10-р сарын 11
15 цаг 35 минут

С.Батболд: Би Нийслэлийн намын дарга биш байлаа гээд ажил зогсохгүй. Улс төрийн сэлгээ хийх асуудал яригдаагүй

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 40 сая төгрөгийн шагналын сантай хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлаж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлж, мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Хотын дарга С.Батболд "“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг бол хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хэрэв хуульчлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахгүй бол хот эмх замбараагүй, төлөвлөлтгүй болно. Тийм учраас энэ ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахын тулд бид өнгөрсөн жилүүдэд олон арга хэмжээ авч эхэлсэн. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан.

Өнөөдрийн Улаанбаатар хотод бий болсон асуудал, түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт байсан. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоодог хязгааргүй тэлэлт үүссэн. 2016 онд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсэд улаан шугам татаж, 2020 он хүртэл үүнээс цааш тэлэхгүй гэсэн хязгаар тогтоосон. 2016-2017 онд хотын даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол одоо 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Энэ нь хэдийгээр хүний шилжин суурьших эрхтэй холбоотой асуудал боловч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдийн хувьд дэд бүтэц болон энд амьдрах эрхийг нь хангах боломжгүй байгаа учир хязгаарлалтыг хийсэн. 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлана. Дэлхийн ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг. Тиймээс бид бүхэн “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг албан ёсоор зарлаж байна. Энэ уралдаанд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хотын захиргааг шилжүүлэх ажил ямар шатандаа яваа вэ.  Эхний санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

–2019 оны нэгдүгээр улиралд багтааж нүүлгэх төлөвлөгөөтэй байна. НИТХ-ын хуралдаанаар барилгын эхний санхүүжилтийг шийдсэн. Энэ ажлын явцад гурван корпус барилга барина. ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны байр, агентлагуудынх иргэдэд үйлчлэх төв гэсэн гурван байрны бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Санхүүжилтийг нь хотын төв дэх барилгуудыг худалдах замаар шийдвэрлэнэ. Хангарьд ордныг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Мөн манай 4 дүгээр байр буюу хуучин Ард банкны байрыг нээлттэй худалдана.

Яармаг руу нүүх асуудал бол шинэ байр руу шилжих асуудал биш юм. Энэ бол төвлөрлийг сааруулах ажлын эхлэл юм. Манай 3,000 албан хаагч өдөрт 10-15 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг. Ер нь дэлхийн бусад хотуудын төвлөрлийг сааруулсан туршлага нь хотынхоо захиргааг нүүлгэсэн явдал. Засгийн газар, яам, агентлагаа нүүлгэх биш хотынхоо захиргааг нүүлгэдэг.  Үүний дараа маш олон төрийн захиргааны байгууллагууд нүүх байх. Хотын төв рүү ирдэг 30-40 мянган машины урсгалыг хотын зах руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Агаарын бохирдолд зарцуулах мөнгө ипотекийн зээлийн санхүүжилтээс их байгаа нь нэлээн шүүмжлэл дагуулж байна?

–Утааг бууруулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах боловч маш урт хугацааны хөрөнгө мөнгө шаардсан ажил. Одоогоор тодорхой шийдлүүдийг олсон. Агаарын бохирдлыг бууруулахад урьд өмнө яригдаж байгаагүй төсөв хөрөнгөний асуудлыг УИХ-д яригдаж  байгаа. Энийг шүүмжлэхээс илүү ойлгож дэмжиж ажилласнаар та бидний ирээдүйд амьсгалах агаар, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд түлшийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.

-Хотын даргыг сольж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. УИХ-ын гишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар Нийслэлийн МАН-ын дарга болсонтой холбоотой гэх юм?

-Улс төрийн түвшинд ямар нэгэн халаа сэлгээ хийх асуудал яригдаагүй. Энэ бол намын хорооны ээлжит даргын л сонгууль болсон. Үүнээс болж нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил саарах асуудал байхгүй гэж бид улс төрийн түвшинд тохиролцсон гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын хувьд намын дарга биш байлаа гээд нийслэлийн ажил саарах, зогсох, улс төрийн сэлгээ хийх зүйл болоогүй.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юу болсон бэ?

-Энэ намрын хэлэлцэх асуудлыг жагсаалтын 10-т байгаа. Хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хууль батлагдсанаар нийслэлийн статус, нийслэлийн иргэдийн хувьд боломжийн эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа.

Б.Аз

 

-

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.247зочин   • 10 сарын 12. 9 цаг 44 минут

Хотын даргыг нь авах гэж л эхлээд намыг нь авч байгааг Су мэдэ л байгаа, гуйж байгаа царай нь юм байлгүй дээ, Гэхдээ Хүрэлсүх 60 тэрбумынханаас салахаар эрс шулуудсан байна лээ, тэхээр юм аа баглаж байсан нь дээр байх аа, Батболд оо,

96.69.189.11yb   • 10 сарын 12. 8 цаг 49 минут

pkg

96.69.189.11cz   • 10 сарын 12. 8 цаг 46 минут

news.mn

96.69.189.11bz   • 10 сарын 12. 8 цаг 45 минут

yb

96.69.189.11OCJO/Z/&kp/td/b/maj/xopig/kh   • 10 сарын 12. 8 цаг 45 минут

mungou/i ni bapitsaalj ybax,

202.21.106.137ТЭЦ4-ийн урд 1га газар зарна   • 10 сарын 12. 8 цаг 21 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. 88145555

66.181.184.26билгүүн   • 10 сарын 12. 5 цаг 36 минут

Одоо ямар барилга барихаа, санхүүжилтээ шийдээгүй байж 2019 оны эхний улиралд нүүнэ гэхийн ..... сэтгүүлч андуурав уу, эсвэл энэ хотын дарга эрүүл үү, эсвэл ийм хурдан өвөл хэдэн барилга барихын бол уу ....

202.9.40.224Зочин   • 10 сарын 11. 22 цаг 11 минут

Сандуй улсын зардлаар гадаадад зугаалаад явах юм. 60 тэрбумын авилгалынхан яагаад гавъяа байгуулсан мэт яваад байнаа. С.Батболдууд авилгалд холбогдсон нь үнэн.

66.181.161.73Зочин   • 10 сарын 11. 21 цаг 12 минут

Ene zolbin orkiig zailuul

203.91.116.185Зочин   • 10 сарын 11. 19 цаг 27 минут

Хөдөөнөөс орж ирчихээдл Хөдөөнөөс орж ирэх Хүмүүсийг муухай хажиглах юмаа.Хөдөө гиүшнээр сонгогдож байхдаа Хөдөө орон нутгийн оршин тогтнох үндэс нь тэдний газар нутаг мөн гэж донгодож байснаа Одоо хотын дарга болхоороо лав хоттой хаяа нийлсэн төв аймгийн Сэргэлэн Эрдэнэ болон 7 сумын газарруу нилээнч гүн савраа шигтгэлээ.Богд хан уул, тууд гол хоёр төв аймгийн шүтээн гэтэл Богд уулын ам болон тУУЛ ГОЛН ЭРЭГ ХАВИЙН ГАЗРУУДЫГ уЛААНБААТАР ХОТОД АВХААР уих-Д АСУУДЛАА ТАВЬЧИХСАН ШИЙДЭГДЭЖ БАЙНА. сЭРГЭЛЭН СУМ эРДЭНЭ СУМЫН МАЛЧИДЫН НҮҮДЭЛЛЭХ ГАЗАР, Б

202.9.43.113Хотын иргэн   • 10 сарын 11. 17 цаг 16 минут

Улаанбаатарчуудаа хотоо улс тороос аварья ходолгоон орнуулж хотын даргыг ямар ч намын харьяалалгуй улаанбаатар хотын иргэдийн дундаас сонгодог болье эд нарын улсторийн хэруул хотын иргэдэд туй ч хамаагуй шуу дээ одоо бур улам дордоод монгол ялначууд улаанбаатарт эзэн суух гэж байна

202.9.41.64Зочин   • 10 сарын 11. 20 цаг 20 минут

Зөв шүү хө

202.9.43.132зочин   • 10 сарын 11. 17 цаг 05 минут

энэ хүн туршлагатай боломжийн сайн түвшинд ажлаа хийж гүйцэтгэж байгаа солих ямарч шаардлага байхгүй

66.181.164.171Зочин   • 10 сарын 11. 16 цаг 50 минут

Албан тушаалын төлөө нэгнээ юу ч гэж доромжилдог болжээ. Энэ их бүдүүлэг явдал. Хотын дарга ажлаа мэддэг сэтгэлтэй төрийн албан хаагч харагддаг. Ийм хүмүүс цөөрсөөр ... хоосон толгойтой хор хутгагч нар хүчээ авдаг цаг иржээ. Үнэхээр харамсалтай

122.201.31.7ajlaa sain xii -man   • 10 сарын 11. 16 цаг 47 минут

dawxar deel umsux sanaata

103.212.117.145Зочин   • 10 сарын 11. 16 цаг 32 минут

Энэ хүний улс төрөөр хоолоо олж иддэг хоногын тоо ч цөөрч байна даа . Цас , бороо тоолж суухаас өөр юм хийсэн үү .

112.72.15.78Зочин   • 10 сарын 11. 16 цаг 32 минут

Хотын даргын ажлаа сайн хийж байгаа. МАН-ын хувилдагчид Сумьяабазарыг гаргасан болохоос, ажлын ямарч туршлаггагүй нөхөр ш дээ. Сумьяабазар тэгээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хотын дарга, захирагч, Монголын хоршоодын холбооны ерөнхийлөгч ........ бас юу юу билээ гээд далан давхар дээлтэй болох юм уу. Монголын ХАА-н хоршоодын холбооны байр одоо юуны байр болов доо харж байгаа байх, Хаяг ч байхгүй. МАН-хан туйлширдагаа болимоор юм даа

183.81.171.2Зочин   • 10 сарын 11. 16 цаг 02 минут

Sain ajillaj baigaa, Hotiin namiin horoonii dargaa av, av.

202.126.89.79Зочин   • 10 сарын 11. 15 цаг 54 минут

Энэ хүн яаагаад ажил хийдэггүй юм бол хийх ажил мөн ч их байхад хот хогын тантан болдогоо ч бүр болчлоо

119.40.100.66Зочин   • 10 сарын 11. 16 цаг 24 минут

энэ хүн ажлаа сайн хийж бгаа манай схд ирээд зөндөө зүйл шийдвэрлэсэн хийгдэж байна үүл шиг тууз хайчилчаад яваагүй шүү

64.119.20.206Зочин   • 10 сарын 11. 15 цаг 52 минут

Удахгүй огцрох асуудал чинь яригданаа. Хурда н зайл муу гомо

183.81.171.2Зочин   • 10 сарын 11. 16 цаг 03 минут

3 saihan huutei, ach ohintoi hun yahaaraa gomo baidag yum. Chi ch muu nuuree nuusan hogiin commentchin l baigaa daa. Kkk

Шинэ мэдээ

Шуурхай: Баянзүрх худалдааны төвд гал гарч байна2 цаг 27 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон5 цаг 35 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ7 цаг 5 минутын өмнөУлсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална7 цаг 15 минутын өмнөАНУ Парисын гэрээнд хүлээсэн үүргээсээ татгалзав7 цаг 20 минутын өмнө12 метрийн өндөртэй “гахай” харж байв уу7 цаг 25 минутын өмнө"Brent" маркийн нефтийн үнэ өсчээ7 цаг 30 минутын өмнөШинэ оноос эхлэн Google, Facebook, Amazon, Apple компаниуд татвар төлнө7 цаг 35 минутын өмнөТаныг амжилтад хүргэх арван чанар7 цаг 40 минутын өмнөХулгайн анчин хүүхэлдэйн кино үзэх шийтгэл амсав7 цаг 45 минутын өмнөКавказад болсон аймшигт газар хөдлөлтөөр яг юу болсон бэ7 цаг 50 минутын өмнөНарны аймгийн хамгийн хол биетийг илрүүлжээ7 цаг 55 минутын өмнөЭхнэр тань бие давхар үед та юугаар туслах хэрэгтэй вэ8 цагийн өмнөТослог үсийг арчилах аргууд8 цаг 5 минутын өмнөБаасан гарагаас хүйтэрнэ8 цаг 10 минутын өмнөНацизмаас дүрвэсэн хүүхдүүдэд Герман улс нэг удаагийн тэтгэмж олгоно8 цаг 15 минутын өмнөБританийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ8 цаг 20 минутын өмнөАдриен Рабьо багийн удирдлагатайгаа тэрсэлдэв8 цаг 25 минутын өмнөЦагаан сарын дээлээ бэлдсэн үү8 цаг 30 минутын өмнөКрымыг Орос цэрэгжүүлж байгаа тухай Украины санаачилсан тогтоолыг батлав8 цаг 30 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ8 цаг 35 минутын өмнөYouTube-ын хамгийн их DISLIKE-тай бичлэгээр өөрсдийнх нь хийсэн бичлэг тодров8 цаг 35 минутын өмнөХан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо8 цаг 36 минутын өмнөОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ8 цаг 40 минутын өмнөСи Жиньпин: өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятад улсын сэргэн мандалтын эрин үеийн эхлэл8 цаг 45 минутын өмнөӨдөрт 4 минутыг өөртөө зарцуулан сайхан биетэй болоорой8 цаг 50 минутын өмнөХамт олноороо болон найз нөхдөөрөө тоглох хөгжөөнт тоглоомууд8 цаг 55 минутын өмнөАгаарын бохирдол ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна9 цагийн өмнөХориотой хотыг хамгийн олон хүн үзжээ9 цаг 5 минутын өмнөЭнэ онд Умард Солонгосоос 1042 иргэн оргон зугтжээ9 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.