10-р сарын 11
10 цаг 15 минут

Улсын хэмжээнд он гарсаар 64 удаагийн ой, хээрийн түймэр гарч

Улсын хэмжээнд он гарсаар 13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт  64 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг  Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй  алба хаагч, 100 орчим  техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68,6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин есдүгээр сарын байдлаар 2755 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 639 хүний амь нас, 587 барилга, байшинг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Объектын гал түймрийн улмаас 53 хүн амь насаа алдсны  29 том хүн, 24 хүүхэд  байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 6,6 хувиар, нас барсан хүний тоо 39,08 хувиар буурсан байна.

Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гардаг байна. Иймд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шидэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Т.Гэрэл

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

202 ширхэг өндгийг буцаан татуулжээ3 цаг 41 минутын өмнөБөөрний өвчин үүсэх таван шалтгаан3 цаг 51 минутын өмнө“English”-ээр “ус цас” болмоор байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй!3 цаг 55 минутын өмнөСэтгэлийг тань юунаас ч илүү хөдөлгөх гайхалтай түүхүүд3 цаг 59 минутын өмнөЭнэ байрлалаар хэвтэж, 10 минут болоход дахин төрсөн юм шиг болно4 цаг 5 минутын өмнөХайрцаг (Өгүүллэг)4 цаг 10 минутын өмнөСавдагтай тааралдсан өвгөн4 цаг 26 минутын өмнөДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нарыг байраар мялаалаа4 цаг 32 минутын өмнөГ. Ариунбаатар АСЕМ-ийн соёлын фестивалийн тайзнаа дууллаа4 цаг 33 минутын өмнөТа мөнгөтэй харьцаж чаддаг уу?4 цаг 41 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хөргийн хөндийн хүн чулуунууд4 цаг 50 минутын өмнөЖүжигчин Б.Цэцэг СТА цол хүртжээ4 цаг 50 минутын өмнөАвтомашиныг угаахдаа анхаарах зүйлс5 цагийн өмнөШүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо5 цаг 5 минутын өмнөБоломжгүй гэж бодсон бүхнийг бичдэг камер5 цаг 13 минутын өмнөБ.Мөнгөнтуул: Өрсөлдөгчөөсөө гадна өөртэйгөө тэмцдэг спорт5 цаг 18 минутын өмнөТАСС: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх яриа хэлэлцээрт Монгол Улс нэгдэж болно5 цаг 23 минутын өмнөНӨАТ-ын ээлжит сугалааны тохирол өнөөдөр болно5 цаг 30 минутын өмнөЭрүүл биеийн соёл5 цаг 41 минутын өмнөИндонезийн авлигатай тэмцэх газар их хэмжээний мөнгө хураан авлаа5 цаг 43 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хорьдол сарьдагийн нуруу5 цаг 48 минутын өмнөМесси гэмтэл авч, Эль-Класикод оролцож чадахгүй боллоо5 цаг 51 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ6 цагийн өмнөГ.Мандахнаран сүүлийн мөчид ялагдлаа6 цаг 2 минутын өмнөТ.Түвшинтулга өнөөдөр хүрэл медаль зүүх эсэхээ шийднэ6 цаг 11 минутын өмнө195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ10 сар 20. 21:25Сингапурын тэрбумтан Kим Лим монголчуудад туслахаар ирнэ10 сар 20. 14:20БНХАУ-ын хоёр генералыг намын гишүүнчлэлээс хаслаа10 сар 20. 14:20Поп дива П.Алтанцэцэг “Чинийхээ хайранд жаргая” шинэ синглээ танилцууллаа10 сар 20. 14:00Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?10 сар 20. 13:50
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.