10-р сарын 9
11 цаг 35 минут

Идээ ундааны соёл /41-42-р хэсэг/

Идээ ундааны соёл 41

 Цагаан идээний соёл

 Өрөмнөөсөө гаралтай зөөхий нь болохоор нойтон өрмийг хонины гүзээ мэтэд сайтар чихэж, хураагаад чийгнээс хөндий, сэрүүн газар удаан байлгавал исгэлүү эхүүндүү өвөрмөц амт орж, зөөхий болоод, хүйтэн цагийн аяганы хийцийн голыг нугалмуй. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын дөрөвдүгээр багийн өвгөн малчин Магван бугай надад хуучлахдаа “зудтай цагийн гурван сайн хоолны нэг нь зөөхий” гэсэн билээ. Хангайн зарим нутагт бол модон торх, сав суулгад хураах ч буй бөгөөд хонины гүзээнд хураасан нь илүү амт чанар сайтай болдог. Иймд зөөхий бол угтаа хонины гүзээнд амт оруулан хураадаг монгол нөөшийн (консерв) нэгэн зүйл, хахир хатуу цагийг өег зөөлөн давах өөг, өлссөн үед өег цатгалан байлгах амин дэмийн хуримт билээ. Зөөхийгөө хайлж хутгаж холиод хайлмаг хийж болно.

 Идээ ундааны соёл 42

 Цагаан идээний соёл

Зөөхийгөөр олон газар олон зүйл идээ үйлтгэх ёсноос үзвэл, зөөхий хуурсан арвайн хутгамш, халгайтай зөөхий, зөөхий бажууны гурилын хутгамш, зөөхий божмогийн гурилын хутгамш, цулхирын гурилтай зөөхий, зөөхий сулийн гурилын хутгамш, зөөхийтэй арвайн гурилын хутгамш, зөөхий хуурсан гурилын хутгамш, зөөхий агшаасан будааны хутгамш, зөөхийтэй хоног будаа, зөөхий хөх тариан замбааны хутгамш, зогоотой [хайлаасны үрийн] буцалгасан зөөхий, зөөхийтэй гичгэний бэрээс, зөөхийтэй амс, зөөхий сүүн хуруудын хутгамш, зөөхийтэй гичгэнийн хутгамш, зөөхийтэй тэмээн хөх, зөөхийтэй хошуу гурилын нухамш, зөөхий гурилын хайлмаг, зөөхий шар манжингийн хайлмаг, зөөхий шар луувангийн хайлмаг, зөөхий төмсний хайлмаг, зөөхий мэхээрийн гурилын хайлмаг, зөөхийтэй мантуу, зөөхийтэй өрөл, зөөхий гоёоны гурилтай хайлмаг [Гонгоржав 2001, 448- 450] зэрэг болно.

 С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ6 сар 17. 16:18Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №80 The Kinks, ‘You Really Got Me’6 сар 17. 16:15Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”6 сар 17. 16:10Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 сар 17. 16:09О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ6 сар 17. 16:05Таны заавал мэдэх ёстой 8 фэйсбүүк тохиргоо6 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.