10-р сарын 10
12 цаг 40 минут

Та үүнийг мэдэх үү: Хар ус нуур

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд 850272 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн, хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр “Агшаб” хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Энэ хоёр хэсэг нуурыг 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт “Лүн Юм” гэдэг нэртэй хоолой холбоно.

Хар ус нуурын усжих талбайн 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ. Гэвч тус нуурын эргэн тойронд 12 мянгаас дээш хүн ам оршин сууж, 700 гаруй мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ. Нуурын хөвөө орчмын айлууд зэгс хулсыг нь хайр найргүй устгаснаас болж Ховд, Буянт голын бургас бут сөөг багасан, нуурыг тэжээдэг олон салаа гол хатаж ширгэжээ. Үүнээс болж хорт өвсний тархац нэмэгдэн малын бэлчээр ч хомсдох аюулд өртөөд байгаа юм байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоолны хордлого гэж юу вэ4 цаг 24 минутын өмнөШакираг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгалаа4 цаг 33 минутын өмнөУтаанд хордсон иргэд мөнгөө эм тарианд зарцуулж байна4 цаг 43 минутын өмнө97 сургуульд мэдэгдэл хүргүүлжээ4 цаг 54 минутын өмнөИрэх оноос хэрэгжиж эхлэх ипотекийн зээлийн шинэ журам5 цаг 3 минутын өмнө“Facebook” 6.8 сая хэрэглэгчийнхээ хувийн зургийг алджээ5 цаг 14 минутын өмнөГадаад харилцааны сайд Катар улсад айлчилж байна5 цаг 28 минутын өмнөИнфляцийн өөрчлөлтийн шалтгаан5 цаг 43 минутын өмнөД.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ5 цаг 59 минутын өмнөАгаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалъя6 цаг 14 минутын өмнөTime: 2018 оны хамгийн ХАМГИЙН МУУ 10 дууг жагсаажээ6 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх эх орондоо иржээ6 цаг 43 минутын өмнөБруклин Бекхем шинэ найз бүсгүйтэй болжээ6 цаг 58 минутын өмнөТусгай зөвшөөрөлтэй газраас салют авна уу7 цаг 14 минутын өмнөХамгийн сүүлийн үеийн ТРЭНД нүүр будалтууд7 цаг 44 минутын өмнөҮслэг эдлэлийг арчлах чухал 10 зөвлөгөө8 цаг 14 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 44 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 13 минутын өмнөС.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.