10-р сарын 11
15 цаг 44 минут

Ц.Мөнх-Оргил: "Үдийн цай" хөтөлбөрийн төсвийг Сангийн яам, Засгийн газар нэмэхээс татгалзаж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан мэргэжлийн удирдлагатай хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10 хувийг хэмнэдэг гэж үздэг. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан нэг төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг байна.

Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа аж. 

Гишүүдийн зүгээс “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сурагчдад өгч байгаа үдийн цайны төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Засгийн газарт анхаарууллаа. Мөн сурагчдыг тусгай танхимд хооллох нөхцөл боломж, хууль хэрэгжих хугацааны талаар лавлав. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа "2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34,2 тэрбум төгрөг тусгасан байна.  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт оруулсан ч хасагдсан байна.  Хууль батлагдаж, “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль бүрт мэргэжлийн хоол зүйч, тогооч ажиллуулж, тусгай гал тогооны тоног төхөөрөмжөөр хангагдсанаар төсөвт тусгагдсан  600 төгрөгтөө багтсан шим тэжээлтэй хоол хүнсээр хүүхдээ хангах боломж бүрдэх юм. Хууль батлагдвал “Үдийн хоол” хөтөлбөр 2019 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжинэ" гэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэг хүүхдийн үдийн цайны өдрийн норматив 600 төгрөгөөр тогтоосон ч гал тогооны түрээс, бусад урсгал зардлын улмаас  нэг хүүхэд 200-300 төгрөгийн өртөгт таарсан шим тэжээлгүй хүнс хэрэглэж байна. Одоогийн 600 төгрөгийг 1200 болгож өгөөч гэсэн ч Сангийн яам, Засгийн газар зөвшөөрөхгүй байна. “Үдийн хоол” хөтөлбөр батлагдан 2019 оноос хэрэгжвэл ерөнхий боловсролын сургуулиудыг гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн хоол зүйч, тогоочийн цалин зэрэг зардалд 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэхдээ хүүхдүүдээ эрүүл чанартай, шим тэжээлтэй хоолоор хангах нь нийгмийн хамгааллын асуудал төдийгүй төрийн бодлогын салшгүй хэсэг агуулагдаж байгааг ойлгох хэрэгтэй" гэсэн юм. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

Б.Аз

26
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.232Зочин   • 10 сарын 19. 8 цаг 13 минут

Үнэ төсөвт биш өгч бгаа хогоо болио

59.153.115.232Зочин   • 10 сарын 19. 8 цаг 09 минут

Хүүхэд цэргийн хоолны чанар гэж бнуу. Зүгээр л гэдэс дүүргэх зорилготой. Залуу үeийг хордуулагч ирээдүйн өвчний суурь болох хоолоор хангаж байна

59.153.115.232Зочин   • 10 сарын 19. 8 цаг 06 минут

Хүүхдүүд цүнхээрээ дүүрэн хатсан боов боорцогтой явж байна. Үдийн цайнд өгсөн Идэхгүй хаяж чадахгүй цүнхэлчихсэн юун хоол тэжээл эрүүл аюулгүй хоол. Бас хeликобактeр тархах магадлал маш өндөр. Тэнд сав угаагч автомхт төхөөрөмж бхгүй ачга таваг угаана гэж fairyдээд л дутуу хагас зайлаад л болоо.

139.5.219.95Zochin   • 10 сарын 18. 14 цаг 31 минут

Eruul mongol huuhed ireedui hoich ueiin eruul ssruul shim tejeelleg irged bolohod ashig tustsi hutulbur, odoo nariin booboor huursan bolood l yabaad bgaag bolih htei, 1200 bolgoj hool bolgoh htei

202.131.228.20ойн савдаг   • 10 сарын 17. 16 цаг 59 минут

Харин энэ чинь зөв шүү

139.5.217.182Зочин   • 10 сарын 18. 8 цаг 38 минут

ЭНЭ БОЛ ГАНЦХАН ЖИШЭЭ. МОНГОЛ УЛСЫН ИХЭНХ БАЯЛАГТ ЛИЦЕНЗ НЭРЭЭР ХЭДИЙНЭЭ ГАДНЫХАН ЭЗЭН СУУЖ БИДНЭЭС ХАМААРАЛГҮЙ БОЛГОСОН. БИД БОЛ АВСТРАЛИЙН АБОРИГЕНУУД ШИГ АРХИ, МАНСУУРУУЛДАГ БОДИС, ШАШИН, АСАР ИХ ЗАВХАЙРАЛ, МААЗРАЛ, ЗУГАА ЦЭНГЭЛ, ОЮУНЫ ЯДУУРАЛД ЖИВСЭН УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БАЙГАА УУГУУЛ АРЧААГҮЙ АРД ТҮМЭН.МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХЯТАДУУД ХООРОНДОО БУЛААЦАЛДАЖ НЭГ НЬ НӨГӨӨХИЙН ЭСРЭГ ШИЙДВЭРИЙГ ӨӨРСДИЙНХӨӨ ТАЛД ГАРГУУЛАХЫН ТУЛД ХУУЛИЙНХАНД 1.3 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ ӨГЧ БАЙЖЭЭ.Цагдаагийн даргын гэрээс хураасан гэх 1,3 сая ам.доллар

122.201.24.227Зочин   • 10 сарын 14. 22 цаг 01 минут

АРДЧИЛАЛ МОНГОЛД, МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЯАЖ НААЛДАВ.!!! ЭНЭ 30 ЖИЛД МОНГОЛ ТҮМЭНГ МААНЬ 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ БОЛГОСОН... , 30 ГАРУЙ ТАСАРХАЙ БАЯЖСАН ЛУЙВАРЧИДТАЙ ҮЛДЭХ ШИВ ДЭЭ????

122.201.24.227Зочин   • 10 сарын 15. 9 цаг 58 минут

МОНГОЛ ОРНЫГ ЗАСГИЙН ГАЗАР НЬ БИШ РИОТИНТО КОМПАНИ ӨӨРСДИЙН БӨГС ДОЛООГЧ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ШУРГАЛУУЛАН СОНГУУЛАН УДИРДДАГ. ЭНЭ СҮ. БАТБОДД, С. БАЯР, АЛТАНХУЯГ, САЙХАНБИЛЭГ, ЭРДЭНЭБАТ НАРЫН ТАВАН ЕРӨНХИЙ САЙДААС ГАНЦ АЛТАНХУЯГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙЖЭЭ.?!?!??!!!

103.26.193.181зочин   • 10 сарын 14. 10 цаг 17 минут

2000 хүний орон тоог яах юм. Эх эцэг нь 600 төгрөг өгөх хэрэгтэй. Улс төржихөө боль.

122.201.24.227Зочин   • 10 сарын 14. 21 цаг 22 минут

АТГ Баяр, Баярцогт, Сайханбилэгийг тавьж явуулчихаад хэдэн сургуулийн захирлыг сүрийг бадруулан барьж хорих шив!!!???!??

202.131.243.186Зочин   • 10 сарын 12. 14 цаг 58 минут

одоогийн жишгээр хэсэг явсан нь дээр биздээ.улс орны эдийн засаг муу байхад аманд үгүй хамарт үгүй гэдэг шиг жоохон мөнгө тавьдаг тэр нь хийсэн ажил байхгүй хэдэн хүн цалинжуулсан нэртэй хоосон болно

122.201.24.227Зочин   • 10 сарын 14. 21 цаг 34 минут

#МОНГОЛЧУУД ХОНЬ ШИГ ХҮЛЦЭНГҮЙ, БООЛ МЭТ ХУЛЧГАР ТУЛ МОНГОЛЫН ЭСРЭГ ОЛОН ҮЙЛДЭЛ ХИЙСЭН Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛДЫН ХҮҮХДҮҮД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИДНИЙГ ЗАХИРАХААР УЛС ТӨР ЛҮҮ ОРЦГООЖЭЭ! Оюутолгой ордын батлагдсан нөөц. Дэлхийн зах зээлийн ханшаар. 1. Зэс 44 сая тонн × 6500$=286 тэрбум 2. Алт 1800 тонн × 1700$=91.8 тэрбум 3. Мөнгө 6000 тонн × 536$=3.2 тэрбум 4. Нийт нөөц: 375 тэрбум доллар 5. Өдөр бүр 6 сая долларын баялаг гадаад руу нүүж байгаа. Харин монголчууд өөрсдөө ашигласан бол... Багадаа 100 жил бидний ирээдүйг сэтгэл хангалуун амьдруулах, мөн

103.26.195.189Иргэн   • 10 сарын 12. 14 цаг 17 минут

Миний хүүхдэд үнэгүй цай хоол өгөөч гэж нэг ч хүн төрөөс гуйгаагүй. Харин үдийн цай хөтөлбөр угаасаа улс төрчдийн ард түмэндээ таалагдах гэсэн сонгуулийн пиар байсан. Одоо бүр хоол болгоод төсвөөс мөнгө хулгайлах арга механизм болгон өргөжүүлж байх шиг. Монголчууд хулгай хийх муу арганд гаргууд, тэр тусмаа төрд гарсан түшээд бүр ч шунал нь буцалсан нэр нүүрээ барсан хулгайч нар.

103.26.195.189Иргэн   • 10 сарын 12. 14 цаг 35 минут

Хүн гэдэг амьтан дулаан орчин дундуур идэштэй л байвал оюун ухааны эд эс нь сэргэг юм хүлээж авах чадвар нь сайн байдаг. Хүүхдүүд хэт их цатгалан болохоороо нойр нь хүрнэ, нозоорно. Аягүй бол ширээн дээрээ шүлсээ гоожуулаад унтаад өгнө. Зарим нь хичээл хийх сонирхол нь буурна. Цатгалан хүүхдийн толгойд эрдэм ном тогтох нь юу л бол. Ер нь хүүхдэд эрдэм ном сайн сургая гэвэл цатгалан ч биш, өлсгөлөн ч биш одоогийн үдийн цай л байхад болно. 2000 оноос өмнөх эрдэмтэн мэргэдээс нэг нь ч хичээлийн цагаар цай ууж хоол идэж байгаагүй.

202.9.43.220Зочин   • 10 сарын 12. 9 цаг 36 минут

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ЭНЭ УИХ ЗАСГИИН ГАЗАР .БИДНИИ ХҮҮХДҮҮДИИГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ЭНЭ МУУ ЛУЙВАРЧИД ХҮҮХДҮҮДЭДЭЭР ГАНЦ САЙХАН НААДАЖ БАЙНА ДАА

115.84.240.135Зочин   • 10 сарын 11. 22 цаг 19 минут

Yaasan ih tsai uudag yum. Odoo hangalttai

174.50.62.78иргэн   • 10 сарын 11. 22 цаг 06 минут

Төсөв хэлэлцэх цагаар Монголын авилгач популистууд тархины тураалт монголчуудыг халамжаар угжин тодрох ажилдаа ханцуй шамлан орж байна даа. ОУВС арай гэж хэдэн төсвийн үргүй зардлыг хязгаарлах арга хэмжээнүүд авахуулсан, цувраад нэг нэгээрээ халамж, хөнгөлөлтүүд буцаж сэргэж, бүр далайц хэмжээ нь ихсэж байна.

202.21.106.126Зочин   • 10 сарын 11. 20 цаг 02 минут

Одоохондоо Эх эцэгүүд нь хүүхдүүдийнхээ хоолыг бэлтгэж өгч байвал зүгээр дээ Үдиын цай хөтөлбөрийг Мөнх- оргилын эхнэр нь 2-3 сургуульд хэрэгжүүлдэг гэсэн шүү Эндээс мөнгө тоншдог нөхдүүдийг нэг биш гэж бодохооос

64.119.22.150Схд   • 10 сарын 11. 19 цаг 42 минут

Удийн цай Ундармаа кк

202.9.43.48Зочин   • 10 сарын 11. 19 цаг 10 минут

Үдийн цай хөтөлбөр угаасаа хэрэггүй хөтөлбар бүрмөсөн болиулбал таарна.ямар ч амт чанаргүй цаг нөхцөөсөн сургалтанд саад болсон юм. Хүүхдүүд иддэггүй цүнхлээд хатаачдаг юм бага ангийн хүүхэд 3-4цаг сурах зүйлдээ төвлөрмөөр юм.эцэг эх хүүхдээ юугаар хооллохоо бүрэн хариуцаг.сургууль багш нар сургалтаа анхааръя

112.72.15.78Зочин   • 10 сарын 11. 19 цаг 00 минут

Үдийн цайны үнийг нэмэх хэрэггүй байгаа хэмжээнд сайжруулах, хоол хүнсэнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бага боловч чанарт анхаарах цаг болсон. Дэндүү шахааны бизнесс хийж, чанаргүй хүнсээр хүүхдүүдийг хуурч байгаа шүү дээ

202.126.88.54иргэн   • 10 сарын 12. 0 цаг 11 минут

Яг үнэн. Шал дэмий захиралуудын бизнес. Хасах хэрэгтэй

103.229.120.109Зочин   • 10 сарын 11. 17 цаг 10 минут

Хоол хийдэг хүмүүс бүр баян болсон мөнгө битгий нэм хоол хэрэггй

122.201.31.760terby   • 10 сарын 11. 16 цаг 48 минут

xaramsaltai idej yyxaara terbym

202.179.31.2Зочин   • 10 сарын 11. 16 цаг 37 минут

Үдийн хоол болгох нь сургуулийн орчинд мөнгө угаах нэг арга шүү. Үдийн цайг бол Тендерт шалгарсан компани эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээ хүргээд өгчихнө сургуулийн хариуцсан ажилтан тараагаад өгчихнө энд ямарч асуудал уг нь гардаггүйл юм даа. 600 төгрөг бол байрны хүүхдийн болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны 1 өдрийн мөнгөний дэргэд бол их л мөнгө шүү дээ. Улсын Их хурлын гишүүд өөр юм сэтгэж хийгээч энэ чинь улиг болсон сэдэв ажил шүү дээ Үдийн цай бол болж л байгаа асуудал шүү дээ Харин болохгүй газрын ажлыг сайжруулах хэрэгтэй.

103.212.117.145Зочин   • 10 сарын 11. 16 цаг 21 минут

МАН-ыг сонгосон лаларууд хохь чинь .

Шинэ мэдээ

202 ширхэг өндгийг буцаан татуулжээ3 цаг 35 минутын өмнөБөөрний өвчин үүсэх таван шалтгаан3 цаг 45 минутын өмнө“English”-ээр “ус цас” болмоор байвал дараах зөвлөгөөг мөрдөөрэй!3 цаг 50 минутын өмнөСэтгэлийг тань юунаас ч илүү хөдөлгөх гайхалтай түүхүүд3 цаг 53 минутын өмнөЭнэ байрлалаар хэвтэж, 10 минут болоход дахин төрсөн юм шиг болно4 цагийн өмнөХайрцаг (Өгүүллэг)4 цаг 5 минутын өмнөСавдагтай тааралдсан өвгөн4 цаг 21 минутын өмнөДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нарыг байраар мялаалаа4 цаг 26 минутын өмнөГ. Ариунбаатар АСЕМ-ийн соёлын фестивалийн тайзнаа дууллаа4 цаг 28 минутын өмнөТа мөнгөтэй харьцаж чаддаг уу?4 цаг 35 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хөргийн хөндийн хүн чулуунууд4 цаг 44 минутын өмнөЖүжигчин Б.Цэцэг СТА цол хүртжээ4 цаг 44 минутын өмнөАвтомашиныг угаахдаа анхаарах зүйлс4 цаг 54 минутын өмнөШүүхэд санал хүсэлтээ цахимаар өгөх боломжтой боллоо4 цаг 59 минутын өмнөБоломжгүй гэж бодсон бүхнийг бичдэг камер5 цаг 7 минутын өмнөБ.Мөнгөнтуул: Өрсөлдөгчөөсөө гадна өөртэйгөө тэмцдэг спорт5 цаг 13 минутын өмнөТАСС: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх яриа хэлэлцээрт Монгол Улс нэгдэж болно5 цаг 17 минутын өмнөНӨАТ-ын ээлжит сугалааны тохирол өнөөдөр болно5 цаг 24 минутын өмнөЭрүүл биеийн соёл5 цаг 35 минутын өмнөИндонезийн авлигатай тэмцэх газар их хэмжээний мөнгө хураан авлаа5 цаг 37 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: Хорьдол сарьдагийн нуруу5 цаг 42 минутын өмнөМесси гэмтэл авч, Эль-Класикод оролцож чадахгүй боллоо5 цаг 45 минутын өмнөДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 54 минутын өмнөГ.Мандахнаран сүүлийн мөчид ялагдлаа5 цаг 57 минутын өмнөТ.Түвшинтулга өнөөдөр хүрэл медаль зүүх эсэхээ шийднэ6 цаг 5 минутын өмнө195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ10 сар 20. 21:25Сингапурын тэрбумтан Kим Лим монголчуудад туслахаар ирнэ10 сар 20. 14:20БНХАУ-ын хоёр генералыг намын гишүүнчлэлээс хаслаа10 сар 20. 14:20Поп дива П.Алтанцэцэг “Чинийхээ хайранд жаргая” шинэ синглээ танилцууллаа10 сар 20. 14:00Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?10 сар 20. 13:50
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.