10-р сарын 15
8 цаг 00 минут

Б.Анхболдын мөрөөдөл биелж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтээ батлуулахаар боллоо

Хуванцар сав, лааз түүж, өдрийн амжиргааны зардал болон эхнэрийнхээ эм тарианы мөнгийг залгуулдаг Б.Анхболд гэх залуугийн талаарх сурвалжлагыг өнгөрсөн баасан гаригт манай сайт хүргэсэн. Учир нь хуванцар лааз түүдэг аав, хүү хоёрын ноцолдож буй зураг сошиалд тархаж, хүн бүр тэднийг сонирхож эхэлсэн учир нийгэмд ХАЙР түгээж чадсан аав, хүү хоёрын ЕРТӨНЦ-өөр манай сайт зочилсон юм. Б.Анхболд нь дөрвөн настайдаа тархиндаа тал харвалт өгснөөс үүдэн баруун гарын хуруунууд нь мэдээгүй болж, групп тогтоолгосон. Харин эхнэр нь тархины өвчний улмаас групп тогтоолгон гэртээ байдаг. Эмчийн хяналтад байдаг эхнэр нь үе, үе эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд Б.Анхболд хүүтэйгээ сав, лааз түүж олсон орлогоороо шаардлагатай эм тариаг нь байнга авч өгдөг юм. 

Гэхдээ Б.Анхболд амьдрал хэцүү байна гэж бор дарсанд ороогүй. Архи дарснаас хол. Мөнгөгүй байсан ч эхнэр хүүхдээ хайр халамжаар дутаалгүй, аз жаргал дүүрэн амьдарч байгаа нь хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан билээ. Тиймдээ ч манай сайт болон "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын фэйсбүүк групп" хамтран Б.Анхболдын гэр бүлд туслаж, хашаа байшин барьж өгөх хандивын аяныг эхлүүлэн түүний нэр дээр 5017377484 данс нээсэн юм. Харин өнөөдрийн байдлаар уг дансанд 1.700.000 сая төгрөг цуглаад байна. 

Б.Анхболд ярилцлагадаа "Эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч над шиг амьдралтай хүн Хуримын ордонд орж чадахгүй байх өө. Гэхдээ эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан гэж бодож явдаг” хэмээн ярьсан нь олон хүний сэтгэлийг хөндөж чадсан юм.

Иймээс ч Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордоноос манай сайт руу хандаж, Б.Анхболдын нууцхан мөрөөдлийг биелүүлж, ХУРИМЫН ОРДОНД гэрлэлтийг нь батлуулж өгөх хүсэлтээ байгаагаа дуулгалаа. 

Ингээд тэдний хуримыг батлуулж өгөх хүсэлтийг Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордны захирал Х.Болор-Эрдэнэд тавьсан Д.Мөнхгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Б.Анхболдын мөрөөдлийг биелүүлж, гэрлэлтийг нь батлуулж өгөхөөр болжээ. Энэ хүсэлтийг анх та Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордоныхонд тавьсан юм байна?

-Тиймээ. Танай сурвалжлагыг уншаад их сэтгэл хөдөлсөн. Тэгээд яагаад ч юм Б.Анхболд, М.Түвшинжаргал нарын гэрлэлтийг Хуримын ордонд батлуулаад өгчих юмсан гэж бодсон. Би өнгөрсөн хавар Модны 2-т охинтойгоо явж байгаад аав, хүү хоёртой таарч байсан юм. Тухайн үед хүү нь ааваа би ядраад байна гэсэн чинь аав нь шуудайгаа ухаж ухаж, савны талаар ундаа гаргаж өгсөн чинь хүү нь ааваа би ядрахаа больчихлоо гээд л аавдаа үнсүүлээд цааш алхаж явсан. Тэр хоёроос нэг л тийм гоё хайр мэдрэгдээд байсан л даа. Гэтэл яг тэр аав, хүү хоёрын тухай сурвалжлага танай сайт дээр гарчихсан байсан. Өмнө нь их дулаан сэтгэгдэл үлдээчихсэн байсан болохоор сурвалжлага уншаад бүр ч их сэтгэл хөдөлсөн гэх үү дээ. Тэгээд л аавынх нь хүслийг биелүүлж, хуримын ордонд гэрлэлтийг нь батлуулаад өгчих юмсан гэж бодож эхэлсэн.

-Тэгээд Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордонд хандсан юм уу?

-Тийм. Би Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордны захирал Х.Болор-Эрдэнэ эгчийг таньдаг юм. Тэгээд танай сурвалжлагын линкийг Х.Болор-Эрдэнэ эгч рүү явуулаад боломж нь байдаг бол энэ хоёрын хуримыг хийгээд өгвөл гоё юм аа эгчээ гэсэн чинь Х.Болор-Эрдэнэ эгч бололгүй яахав. Манай зүгээс Гэр бүл, Ёслолын бүх зардлыг нь үнэ төлбөргүй хийгээд өгье. Одоо хурим найрын сар эхэлсэн тул маш завгүй байгаа. Тиймээс чи өөрөө бүх зүйлийг зохион байгуулаад хугацаагаа товлоод ирвэл гэрлэх ёслолыг нь хийж өгөхдөө баяртай байх болно гэсэн. Тэгээд л танай сайттай холбогдсон юм.

-Гэр бүл, Ёслолын багцад юу юу орж байгаа вэ?

-Гэр бүл, Ёслолын багцад цайллагаас бусад бүх зүйл нь орж байгаа. Цайллагыг хараахан хийж өгөх боломжгүй юм билээ. Юутай ч гэрлэлтийг нь Хуримын ордонд батлуулаад өгнө. 

Б.Анхболдод туслах сайхан сэтгэлд Монголчуудын тусламж үүгээр ч дуусаагүй. Б.Анхболд болон түүний эхнэр М.Түмэнжаргал нар группт байдаг учраас өнөөдөр шүд болон уламжлалт эмчилгээний эмнэлэг үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн Цэргийн төв эмнэлэг эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулахаар болсон байна. 

Түүнчлэн Б.Анхболдод туслах аян гадаадад байдаг монголчуудад ч хүрээд байгаа бөгөөд Сөүлийн их сургуулийн монгол оюутнууд Б.Анхболдын гэр бүлд туслахаар 10.000 вонийн долоо хоногийн хандивын аяныг эхлүүлээд байгаагаа хэлсэн юм. Мөн хувь хүмүүс болон гадаадын иргэн, хөдөө орон нутгаас ч тэдэнд сэтгэлийн бэлэг, тусламж ирсээр байна.

“Дүнжингарав” худалдааны төвийн 1012 дугаар лангууны эзэн хөнжил, хөнжлийн даавууг бэлэглэсэн бол Герман улсын нэгэн иргэн Б.Анхболдын хүү А.Бат-Эрдэнэд өвлийн куртик, гутал, өмд авч өгчээ. Мөн Б.Анхболд эхнэрээ хуримын даашинзтай харахыг хүсдэг гэсэн хүслийг нь биелүүлэх үүднээс Орхон аймгийн Эрдэнэт хотод оршин суудаг нэгэн эмэгтэй Б.Анхболдын эхнэр Н.Түмэнжаргалтай нас, бие ойролцоо тул өөрийн хуримын даашинзаа бэлэглэсэн байна. 

Түүнчлэн манай сайттай хамтран ажилладаг гэрэл зургийн студи бидэнд хандан хуримын гэрэл зургийн цогц үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд билээ.

Хандивын данс. 5017377484 Б.Анхболд.

Өмнөх сурвалжлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Х.Соёл-Эрдэнэ

65
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

65 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.222Зочин   • 10 сарын 19. 8 цаг 32 минут

Ажилтай болгох саналыг дэмжиж байнаа. Гэхдээ эхлээд өөрсдийн гэсэн 4 ханатай гэртэй болгох хэрэгтэй. Дараа нь ажилтай болгох хэрэгтэй Харуул хийгээд байж чадах байлгүй дээ. Эхнэр ч гэсэн үйлчлэгч хийгээд байж болох байлгүй дээ. Нөхөр 400.000 эхнэр 300.000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийхэд л болоод явчих нь шүү дээ. Ажилтай, хамт олонтой болгоод нийгэмшүүлж, өөриймсүүлэх нь зөв байхаа. Гол нь хувь хүн нь сэтгэл сайхан, хөдөлмөрч бол дороо л хөгжинө, дэвшинэ, энэ дээр нь бидний тусламж хэрэгтэй

150.129.143.155zochin   • 10 сарын 15. 21 цаг 47 минут

hog tuuheedee umsdug muu huvtsas ni baihaa, ugaasan ch udurtuu l haltar bolno shdee

66.181.183.149Zochin   • 10 сарын 15. 21 цаг 26 минут

Saihan setgelt mongolchuud olon boljee,ta bvhendee bayarlalaa,Saihan medee bnaa

202.21.106.161Зочин   • 10 сарын 15. 21 цаг 07 минут

хурим хийх нь зөв, тийм завшаан олдож байгаа дээр хий

202.21.106.118bi bn   • 10 сарын 15. 21 цаг 07 минут

Hedii yadarsan CH huvtsasaa ugaachih archaa BH heregtei shd

202.9.42.1Зочин   • 10 сарын 15. 19 цаг 09 минут

хуримтай хуримгүй амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хурим гэхийн оронд бохир гэр орноо цэвэрлэх талаар бодох хэрэгтэй

122.201.24.206Зочин   • 10 сарын 15. 20 цаг 55 минут

huiten setgeltei hulduu nuhur ve chi

85.0.95.245unshigch   • 10 сарын 15. 19 цаг 01 минут

yneheer ih setgel hodolloo. mongolchuud saihan heveeree l baigaa um baina. ta byhend ih bayarlalaa. bygded ni az jargal, amjilt hysen erooe

59.153.113.129зочин   • 10 сарын 15. 18 цаг 24 минут

тархины өвчний улмаас юмаа угааж чаддаггүй байлгүй дээ баячууд зарагдахгүй байгаа элекрон бараанаас ганц угаалгын машин өгчих арга алга уу бусад орнууд зарагдахгүй бараагаа үнэгүй тараачих юмаа манайд л тийм зүйл байхгүй юм даа

202.179.31.34zochin   • 10 сарын 15. 17 цаг 54 минут

manaihan iim l mundag saihan setgelteishde bi biee oriwdyyd tyslaad demjeed goy bn amjilt

124.158.113.11Зочин   • 10 сарын 15. 15 цаг 48 минут

Энэ бүх хүмүүсийг бурхан ивээг. Тэдний үр хүүхэд хойч үе үргэлж аз жаргалтай байг....

64.119.18.193Zochin   • 10 сарын 15. 15 цаг 31 минут

Baychuud toroos torson termuntnuud tuslaachee

203.91.115.245zochin   • 10 сарын 15. 13 цаг 49 минут

sain uils delgereh boltugai

202.126.89.19Zochin   • 10 сарын 15. 13 цаг 42 минут

Mongolchuud bid evtei baihdaa xychtei saixan ard tymen shyy,unshaad byr ogshood nulims unagachihlaa,burhan iveeh boltugai,

43.228.129.150ӨЗ ,БАЯРАА   • 10 сарын 15. 12 цаг 40 минут

сэтгэл их хөдөллөө.500 мянгыг хандивлав.бага ч гэсэн нэмэр болоосой гэсэндээ...бид чинэ цөөхүүлээ шүү дээ...

202.72.247.14Зочин   • 10 сарын 17. 16 цаг 25 минут

Шаадгийн

192.82.64.215Зочин   • 10 сарын 15. 12 цаг 33 минут

ядарсан байсан ч цэвэр ч баймаар юм. авгай нь гэртээ суудаг юм бол энэ хоёроо хааяа ч гэсэн хувцасыг нь угаадаггүй юм байх даа. угаалгын машин, саван воок л хуримнаас илүү хэрэгтэй айл юм

124.158.113.11Зочин   • 10 сарын 15. 15 цаг 49 минут

энэ ч бас зөв шүү

202.21.127.160Зочин   • 10 сарын 15. 14 цаг 48 минут

zuv shuu

112.72.11.105Зочин   • 10 сарын 15. 12 цаг 17 минут

Sain uils delgereh boltugai duurgi zasag darga harj bgaad neg ailin gazar gargaad uguuch ah duu amrag sadandaa ugch bhaar

202.179.25.32Зочин   • 10 сарын 15. 12 цаг 13 минут

HARIN BI ENE HUUHDIIN NUDNEES NAMAIG AVRAACH GESEN MEDREMJ HARLAA

66.181.160.28РАВДАН   • 10 сарын 15. 12 цаг 13 минут

ТЭР ХУРИМЫН ОРДОН ЭНЭ ТЭР Ч ЯАХ ВЭ. ХАРИН НЭГ ТАЛИЙГААЧ ХҮҮХНИЙ ҮГ БАЙДАГ ШД ХҮН ЯАЖ Ч ЯДАРЧ ЯВСАН ГАНЦ САВАНГИЙН МӨНГӨ ОЛДДОГ Л БАЙХГҮЙ ЮҮ. ГЭСЭН ҮГИЙГ ЭНЭ ГЭР БҮЛД ОЙЛГУУЛЖ ЧАДВАЛ ТЭР ХУРИМ МУРИМНААС ЧИНЬ ИЛҮҮ ЭНЭ ГЭР БҮЛИЙН ИРЭЭДҮЙД НЭМЭР БОЛНО ШҮҮ ДЭЭ.

82.153.54.209Зочин   • 10 сарын 15. 15 цаг 34 минут

Chandler taalagdah gej ene ail ugaalga hiih hereg uu? Uursdiiguul hichee!

202.9.42.1Зочин   • 10 сарын 15. 13 цаг 30 минут

66.181.160.28. яг үнэн

66.181.183.27gshd   • 10 сарын 15. 13 цаг 26 минут

Сэтгэгдэл бhичих...haramch gichii we ji

66.181.169.66sgd   • 10 сарын 15. 15 цаг 19 минут

bi yaag tegj bodoj bailaa

202.9.42.19Зочин   • 10 сарын 15. 12 цаг 09 минут

Сайн үйлсэд олон түмнийг уриалсан танай САЙТ сайн байна.

124.158.110.82Зочин   • 10 сарын 15. 11 цаг 37 минут

маш зөв сэдэв сурвалжлага хийжээ. монгол хүний сайхан сэтгэл мандтугай

202.9.43.77иргэн   • 10 сарын 15. 11 цаг 30 минут

Би гарчиг уншаад л хоёр нүдний минь нулимс өөрийн эрхгүй урсчихлаа.Энэ бол бярын нулимё шүү.Би хоол.орон байраар гачигдаагүй ч бас сэтгэл хатуу амьдрал үзсэн болохоор нулимё хатуутай хүнтМонголчууддаа. Их баярлалаа.хүнийг хайрлау өрөвдөжтусалж явах их буян шүү.Амжилт хүсье та бүхэндээ.маш их баярлалаа.Хайр ийм хүчтэй.

103.9.90.131Зочин   • 10 сарын 15. 11 цаг 28 минут

Ядарсан нэгэндээ туслана гэдэг том буян юм. Ийм амьдралтай гэр бүл өчнөөн олон байгаа нэг гэр бүл ч гэсэн халуун дулаан гэр оронтой болж бяцхан мөрөөдлийг биелүүлэх гэж байгаад баярлаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

103.10.22.43Сүрэн   • 10 сарын 15. 11 цаг 11 минут

Энэ гэр бүлд,бас бие биендээ урмын сайхан үг сэтгэл хайрласан бүх хүнд баярлалаа.Та бүхний минь үйлс өөдрөг байг

202.179.26.155Зочин   • 10 сарын 15. 10 цаг 55 минут

ENE HUUHDIIG ULSIN ASRAMJIND AVSAN NI DEER BAIH,HOG TYYJ HUUHDEE TEJEENE USGUNU HUN BOLGONO CH GEJ YUU BAIHAV ENE HUUHDIIN IREEDUI INGEED DUUSAA GESEN UG.CHINEELEG AMERIK ANGLI AILD URGUULSEN NI DEER..

66.181.188.246Зочин   • 10 сарын 15. 14 цаг 31 минут

Энэ ямар муухай юм бичдэг хүн бэ. Ийм тэнэг хүмүүс цөөрөөсэйю Хүүхэд элэг бүтэн өсөх л аз жаргал. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэж мэдэх үү. Эцэг эх нь архи уудаг хүчирхийлэлтэй айл бол яаа гэхэв. Ядуу хүн хүүхэдтэй байж болдоггүй юм уу.

64.119.21.238Зочин   • 10 сарын 15. 11 цаг 16 минут

yu hutsaad biana

202.21.106.115Г.Эрдэнэбадрах   • 10 сарын 15. 10 цаг 49 минут

Ум Мани Бадми Хум

182.160.33.151Зараа   • 10 сарын 15. 10 цаг 39 минут

Олны хүч оломгүй далай гэж энэ дээ. Манайхан ч уг нь цаанаа ийм өрөвч сэтгэлтэй хүмүүс шүү.

202.131.243.162tungaa   • 10 сарын 15. 10 цаг 33 минут

Амьдралынхаа сайн сайхны төлөө зүтгэж байгаа аав хүү хоёроор бахархаж байна. Ард түмнийхээ тус дэмээр ирээдүй нь гэрэл гэгээтэй, аз жаргалтай болно гэдэгт итгэж байна. Хандивын дансыг нь энэ сайтдаа байрлуулбал сэтгэлийн хандиваа өргөх хүиүүст хялбар байх болов уу гэж бодогдлоо.

202.131.243.186Зочин   • 10 сарын 15. 10 цаг 31 минут

Сэтгэл хөдөлсөн сайхан мэдээ байна. Тэр залууг бор дарснаас хол яваасай гэж 40 орчим насандаа энэ идээнд татагдаад түүнээс хойш ,,өгсөлт нь зогссон" одоо ухаарахад оройтсон нэгэн хүсэж байна шүү.

103.9.90.131Зочин   • 10 сарын 16. 9 цаг 59 минут

Энд энэ үгийг бичиж чадаж байгаа болохоор Та оройтоогүй байна. Өнөөдрөөс зогсолтийг зогсоогоод, босоод урагшаа хараад алхаарай. Таньд АМЖИЛТ хүсье!

66.181.164.13Зочин   • 10 сарын 15. 10 цаг 50 минут

Оройтсон гэж бодож байгаа бодол тань танийг оройтуулж байна. Өөрийгөө битгий гол оройтно гэж байдагүй юм. Гар хөдөлж , бодож сэтгэж, дуу гарч байгаа цагт хийчээгээрэй зүтгээрэй амжилт.

192.82.64.222зочин   • 10 сарын 15. 10 цаг 01 минут

Монголын ард түмэндээ баярлалаа. Үнэхээр гэрэлтэй мэдээ байлаа. Хос залуус, бяцхан хүүд нь аз жаргал хүсье. Зон олныхоо итгэлийг дааж сайхан амьдраарай.

103.212.118.47Зочин   • 10 сарын 15. 9 цаг 59 минут

Зүгээр сайхан мөрөөрөө л амьдралын төлөө зүтгэж явсан залуус байна.Тийм болохоор бурхан шагнажээ.Ядуу ч гэсэн албатай юм шиг өөдгүй, муухай ааштай муу хүмүүс байдаг юм билээ.Тэгээд бас болоогүй ядуугаа мэдэхгүй бусад ядуустаа бас дээрэлхүү муу үйл хийж явдаг хүмүүсийг бурхан хардаггүй байх шү.

103.212.118.47Зочин   • 10 сарын 15. 9 цаг 56 минут

сайн үйлс дэлгэрэх болтугай.Монголчууд маань ийм л сайхан ард түмэн шүү.Харин тэр ээж нь яаж ч ядарч байсан хүүгийнхээ нүүрийг нь угааж байгаарай.Ямар ч ядуу хүнд барааны савангийн мөнгө олддог л байхгүй юу гэж хэн хэллээ......Ядуу байж ыолно.Цэвэрхэн биендээ арчаатай баЙЖ сураарай.

202.55.191.194Зочин   • 10 сарын 15. 9 цаг 47 минут

сайн үйлс дэлгэрэх болтугай

122.201.24.227Зочин   • 10 сарын 15. 9 цаг 56 минут

МОНГОЛ ОРНЫГ ЗАСГИЙН ГАЗАР НЬ БИШ РИОТИНТО КОМПАНИ ӨӨРСДИЙН БӨГС ДОЛООГЧ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ШУРГАЛУУЛАН СОНГУУЛАН УДИРДДАГ. ЭНЭ СҮ. БАТБОДД, С. БАЯР, АЛТАНХУЯГ, САЙХАНБИЛЭГ, ЭРДЭНЭБАТ НАРЫН ТАВАН ЕРӨНХИЙ САЙДААС ГАНЦ АЛТАНХУЯГ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙЖЭЭ.?!?!??!!!

103.10.22.137ЗОЧИН   • 10 сарын 15. 9 цаг 39 минут

УУЛ НЬ САЙХАН ЦАЛИН МӨНГӨТЭЙ АЖИЛД Л ОРУУЛЧИХВАЛ ЗАЛУУ ХҮМҮҮС АМЬДРАЛАА АВААД Л ЯВНА ДАА

66.181.188.56Зочин   • 10 сарын 15. 9 цаг 38 минут

Ajliin ehnii odor gegeeleg saihan medee sosloo amjilt husii saihan dulaahan ger bul bna

122.201.31.3Зочин   • 10 сарын 15. 9 цаг 35 минут

ажлы байр бий болгоод өгөх ажил олгогч алга уу арай ч дээ

43.242.242.189зочин   • 10 сарын 15. 15 цаг 37 минут

2-уулаа бие муу гэж байнаа

124.158.93.130зочин   • 10 сарын 15. 9 цаг 18 минут

сайхан гэр бүлд аз жаргал хүсье, энэ сайхан ажлыг зохион байгуулж байгаа та бүхэн баяр хүргэе

202.55.191.194Зочин   • 10 сарын 15. 9 цаг 15 минут

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

66.181.165.91zochin   • 10 сарын 15. 9 цаг 06 минут

sn bna. humuusee . togtmol emchilgeend ni hamruulaad oron ger, oort ni taarsan ajliin bairtai bolgochihbol oorsdiigoo abaad l yabah humuus shig bna daa. zarim humuus hudlaa halamj harsan humuus bdag daa. Harin ene humuus bol arai oor hodolmor hiih setgeltei yam shig bna shdee. Amjilt husie

202.179.24.112Зочин   • 10 сарын 15. 9 цаг 06 минут

Энэ гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэе.

124.158.109.232Zochin   • 10 сарын 15. 9 цаг 03 минут

Iim l vnench amidarch ybaa hvmvvstee tuslah ni saihan um shv

124.158.112.2D   • 10 сарын 15. 8 цаг 52 минут

yamar goe gegeeleg medee ve. Tusalnaa. Ene survaljlagiig beldsen bolon tusalj demjij bgaa buh humuusiin buyan n delgerch uil n butemjtei baih boltugai

43.228.131.242Бат   • 10 сарын 15. 8 цаг 48 минут

Ямар сайхан юм бэ баярлалаа Хүмүүсээ амьддаа л бие биеэ хайралцгаая

103.50.206.62Зочин   • 10 сарын 15. 8 цаг 47 минут

АмжилтМанай залуучууд болон ард иргэд маань маш их хүнлэг ухамсартай болсон байна.Амьдда бие биеэндээ туслах ямар сайхан байх билээ.Мундаг хүмүүстэй ажлын амжилт хүсье.Бид эвтэй байвал юугч хийж чаддагаа харуулж байнаа.Монголчууд мундаг шүү.Бид чаднаа.

103.26.194.216Зочин   • 10 сарын 15. 8 цаг 40 минут

7 хоногын эхний өглөө сайхан мэдээ уншлаа. Үүнийг л аз жаргал гээд байгаа юм даа.

49.0.212.182Саран   • 10 сарын 15. 8 цаг 36 минут

тус багадахгүй,тэгээд нэг товхийсэн байшин бариад өгчих юмсан,гар хөл муутай хүмүүс байтугай эрүүл нь гэр арчлаад барьж буулгах амаргүй шүү

182.160.37.122Зочин   • 10 сарын 15. 18 цаг 00 минут

Харин тиймээ гэрийг засаж барих нтр чинь нэг хүн хийдэг ажил биш ээ. гар хөл муутай ганц эр хүн, хичнээн эр байгаад нэмэргүй л дээ. байшин бол харин нэг барьчихвал бас засаад яваад байж болдог эд л дээ.

202.70.34.132С   • 10 сарын 15. 8 цаг 26 минут

Маш сайхан мэдээ уншлаа. Өглөөний мэнд монголчуудаа.

103.87.255.428716+121   • 10 сарын 15. 8 цаг 25 минут

ХҮНИЙГ САЙХАН ХОШГОРУУЛЧИХ ЮМ АА, ЖИНХЭНЭЭСЭЭ Л ТУСЛААСАЙ БИЛЭЭ

207.244.89.108монголмаа   • 10 сарын 15. 9 цаг 20 минут

хүн хүнийг яг өөр шигээ боддог юм. чи хүнд дандаа худлаа ярьж хошигруулдаг болохоороо бусдыг яг өөр шигээ санаад байна сайхан сэтгэлээр тусалж байгаа хүмүүсийг битгий өөр шигээ бод

202.179.31.242Зочин   • 10 сарын 15. 8 цаг 23 минут

хөөхрөн шдээ, монголчууд минь

202.179.31.15Зочин   • 10 сарын 15. 8 цаг 17 минут

sain uils delgereh boltugai.amjilt husie

Шинэ мэдээ

Б.Гүнчинсүрэн: Хайгуулын ажлын тайлангаа мэдээлсэн, харин малтлага судалгааны ажлыг өөр газар хийсэн учир би мэдэхгүй27 минут 12 секундын өмнөМалчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ1 цаг 29 минутын өмнөПерсийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх сард болно1 цаг 39 минутын өмнөЯмар тохиолдолд авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй вэ1 цаг 44 минутын өмнөБНХАУ хаягдал материалын импортод хориг тавина1 цаг 49 минутын өмнөАлтан намар бонд амжилттай арилжаалагдлаа1 цаг 53 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна1 цаг 54 минутын өмнөLG ELECTRONICS-ийн технологийг бүх хүмүүс ашиглах боломжтой1 цаг 58 минутын өмнө108 сунаж мөргөхийн ач тус1 цаг 59 минутын өмнөБНХАУ сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том зах зээлтэй орон болно2 цаг 4 минутын өмнөСэлфиний ачаар 99 жил хоригдох ялаас мултарчээ2 цаг 9 минутын өмнөДэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй2 цаг 14 минутын өмнөКим Жөн Ун энэ онд Өмнөд Солонгост айлчилна гэж найдаж байна2 цаг 19 минутын өмнөСонгино хүний биед ямар ач тустай вэ2 цаг 24 минутын өмнөСирийн асуудлаарх Астанагийн уулзалтад АНУ оролцохгүй…2 цаг 29 минутын өмнөХулгайд алдсан Пикассогийн зураг Румынд олджээ2 цаг 34 минутын өмнөБогинохон хугацаанд урт үстэй болох нууц2 цаг 39 минутын өмнөАйлдаа ч хононо, аавынхаа үүргээ ч биелүүлнэ2 цаг 44 минутын өмнөМягмардуламын Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа2 цаг 45 минутын өмнө“Талибан” бүлэглэлтэй ирэх онд найрамдлын гэрээ байгуулна хэмээн найдаж байна2 цаг 49 минутын өмнөЖастин Бибер өөрийн овгоор нэрлэсэн брэнд үүсгэн байгуулна2 цаг 54 минутын өмнөЭрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу2 цаг 59 минутын өмнөИрэх онд хамгийн их адал явдалтай байх газруудыг нэрлэжээ3 цаг 4 минутын өмнө27 настай бүсгүй ганцаараа 196 орноор аялжээ3 цаг 9 минутын өмнөМ.Нандинцэцэгийн хүрэл медалийн төлөөх тулаан Шууд3 цаг 14 минутын өмнөСаудын Арабын угсаа залгамжлах хунтайж “Их-20”-ийн уулзалтад оролцоно3 цаг 14 минутын өмнөУсан цахилгаан станцын тусламжтай үерийг хохиролгүй туулжээ3 цаг 19 минутын өмнөГенералын хүү эх орноосоо оргожээ3 цаг 24 минутын өмнө“Nissan” компанийн тэргүүнийг баривчилжээ3 цаг 29 минутын өмнөТрансжендер Э.Аминагийн болзоот залуу С.Энхболд гэгч хэн бэ3 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.