10-р сарын 12
12 цаг 45 минут

Идээ ундааны соёл /47-50-р хэсэг/

 Идээ ундааны соёл 47

 Цагаан идээний соёл

 Дэлгэцтэй ааруулаа шувуу шүүрэхээс сэргийлэн үргээлгэ намируулж орхидог. Аарцаа түүхий сүүнд зуурч буцалган шүүж шахмалласан ааруул бол ихээхэн амтлаг идэнгэтэй болдог бол анх цагаа чигээр нь шүүж хийсэн ааруул бол исгэлүү, хүчтэй, чилгэрхэн болдог. Чингэхдээ ааруулыг сайтар зажилж идсэн хүний шүд, яс бөхжмүй. Учир нь ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны хөгжилд нөлөөлж, монголчууд өргөн шанаа түүштэй, яралзсан том цагаан шүдтэй байсны бас нэг үндэс юм. Тийм болохоор насан өтөлсөн ч гэсэн шүд нь барагтай унадаггүй, тэр хэрээрээ зөнөж монширдоггүй, ухаан саруул хэвээр байдаг байжээ. Мал малын сүү шимийн онцлогоор ялгарах үнээний [сүүний] ааруул, хонины ааруул, ямааны ааруул, ингэний ааруул, гүүний ааруул, бэсрэгийн ааруул [үнээ-гүүний сүүний г.м.] гэж байж болохоос гадна нутаг нутгийн ургац ногооны онцлогтой уялдсан үй олон төрөл зүйлийн ааруул байж болно. Нэгэн жишээ татахад, Говь-Алтай аймгийн Алтай сумынхан Ажийн бор ааруулаараа ихээхэн алдартай. Үүнийгээ тэд Ажийн бор нурууны үржил шимтэй холбон үздэг. Учир нь энэ нутгаас Хангайд нүүж ирсэн айлууд жилийн дараачаас л ийм ааруулаа хийж чадахаа больдог аж. Ажийн бор ааруулын мастер, малчин А.Сандагийн эхнэр Ц.Хумбанхүү гэж хүн бий гэнэ. Тэхлээр Ажийн бор ааруул бол энэ нутгаас өөр хаана ч байхгүй тамгат [brend] бүтээгдэхүүн ажгуу.

 Идээ ундааны соёл 48

 Цагаан идээний соёл

Бүтээж буй үйлдэхүүнээр нь таргийн ааруул, уургийн ааруул, [сүүгээр] амталсан ааруул хэмээн ялгахаас гадна тухайн орон нутагт ургадаг ургамал жимс, хөх идээний зүйлээр амталсан олон зүйл ааруул байна. Нэрстэй ааруул, хадтай ааруул, мойлтой ааруул, чацарганатай ааруул, үзэмтэй ааруул, жигдтэй ааруул, өрөлтэй ааруул, зээргэнэтэй ааруул, хармагтай ааруул, мэхээртэй ааруул, ямаахайтай өрөм, ааруулын нухамш, тутрагатай өрөм, ааруулын нухамш, тэмээн хөхтэй өрөм, ааруулын нухамш, гичгэнэтэй өрөм, ааруулын нухамш, бажуунатай өрөм, ааруулын нухамш, ааруул арвайн гурилын нухамш [Гонгоржав 2001, 466- 468] зэрэг болно. Ааруулын төрөл дотроос цүр буюу цөрөмийг онцлон дурдууштай нь сэрүүн улиралд хонь, ямааны сүүг түүхийгээр нь хураан гашилгаад, тавны нэг хувийг ширгэтэл буцалган шүүснийг хэлдэг. Тослог, зөөлөн амтлаг энэ идээг хатааж нөөцлөн цөрөмийн ааруул гэх нь бий. Цөрөм хийх нэг өвөрмөц арга нь долдугаар сарын дундуураас наймдугаар сарын эхэн хүртэл хонины түүхий сүүг гүзээнд хийж хураасаар амыг нь сайтар боож, хоёр мухар тохой орчим гүн нүх ухаж хийнэ.Тэгэхдээ нүхний доор тохой хэртэй аргалын үнс зузаалж дэвсэнэ. Гүзээтэй сүүний дээр ухсан нүхний амсар дүүртэл мөн л үнс хийнэ. Сар гаруйн дараа гүзээнд хуурай, тослог, сайхан цөрөм бий болсон байна [дээрх номд, 465].

Идээ ундааны соёл 49

Цагаан идээний соёл

Гурван хатуу идээний хоёрдахь байр нь бяслаг юм. Бяслагийг Завханы зарим сум, Дорноговь, Сүхбаатар аймагт “бушилаг”, Увс, Ховдын олон суманд “башилаг”, Ховдын баруун урд зарим суманд “бишилаг”, Хөвсгөлийн урд сумуудад “бясалага”, буриадууд “биhалаг” гэдэг байна. Дээр өгүүлсэн сүүний ээдмэгтсэн хэсгийг цэвэр сайхан бөс баадан юмуу уутанд хийж, шар сүүг нь шүүрүүлсний дараа дөрвөлжин хэлбэртэй эвхэн хоёр зузаандуу хавтгай чулууны завсар  шахан дээрээс нь мөн хоёр гурван хүнд чулуугаар дарж, хэдэн цаг байлгасны дараа “өөхөн цагаан, өөгүй дөрвөлжин” бяслаг бэлэн болно. Сүүнийх нь байдлаар түүхий [саагаад хөөрүүлээгүй] сүүний бяслаг, болсон [саагаад хөөрүүлж, өрмийн хувийг авсан] сүүний бяслаг гэж хоёр янз байдаг. Түүхий сүүний бяслагийг нөөцөлж, удаандаа идэх, болсон сүүний бяслагийг өдөр тутамдаа идэх дадгаалтай. Мин улсын Сиюу Да- хэнгийн “Монголын зан суртахууны тэмдэглэлд” монголчуудын тухайд: “нэгээхэн хэсэг бяслагийг идээд нэг шэн ус уувал хоёр гурван хоногийг өнгөрөөнө. Мөн хүйтэнд тэсвэртэй. Хэдэн тохой зузаан цасанд хөл гараа атируулан хэвтэж унтаад хүйтэн гэхгүй” [Boγda baγatur 1985, 283] гэхчлэн бичснээс үзвэл монголчууд XVII зууны үед гэхэд хээр хөдөө бяслагаараа аяганы хийц хийж, өл залгасаар явжээ.

Идээ ундааны соёл 50

Цагаан идээний соёл

 Идээ идээний дотроос бяслаг бол хэдэн хэсэг ээдмийг бөөнтгөн эвлүүлж дэвлүүлж нэгэн цул болгодгоороо ураг хуримын зан үйл, хүн зоны харилцаанд эв эеийг бэлгэдэгч болж явдаг. Цагаан сарын бэлэг, хувийн зүйлд ч гэсэн эв найрын бэлгэдэл болон зарагддаг билээ. Бат бөх, нэгэн цул юмыг “шаасан гадас шиг, шахсан бяслаг шиг” хэмээн зүйрлэдэг нь үүнтэй холбоотой. 1889-1901 оны хооронд Монгол, Камаар аялсан Оросын алдарт аялагч Петр Кузьмич Козлов “монголчууд намрын цагаар хурим найр маш их хийдэг. Хуримлахдаа эхлээд эцэг эх нь хүүгээсээ ямар бүсгүйтэй гэрлэхийг хүсч байгааг нь асууна. Өөрсдийн нь бодолтой нийцвэл даруй хоёроос гурван хүнийг бэр гуйгчаар томилон явуулна. Тэд ийм тохиолдолд ёс болсон модон бортого архи, бяслаг, гурван хадаг зэрэг идээ будаатай очно” [Козлов 2011, 84-85] хэмээн бичсэн нь ураг хуримын ёслолд шинэ бэр хүргэний ирээдүйн аж амьдралын эв найртай байхын бэлгэдэл болж байсныг гэрчилнэ.

С. Дулам – хэл шинжлэлийн ухааны доктор, профессор. 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.111иргэн   • 2 сарын 9. 20 цаг 04 минут

өр дарлаа гэж намбарвааныг шоудахад гутлыг нь долоон уйлж байсан хүн мөн үү,,,,,,,,мөн бол бялдуучлалын долигнуур долоолт ямар байдаг юм бол,Дулам//////////////

Шинэ мэдээ

Ичиножо А.Ичинноров озеки Гойёдог бярдаж давлаа4 цаг 25 минутын өмнөБ.Н.Занганех: Ираны газрын тосны экспортыг зогсоох нь сөрөг үр дагавартай5 цаг 37 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ5 цаг 42 минутын өмнөХэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ5 цаг 47 минутын өмнөБНХАУ, Япон ирэх сард эдийн засгийн хэлэлцээ хийнэ5 цаг 52 минутын өмнөХамгийн үнэтэй тагтаа 1,252,000 мянган еврогийн үнэ хүрэв5 цаг 57 минутын өмнөМонголчууд эрт хөгширдгийг эрдэмтэд нотолжээ6 цаг 2 минутын өмнөСирийн дүрвэгсэд нутаг буцах хүсэлтэй байна6 цаг 7 минутын өмнөГоо засалч Б.Шүрэнцэцэг: Хуссан ч ургасаар байдаг үс суулгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байна6 цаг 11 минутын өмнөҮхэхээсээ өмнө хүмүүс юу зүүдэлдэг вэ6 цаг 12 минутын өмнөЭтиоп, Индонезид гарсан нисэх онгоцны осолд ижил төстэй тал ажиглагджээ6 цаг 17 минутын өмнөЦагдаагийн алба хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа бэлэглэлээ6 цаг 20 минутын өмнөМУГЖ С.Жавхланг зодож явсан хөгжилтэй найруулагч6 цаг 22 минутын өмнөЖозеф Данфорд: Бид Сириэс дайчдаа гаргах тухай Ерөнхийлөгчийнхөө зааврыг биелүүлсээр байгаа6 цаг 27 минутын өмнөОддын дуулианы улмаас Өмнөд Солонгосын энтертайнмэнт салбар хагас тэрбумыг алдаад байна6 цаг 32 минутын өмнөЗагасчин айдас хүрмээр амьтдыг үзүүлдэг: Хүмүүс үүнийг дахин харахаас бэргэж байна6 цаг 37 минутын өмнөТүүхэн сүмд гал гарчээ6 цаг 42 минутын өмнөАжлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр6 цаг 47 минутын өмнө“Cheetah” робот сальто эргэж сурчээ6 цаг 52 минутын өмнөИлүүдэл жингээ хаясан гайхалтай түүхүүд6 цаг 57 минутын өмнөБ.Элбэрэлт Тусгай олимпоос Алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо6 цаг 58 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №296 Eminem feat. Dido, ‘Stan’7 цаг 2 минутын өмнөСирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна7 цаг 7 минутын өмнөЦаг агаарын улмаас МИАТ-ийн зарим нислэгүүд хойшлогдлоо7 цаг 8 минутын өмнөЛиверпүүл ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв7 цаг 12 минутын өмнө“Ойлголцох нэг хором” аяны хүрээнд “Зөв жолооч” төсөл хэрэгжинэ7 цаг 17 минутын өмнөЦаасан онгоц нисгэх ДАШТ болно7 цаг 22 минутын өмнөУмард мөсөн далай 20 гаруй жилийн дараа ямар ч мөсгүй болох магадлалтай7 цаг 27 минутын өмнөЦэргийн зардлаас болоод АНУ-ыг дампуурал хүлээж байна7 цаг 32 минутын өмнөДалай, тэнгис доторх хачирхалтай газрууд7 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.