10-р сарын 5
14 цаг 53 минут

Идээ ундааны соёл /38-40-р хэсэг/

Идээ ундааны соёл 38

 Цагаан идээний соёл

 Өрөм байлгахдаа хонь, ямаа, үнээний сүүг саасан даруйд цэвэр сайхан ширмэн тогоонд аргалын гал дээр дөвийлгөн хөөрүүлж, шанагаар олонтаа самран хөөсрүүлээд, зөөлөн галаар халаан халаасаар хөөсийг замхруулж цоохортуулан, улмаар нэгэн хэсэгтээ хөргөн тослогийг зузаална. Хөргөн завдасны дараа зөөлөн галаар бага зэрэг дүмбийлгэн өрмийг язлахгүйгээр дахин халаавал тослогийн хувь улам зузаардаг. Тэхлээр өрөм загсаана гэдэг бол сүүний тослогийн хувийг ялгаруулан авч байна гэсэн үг. Хамгийн сүүлд нь гал дээрээс тогоотой өрөм, сүүгээ өргөн авч, нэгэн хоног хэртэй эргүүлийн доод тавиур хавьцаа сэрүүн газар загсаахад “дээрээ дэн шаргал [өрөм], дундаа дун цагаан [сүү], доороо азай буурал [хусам]” болмуй. Энэ нь тогоотой өрөм, сүү, хусам гурвыг дээрээс дорогшид үелсэн байдлаар нь дүрсэлсэн монгол оньсого юм. Ийнхүү бүрэн зузаарч загссан өрмийг гэрийн эзэгтэй гараа сайтар угааж байгаад, хусуураар тогоо болон өрмийн нийлэх заагаар тойруулан хөндийрүүлээд, тэг голоор нь нэг нугаласхийн хамж аваад цэвэр таваг, модон байлгац, хөнөг саванд гарган авснаар энэ ажил өндөрлөнө.

 Идээ ундааны соёл 39

 Цагаан идээний соёл

 Сүү сааль элбэгшсэн үед олон жижиг төмпөн саванд сүүгээ хөөсрүүлэн зуухны таг дээр өрж тавиад доороос нь халааснаар том жижиг өрөм олныг загсааж болно. Өрмөө хамж авсны дараа сүүгээ өөр хувин саванд юүлээд, тогоогоо хусч, хусам гаргадаг. Хусам нь голдуухан хүүхэд багачуулын амсуурга болдог бөгөөд том хүнд өгвөл доортгон дооршаасан хэрэг болно. Тэр ч байтугай, төв халхчууд айлын эрх энхэр хүүхдэд тогооны ёроол хуссан хусам өгөхийг цээрлэдэг байв. Эндээс идээг үйлтгэх дэс дарааллаар бэлгэдлийг бүтээдэг нь бас дахин харагдаж байна. Хусам нь хар, бор, цагаан гэж ялгагдах бөгөөд бор хусмыг хоолонд зориулдаг бол хар хусмыг иддэггүй. Өрөмний өнгийг дарж борлуулах учир хусмыг өрөмтэй хамт хураадаггүй [Бадамхатан I, 1987, 170]. Зарим үед сүүг саасан даруй хөөрүүлэлгүй, түүхийгээр сэрүүн газар удаан орхимогц аяндаан цөцгийрсөн өрөм загсдаг учир бий.

 Идээ ундааны соёл 40

 Цагаан идээний соёл

 Монголын нутаг нутагт өрмийг бусад идээтэй хольцолдуулан олон төрөл зүйл идээ болгодог. Үүнд миний багадаа өглөөний аяганы хийц болгон идэж өссөн өрөм ээзгийн хутгамш / хутгууш бол бараг өдрийн өл даахаар хоол болдог. Түүнээс гадна ээзгий хавчсан өрөм, өрөм арвайн хутгамш, өрөм арвайн гурилын нухамш, өрөм чангаамлын хутгамш, өрөм хуурсан гурилын нухамш, чихэр хавчсан өрөм, ааруул хавчсан өрөм, цөрөм хавчсан өрөм, үзэм хавчсан өрөм, чавга хавчсан өрөм, тутрага хавчсан өрөм, шар будаа хавчсан өрөм, сэвэлгэнэ хавчсан өрөм, тэмээн хөх хавчсан өрөм, ямаахай хавчсан өрөм, мэхээр хавчсан өрөм, үүргэнэ хавчсан өрөм, гичгэнэ хавчсан өрөм, бурам хавчсан өрөм, жигнэсэн улалжтай өрөм, төмстэй өрөмний нухамш, хуйлсан өрөм, өрөм бажууны гурилын нухамш, өрөм гоёоны нухамш, гоёотой өрөм, жигдтэй өрөм, өрөм, жигдийн нухамш, чацарганатай өрөм, өрөм бүүргэний гурилын нухамш, өрөм гичгэнийн гурилын нухамш, халгайн гурил өрөмний хутгамш, өрөм шар бударганын гурилын нухамш, өрөм сулийн гурилын нухамш, өрөм цулхирын гурилын нухамш, өрөм гарсны [царсны үрийн] нухамш, божмогийн гурилтай нухамш, өрөм бажууны гурилын нухамш, өрөм туулайн бөөрний нухамш гэхчлэн үй олон төрөл зүйл буйн үйлтгэх аргыг өтгөс Г.Гонгоржав абугайн номоос үзмүү [Гонгоржав 2001, 443- 446]. Энэ бүхэн бол тухайн нутагт ургадаг ургамлын зүйлтэй шууд хамаатай идээнүүд болно.

  С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа4 цаг 27 минутын өмнөБ.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай5 цаг 39 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 44 минутын өмнөХэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ5 цаг 49 минутын өмнөБНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ5 цаг 54 минутын өмнөХамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв5 цаг 59 минутын өмнөМонголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ6 цаг 4 минутын өмнөСирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна6 цаг 9 минутын өмнөГоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна6 цаг 13 минутын өмнөҮхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ6 цаг 14 минутын өмнөЭтиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ6 цаг 19 минутын өмнөЦагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ6 цаг 22 минутын өмнөМУГЖ С.Жавхланг зодож явсан хөгжилтэй найруулагч6 цаг 24 минутын өмнөЖозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа6 цаг 29 минутын өмнөОддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна6 цаг 34 минутын өмнөЗагасчин айдас хүрмээр амьтдыг үзүүлдэг: Хүмүүс үүнийг дахин харахаас бэргэж байна6 цаг 39 минутын өмнөТүүхэн сүмд гал гарчээ6 цаг 44 минутын өмнөАжлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр6 цаг 49 минутын өмнө“Cheetah” робот сальто эргэж сурчээ6 цаг 54 минутын өмнөИлүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд6 цаг 59 минутын өмнөБ.Элбэрэлт Тусгай олимпоос Алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо7 цагийн өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’7 цаг 4 минутын өмнөСирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна7 цаг 9 минутын өмнөЦаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо7 цаг 9 минутын өмнөЛиверпүүл ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв7 цаг 14 минутын өмнө“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ7 цаг 19 минутын өмнөЦаасан онгоц нисгэх ДАШТ болно7 цаг 24 минутын өмнөУмард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай7 цаг 29 минутын өмнөЦэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна7 цаг 34 минутын өмнөДалай, тэнгис доторх хачирхалтай газрууд7 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.