10-р сарын 15
16 цаг 34 минут

Үйлийн үр байдаг итгэж амьдраарай

Үйлийн үрийн хуулинд итгэх нь нийгмийг шудрага болгох арга мөн, хэдийгээр хүмүүс батлаадах нотлоодох, шинжлэх ухаанд тийм зүйл байхгүй, философид тийм зүйл байхгүй, амьдрал дээр ч бараг байхгүй, хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэг үү тэгээд гээд баахан л юм ярих байх. Гэхдээ бид хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэгтэй, итгэж амьдрах ёстой.

Чи юу тарина, түүнийгээ л хураана. Чи ямар үйлдэл хийнэ, түүнтэйгээ адил хариу үйлдэл авна

Чи хүн хуурвал, чи өөрөө бусдад юмуу өөртөө хуурагдана, өөрөөр хэлбэл өөрийн чинь үнэн гэж бодож явсан зүйл худал болно. Хэн нэгэн бусдад авлига өгсөн бол бусдаас авлига авна. Чи хулгай хийсэн бол чамаас хэн нэгэн нь юмыг чинь хулгайлна, нэг бол чи өөрөө өөрийнхөө амьдралын алтан цаг хугацаанаас хулгайлж шоронд орно.

Чи бусдад тусалвал эргээд хариу тус хэн нэгнээс хэзээ нэгэн өдөр ирнэ, чи бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрлавал тэд ч мөн чамайг өөрийн аав ээж шигээ хайрлана. Чи бусад хүмүүсийг доромжилвол тэд ч мөн чамайг доромжлоно, доромжлохгүй байлаа ч чи өөрөө өөрийгөө доромжилж хараах өдөр ирнэ.

Өөртөө гутрах, өөрийгөө зүхэх өдөр ирнэ. Яагаад гэвэл чи бусдыг доромжилж гомдоод байсан учраас тэр. Чи өөрт ноогдсон алжаа хийхгүй, бусдаар ажлаа хийлгүүлж, нэг бол бусдын хийсэн ажилд өөрийн нэрийг шургуулж үр дүнг нь хуваалцаж, цалин аваад яваад байж болох ч удахгүй чи юу ч хийж чадахгүй, хэрэггүй ажилтан болон хувирсан байна. Тэр цагт хэн ч чамайг тоохгүй зөвхөн өөртэй чинь адилхан бэртэгчингүүд чамайг боол шигээ ашиглахыг үзэх болно.

Өнөөдөр луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй сайхан амьдарч болоод байгаа мэт боловч үхэхээсээ өмнө магад хөрөнгө мөнгөнөөсөө хагацана, үгүй юмаа гэхэд үр хүүхэд чинь өлөн зэлмүүн амьдарна. Буруу аргаар олсон эд баялаг буян болохгүй хорлол болно. Өөрийнх нь үйлдсэн муу үйлийн үр нь өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхэд хань ижилд бууна. Хүүхэд чинь өвдөж зовоод байх вий, яагаад гэвэл таны үйлдлээс болж хэн нэгний хүүхэд зовж байж мэднэ. Үгүй ч байж мэднэ.

Аа худлаа, тийм юм гэж юу байдаг юм, хулгай хийгээд сайхан амьдраад байгаа хүмүүс олон л байна. Муудсан юм алга зүгээр гэж бодож болно. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна, хэн нэгний үхлийг үзээгүй байж азтай үгүйг нь дүгнэж болохгүй гэж үг байдаг даа, манайхны хэлдэгээр насны бөгсөнд их зовсондоо гэж ярьдаг шүү дээ.

Энэ бүхнийг нуршисны учир нь хүүхэд ч тэр, залуучууд ч тэр, өвгөд хөгшид ч тэр, ер тэгээд баян ядуу, дарга цэрэг гэж цөм ялгалгүй, сайхан сэтгэлийн зүгээс аливаа үйлдэл хийж, бусадтай харилцаж баймаар байгаа юм. Түүнчлэн миний хийж буй аливаа үйлдэл зөв үү буруу юу гэдэг дүгнэлт хийж, энэ үйлдлийн мааньүр дүн, үйл үр нь эргээд надад ямар хэлбэрээр ирэх вэ, гэдгийг тунгаан бодож байх хэрэгтэй хэлээд байгаа юм.

Ялангуяа улс орны хөгжлийн, хүмүүсийн амар тайван амьралын гол хөдөлгөгч хүч болох улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд маш шудрага ажиллаж, ард олныхоо төлөө үхэхэд харамсах юмгүй, миний гавъяаг хойч үе минь хүртэх болно гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй юм.

Харамсалтай нь өнөөгийн төр засагт маань ийм хүмүүс хэр олон байгаа болдоо, зөвхөн төрийн эрх мэдэлд л хүрэх зорилгодоо хэт улайрч, эрх ямба эдлэхийн дон тусаж, энэ бүхэндээ хүрэхийн тулд худал хэлж, хууран мэхэлж, айлган сүрдүүлж, хууль зөрчиж болохгүй бүхнийг, муу бүхнийг, шудрага бус үйлдлийг эрээ цээргүй хийж байна. Энэ бүхний эцэст үйлийн үрээ эдлэх болно шүү, өнөөдөр магадгүй маргааш ялын тогтоол уншуулж, монгол нийт ард түмний нэрийн өмнөөс яллуулах өдөр ирнэ шүү гэдгээ ядаж бодож, айж эмээх хэрэгтэй юм.

Миний үр хүүхэд, хань ижил, хамсаатан бүхэн минь миний бусармаг үйлдлээс болж үйлээ эдэлж, муугаа үзнэ шүү гэдгийг санах хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ, энэнд итгэж гэмээнэ улс төрч, дарга цэрэг, албан тушаалтнуудын үйлдэл нь үнэнд ойртож, хуульд нийцсэн, энэрэнгүй, шудрага байх болно. Үйлийн үрд итгэх, өнөөдөр юу тарина, маргааш түүнийгээ хураадаг, хүн үйлээ эдэлдэг гэдэг хууль зөвхөн эрх мэдэлтнүүд ч биш эгэл хүмүүст хамаатай болоод хүмүүс үүнд итгээд ирэх юм бол нийгэм ч өөрөө зөөлөн болж, зүрх сэтгэлтэй болж эхлэх юм.

Ингэж үйлийн үрэнд итгэх нь буруу юу зөв үү, гэдгийн тухай ярилцах биш харин хүмүүс аль болох л бие биендээ тусалж, ажил төрлөө сэтгэл зүрхээрээ хийж, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж, хууль ёсыг дээдлэн, шудрага журмыг баримтлан амьдрах нь чухлаас чухал юм..

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.242.160mongol   • 2018, 10 сарын 17. 13 цаг 59 минут

yadaj olnii tanil 1 hulgaich uhej dald orwol mongolchuud ih lbayarlana daa

150.129.142.760terbym   • 2018, 10 сарын 17. 12 цаг 54 минут

MAN ungurchee

192.82.64.217zochin   • 2018, 10 сарын 17. 8 цаг 34 минут

uiliin vriin hariu ni unuudur bish ireedvi hoich ved ni irdeg yum unuudur ted bayn shn amidarch baivch erlegiin umnu ochood nohoinoos dor amidrah bolno. uchir ni ene bga nasandaa bvhniig zoos munguur shiideed baigaa bol tend ochood munguuruu hahuuldahiig ni harah heregtei l de uiliin vriin hariu ni erduu l zoos munguur tulugduh bish bie mah bodior tulugddug gedgiig l uhaarah heregtei l de

103.10.21.81ЗОЧИН   • 2018, 10 сарын 17. 7 цаг 00 минут

БАЯРЦОГТЫГ САЙХАНБИЛГИЙГ БАЯРЫГ ЭНБОЛДЫГ БАДАМЖУНАЙГ НОМТОЙБАЯРЫГ ЭЛБЭГДОРЖИЙГ ....гэхмэтчилэн Монголын дайснуудыг бас харааж болохгүй гэсэн ШАРЫН ШАШНЫ АМГАЛАН ТАЙВАН БАЙЦГАА гэсэнүзлийг НОМЛООД байгаа юм уу

103.26.194.75Зочин   • 2018, 10 сарын 16. 20 цаг 51 минут

хүний мууг үздэг новшнууд их л зовж хорвоог туулна даа

94.134.88.60Зочин   • 2018, 10 сарын 16. 0 цаг 41 минут

uiliin ur uneheer baidag jm....uurts duureed ene nasaa baraad salbal ih jm....ur huuheddee uldeeh biidee gej ih aih jmaa

103.212.117.40зочин   • 2018, 10 сарын 15. 22 цаг 02 минут

Одоо цагт сайхан сэтгэлтэй сайхан үйл хийж бүтээж бгаа зарим нэг хүмүүст маани үйлийн үр гэж ирээд байх юм.тэр бол маш харамсалтай юм болж байхад нөгөө талдаа ард түмний газар нутаг байгалийн баялагийг цөлмөж дээрэмдэж яваа с.баяр тарвагадорж нарт үйлийн үрийн эдэлүүлэж өгөх юмсан гэж бодогдож бна.үйлийн үрээ эдлэх новшнууд монгол төрийн сэнтийд заларч суугаан мөн ч их хэцүү харагдаж бгаа юм даа.

59.153.112.238Зочин   • 2018, 10 сарын 15. 21 цаг 10 минут

odoo ved uur bolson yumshgee..ulsiin mungu ideed,,hvvhdvvni ulsiin munguur gadaadad surahaar yavsan bh yum daa,ah dvv narni baingal gadaadad surgalt damjaand ulsin munguur surch yavah yum,,,vnencheer yavna gj vlger boljdee

66.181.161.67Зочин   • 2018, 10 сарын 15. 20 цаг 16 минут

Чи үйлийн үрийн хуулийг мэддэггүй юм байна. Хүн болж төрснөөсөө хойш хийсэн үйлийнхээ 30 хувийг энэ төрөлдөө, 70 хувийг дараа төрөлдөө үйлийн үр болгож эдэлдэг юм. Ядаж чи "Бодь мөрийн зэрэг"-ийг унш.

202.9.42.170Зочин   • 2018, 10 сарын 15. 20 цаг 13 минут

Энэ бол аз жаргалын бичигдээгүй хууль боловч Коммунистууд Монголчуудад үүнийг худал гэж ойлгуулж хорлосноос болж Монголчууд үргэлж зөрчин өөрөө өөрийнхөө зовлонг бүтээж явдаг болсон юм

66.181.188.246Зочин   • 2018, 10 сарын 15. 18 цаг 39 минут

Жаахан ч гэсэн юм бодож ажигладаг ухаалаг хүн бол үйлийн үрийн сургаалийг байнга л амьдрал дээр харж ойлгохоор

103.50.206.62Зочин   • 2018, 10 сарын 15. 17 цаг 07 минут

Үнэн шүү.Үүнийг энэ сайд хурган дарга нарт л дор бүр нь мэдрүүлээд байвал нийгэм зөв зүйлрүүгээ тэмүүлдэг ямар нэгэн буруу үйл үйлдэл хийдэггүй бие биенээ хүндэлдэг харйрладаг итгэдэг болноо.Үүнийг сайд дарга нар уншаасай.Үүнийг сайд дарга нарын чихэнд бурхан багш нар минь шивнээд өгч буян болоосой гэж ерөөе.

103.229.121.248зочин   • 2018, 10 сарын 15. 16 цаг 38 минут

Идэж уусан 60 тэрбумынхан баяжаад бас болоогүй дарга царайлаад явж л байна. Хэзээ лайгаа эдлэх юм.

202.179.26.133зочин   • 2018, 10 сарын 15. 17 цаг 36 минут

Чи бид нар үхсэний дараа байхоо.... тэд мөнгөөр бүхнийг зохицуулж байгаа шүү дээ

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.