10-р сарын 11
11 цаг 10 минут

НМХГ: "Өргөө амаржих"-ийн эмч нар өөрсдийн нэрээр тусгай зөвшөөрөл авч хувийн эмнэлэг байгуулсан нь илэрсэн

НМХГ-аас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эх барих эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтынхаа талаар мэдээлэл хийв. 

НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Иргэдийн мэдээллийн мөрөөр, утсаар, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу шалгалт хийлээ. Гол нь хууль бус үр хөндөлтийг таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх чиглэлээр хийсэн. Нийслэлийн хэмжээнд 46 эмнэлгүүдийг хамруулсан. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 32 нь үйл ажиллагаа явуулж байсан.

Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлд заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй хэд хэдэн эмнэлэг илэрсэн. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд байна. Тодруулбал, "Энхлэх", "Сүйжин", "Ач Арвижих", "D.O.L", "Энхманал".

Түүнчлэн "Цэцэнгуа, Цэцэгс, "Бяцхан гүнж" эмнэлгийн эмч нар эмчлэх, сувилах, эх барих зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан нь илэрсэн. Үр хөндөлтийн улмаас улсын эмнэлэгт хүнд байдалтай ирж байгаа эсэхийг шалгахад  "Амгалан амаржих", "Эх нялхаст" ийм 21 тохиолдол гарсан байна. Тодруулбал, Гурван иргэн Эрээнээс, хоёр нь интернэтээр, гурав нь Нарантуул захаас, дөрөв нь Зүүнхараагийн захаас, хоёр нь хувь хүнээс зулбуулах эм уугаад хүндэрч, "Амгалан амаржих", "Эх нялхаст" хандсан байгаа юм. Үүнээс хоёр нь нэлээд хүндэрсэн тул умай авахуулах хагалгаанд оржээ. 

Итгэмжлэлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийсэн тохиолдол БЗД-ийн "Энхийн төлөө" эмнэлэгт гарсан. Үүний улмаас иргэн Н умай авахуулах хагалгаанд орсон. 

Зөрчлийн тухай хуулиар гурван эмч, дөрвөн хуулийн этгээдэд торгох арга хэмжээ авсан. 

Гол нь хууль бус үр хөндөлтөөс болж охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох эрсдэлтэйг анхааруулах үүднээс мэдээлэл хийлээ. 

Судалгаагаар, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь ахиад хүүхэдтэй болоход асуудалтай, хүндрэл учирдаг, үр тогтоход эрсдэл үүсдэг байна. Мөн баталгаагүй буюу МУ-ын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм битгий авч хэрэглээчээ гэж захимаар байна. Үр зулбуулах эмийг зайлшгүй нөхцөлд эмчийн заавраар уудаг. 

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга н.Баасандорж "Тусгай зөвшөөрөл байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд илэрсэн. Эмчилгээ явуулах дүгнэлт байхгүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Эмч нар нь эмчлэх лицензгүй байсан тохиолдлууд ч гарсан. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрлийн эрх авч эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа нь илэрсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэсэн үг. Энэ асуудлаар НЭМГ-т шаардлага хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл өгдөг НЭМГ, ЭМЯ нь тусгай зөвшөөрөл өгчихөөд эргээд дотоод хяналт шалгалт хийдэггүй, эргэх холбоо байдаггүй нь харагдаж байна. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хүндрэл гарч ирсэн эмэгтэйчүүдийн биеийн байдал хэр байгаа вэ?

-Хүндрэл гарч ирсэн 21 эмэгтэйчүүдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Хоёр эмэгтэй умайн авахуулах хагалгаанд орсон. 

-Умайгаа авахуулсан эмэгтэйчүүд хэдэн насны эмэгтэйчүүд вэ? 

-20-25 насны охид байгаа. 

-Хууль бус үр хөндөлт хийсэн эмч нарт зөрчлийн хуулиас гадна ямар арга хэмжээ авдаг юм бэ? 

-Зөрчлийн тухай хуулинд зааснаар эмчийн лицензийг нэг жилээр хасна. Тухайн эмчийг 500 мянган төгрөгөөр торгоно. Аж ахуйн нэгжийг 5 сая төгрөгөөр торгодог байгаа. Дөрвөн эмчийн лицензийг цуцлуулах хүсэлтээ өгсөн. 

-Баталгаагүй, бүртгэлгүй эмийг хэрхэн зогсоох вэ? 

-ЭЦГ-ын албан хаагчидтай хамтран хяналт шалгалт явуулдаг. Мэдээж үүнд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Өгдөг нэг хүнээрээ л дамжуулдаг юм уу. Тийм сүлжээнд орчихсон байдаг. Интернэт орчинд бас ийм зар тавигддаг. Үүнийг мөн цагдаагийн байгууллагаар шалгуулдаг байгаа. 

-Улсын эмнэлэгт ажилладаг эмч нар давхар тусгай зөвшөөрөлтэй ажилладаг гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Энэ бол нийтлэг байгаа гэж ойлгож болно. "Өргөө" амаржих эмнэлгийн эмч нар 6-12 жилийн хугацаанд өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрөл авч давхар ажиллаж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь тодорхой хэд хэдэн хуулиудыг зөрчсөн нь илрээд байна. Хувийн эмнэлгүүд дээрээ давхар мөнгөөр үздэг ч юм уу тийм ашиг сонирхлын зөрчил илэрч байхыг үгүйсгэхгүй. Одоогоор таван эмч тогтоогдоод байгаа. Тэдний мэдээллийг НЭМГ-т хүргүүлсэн байгаа. 

Б.Анир 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.220Зочин   • 2018, 10 сарын 12. 9 цаг 22 минут

ГЭМТЛИИН ДЭД ДАРГА ХИШИГСҮРЭН ХУВИИН ЭМНЭЛЭГТЭЭ УЛСЫНХААС ТУУСНАА ХЭРЭГЛЭНЭ. МӨН АЖЛЫН ЦАГ БОЛ ГЭМТЛИИН ЭМНЭЛЭГТ БАЙХГҮЙ 5 ӨДӨР БҮР АЖИЛЛАХГҮЙ ЭНЭ БОЛ ҮНЭН ГЭМТЛИИН ЭМЧ НАР ҮНЭТЭЙ ХАГАЛГААГААГАА ХУВИИНХАА ЭМНЭЛЭГ РҮҮ ЯВУУЛНА. ГЭМТЛИИН ЭМЧ НАР БҮГД АВИЛГАЧ БҮГД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МӨНГӨ ХҮҮЛНЭ УРТ ГАРТАНГУУД

202.21.106.137ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 2018, 10 сарын 12. 8 цаг 21 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай 1га аж ауйн газар зарна. 88145555

64.119.27.101Зочин   • 2018, 10 сарын 12. 6 цаг 50 минут

Төрийн ажлыг мөнгөний хэрэгсэл болгосон нь үнэн шүү боловсрол эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх цаг болсон хариуцлага хандлагаа өөрчлөх болсон бүх оронд ард иргэдийнхээ төлөө үйлчилгээ үзүүлдэг манайх өөөрсдийнхээ төлөө л явдөг алба болж хувирсан. ....

103.57.94.161ЗОЧИН   • 2018, 10 сарын 12. 1 цаг 29 минут

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БҮҮР ЦААШЛАВАЛ АМЬД ЯВАХ ЭРХЭН ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙДЭГ ЭНЭ ЭМЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫГ ЯАНАН ВЭ , МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ , АТГ МИНЬ ЭЭ ЭНЭ ЗАВААН АСУУДЛЫГ НЭГ ЭМХ ЦЭГЦЭНД ОРУУЛМААР БАЙНА АА , ТЭР 76 ДАРААХ АСУУДАЛ

202.9.42.100Иргэн   • 2018, 10 сарын 11. 20 цаг 59 минут

Гэмтлиин эмч нар хувиин эмнэлэггүй байж аймаар баян хадгаламж нь хэдэн зуун саяар хадгалсан луйварчид байна үүнииг атг шалгаач

122.201.31.7tender shaxaa   • 2018, 10 сарын 11. 16 цаг 47 минут

amidral shuu dee ix xyrliin darga n 60terbym

202.21.106.122Зочин   • 2018, 10 сарын 11. 16 цаг 40 минут

Хмм. Мөнгө гэж нээрээ үнэхээр хамгийн хүчиэй эд юмдаа

74.82.4.74Зочин   • 2018, 10 сарын 11. 15 цаг 53 минут

Улсын эмнэлгийн эмч нар ихэнх нь хувийн эмнэлэгтэй, эмнэлэггүй эмч ер нь цөөхөн дөө

64.119.16.246Зочин   • 2018, 10 сарын 11. 14 цаг 52 минут

АРДЧИЛАЛ МОНГОЛД, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЯАЖ НААЛДАВ.!!! ЭНЭ 30 ЖИЛД МОНГОЛ ТҮМЭНГ МААНЬ 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ БОЛГОСОН... , 30 ГАРУЙ ТАСАРХАЙ БАЯЖСАН ЛУЙВАРЧИДТАЙ ҮЛДЭХ ШИВ ДЭЭ????

112.72.11.115ZOCHIN   • 2018, 10 сарын 11. 13 цаг 58 минут

UGAASAA BUGD L HUVIIN EMNELEGTEISHD EE.

202.131.235.74ari   • 2018, 10 сарын 11. 13 цаг 48 минут

ene asuudliig tsegstleh heregtei. Bulten gdg ner hvndtei gd bdg emch bas huwiin emnelegtee humuusiig awaachdag. chadwargui bolson hugshin hvn odoo zvgeer tetgewertee garaad zaigaa tawih heregtei baa.

202.126.89.35Зочин   • 2018, 10 сарын 11. 13 цаг 46 минут

Заа тэгээд бүх эмч нар хувийн эмнэлэг рүү шахаа хийдэг дээ

66.181.169.66Зочин   • 2018, 10 сарын 11. 13 цаг 18 минут

эмч нарыг ширээн дороосоо эм тариа зардаг гэж мэдээлэл гарч байсан одоо үр хөндөх Энэ эмч нар ч алуурчид юм биш үү

122.201.21.163з   • 2018, 10 сарын 11. 13 цаг 06 минут

нууцаар явалдаад л ийм болох сонирхол байна ш дээ

202.21.106.137ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 2018, 10 сарын 11. 11 цаг 32 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. Зууч биш. Ажлын цагаар утсаар холбогдоно уу. 88145555

122.201.21.163з   • 2018, 10 сарын 11. 13 цаг 06 минут

чи болиочээ тэнэг юм уу. үр зулбуулах тухай сонирхсон хүн чиний зарыг сонирхох уу бодооч

Шинэ мэдээ

ШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ6 сар 17. 16:18Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №80 The Kinks, ‘You Really Got Me’6 сар 17. 16:15Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”6 сар 17. 16:10Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна6 сар 17. 16:09О.Башир төрийн эргэлтээс хойш олны өмнө анх удаа харагджээ6 сар 17. 16:05Таны заавал мэдэх ёстой 8 фэйсбүүк тохиргоо6 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.