10-р сарын 11
10 цаг 25 минут

"Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг нээж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ

Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой "Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал маань эхэллээ. Хурлыг нээж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид гурван жилийн өмнөөс эхлэн Зөвлөлдөх ардчилалын талаар өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөлдөх ардчиллын мөн чанар, эрх зүй ба Үндсэн хуулийн асуудлаар удаа дараа ярилцаж байлаа. Энэхүү сэдэв Монголын хөрсөн дээр буун өнөөдрийг хүртэл үргэлжилж, олон нийт, улстөрчид, судлаачдын дунд хэлэлцэх өргөн цар агуулгаар баяжиж байна. Зөвлөлдөх ардчиллын зарчим, үзэл санаа, үйл ажиллагааны хэм хэмжээг баримталсан Зөвлөлдөх санал асуулгын хууль Монгол улсад батлагдан эдүгээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн буй нь өмнө зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын бодит үр дүн мөн. Ардчиллын хөгжлийн дараагийн шат болох Зөвлөлдөх ардчилал нь Монгол Улсын өнгөрсөн 20 гаруй жилийн засаглалын гажуудлыг засч залруулах, төрийн гурван институцийн зааг ялгааг тодорхойлох, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх, бататгах, улмаар энэ бүхний эхлэл болох Үндсэн хуулийн оновчтой өөрчлөлтийг хийхэд чиг шугам болох ёстой. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар нийслэлийн хөгжилд олон нийтийн санал асуулга зохион байгуулах, төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх ардчиллын дагуу төсөвлөх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд зөвлөлдөх ардчиллын зарчмыг баримтлах зэргээр тодорхой үйл ажиллагаанд хэрэгжүүлж, алдаа оноогоо дэнслэх боломжийг бүрдүүлж чадлаа.

Эдүгээ улстөрийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж, нийгэм эдийн засгийн нөхцөл сайжирч, эрх баригч намын бодлого үйл ажиллагаа олон нийтийн хүлээлт, итгэлд байсаар байна. Ийм цаг үед зөвлөлдөх ардчиллын талаар илүү өргөн цар хүрээтэй ярьж, улс төр, эдийн засгийн савалгаанаас хараат бусаар зөвлөлдөх ардчиллын мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч байна. Энэ удаагийн хуралд асуудлын гүн рүү орсон жишээ, сайн туршлага, баримт, үйл ажиллагаанд тулгуурлан ярилцахаар хуран цуглараад байна. Тэр дундаа газар зүйн хувьд ойролцоо Азийн орнуудын зөвлөлдөх ардчиллын туршлагыг судлан хэлэлцэх нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол, цар хүрээг илүү үнэ цэнэтэй болгож байна. Илүү тулхтай зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэхэд мэдээлэл технологийн хөгжлийн туршлагаас эхлээд нийгмийн халамжийн бодлого буюу иргэн хүнд шууд үр өгөөжөө өгөх төрийн бодлогод хэрхэн зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлж байгаа орнуудын туршлагатай бид танилцаж суралцах болно.

Зөвлөлдөх ардчилалыг хэрэгжүүлсэн, хөгжүүлсэн туршлага, бодит үйл ажиллагаагаа бидэнтэй хуваалцаж, улмаар Монгол Улсын ардчиллын хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорин ирсэн эрдэмтэн, судлаач Та бүхэнд гүнээ талархаж байна. Мөн эх оронч сэтгэлтэй зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэхэд идэвхийлэн ажиллаж буй өөрийн орны судлаач эрдэмтэд, улстөрчид, төрийн жинхэнэ албан хаагч та бүхэнд баярлаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Цаашид ардчиллыг жинхэнэ мөн чанараар нь бэхжүүлэх, ард иргэдийн ардчилалд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд дан институцийн шинэчлэлээр тогтохгүй, төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангах шаардлага тулгамдаж байна. Бид зөвлөлдөх ардчиллын зарчмыг хөгжлийн бодлого боловсруулах бүхий л үйл ажиллагаандаа бүх төвшиндөө хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлоход өнөөдрийн хуралдаан үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна!

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.242Иргэн   • 10 сарын 11. 21 цаг 51 минут

Худлаа ярихаа болимоор юм

202.126.89.244ард   • 10 сарын 11. 14 цаг 24 минут

Хуурамч арчилагчидаа мэдсээр байж барьж шүүж чадахгүй байгаа туршлагаа ярьхуу

202.126.89.244Зочин   • 10 сарын 11. 14 цаг 21 минут

Түй май

Шинэ мэдээ

Хоолны хордлого гэж юу вэ4 цаг 1 минутын өмнөШакираг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгалаа4 цаг 11 минутын өмнөУтаанд хордсон иргэд мөнгөө эм тарианд зарцуулж байна4 цаг 21 минутын өмнө97 сургуульд мэдэгдэл хүргүүлжээ4 цаг 31 минутын өмнөИрэх оноос хэрэгжиж эхлэх ипотекийн зээлийн шинэ журам4 цаг 41 минутын өмнө“Facebook” 6.8 сая хэрэглэгчийнхээ хувийн зургийг алджээ4 цаг 51 минутын өмнөГадаад харилцааны сайд Катар улсад айлчилж байна5 цаг 6 минутын өмнөИнфляцийн өөрчлөлтийн шалтгаан5 цаг 21 минутын өмнөД.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ5 цаг 36 минутын өмнөАгаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалъя5 цаг 51 минутын өмнөTime: 2018 оны хамгийн ХАМГИЙН МУУ 10 дууг жагсаажээ6 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд У.Хүрэлсүх эх орондоо иржээ6 цаг 21 минутын өмнөБруклин Бекхем шинэ найз бүсгүйтэй болжээ6 цаг 36 минутын өмнөТусгай зөвшөөрөлтэй газраас салют авна уу6 цаг 51 минутын өмнөХамгийн сүүлийн үеийн ТРЭНД нүүр будалтууд7 цаг 21 минутын өмнөҮслэг эдлэлийг арчлах чухал 10 зөвлөгөө7 цаг 51 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 21 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 51 минутын өмнөС.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.