой мал сүрэгт дархлаажуулалтыг хийхээр төлөвлөж байна.

- УИХ-аас Малын эрүүл мэндийн тухай хууль болон Генетик нөөций тухай хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулиудын хэрэгжилт ямар байгаа вэ?.

- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл хангах төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-07 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. УИХ-ын 2018 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Мал эмнэлэг, үржлийн газрыг татан буулгаж Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Засгийн газрын 188 дугаар тогтоолоор УМЭАЦТЛ-ийг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлж, МЭЭСБУЛ, Биокомбинат ТӨААТҮГ-ыг тус тус татан буулгаж Биокомбинат, МЭЭСБУЛ УТҮГ-ыг байгуулсан.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах Засгийн газрын 9 тогтоол, захиргааны хэм хэмжээ тогтоох 24 журам, 6 заавар, 3 стандарт, 1 дүрэм, 1 шаардлага, 2 чиглэл, 5 жагсаалт, 7 төлөвлөгөө, 2 загвар хуудас, халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс сэргийлэх, тэмцэх 67 зааврын төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудаст байршуулан санал авах, олон нийтээр хэлэлцүүлэх, батлах, ХЗДХЯ-нд бүртгүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл хангах төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-07 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

- Мал эмнэлгийн байгууллагыг босоо тогтолцоотой болгоно гэж байсан. Өөрчлөлт оруулсан уу?

- УИХ-ын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанааар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан. Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтад “Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо нь улсын хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, лаборатори, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг, лаборатори болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүрдэнэ” гэж заасан. Засгийн Газрын 2018 оны 186 дугаар тогтоол гарсантай уялдан ХХААХҮ-ийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/115 дүгээр тушаалаар МЭЕГ-ын бүтэц, орон тоог баталж тус газар нь 4 газартай, 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаагаа явуулж байна. Харьяа байгууллага болох 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн лаборатори УТҮГ, Биокомбинат УТҮГ, Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори УТҮГ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа5 цаг 36 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.