10-р сарын 11
8 цаг 00 минут

Сурвалжлага: Ирэх сард ашиглалтад орох 100 жилийн ашиглалтын баталгаатай Яармагийн гүүр

Намрын шар нартай уралдан бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа газар гэвэл Яармаг орчимд л байна. Яармагийн гүүр ашиглалтад орох хугацаа хэзээ мөдгүй болчихож.  Цаад талын хугацаа ирэх сарын 30 гэж байна.  Уг нь төлөвлөгөө ёсоор бол ирэх оны эхний улиралд ашиглалтад өгөх товтой байсан ч  хугацаа хожиж ийнхүү наашилжээ. 

Гүүр ийм болно. Голын наад талдаа туннельтэй, харин цаад талдаа Яармагийн замыг Богдхан уулын арын замтай холбосон гүүрэн замтай болно

 Тэнд тэрэг техник хүн хүчний томоохон баг ажиллаж байна.  Ажлын талбар том, ихээхэн  орон зай эзэлсэн бүтээн байгуулалт явагдаж байгаа нь харваас илт. Яармагаас ирдэг замыг  Богд уулын арын замтай давхар гүүрэн замаар холбочихож. Одоо энд хучилтын ажил ид дундаа явж байна.  Харин голын наад талд замын болон туннель барих ажил өрнөж байна.  Үүнийгээ жаазан гүүр, тулгуур хана барих ажлууд  гэж тодотгоно билээ. Яармагийн шинэ гүүрийн бас нэг салаа урсгал нь III цахилгаан сатанцын баруун талаар явдаг замтай холбогдох  бөгөөд тэндээс ирсэн машин гүүрэн доорхи туннелээр гарч  Яармаг болон бусад чиглэлийн урсгалтай нэгдэх боломжтой болох юм байна.

Ашиглалтад ороод байгаа шинэ гүүр нь 250.2 метр урттай, 20.5 метрийн өргөн, дөрвөн эгнээтэй бөгөөд харин хуучин гүүрийг засварлаж дууссанаар нийтдээ 6 эгнээтэй болох юм байна.  Одоо хуучин гүүрийг засварлах ажил үндсэндээ хийгдээд  ихэвчилчихжээ.  Шинэ гүүр ашиглалтад орсноор хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч байгаа юм байна.

Ямартай ч Яармагт ойрын жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна. Түүнээс гадна Монголын анхны давхар зам гэж тодотгож болохуйц  байгууламж ашиглалтад орох гэж байгаа юм байна.

Өнгөрөгч оны гуравдугаар сарын сүүлчээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил эхэлж байснаас хойш жил гаруйхан хугацаа өнгөрчээ. Ажлын цар хүрээ ихтэй, инженерийн нарийн шийдэлтэй байгууламжийг ийм богино хугацаанд барьж байгуулна гэдэг амаргүй ажил.

Энэхүү Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа  “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20-р товчоо” корпораци ажиллаж байна.

Үндсэндээ энд дандаа хятад ажилчид ажиллаж байгаа харагдана лээ.  Энэ гүүрийг 100 жилийн баталгаатай хэмээн  тооцож төслийг хийжээ. Харин  зам гүүрийн барилгын ажлын чанарт “Эс Ар Пи Инженер консалтинг Монголиа” ХХК хяналт тавьж ажлын чанарыг нь үе шат бүрд баталгаажуулж байгаа юм байна.  Тус компанийн хяналтын зөвлөх  Кристиан Нойбауэр “Манай захиалагчийн тавьж байгаа гол шаардлага бол энэ гүүрийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлж баринх шаардлага байсан. Бүх тооцоо үндэслэлтийг бид 100 жилийн цаг хугацааг үндэслэн хийсэн. Манай ажил үүрэг бол энэ талбай дээр хйигдэж байгаа ажлын чанарыг баталгаажуулдах явдал юм. Тиймээс бид ажлын үе гат бүр дээр чанарыг баталгаажуулаад явсан. Энэ бол бидний энэхүү бүтээн байгуулалт дээр хийх ёстой ажил байгаа юм” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Яармагийн шинэ гүүр баригдсанаар Хөшигтийн хөндий шинэ нисэх буудал болон, “Чингис хаан” олон улсын онгоцны буудлын бүсэд шинээр баригдсан орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг үлэмж сайжруулах юм. Иргэдийн сэтгэхүйд хамгийн ойр утгаар нь авч үзвэл энэ хэрээр замын түгжрэл  багасна.

Ийнхүү Улаанбаатарчууд удахгүй шинэ гүүрэн байгууламжаа иж бүрнээр нь ашиглалтад хүлээн авах нь. Энэ бол энэ сонгуулийн хугацаанд Нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд  одоо Замын цагдаагийн гүүрэн гарц давхар замын ажил ид өрнөж байна.

М.Нэргүй

 

 

 

56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

56 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.195.137зочин   • 10 сарын 15. 22 цаг 58 минут

хятадууд бүтээн байгуулалт хийхдээ монголчуудаас илүү юм гэдгийг нлтдон харуулж бна .атаарахаад хужаагаас би илүү хийнэ гэж хэлчихэвдээ

78.245.100.57Za bolj dee...   • 10 сарын 12. 0 цаг 59 минут

Za humuusee.., bid er ni uurlaad uursaad biey biyendee muu erchim tsatsajaa eruusuu boliy.. ! Hiij l baina. bid harj bna. gol ni ter undsrn huulindaa uurchlult ntr oruulaad hariultsagiin huuliig hatuu bolgood mongoliin gazar baylag ard tumnii umch bnaa neg hunii umch bish ntr gesen huulia l uurchilchvul bidend bas gerel gegee bgaa. bidend bas ongolt bna. bid odoo uhaajij bna. harin ter hurdatstai hugjij irsen ornii bodlogiig l zuv duuraichiy.. terneeh ter europ ntr gj urt udaan hugjsun orontoi uursdiiguu duitsuuleed yaahav. tengerleg tumeeen.

139.5.218.128монгол хүн   • 10 сарын 11. 22 цаг 15 минут

home plazag нураах хэрэгтэй газрын албаны дарга бсан сандуйгийн найзынх юм бна лээ

139.5.218.128монгол хүн   • 10 сарын 11. 22 цаг 14 минут

хотын захиргааг яармаг ру нүүлгэхээ боль баянхошуу ругаа нүүлгэ тэнэг удирдагч нараа тэнэг хүнээр удирдуулах улс дампуурахын цондон

139.5.218.128монгол хүн   • 10 сарын 11. 22 цаг 10 минут

үнэхээр ажил хийж сурсан ард түмэн бол хятадбн ард түмэн гэхдээ энэ гүүр ашиглалтад орлоо гэхэд цахилгаан түгээх сүлжээний урд талын үам дээр маш их түгжирнэ тэнд бгаа автобусны буудлыг болих хэрэгтэй тэнд маш их түгжирнэ

103.111.68.3зочин   • 10 сарын 11. 21 цаг 08 минут

ажил хийж сурсан хүмүүс үнэхээр өөр юмаа нүдэн дээр л гялалзаж байна ярих биш хийх юм

175.112.12.45Зочин   • 10 сарын 11. 18 цаг 08 минут

Манай улс хөгжинөө. Хүн ам өсөхийн хирээр сайхан хот болно

85.170.131.47Зочин   • 10 сарын 11. 18 цаг 06 минут

neg muu guur barih geed sur gargaad chanar batalgaa puuh 100 jil genuu hugatsaanaas umnu gej yu yriad bainaa

66.181.185.159Зочин   • 10 сарын 11. 17 цаг 30 минут

сайхан гүүр болжээ,олон газар ийм гүүрүүд баривал төв замын ачаалал буурах байх даа

64.119.24.29Зочин   • 10 сарын 11. 17 цаг 18 минут

ЭДГЭЭР КОММЕНТООС АРД ИРГЭДИЙН СЭТГЭХҮЙ ХЭДИЙ ХИР БОХИРДСНЫГ ХАРЖ БОЛНО

66.181.191.171Зочин   • 10 сарын 11. 16 цаг 40 минут

МОНГОЛЧУУД УГААСАА ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ. ҮҮНИЙ БАТАЛГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН 97% АНХДАГЧ ТҮҮХИЙ ЭД БУЮУ БАЙГАЛЬД БАЙГАА БЭЛЭН ЮМЫГ БОЛОВСРУУЛАЛГҮЙ ШУУД ГАРГАДАГ. БАНХАР НОХОЙГОО ХИЛИЙН НОХОЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ ОРОСУУД 2 ЖИЛИЙН ӨМНӨ ИРЖ ЗААВАРЧИЛГАА ӨГЧ БАЙВ. МУ ТӨСВӨӨ ХЭРХЭН ТАНАХ ЗАРЦУУЛАХ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР ОУВС ЖИЛ БҮР ЗӨВЛӨГӨӨ АВДАГ. ИЙМ Л БАЙНА.

49.0.218.102Зочин   • 10 сарын 11. 16 цаг 22 минут

xiatadiin muj bolsnii exnii ilrel

103.111.68.3Зочин   • 10 сарын 11. 15 цаг 58 минут

if it were not Chinese involved, hmm Mongolians never gonna have this kinda bridge and never do it in time or prior

64.119.19.40Dash   • 10 сарын 11. 15 цаг 03 минут

Иймхэн жижигхэн гүүр өөрсдөө барьчихаж чадахгүй арчаагүй оронд амьдарч байгаадаа гутрах юм даа. Бусдын мөнгөөр бусдын хүчээр юм хийлгэчихээд бахархаад байх юм алга.

202.131.241.193Зочин   • 10 сарын 11. 13 цаг 35 минут

Сайхан бүтээн байгуулалт гэдэг нь яриангүй. Ядахад хэдүүлээ бүтээн байгуулалтыг улс төржүүлэхээ боливол яасан юм бэ. Улс төр гэхээсээ өмнө монголын хөгжилд ямар үнэ цэнэтэй, бидний амьдрах орчинд ая тух авчрах талаас нь эхлээд харцгаая.

202.179.27.138GREETING   • 10 сарын 11. 13 цаг 09 минут

SUPPORT CHINESE COMMUNIST PARTY

202.179.27.138Зочин   • 10 сарын 11. 13 цаг 21 минут

ДУНДАД УЛСЫН(ХЯТАДЫН) ЭВ ХАМТ(KОММУНИСТ) HАМ ХЯТАД МОНГОЛ ЭГЧ ДҮҮГИЙН БАРИЛДЛАГА МАНДТУГАЙ!

202.179.27.138Зочин   • 10 сарын 11. 13 цаг 21 минут

ДУНДАД УЛСЫН(ХЯТАДЫН) ЭВ ХАМТ(KОММУНИСТ) HАМ ХЯТАД МОНГОЛ ЭГЧ ДҮҮГИЙН БАРИЛДЛАГА МАНДТУГАЙ!

66.181.160.16Зочин   • 10 сарын 11. 13 цаг 03 минут

Gereltei medee unshih saihan bna shu

202.179.27.138Зочин   • 10 сарын 11. 12 цаг 50 минут

ENE GYYRNEES BOLJ MONGOL ULS HYATADIN MEDELD BYREN SHILJIH BAIHDAA,TEGEED BAS 60 TERBUM MAN BUYU HYATADIN KOMMUNIST NAM MANDTUGAI,,

202.179.27.138L   • 10 сарын 11. 12 цаг 49 минут

YAS YUMDEEREE 60 TERBUMIN JINHENE ZAHIALGACHID NI HYATADIN KOMMUNIST NAMIN MUNGU YUM BAIGAAN,TEGEED NAAD HEDEN MONGOL NERTEI TSAGDAA TAGNUUL SHYYH CHINI YUUCH HIIJ CHADAHGUI YAAHCHGUI BAIGAA BIZDEE,HERVEE TER 60 TERBUMD GAR HURVEL HOINOOS NI ALUURCHIDAA YAVUULNASHUUDEE TEGEED AIGAAD MONGOL TSAGDAANUUD CHINI SHEESEE GOIJUULAAD SUUJ BAIGAA BAIHGUYU..

202.179.27.138Зочин   • 10 сарын 11. 12 цаг 38 минут

GANTS GYYR BARIAD ENE ULS BUREN DAMPUURAH BIZDEE

182.160.37.146Z   • 10 сарын 11. 12 цаг 31 минут

Өдрийн мэнд зүгээр л аятайхан гүүр болсон байна шдээ, Эргүү малнууд АН МАН гээд тэнэгтээд байх юм.

124.158.93.7ган   • 10 сарын 11. 12 цаг 06 минут

Бүтээн байгуулалтын сайхан ажил. Чанартай сайн барьж чадвал монголчуудад л хэрэгтэй. Хөрөнгө хүчээ төвлөрүүлээд удирдлага зохион байгуулалтыг нь сайн хийгээд бүгдээрээ нэг зүгт зүтгэвэл бид амжил гаргаж чадна. Ямар ч сайн сайхан зүйл хийсэн муулхаас өөр зүйл хийж чаддаггүй нөхдүүдийн амьдрал муу байхаас яахав. Яг үнэндээ энэ их муучлагдыг бүгдийг нь нэг бүрчлэн шалгаад үзвэл тэдний ихэнх нь хөөрхий хэцүү амьдралтай улсууд байх бөгөөд өөрсдийнх нь ядруу байдал хэн нэг бусдаас болсон мэт боддог сайн яваад байнга атаархаж явагсад байгаа даа.

203.91.118.180Зочин   • 10 сарын 11. 11 цаг 31 минут

баярлах нэг хэрэг. гүүрийг хэний мөнгөөр хэн барив үүнийг тунгаан бодоцгоо монголчуудаа. Хятадын үндсэн хуульд хятадын хөрөнгөөр барьж байгуулж байгаа бүтээн байгуулалт хятадын төрийн өмч гэж заасан байдаг. Төрийн өмчөө цэргийн хүчээр хамгаална гэсэн заалттай. Зээлээ төлж чадахгүй бол хэнийх болох нь тодорхой шүү дээ. Адаглаад төлбөр аваад эхлэнэ

202.21.106.137ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 10 сарын 11. 11 цаг 30 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай, 1га ажахуйн газар зарна. Зууч биш. Ажлын цагаар утсаар лавлана уу. Утас 88145555

43.228.131.229Зочин   • 10 сарын 11. 11 цаг 14 минут

"Энэ бол энэ сонгуулийн хугацаанд Нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг" ч гэх шиг. Сонгуулиа аваад зайлаач. Зүгээр ч нэг юм хийж болохгүй, мэдээ бичиж чадахгүй.

202.131.249.202Өлзий   • 10 сарын 11. 14 цаг 55 минут

харин тийм шүү. уншаад яг дуусдгийн даваан дээр тэнэгтчих юм аа. сонгууль биш Монгол улсын л хөгжил шүү дээ. Энэ сэтгүүлч нар арай юм аа бас. Захиалгаар л ингэж бичиж байгаа даа гэж.

122.201.23.99Зочин   • 10 сарын 11. 10 цаг 49 минут

Шинэ нисэх хүртэл замын дагуухи газрууд тэр чигээрээ бүгд худалдагдан олгогдсож эзэнтэй болсон байгаа. Энэхүү газрыг ашиглаж дуусах үед Яармагийн зам хотын хамгийн аюултай түгжрэлтэй хэсэг болж хувирна, яагаад гэвэл хотын бусад хэсэг шиг олон оролт гаралтгүй зөвхөн Туул голоороо дамждаг учраас. Иймд хотыг нисэх буудалтай холбосон энэ бүх улсын жишгээр стратегийн чухал ач холбогдолтой замыг ирээдүйн том түгжрэлээс бага ч бол ангижруулахын тулд хотын захиргаа энэ тэрийг тийшээ нүүлгэнэ гэдэг том тэнэглэлээ болих хэрэгтэй хотын дарга аа.

59.153.115.70Зочин   • 10 сарын 11. 10 цаг 41 минут

Энэ ажил дээр битгий нам зам лам ярьж тэнэгдээд бай. Иймэрхуу гуурт байгууламжыг негее Со нар маш хурдан барьж байгуулж дуусахыг харж л явлаа.

139.5.216.89Зочин   • 10 сарын 11. 10 цаг 39 минут

Богд уулын ёроолд нэг гүүр хөнгөлөлттэй зээлээр баригдаал биз юун нам мам болоод хэрэлдээд явчихваа .

202.180.216.19Зочин   • 10 сарын 11. 10 цаг 37 минут

Хэдхэн жилийн өмнө Энхтайваны гүүрийг засварласан Хятадын Бээжин хотын компаний захирал ***** " Бид Энхтайваны гүүхийн засварт 50 жилийн батлагаа өгч байна" гэж донгосоод байсан. Удалгүй 4 жилийн дараа монголчууд урд баганыг нь бэхжүүлэх ажлыг хийсэн, одоо ч хойд буюу хот руу ордог хэсгийн зүүн талын асфальт гэж авах юумгүй бөөн булдруутай байгааг бүгд л мэднэ дээ. Одоо бас 100 жилийн баталагаа гэчихжээ бас ... Яг итгэлээ ш дээ ...

122.201.24.139Ммол   • 10 сарын 11. 10 цаг 15 минут

МОНГОЛ ХҮН БААХДАА ХҮРТЭЛ МОРЬ УНАНА ЭНЭ НЬ БИДНИЙГ АЖИЛГҮЙ ТЭВЧЭЭРГҮЙ БОЛГОСОН.

66.181.169.110би   • 10 сарын 11. 10 цаг 09 минут

Сайхан бүтээн байгуулалт болж байна. Хийхээр хийлээ гэх, хийхгүй болохлоор хийсэнгүй гэх. Хэргээр ийм явуулга явуулдаг байх аа. Зарим нь хийлгэхгүй байх, алдаа гаргуулж байх санаатай байдаг юм шиг байгаа юм шиг ээ.

182.160.36.94Зочин   • 10 сарын 11. 9 цаг 50 минут

мөнгө идэж хулхидсан АН-ханы хийсэн хулхи замууд эвдрээд дууссан.

66.181.191.171Зочин   • 10 сарын 11. 9 цаг 47 минут

Хөөе малнуудаа ардын нам ардчилсан нам гэж малтахаа больж үз. Та бидний татварын мөнгөөр барих ёстой юмыг хийж байхад магтаж энэ тэр. АН МАН МАХН гээд ер нь НАМ гэдэг бол хувалз, хар шар феодол, ялзарсан капитализм, дарангуйлагч коммунизм болчоод байна. СЭРЖ ҮЗ оркуудаа.

66.181.161.43Зочин   • 10 сарын 11. 9 цаг 42 минут

Энэ 2 гүүрнээс бусад замыг АН-ынхан түрүүнд хийчихсэн шүү

43.242.241.86ӨР 30 САЯ ДОЛЛАРААР НЭМЭГДЭВ   • 10 сарын 11. 9 цаг 58 минут

Хийж бүтээж байгаа нь сайн боловч өр нэмэндэж байгаа нь харамсалтай. Энэ их баялагтай байж, өөрснөө зээлгүйгээр барих хөрөнгө, мөнгөтэй болмоор байна шүү.

66.181.184.73Зочин   • 10 сарын 11. 9 цаг 25 минут

Ганбат сайд байхдаа энэ ажлыг гялзуулсан мэргэжлиын мундаг рүн юм

66.181.161.113Мма   • 10 сарын 11. 9 цаг 36 минут

Битгии шаа ***** минь тр ганбаттгаа монголоос зайл

202.131.225.249Зочин   • 10 сарын 11. 9 цаг 23 минут

Маш сайн байна сайхан бүтээн байгуулалт болж байна лээ АН хулгайчууд яаж ч муулаад харлуулаад энэ бодит зүйлийг яаж чадахгүй л дээ Нэрээ баабар гуай мянганы замыг мянгуужингийн үлгэр гээд л байдаг байсан одоо харин замын хажуугаар л явдаг болов уу

122.201.28.8uuganaa   • 10 сарын 11. 9 цаг 22 минут

zamiin tsagdaagiin dergedeh gvvr tvr hugatsaanii undur urtugtei ajil bolloo, gvvrnees unguruud HOMEplazad tulna, tegeed yaah uu? iim l yum hiij bna daa, Home plazag buulgah bsan yum, ugaasaa 60n terbumiin hamaaraltai barilga

202.70.47.158Цогт   • 10 сарын 11. 9 цаг 21 минут

Ардын намынханд баяр хүргье. Ардчилсан намын луйварчид ийм юм хийж чадахгүй.

202.131.7.6811   • 10 сарын 11. 9 цаг 41 минут

harin ch BatUuliin ued hotiin zamiig zassanii huchind ene zeregtei bgaa shuu. hunii hiisen yumiig nam gelgui harj sur

183.81.171.2Зочин   • 10 сарын 11. 8 цаг 58 минут

япон, хятад гэх мэт эдгээр улсууд үнэхээр хөдөлмөрч,хариуцлагатай улсууд. сайхан зам болох нь БРАВО

66.181.169.66Зочин   • 10 сарын 11. 8 цаг 52 минут

сайхан юмаа.. ер нь одооноос хотоор дайран өнгөрөх төмөр замаа богд хан уулынхаа урдуур гаргах ажилаа хийвэл зүгээр биш үү

203.91.115.45СҮ.БАТБОЛД   • 10 сарын 11. 8 цаг 46 минут

ЯАРМАГТ ГҮҮРТЭЙ БОЛЛОО ГЭЭД ХОТЫН ТӨВД ТҮГЖИРЭЛГҮЙ БОЛЧИХГҮЙ. СҮ.БАТБОЛД ИРЭХ ЖИЛ ЭНЭ ЗАМААРАА САЛХИ ТАТУУЛАН ИНЭЭД АЛДАН ДАВХИАД Л........БАТБОЛДЫН УУШИГ НЬ ҮНННЭН ЦЭВЭРХЭН.....ЯМАР Ч УТААГҮЙ ГАЗАР ШИНЭ ОФФИСТ СУУЖ БӨГСӨӨ ДУЛААЦУУЛААЛ.........640 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ 3 ЖИЛ ДАМНУУЛАН БАРЬЖ БААХАН ХҮҮХЭД СУРГУУЛЬ ХАЙЖ БАЛАРЧ БАЙХАД СҮ.БАТБОЛД ӨӨРИЙНХӨӨ СУУХ ОФФИСИЙГ ----НААДМЫН ДАРАА УГСРАЛТЫН АЖЛЫГ НЬ ЭХЛҮҮЛЭЭД ОДОО ДОТОР ЗАСЛАА ХИЙЖ БАЙНА Ш ДЭЭ!!! ------СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ИНГЭЖ ХУРДАН МӨНГӨ ТӨГРӨГИЙГ НЬ ШИЙДЭЭД ХУРДАН БАРЬДАГ БОЛО

122.201.23.190Зочин   • 10 сарын 11. 10 цаг 38 минут

bi bas yag ingej bodoj bailaa end guur barilaa geed hotiin tomiin tugjrel bagasahgui.yaahab medeej guurtei bolj bgaa n sashaaltai l ym

103.9.90.2Зочин   • 10 сарын 11. 8 цаг 44 минут

Bid uursduu iim guur barij chadahgui grjuu. Zeel abaad tegeed gadaad humuuseer bariulaad yamar utga bna aa

183.177.97.70zochin   • 10 сарын 11. 10 цаг 42 минут

mongolchuud zalhuu ajilgvi geed ybaad bna ajil olood ogoh.r tsaling golood hiihgvi. vnheer yana

124.126.2.114yu meddeg chadag er ve!!!   • 10 сарын 11. 10 цаг 33 минут

Ta zam guuriin tiim sain mergejilten baisan yum bol odoo haramsaj baihiinhoo orond ooroo tosol hotolbor hiigeed ajlaa udirdaad hiichihgui yasasan yum. Amtai bilee geed l yu ch medehgui,chadahgui baij hamaa hamaagui burj huurmag dureer hudal tseterhej taarahgui eeyu

103.9.90.50Зочин   • 10 сарын 11. 9 цаг 19 минут

Бид суралцаж байгаа.

103.9.90.50Зочин   • 10 сарын 11. 8 цаг 37 минут

МАШ САЙХАН ЗАМ БОЛОХ НЬ...

64.119.16.246Зочин   • 10 сарын 11. 8 цаг 39 минут

ХОЁР ГҮРНИЙ ХУДАЛДААНЫ ДАЙН "17-ХОН" ТЭРБУМ ДОЛЛАРААС БОЛЖЭЭ, ГЭТЭЛ ОЮУТОЛГОЙ !!! АНУ-Хятадын худалдааны дайн гэж үйл явц сүүлийн хэдэн сар дэлхийг донсолгон дуулиан болж, олон улсын эдийн засагт нөлөөлж байна. Үүнийг тоогоор авч үзвэл: АНУ Хятадын бараанд 20 ТЭРБУМ ДОЛЛАР, харин Хятад эсрэг нь АНУ-ын бараанд 3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН гаалийн татвар ногдуулна. Дэлхийн 2 том эдийн засагтай улсын хооронд 17 ТЭРБУМ ДОЛЛАР дээр том маргаан болж байна. Гэтэл ОЮУТОЛГОЙГООС аль хэдийн 26 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛГАА алдчихаад юу ч болоогүй мэт байгаа БАЯЛГИЙН Э

202.21.106.103🇨🇳 China   • 10 сарын 11. 8 цаг 21 минут

China ch xychirheg uls ium aa,xariutslagatai,xodolmorch mundag xymyys shyy,Manai tender avaad ajil unagadag nam dagasan kompaniud ednees suralts!

202.179.31.57иргэн   • 10 сарын 11. 20 цаг 45 минут

Хятад барилгачнаас суралцахын оронд АН МАН болоод хэрэг байна уу, монголчууд үнэхээр хүн чанаргүй атаа жөтөөнд автсан өчүүхэн улс болжээ...харамсалтай л байна өөрснөө юу ч хийж чадахгүй хүний хииж бүтээж буйд үхтлээ дургүйцдэг... мал гэхээс өөр юу гэхэв дээ

Шинэ мэдээ

О.НАСАНБУРМАА ШИГШЭЭ БАРИЛДААНД ШАЛГАРЛАА3 цаг 19 минутын өмнөО.Насанбурмаа хагас шигшээд шалгарлаа6 цаг 55 минутын өмнөГ.Наранчимэг Венесуэлийн бөхийг цэвэр ялав8 цаг 33 минутын өмнөБ.Бямбадорж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо8 цаг 49 минутын өмнөС.Батцэцэг хоёр дараалан ялж шөвгийн наймд шалгарлаа8 цаг 51 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ9 цаг 6 минутын өмнөСи Жиньпинтэй хийх уулзалтыг хувийн харилцаа холбоогоо сэргээх явдал гэж харж байна9 цаг 6 минутын өмнөНью-Йоркийн зочид буудал ухаалаг утаснаас татгалзсан зочдоо урамшуулж эхэлжээ9 цаг 11 минутын өмнөЗургийн цомгоо чимэх зураг гайхалтай зураг авахуулах арга9 цаг 16 минутын өмнөКазино болон покерийн тухай сонирхолтой баримтууд9 цаг 21 минутын өмнөАмрагийнхаа тоогоор тэргүүлдэг шоу бизнесийн одод9 цаг 26 минутын өмнөГерман Саудын Араб руу зэвсгийн нийлүүлэлт хийхгүй9 цаг 31 минутын өмнөӨнгө, өнгийн чихэрлэг ундаа, амттан ихээр хэрэглэх нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг бууруулдаг9 цаг 36 минутын өмнөХүн өөрийгөө голсноор аливааг хийх урам зориг мохдог9 цаг 41 минутын өмнөХоёр Солонгос энэ сарын 25-нд цэрэггүй бүсийг чөлөөлнө9 цаг 46 минутын өмнөБ.Золбаяр: Намар ай9 цаг 51 минутын өмнөБНХАУ болон АСЕАН-ы орнуудын цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ9 цаг 56 минутын өмнөЖүжигчин Ц.Алдармаагийн энэ удаагийн содон гутал...10 сар 23. 17:05Трамп Хятад улсыг гэрээнд нэгтгэхийг шаардав10 сар 23. 17:00Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна10 сар 23. 16:55Хамгийн сайн нууцлалтай, хэрэглэхэд аюулгүй 5 чат апп10 сар 23. 16:50Дэлхийд алдартай ази жүжигчин Гон Ли10 сар 23. 16:45Канад улс Саудын Арабтай байгуулсан зэвсгийн хэлэлцээрээ цуцалж магадгүй10 сар 23. 16:40“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалт, семинар болж байна10 сар 23. 16:37Дуу, нулимс хоёр10 сар 23. 16:35Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки-г хүлээн авч уулзлаа10 сар 23. 16:34Талбайн голоос гоол оруулав (бичлэгтэй)10 сар 23. 16:30Дэлхийн хамгийн өндөр морь10 сар 23. 16:25“YouTube” компани боловсрол олгох контент гаргагчдад хөрөнгө оруулалт хийнэ10 сар 23. 16:20Ойрхон дүү-Хүүхдийн стресс10 сар 23. 16:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.