10-р сарын 11
15 цаг 04 минут

Эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчид үг хэлэх эрхгүй байна

Монголын эмэгтэйчүүдийн холбоог хүмүүс төдийлөн мэддэггүй. Харин энэ байгууллага өнөөдөр нэгдсэн тавдугаар чуулганаа UB Palace-т хийж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс нийт 3000 эмэгтэйчүүдийн төлөөлөл  оролцож байгаа аж.  Хуралдаанд оролцож буй нэг хүн 108 мянган төгрөгний такс төлж оролцож байгаа гэнэ. Ийнхүү өндөр төлбөр төлж, хуралдаандаа оролцох ганц шалтгаан нь өнөөдөр маргааш хоёр өдөр хуралдах хурлаар эмэгтэйчүүд Ерөнхийлөгчөө сонгох юм. Тиймээс ийнхүү ач холбогдол өгөн хөдөө орон нутгаас ч зорин иржээ. 

Гэтэл хуралдаанд эмэгтэйчүүдэд үг хэлэх боломж төдийлөн олдохгүй байна гэж хуралд сууж буй эмэгтэйчүүд мэдээлж байна. Ерөөсөө тавхан эмэгтэйд үг хэлэх боломж олгон, хурлыг хайрцаглан хаалттай болгож байгаад гомдолтой байна гэв. 

Өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэхүү байгууллагыг Ж.Эрдэнэчимэг толгойлж ирсэн бөгөөд  энэ удаад тэрбээр дахин ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ. Гэвч энэ хугацаанд шинэчлэл огт хийгдээгүй хэмээн эмэгтэй гишүүд нь ихээхэн шүүмжилдэг байна. Тиймээс  Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Золзаяа, "ISO Mongolia" компанийн захирал Б.Оюунгэрэл нар ерөнхийлөгчид  өрсөлдөж байгаа аж. Гэхдээ хуралдааны уур амьсгалыг харвал, 3000 гаруй төлөөлөгч ямар эрх мэдэлгүй, үг ч хэлж чадахгүй байдалтай байгаа. Мөн Ж.Эрдэнэчимэг нь 160-хан хүнээр Ерөнхийлөгчөө сонгохоор бэлтгэл ажлаа бүрэн хийгээд байгаа юм байна. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар нийгэмд тулгамдаад буй эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, хүчирхийлэл жендер гэх мэт үндсэн асуудал огт яригдахгүй. Шашин шүтлэг, ёс суртахуун гэх мэт ач холбогдолгүй илтгэлүүд тавигдаж байна гэж шүүмжилжээ. 

Юутай ч хайрцагласан хурлын дор хэсэг бүлэг хүмүүс нэгдэн Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаад эмэгтэйчүүд эгдүүцэж байна. 

Б.Анир 

 

 

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.216Зочин   • 2018, 10 сарын 12. 22 цаг 28 минут

даржин явдалтай сүртэй нэртэй байгууллага байна даа.ямар бүтээлтэй үйлтэй газар ва

202.9.43.220Зочин   • 2018, 10 сарын 12. 10 цаг 54 минут

Чавганц нар одоо боль

202.179.8.186Гэрэлсүрэн   • 2018, 10 сарын 12. 10 цаг 13 минут

бүгд адилхан, цугларсан мөнгөний тоог сонсоод л ажил хэрэгч мэт дүр эсгэж байна эрдэнэчимэг , амгалан, золзаяа, оюунгэрэл

183.81.171.2Зочин   • 2018, 10 сарын 12. 9 цаг 05 минут

Эмэгтэйчүүдийн байгууллага яг юу хийдэг байгуулллага вэ, би ллав өдий хүртэл энэ байгууллагын үр шимийг хүртэж үзсэнгүй. Тэр эрдэнэчимэг ч билүү экс хэн билээ харахнээ гадаадын олон улсын хурал зөвлөлгөөнд улсаа төлөөлж явлаа ч гэх шиг л юм дуудлаад байдаг байсан. битгий олны нэр барьж ингэж байгаачээ

64.119.20.116Ккк   • 2018, 10 сарын 12. 6 цаг 38 минут

Ийм байгуулага байдгийг одоо л мэдэж бна даа.Уг нь байсын .Зах зээл гэнээ тэрээ гэж бгаад алга болцийн байх гэж боддог байлаа.Маш олон эмэгтэйчүүд танай байгууллагын үйл ажиллагааг мэддэггүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүд,бага насны хүүхдийн хүчирхийлэлийн талаар ер нь эмэгтэйчүүд бидний төлөө хийсэн ажилаа тайлагнадаа

66.181.182.73Зочин   • 2018, 10 сарын 11. 21 цаг 24 минут

Эрдэнэчимэг. Айнагүл эмээ нараас юу ч гаргахгүйштээ . Бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэржгтэй

66.181.160.90зочин   • 2018, 10 сарын 11. 19 цаг 24 минут

Эмэгтэйчүүдийн байгууллага орон нутагт юу ч хийхгүй зөвхөн Мартын 8 нд л нэг хурал хийдэг энэ чуулган л гэхэд өөрсдөөс нь хичнээн их мөнгө татаж хийдэг өөр юу хийдэг багууллага вэ ? хичнээн эхчүүд охид хүчирхийллийн золиос болж байна. хичнээн өрх толгойлсон эмэгтэйчүүд ядарч хүнд нөхцөлд амьдарч байна. Эмэгтэйчүүдийн байгууллагаас гар сунгаж тусалсан хичнээн эмэгтэй , байна? Дарга нар өөрсдөө л тансаглаж гадаад дотоодод аялахаас өөр юу хийсэн гэж тайлагнадаг байнаа? Эрдэнэчимэг дарга одоо болноо сайхан ярьдаг хийдэггүй хүн хэрэггүй ээ. өөрчил

112.72.15.78зочин   • 2018, 10 сарын 11. 19 цаг 04 минут

Ер одоо үг хэлүүлдэггүй хэлсэн саналыг тооддоггүй шүү дээ. Харин дээр үед чинь нэг хурал зөвлөгөөн дээр хэсэг хэсгээр юмуу, аймгаар саналыг нэгтгэж бэлдүүлээд яриулах, сайхан үг хэлсэн, санаа гаргасан хүний яриаг их сурталчилдаг сануулдаг, ажил хэрэг болгодог байж билээ. Одоо ч тийм юм алга даа алга .....

Шинэ мэдээ

ШУУД: Европын нээлттэй тэмцээн: Манай 3 жүдоч Алтан медалийн төлөө барилдана2 сар 16. 23:22Залуу оддын тоглолтын шилдэгээр К.Кузма шалгарлаа2 сар 16. 18:44Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа2 сар 16. 18:38"Бүх оддын тоглолт"-ын Супер тоглолт даваа гарагт болно2 сар 16. 17:54Дирк Новицки сүүлийн удаа Бүх оддын тоглолтонд оролцоно2 сар 16. 17:53"ДАШТ-2030"-ыг зохион байгуулах эрхийн төлөө 4 улс хамтран өрсөлдөнө2 сар 16. 15:00Хамгийн романтик нисэх онгоцны буудлуудыг нэрлэжээ2 сар 16. 14:55Үерт нэрвэгдсэн Эхимэ мужийн захиргаанд олон сая иен хандивлажээ2 сар 16. 14:50Нетаньяхугийн онгоц эвдэрчээ2 сар 16. 14:45Худалдаа, үйлчилгээний салбар хариуцсан мэргэжилтнүүд мэргэшсэн шинжээчийн сургалтад хамрагдлаа2 сар 16. 14:44Ангараг руу аялах тасалбарын үнэ 100 мянган ам.доллароос хэтрэхгүй гэв2 сар 16. 14:40NBA-ын шилдэг 10 (19.02.15)2 сар 16. 14:37Заанаа гавьяат Япон дүрээрээ...2 сар 16. 14:35Суданд орон даяар тог тасарчээ2 сар 16. 14:30Тав дахь гахайг ол, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн таавар2 сар 16. 14:25Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв2 сар 16. 14:20Тооны нууц утга учир2 сар 16. 14:15Хятадын хамгийн залуу тэрбумтан 26 настай Zhang Zetian2 сар 16. 14:10“Сахалин”-2019 Азийн хүүхдийн өвлийн спортын наадам2 сар 16. 14:05Хорт хавдар үүсгэдэг хамгийн аюултай 7 бүтээгдэхүүн2 сар 16. 14:00АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ2 сар 16. 13:55Засгийн газрыг санхүүжүүлэх тухай хуулий төсөлд Д.Трамп гарын үсэг зуржээ2 сар 16. 13:50Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин ээжтэйгээ дэндүү адилхан болжээ2 сар 16. 13:45АНУ-д үл таних этгээд гал нээсний улмаас 5 хүн амиа алджээ2 сар 16. 13:40Тина Кунаки ээж болжээ2 сар 16. 13:35Ирэх сараас ”Оюутан цэрэг” хөтөлбөр эхэлнэ2 сар 16. 13:30Жамаль Хашоггийн хэргийн тухай шинэ сэжүүр илэрчээ2 сар 16. 13:25Афганистаны “бяцхан Месси” талибуудын бай болжээ2 сар 16. 13:20Дональд Трамп ард түмэндээ хандаж үг хэлнэ2 сар 16. 13:15Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихийг эдийн засагчид зөвлөжээ2 сар 16. 13:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.