10-р сарын 16
12 цаг 40 минут

#CinemaRoom: ”Нинжин сэтгэл”-ээс нинжин сэтгэлийг толидохуй

Урлаг нийгмийн толь гэдэг. Тухайн улс орны хөгжлийг захын кино театр, түүхийн музей ороод л дүгнэчих боломжтой. Кино театрууд шил шилээ даран өнгөө зассаар байна. Харин байгаа хэдэн музей нь эхнээсээ хаалгаа бариад олон жил болж байгаа нь эмгэнэлтэй.

Саяхан “Өргөө” лазер синемад “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийв. Шинэ кино театраас техник технологийн дэвшил нэвт ханхална. Тухтай, саруулхан орчин бүрдүүлж, үзэгчдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж буй нь талархууштай.

Чанартай орчинд чанартай уран бүтээлийг үзэгч олонд хүргэх л уран бүтээлчдийн хувьд нэн тэргүүний үүрэг. Тэгвэл “Нинжин сэтгэл” кино тэр хүлээлтэд хэр хүрсэн бэ? Сул дүр, сул үг хэллэг, сул дүрсийг лав эл киноноос олж харахгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна. Дүр бүхэн өөрийн гэсэн тээш, өнгө төрхтэй. Найруулагчийн арга барил ч өөр, ямар ч найруулагчтай үл жишихүйц.

Асрамжийн газар, удам судар, хүсэл шунал, үйлийн үр зэрэг нийгмийн хамгийн хүнд сэдвүүдийг залуусын хайр дурлал, эцэг эхийн харилцаа, хүн чанар, зугаа цэнгэл гэх түгээмэл сэдвүүдтэй нэг дор багцалж, дүрсний хэллэгээр хүмүүст хүргэнэ гэдэг бэрх.

Киноны гол дүрүүд болох Нандин /Г.Ганбат/, Зулаа /П.Шүүдэрцэцэг/, Мөнхлэй /Х.Баярмаа/ нарын хайр сэтгэлийн асуудлаас үүдэх зөрчлийг Монголын нийгэмтэй холбож тайлбарлахад хамгийн дөхөм байгаа юм. Амьдралаас ургасан юм бүхэн үнэн байдаг гэлтэй.

Онцолж дурьдвал, киноны гол дүрийн залуу Нандин /Г.Ганбат/ дутагдаж гачигдах зүйлгүй өссөн, айлын ганц хүү. Гадаадад сурч байхдаа нэгэн бүсгүйтэй учирч, хайр сэтгэлийн холбоотой болсны учир эх орондоо хамтдаа ирнэ. Нандингийн хувьд амьдралын хатуу бэрхийг үзэж туулаагүй, ухаан суугаагүй гэдэг нь илт. Улмаар киноны туршид тулгарах бэрхшээл бүрийн өмнө сөхөрч, ухаан самууруулах бүхнээр өдөр хоногийг аргацааж буй нь залуучуудын дунд түгээмэл ажиглагддаг нэг дүр төрх. Тэр дундаа залуус ямар ч сэтгэлзүйн дархлаагүй, хэврэг болж байгаа нь Нандингийн дүрээс тод ажиглагдана.

Харин Зулаа /П.Шүүдэрцэцэг/, Нандингийн хайртай бүсгүй. Дашрамд хэлэхэд, жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн дүрээ онцгой сайн бүтээсэн гэж хэлмээр байна. Зулаагийн сэргэлэн, өөртөө итгэлтэй, хайр татам дүр төрхийг тэр маш сайн гаргажээ.

Зулаагийн ээжийн дүрийг жүжигчин С.Өлзийхүү бүтээсэн байв. Киноны хамгийн их ажиллагаатай, ур чадвар, хүч, энерги, дүрийн судалгаа, дотоод тээш шаардсан дүрийг С.Өлзийхүү чадварлаг гаргаж чаджээ. Эх хүний үрээ хайрлах сэтгэл хэр хүчтэйг киног үзсэн хүн бүр түүний дүрээс л олж харна. Үзэж суухад эрхгүй сэтгэл өвдөж, эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл төрнө. Кино зохиол хийгүй байх тусмаа л дүр амьд байж чаддаг.

Сүүлийн үед эх хүний дотоод сэтгэлийг харуулсан монгол кинонууд түгээмэл хийгдэх болсон ч “Нинжин сэтгэл” кино триллер, уянгын жанраар хийгдсэнээрээ бусдаасаа онцлог. Байдаг л нэг зөрчил, үйл явдал, өрнөл, төгсгөлөөр монгол кино дүүрэн байна шүү дээ. Уянгын, триллер хэсгүүд ээлжилж өрнөх нь үзэгчдийг уйдаахгүй, киног улам хэмнэлтэй болгож өгчээ. Триллер хэсгүүдээс найруулагчийн ур чадвар илт харагдана.

Хамгийн агуу, нинжин зүйл бол хайр юм. Амар хялбар жаргалыг эрж, багахан нугачаанд бүдэрдэг байж болохгүй гэдэг нь “Нинжин сэтгэл” киноноос олж авах хамгийн том ухаарал байлаа.

Цаашлаад хайр гэж юу вэ? Бид нэгнээ яаж хайрлах хэрэгтэй вэ? Нинжин сэтгэл гэж юу вэ? Хүний сэтгэлийг юу хамгийн нинжин болгодог вэ? Бие даан амьдрах чадваргүй залуус өнөөгийн нийгмийг бүрдүүлж байгаа юм биш биз? Залуучууд үзэл бодол, сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй байна уу гээд бодох зүйл хөвөрнө.

Олон ухаарал бас асуултыг үзэгчдэд үлдээгээд кино төгсөв. Сайн уран бүтээл гэдэг хариулт өгөхдөө бус асуулт үлдээхдээ л байдаг биз ээ.

  Н.Даваасүрэн

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 13 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 23 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 33 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 44 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна6 цаг 58 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 13 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 20 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 29 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 43 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна7 цаг 58 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 13 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 16 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 28 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 43 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 58 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 13 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 38 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.